Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 38-р хэсэг

АГУУ ХАЙР 38-р хэсэг

0 секунд уншина
0
0
937

Анар , Саруул хоёр ч гэрийн зүг алхцгаав. Анар: — Сая хоёулаа хоолтойгоо нийлээд бараг 350 мянган төгрөг үрчихлээ ш дээ. Чамд 280 мянгын өртэй болчихлоо. Саруул: –За би энэ мөнгийг чамаас авахгүй ээ.

Тэмүүлэнд өгч байгаа бэлэг гэж ойлго.Зарим үед мөнгөнөөс илүү зүйл байдаг юм шдээ. Найзыгаа архинаас татгалзаж байгаагийн ч бэлэг. Чамд итгэж байна аа , угаасаа ч ямар бүр орчихсон байсан биш, одоо больчих оо.

Анар : — Үгүй ээ би заавал өгнө дансны дугаар чинь угаасаа надад байгаа ш дээ гээд инээмсэглэн алхцгаав. Ийн явсаар Баянбүрдээс дээш өгсөн Анарын гэрт ирэв. Хаалгаар орвол эгч нь , дүү нь , бас нэг залуу харагдана. Анар, Саруул хоёр баруун орон дээр тор шажигнуулан суув. Анарын эгч нилээн харж байснаа: — Чи эрүүл байгаа юм уу? Нар хаанаас мандаа вэ.

Овоо доо гэсээр цай аягалж өгөв. Тэмүүлэн Анарын хажууд ойртон харж харж байснаа тэврэв. Анар тортой зүйлээ гарган Тэмүүлэнд өгөн: – Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Ах нь дахиж архи уухгүй ээ. За маргааш хоёулаа хамт гадуур явж тоглоно оо гэв. Тэмүүлэн ихэр татан уйлах нь хэн бүхний сэтгэлийн утсыг хөндөнө. Анар нулимсаа нуун “Галаа ахаа дүүгээ уучлаарай дэмий юм ярьж гомдоож байсан бол” гэхэд эгч нь золтой л аягатай цайгаа алдчихсангүй .

Урд нь болбоос Галаа п…а минь гөлөг минь, аалз , нтр гээд л хараалын үг урсган согтуурхдаг байсан юмсанж. Харин Галаа угийн дуугүй бас ухаалаг нэгэн гүндүүгүй эр тул согтуу хүний үг гээд тоохоо байсан байжээ. Галаа гайхсан нүдээр харсан аа: — Зүгээрээ, Миний дүү сайн байна . Чи архи уухгүй л бол болох нь тэр гэнэ. Анарын эгчийн нүдэнд ч мөн нулимс цийлэгнэнэ. Саруул орой ажилтай болсон тул явахаар босов. Анар гаргаж өгөн найзыгаа тэврэн: – Баярлалаа чамд, ирж байгаарай хэзээч хамаагүй .

Маргаашнаас ажилдаа явнаа гэв. Саруул: — Чи минь нэг мэргэжил эзэмшчихвэл За за найз нь ярьяа гээд алхав. Саруул алхах зуураа энэ Тэмүүлэн их сүрхий хүүхэд юм аа бэлэг сэлт яаж авлаа даа харсан ч үгүй шүү. Ер нь бэлэг хэрэггүй байж ээ. Хамгийн том бэлэг Анар өөрөө байж дээ. Анар дандаа согтуу ирдэг байж. Эрүүл ирсэн нь бэлэг байж. Ийм л энгийн гэж үү? хэмээн инээмсэглэн алхаж байлаа. Саруул явсаар байрандаа ирэв. Өрөөний найз Түмээ хоол хийж байх агаад Саруул руу харан: — Чи чинь хайччихдаг хүн бэ? Танай ангийнхан асуугаад багш нар ч сураад байсан. Утсаа ч асаагаад ярьчихгүй, сүүлдээ санаа зовоод цагдаад хэлэх гэж байлаа. Саруул инээмсэглэн: — Цагдаа ч юучив дээ.

Жаахан ажилтай байлаа. Уучлаарай найзыгаа гэвэл Түмээ: — Нэг их том харснаа, Хүүе архи үнэртэх шиг. Чи чинь одоо байтлаа архи уугаа юу? Өө хөөрхий хаана хэнтэй гэж шалгаав. Саруул ч толгой дохин: – Харин тиймээ, толгой өвдөөд байна тэгж их үнэртэж байна уу? Багш мэдвэл дуусаа л гэсэн үг яаж үнэрээ гаргах уу? Түмээ инээмсэглэн: — Хоолоо сайн ид. Өнөөдөр би өлссөндөө хоол хийж сууна. Бек ахынх руугаа явсан. “Шинэ цэрэг” өнөөдөр заал авч байгаа оройтно гэсэн. Чи байхгүй бол энэ өрөөнд ч өлбөрөх шинжтэй дэг ээ хэмээн инээв. Саруул хувцсаа солин хоол цай идэж уугаад бохь зажилан Түмээгээр амаа сайтар үнэртүүлэн шалгуулаад эмнэлгийн зүг алхав. Алхах замдаа архи үнэртүүлэн өрөөний найздаа баригдсандаа ичих шиг. Түмээ задгай амтай болохоор одоо байраар нэг ярих байхдаа гэж санаа зовнин хэрэггүй уулаа хэмээн бодно.

Ийн бодсоны учир түүнийг байрны оюутнууд онц сурдаг, архи тамхи хэрэглэдэггүй, тусч сайн залуу гэж хүндэлдэг төдийгүй тиймдээ ч энэ жил байранд ахлах курс хэдий ч орж чадсан юмсанж. Ийн бодон алхсаар автобусанд суун Гэмтлийн эмнэлэгт ирэв. Тэрээр яаж орно оо, үнэртвэл яана аа , уул нь эв эрүүл сав саруул байж яахаараа үнэр нь салдаггүй билээ гэж бодон түцнээс ус авч хэд хэд балгаад хаалга татав. Урдаас нь Хонгор харц тулгаран: – Хүүе сайн уу? Чи чинь яачихдаг хүн бэ? Алив юу үнэртээд байна . Саруул ичингүйрэн: – Аан, Юу үнэртэж байна ? гээд царай нь улайгаад ирвэл Хонгор инээмсэглэн: – Үнэртэй ус уу даа ? Чи чинь түрхдэггүй ш дээ. Эмнэлгийн хүн байж ямар их түрхцэн юм бэ? хэмээн уурлангуй хэлээд өнөөдөр яаралтай хагалгаанд орно шүү.

Эрхлэгч хүлээж байгаа. Чамтай ч хатуу ярих байхаа, За за удахгүй уулзъя гээд зөрөв. Саруул өөрийгөө байн байн үнэртэн “Өө нээрээ Түмээ үнэртэй ус цацаад байсан” хэмээн санаад ямар ч байсан архи үнэртээгүйд цаанаа баяртай алхав. Эрхлэгчийн өрөөнд орон мэндлэхэд Чагнаадорж хэмээх ахимаг насны буурал үстэй, өтгөн хөмсөгтэй ширүүн харцтай эр угтаж авав. Тэрээр Саруулыг суухыг дохиод кофе найруулах зуураа: – Чи яагаад эмч болохоор шийдсэн юм ? – Би юу, би эмч болохыг л хүсээд… эмч гоё мэргэжил. – Юу нь гоё гэж ? Чи үнэнээ хэл дээ. Эмч хүн ямар байх ёстой юм бол ? – Зүгээр л хүмүүсийг эдгээгээд л хариу нэхдэггүй ачтан эмч байх гоё. Эмч хүн хариуцлагатай ажилдаа сайн байх ёстой. – Хариуцлагатай гэнээ. Тийм шүү.

Тэхдээ чи бас л хэлсэнгүй. Яагаад эмчийн мэргэжил сонгосон бэ? Саруул юу ч дугарсангүй. Чагнаа эрхлэгч хөмсгөө атируулан өөдөөс нь харан суугаад аягатай кофе урд нь тавиад: – Чи 3 – р платанд хэвтэж байсан Бадараа гуйаг мэднэ биз. – Саруул нүдээ томруулан: – Тиймээ. Хөгшин хүн, их ядрангуй ирсэн. Харин саяхнаас дээрдсэн. Байсан гэдэг чинь . . . – Өнөө өглөө өөд болчихлоо. Бид чадах бүхнээ хийсэн ч яаж ч чадсангүй. гэж хэлээд царайгаа барайлган санаа алдав. – Юу гэсэн үг вэ? Та юу ярина вэ? Хөөрхий хөгшин гээд хоолой нь зангирав. – Чи одоо ойлгосон уу?

Бид хүний амь насыг хамгаалж эрүүл энхийн манаанд тангараг өргөдөг. Бид бүх л амьдралаа зөвхөн үүнд зориулдаг. Харин чи байх цагтаа байсангүй. Хариуцаж авсан өвчтөнүүдээ мартаад хэл сураггүй алга болчихдог. Чи хэдий чадвартай ч гэсэн чамд зүрх сэтгэл алга . Чи ингэх л юм бол эмч болохгүй. Чамайг өнөөдрөөс энд ажиллуулахаа болих гэж байна. Чи юу бодож байна ? гэв. – Саруулын хоолой чичрэн: – Намайг уучлаарай. Эрхлэгчээ би би… дахиж тэгэхгүй намайг ганцхан удаа харж үзээч дээ. – Чи яагаад эмч болохоор шийдсэн юм ? – Би энэ хорвоод өнчин өрөөсөн хүн. Мний ээж өвчнөө нууж явсаар бурхан болсон. Би ээжийнхээ өвчнийг мэдээгүй. Би ээжийгээ эмнэлэгт цэвэрлэгч хийдэг гэж хүмүүст хэлэхээс ч ичдэг байсан. Ээжийгээ ажлаасаа гарчих гэж уурладаг байсан гээд хоолой зангируулан нулимсаа унагаад: -Яагаад эмч болохоор шийдсэн юм гэж үү? Би ээжийгээ дахин амьдруулж чадахгүй ч хүмүүст амьдрал бэлэглэмээр байна.

Ээж минь их сүсэгтэй хүн байсан. Миний ээжийн бүх амьдрал энэ эмнэлгийн байгууллагад өнгөрсөн.Би эндээс явахгүй . Би хэзээч явахгүй миний ээж намайг харж байгаа. Энд байхад л би ээжтэйгээ байгаа юм шиг сэтгэл төрдөг. Би таныг хөөсөн ч явахгүй хэмээн зоригтой шийдмэг хэлэв. – Чагнаа эрхлэгч Саруулын шийдмэг царайг харан царайгаа зөөлөн болгоод : – Эр хүн хэлсэндээ гэдэг байхаа дахиж ийм асуудал гаргахгүй шүү. Ажилдаа ор , харин Бадараа ахын тухайд хармсалтай байна. Чи өөрийгөө буруутгах хэрэггүй дээ. Харин чи тогтоож, уулзах хүмүүстэй нь бүгдэнтэй нь уулзуулсан ачтан. Үнэхээр харамсаж байна гээд мөрөн дээр нь гараа тавин тайвшруулаад Би чамд итгэж байгаа шүү. – Баярлалаа эрхлэгчээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *