Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 40-р хэсэг

АГУУ ХАЙР 40-р хэсэг

0 секунд уншина
0
0
994

Саруул Тэргэлийг тэврэн өвөр дээрээ суулгаад: – Чи яагаад унтахгүй байгаан ? – Аав ирнэ шдээ. Надад өндөгтэй шоклад авчирч өгнө гэсэн. – Чи шөнө болтол хүлээх юм уу.

Тэгнээ, аав одоо энэ цагийн зүүн энд ирэхээр ирнэ гээд цаг руу заав. – Саруул инээмсэглэн энэ их айхтар хүн болно шүү. Удалгүй Сэргэлэн үнэхээр 23:00 минутанд ирэв .

Сэргэлэн Саруул руу харан: – Өө, Миний дүү ирсэн юм уу? За ажил тавлаг уу? Миний хань маргааш сайхан аарцтай будаа хий гэв. яагаад гэвэл Саруулыг ирэх болгонд Должин хөгшин хийж өгдөг байсан юмсанж – Сайн сайн Та чинь харин их адал явдалтай байгаан биш үү? надаас нуугаад л… – Хэ хэ дүүгээсээ дандаа чангаагаад яахав гээд л авчихлаа .

Гайгүй шүү ер нь болмоор юм байна . – Машин чинь зээл, бас банканд зээлтэй яаж болгох юм бэ? Үүнийг нэмэрлэ дээ ах минь. гээд түрийвчээ гарган угаас өгнө гэж бодож байсан хэдэн төгрөгөө барив – За яах юм бэ? м – Миний дүү өөртөө л зарцуул болно ах нь. – Тэргэлээ, миний дүү аавдаа өгчих гээд Тэргэлд өгчив.

Яах нь вэ ? миний хөгшин маргааш банканд хийчих дээ. Авахгүй бол энэ хүн чинь гомдоод байдаг болчхоод айлгаад байгааш дээ гэв. – Тэгэлгүй яахав дээ надад та нараас минь өөр хүн байх биш дээ. Бадам инээмсэглэн: –Уул нь бид хоёр чамд нэг хоосон газар авсан юм.

Хашааг чинь ч болтугай хатгачихъяа гэж бодоод байгаа. Сэргэлэн яах вэ? энэ өрөө дарчихна биз. Энэ мөнгийг чинь харин тэрэндээ хэрэглэе . Сэргэлэн нүдээ том болгон: — Яалаа гэж дээ, ах нь дүүдээ сайхан байшин барьж өгнө өө. Дондог ах ч гэсэн ижилхэн бодолтой байгаа. Эр хүн чинь гэрээсээ тусгаардаг жамтай. Бид чинь чиний ар гэр шүү дээ. Тиймээ Саруулаа ? гэхэд Саруулын нүдэнд нулимс дүүрэн: – Тиймээ, Ах аа гээд хоолой нь чичирхийлэв.

Тэд удаан уулзаагүй тул шөнө дөл болтол ярилцсаар унтацгаав. Өглөө босон аарцтай будаа уунгаа , “Яг л тэр амт” хэмээн үнэхээр Должин хөгшин хажууд нь сууж байгаа юм шиг санагдана. Сэргэлэн оюутны байранд нь Саруулыг хүргэж өгөн: – За миний дүү хичээлээ сайн хийгээрэй. Нээрээ би нэг костем …… За за дараа уулзъя гэсээр эргэн хөдлөв. Саруул байрныхаа сандал дээр суугаад хэсэг бодлогошрон “Сэргэлэн ах минь өөрөө ч байшингүй байж надад байшин бариулах гэдэг. Хэзээдээ газар аваад амжчихдаг билээ. Энэ хүмүүс ямар сайхан сэтгэл гаргаж байхад би ингээд хямраад сууж байдаг. Эвий дээ, муу ээж минь байсан бол Должин эгч минь байсан бол” хэмээн санаа алдан Уянга надад хэлсэндээ хүрсэнгүй гэж үү? итгэж ядан бас гомдож буйгаа мэдэрч суулаа. Энэ өдрөөс хойш Саруул , Уянгатай холбогдохыг хичээсэнгүй .

Түүний хувьд Уянгын ээжийг хэдий буруутгавч , эцсийн дүндээ мэдээж эав , ээжтэй хүн шүү дээ. Тэдний зөв ч байж мэднэ. Надтай жаргалтай байж чадах болов уу? даа хэмээн өөрийгөө тайвшруулжээ. Өдөр хоног өнгөрсөөр л… Зуны амралт эхлэх үе иржээ. Саруулын хувьд хэдий амрах дөхсөн ч ажилдаа л анхаарлаа хандуулан хичээж байлаа. Нэгэн өдөр сургуулийн захирал Саруулыг өрөөндөө дуудсан байлаа. Саруул захирлын өрөөнд оров. Дунд орчим насны нүдний шилээ хамар дээрээ мөчидхөн зүүсэн Ундрах хэмээх их л чанга хатуу гэж оюутнуудын аманд яригддаг захирал сууж байлаа. Захирал Саруул руу харан: – За Саруул уу? наашаа суу . Чамайг дуудуулсан шалтгааныг мэдэхгүй байгаа биз ? – Тиймээ захиралаа би нөгөө …… төлбөр – За тайвшир даа.

Чиний төлбөрийн асуудал биш ээ. Өчигдөр багш нар хурал хийгээд зарим нэг шийдвэр гаргасныг өөрт чинь танилцуулах гэж дуудуулсан юм. Саруул ихэд гайхсан харцаар харан толгой дохив. – Чиний ажиллаж буй эмнэлэгээс санал ирсэн. Юу вэ? гэхээр Чагнаа дарга чамайг эмнэлэгтээ авч үлдэх саналтай байгаагаа хэлсэн бас удахгүй Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх сургалт семинар болох юм. Танай эмнэлэгээс 3 хүн явах юм байна тэдэн дунд чиний нэр байна. Нислэг нь тулсан учир чи одоогоор оюутан учир эхлээд шалгалт шүүлгээ өгөх ёстой.

Чи юу гэж бодож байна ? – Захирал аа, Тэгэхээр би Солонгос руу явна гэсэн үг үү ? – Тиймээ , мэдээж чи зөвшөөрвөл шүү дээ. Чагнаа дарга бол миний багш байсан хүн. Тэр хүнд тоогдоно гэхээр чи ч лут хүн байх нь ээ . – Үгүй дээ. Яалаа гэж тэгэхээр хэзээ явах юм бол ? – Дараа 7 хоногийн сүүлээр гэсэн байх шүү . Саруулаа энэ бол том боломж, бас том хариуцлага чи мэдээж явна биз дээ. Шалгалтын чинь тухайд намар ирэхээр чинь ярилцъя. Аягүй бол Чагнаа дарга намайг хүүхэд хоргоолоо гээд загнаж мэднэ .

инээмсэглэв. урд нь магадгүй Ундрах захирлыг хэн ч инээж байхыг харж байгаагүй нь лавтай – Ойлголоо баярлалаа. Би харин гайхаад нэг л итгэж өгдөггүй . Юун намар билээ ? – За хүү минь явж юм аа бэлд. Харин ч дараа жил оюутан солилцоогоор явах хүүхдүүдийн нэрст чиний нэр хамгийн дээр бичигдэж байсан юм. Дараа жил харин чи явж чадахгүй боллоо.

Яагаад гэдгийг ойлгож байна уу ? – Үгүй ээ яагаад ? – Чи аль хэдийн эмч болоход бэлэн болчихож ээ. За яв даа Саруул минь очоод сайн хичээдэг юм шүү . Нилээн урт сургалт юм шиг байна. Амжилт хүсье . Саруул захирлын өрөөнөөс гаран Солонгос явах нь тэнд Уянга байгаа шүү дээ, Би яагаад итгэж ядаад байна аа . Энэ бүхэн арай зүүд биш байгаа хэмээн бодолд ээрэгдэн алхаж байв. Өмнөөс нь Болороо , Энхжин хоёр тосон ирээд: – За юу болсон аашилж байна уу?

Чиний төлбөр хэд дутуу билээ. Шалгалтаас өмнө төлөхгүй бол шалгалтанд оруулахгүй байж чадна шүү цаадах чинь. Энхжин их л санаа зовсон янзаар Саруул руу харан: – Чи одоо дуугар л даа. 300 мянга л дутуу байна лээ ш дээ . Би ааваас зээлээд өгөх үү ? Чи зун тэгж байгаад л төлчихнө биз . Саруул сая ам нээн: – Юун мөнгө вэ ? Би бүр итгэхгүй байна . Болор: – Өнгөрсөн хорвоо оо, төлбөр л биш бол. Чамд ямар асуудал байгаа юм ? Арай бид хоёроос нууцаар хэрэг тарьчихсан юм биш биз ? Саруул: – Та хоёр чинь юу яриад байгаан бэ? Намайг Солонгос руу сургалтанд яв гэнэ ээ. Энхжин: – Юу? нээрээ юу ? хэзээ тэр вэ? тэгээд ийм сайхан мэдээг хурдан хэлэхгүй. Ямар сайхан хэрэг вэ? Болор: – Ёооё, хүн айлгачихын, Яасан юм бол л гэж бодлоош дээ. За гарцгааяа аа . Хоолонд оронгоо тухтай ярилцъя. Энхжин чи Мандах руу залга. Хэдүүлээ тэмдэглэнэ ээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *