
Саруул хаалгаар гаран Бадараа гуай гэсээр хэвтэж буй тасагт нь очив. Өрөөнд орвол хэн ч алга нам гүн. Саруул нулимсаа унагав. Яагаад ингэж их эмгэнэхийн учир болбоос Бадараа гуай анх эмнэлэгт үнэхээр хүнд ирсэн бөгөөд үхлээс харамлан байж авч үлдсэн хайртай өвчтөн бас өвөө нь болсон хөгшин байв.
Өвгөнтэй нутаг ус , байгаль дэлхий, ан амьтан гээд их л илэн далангүй ярилцдаг байсан юмсанж ийм байлаа. Гаднаас сувилагч орж ирэн: -Өө , Энд байсан юм уу? Хонгорзул эмч дуудаж байна. Хагалгааны хуралтай гэнэ. Таныг хайж байна гэв.
Саруул нулимсаа шувтраад өрөөнөөс гаран очив. Хурлын өрөөнд нэгэн ахмад эмч сууж байх бөгөөд Саруулыг дуудан: — Чи чинь уйлаа юу даа. Эмч хүн нулимсаа унагах унагахгүй газар гэж бас байдаг юм шүү дээ хүү минь. Хэцүү зүйл зөндөө л тулгарна. Тэр болгонд хүүхэн шиг усан нүдлээд байх уу .
Бидний мэргэжил чанга хатуу байхыг шаарддаг. Аймшигтай мэдээг ар гэрт нь хүргэчхээд асгартал уйлж байсан үе надад бий. Нггр дүүрэн мишээсэн аз жаргалтай үе ч бий. Тэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө дарж сур. Ялангуяа наад нулимсаа, уйлмаар байвал хүнээс далд өөр газар очиж бай .
Чи уул нь нүдэнд их “тороод” байгаа болохоор хэллээ гэв. Саруул ахмад настай эл эмчийн хэлснийг ухаан санаандаа мартахааргүй баринтаглажээ. Удалгүй өрөөнд Хонгор болон бусад эмч нар орж ирэн хагалгаа хийх өвчтөнүүдээ ярилцав. Хурал дуусан Хонгор Саруул дээр ирэн.
Чи зүгээр үү? Өнөөдөртөө харих юм уу? эрхлэгч өнөөдөр чөлөө өгвөл өгчих гэсэн гэхэд Саруул толгой сэгсрэн: – Зүгээрээ, Би яагаач үгүй. Яаралтай хагалгаа байгаа гэсэн үү? Би орж болох болов уу? гэв. Хонгор : – Чи зүгээр бол боллоо. 10 минутын дараа хагалгааны өрөөнд уулзъя гэв. Удалгүй хагалгаа эхэлж 3 цаг үргэлжилсний эцэст амжилттай болж, бүгд гарч ирэн ар гэрийнхэнд нь баяртай мэдээ дуулгахад бүгдээр баярлалдан нулимс унагаж байв. Саруул инээмсэглэн хажуугаар нь өнгөрөхдөө яагаад ч юм аз жаргалд умбах шиг болж байгаа нь мэдрэгдэнэ.
Тэрээр амралтын өрөөнд орооод буйдан дээр хэвтэнгээ “Хүний амь нас, сэтгэл зүрх , чанга хатуу” хэмээн амандаа бувтнана. Өдөр хоног өнгөрсөөр шалгалт шүүлэг эхлэх дөхжээ. Саруул интернет хаягаа өдөр бүр шалгана. Уянгын утас холбогдохоо байгаад удаж байгаа тул түүнд хүрэх өөрийнх нь ганц арга нь л энэ байв. Тэрээр нэг өдөр Анарын хэлснийг санав .Нээрээ Сараа миний утсаар оролдсон гэж байсан хэмээн дотроо бодон утсаа хадгалсан байж магадгүй гээд шалгавал үнэхээр Саранзаяа гэсэн дугаар байв. Саруул толгой сэгсрэн ангийнхаа Заяаг гэж бодоод байсан чинь Сараа байж таарлаа гээд залгав. – Байна уу ?
Сараа юу? Саруул байна аа. – Өө, сайн уу. Ямар сонин хүн бэ? Би нээрээ чиний дугаарыг авахаа мартчихаж ээ . Чамайг залгах байх гээд хүлээж байлаа. – Сайн сайн чи хаана байна завтай байна уу? Уулзаж жаахан юм ярьж сууя л даа. – Аан, Би их дэлгүүрээс зүүн тийшээ чигтэй явж байна . Тэгье завтай. – Хоёулаа талбай дээр уулзъя. Найз нь хүлээж байя би ойрхон байна . – За за Саруул , Сараатай уулзаад яг юу гэж асуухаа мэдэхгүй байвч тэр өдөр утас барьж байхад нь Уянга залгасан ч юм билүү. Согтуу толгой би ярьсан ч байж магадгүй гэж бодон хүлээн зогсов. Сараа ирж Саруултай мэндлээд – За сайн уу? Чи чинь өөрөө залгаж дуудаад л юу болоов ? – Хоёулаа нэг газар сууж яръяа – Яах нь уу ? Уух гэж байгаа юмуу ? Аан хэ, хэ – За юу гэж дээ. Хоёул алхсаар нэгэн кафед орон суугаад цай захиалаад Саруул инээмсэглэн.
Дээр нэг таарсандаа ,танай ахын пабд – Тийн, тэгсэн. Чи чинь дороол муужирчихсан ш дээ хэ хэ. – Инээх яах вэ? Тэр өдөр чи миний утсыг барьж байсан гэсэн. Манай найз…. – Аан Тийм. Тэхдээ чиний халаасанд буцаагаад хийчихсан ш дээ, би. – Энэ байна аа , Утсаа алдаж гээгээгүй дээ, Харин тэр өдрөөс хойш Уянга мсж бичихээ больчихлоо ярьсан ч үгүй . Чамайг барьж байхад хүн амьтан залгасан уу ? гэж асуух гээд л… – Залгасан ш дээ, манай эндхийн дугаар лав биш. – Ямар дугаар байсан юм? Чи надад өгчихгүй эсвэл утас унтраачихгүй, ярьсан юм уу? – Ярьсаан, чи ямар ч мэдрэлгүй согтсон байсан . Тэхдээ Уянга биш ээж нь байсан байхаа. Чи хэн бэ ? гэж асуугаад байсан. Би Уянгагийн найз нь байна.

Уянгаатай ярьяа гэсэн чинь тасалчихсан ш дээ. – Чи яаж байгаа юм бэ? Тэгээд буруу ойлгуулчихсан байна ш дээ. – За сүртэй юмаа . Тэхдээ хэдэн мессеж ирсэн. Би устгачихсан юмаа. Ээж нь л биз. Юу гэлээ . Чамд охиноо өгөхгүй. Бид нар өөр амьдралтай хүмүүс ч гэлүү. Уур хүрээд устгасан юм аа. Би ч бас согтсон байсан, уучлаарай. – Чи хариу бичсэн үү? – Үгүй ээ, санахгүй байна аа. Тэхдээ тэдний баян цатгалан нь тэндээ л юм байгаа биз . Миний найз салаа. Тэр ээж гээд авгай нь надад таалагдаагүй. Хэзээ билээ тэднийд нэг ороход сонин юм яриад л чамаас өө эрээд л шалгаагаад байсан . – За за тэр яах вэ? Чи нээрээ бид хоёрыг яаж байгаам дээ, арай ч дээ. Саруул ухасхийн босоод хаалгаар гаран одов.
Саруул Хандаа гуайг наанаа зөөлөн ч, чанга хатуу хүнийг мэдэх тул Уянгааг яриулахгүй ятгаж суугаад эргэлзсэнгүй. Ямартаа ч Уянгын ахтай уулзаж түүнийг сайн байгаа эсэхийг асууя хэмээн бодон ажил руу нь явав. Ажил дээр нь ирвэл Билэгт түүнийг өрөөндөө оруулан халуун кофегоор дайлан: – За Саруул ямар ажилтай явна даа ? – Сайн байна уу? Уянгатай нилээн удаан ярьсангүй . Утас нь холбогдохгүй юм .Сургуулиа төгсөөд энд ирэх эсэхийг нь мэдэх гээд л. – Тэр ч мэдэхгүй ээ . Ээж солонгост цуг байгаа.
Аа, нээрээ найз залуутай болсон ш дээ, тэндээ. Аавын ангийн найзын хүүтэй суухаар болж байх шиг сураг дуулдсан . Чи амьдралаа бод, Саруул минь. Чам шиг эрдэм мэдлэгтэй хүнд хань болчих хүн мундахгүй олдоно биз. – Юун найз залуу ? – Тиймээ хамт амьдарч байгаа. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй ээ. Чамд битгий хэлээрэй гэж байсан ч чи өөрөө ирсэн болохоор мэдэх хэрэгтэй биз. Саруул сонссондоо итгэж ядан Уянга тэгэх хүн биш . Би сайн мэдэж байна. Та нар салгах гэж л ингэж байгаа, тийм биздээ . Би Солонгос явна, өөрийн нүдээр харж байж итгэнэ гэв. Билэгт нүдээ эргэлдүүлэн: -Үнэнийг л хэллээ. Тэглээч та хоёрын дунд юу ч болоогүй бас юу ч байгаагүй. Сэтгэлээ тат, залуу минь. Солонгосын виз ч тэгж хэн дуртайд нь гараад байдаг эд ч биш байх шүү. Саруул кофег уулгүй, уурласан бас гомдсон харцаа үлдээгээд хаалгаар гаран харсан зүгтээ алхсаар… сонссон зүйлдээ итгэхийг ч хүссэнгүй .
Тэрээр сэтгэл гунигтай үедээ хамгийн түрүүнд Сэргэлэн ахынхыг тэр тусмаа Должин хөгшнийг зорьдог байсан тул энэ удаа ч тэднийхийг зүглэв. Саруул зүүн салаанд Сэргэлэнгийнд ирэв. Бадамаа хүүхдүүдтэйгээ байх ба Сэргэлэн алга байлаа. Саруул Шүрээгийн хүү Итгэлийг тэврэн үнсээд ээжийгээ санаж байна уу? гэвэл Итгэл толгой дохив. Сэргэлэнгийн хүү Энэрэл инээмсэглэн Итгэл орондоо шээгээд л байгаа. Ээжийгээ санаад тэгээд байгаа байхаа гэв. Бадам хоол цай хийх зуураа: -Чиний царай чинь яагаа вэ? Өвдөө юу? Миний дүү ажил ихтэй ядраад байгаа юм уу? даа хоноод явна биз дээ. Саруул: – Яагаа ч үгүй дээ, тэгнээ хононоо. Сэргэлэн ах хайчаав ? – Ах нь сая нэг такси компанид орсон ш дээ.

Чамаас юм авахгүй. Хөөрхий дүү минь юугаа ч харамлахгүй. Тэр муу амьтныг зулгаагаад яахав гээд зээл аваад урьдчилгааг нь өгчихсөөн – Өө надад хэлдэг байгаа даа. Зээл чинь тэгээд хүү өндөр биз дээ. Би аргална гэж хэлсэн дээ , сургууль цэцэрлэгийн хүүхдүүдтэй байж . Би яах вэ, үрлэг багатай хүн шүү дээ. Нэг гэр бүл байж хэлэхгүй хэмээн зэмлэнгүй хэлэв. – За яах вэ? миний дүү ингэхэд ажил чинь сайн биздээ. Чиний царайг би андахгүй, нэг л юм болж дээ. Эгчээсээ нуух тийм сүрхий хэрэг үү? – Үгүй дээ, хэрэггүй шахуу юм даа. Уянга маань холбоо тасраад удлаа . Гэрийнхэн нь бид хоёрт дургүй байгаа янзтай. – Өө за, нөгөө охин уу? Тэр чинь энэ жил төгсөх билүү ? Шүрээ нэг тийм юм ярьж байсан. – Тийм ээ, тэр яахав . Шүрээ минь сайн уу? – Сайн сайн, өдөр бүр л хүүгийнхээ дууг сонсоод санаад байна л гэдэг. Цэнгэл тэр хоёр сайн байгаа . Зунаас ирнэ гэсэн юм ярьсан шүү. – Өө тиймүү, намайг ажилтай үед л манай хоёр амарч таараад байх , залгасан байдаг юмаа . Би ч хааяа мессеж л бичих юм даа. Ийн яриа өрнүүлэн орой болж хүүхдүүд унтацгаажээ. Тэргэл охин л сэрүүн байв.