Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 37-р хэсэг

АГУУ ХАЙР 37-р хэсэг

0 секунд уншина
0
0
732

Удалгүй Анарын найз гэх залуу 2 шил архи барьсаар орж ирэв .Тэрээр байдлыг ажиглан хэсэг харснаа: -Та хоёр чинь эвлэрчихээ шив. Ер нь тэгээд өнгөрсөн юм өнгөрсөн шүү дээ.

Одоо хэдүүлээ сайхан ууя гээд инээмсэглэн хундага шүүрэн архиа шор хийлгэн дүүргээд Анарт барив. Анар хундагатай архийг атган хэсэг бодолд орон сууснаа: — Больё доо, Одоо энэ хар уснаас холхон л өнгөрөх минь. Миний найз ч гэсэн боль. Саруулаа явцгаах уу даа. Чиний хичээл ном ч өнгөрлөө гэв.

Саруул гайхан харснаа Анарын энэ шийдэмгий царайг маш сайн мэдэх агаад инээмсэглэн: – Тэгэлгүй яахав. Явъя. Ингэхэд цаг хэд болж байна гээд босов.Гэрийн эзэн залуу: — Та хоёр чинь харин хөгжилтэй гарууд уу гүй юу? Анараа чи одоо архинаас гарлаа юу ? чоно махнаас гарах байлгүй дээ хөгшөөн хэмээн маасайтал инээв. Анар юу ч дугаралгүй гараад явчив. Саруул харин гэрийн эзний зүг хандан: — Хэд хоног чамайг уруу татаад архи уучихлаа. Уучлаарай, Чи ч ажил төрөлтэй хүн биз.

Дараа тухтай нэг уулзах байлгүй дээ. Хэрэг гарвал яриарай гээд утасны дугаараа өгөөд гэрээс гарав. Анар , Саруул хоёр хамтдаа автобусны буудал руу алхана.Саруул — Ингэхэд энэ залуу чинь юу билээ? – Хамт ажиллаж байсан юм.

Уул нь их сайн залуу. Мундаг мужаан даа, Чадахгүй юм байхгүй. Даанч сархданд шунаад эхнэр хүүхэд нь хаяад явчихсан юм. – Тийм бий, миний найз одоо нээрээ уухгүй биз дээ. – Хэ хэ, өнөө өглөө чам руу яагаад уурласныг мэдэх үү? – Мэдэхгүй ээ ? гэнэт яв гээд байхаар чинь гайхсан гэж – Саруул аа, Миний найз мундаг хүн ш дээ. Чамайг архи уугаад надтай нийлж яваад сургуулиасаа хөөгдчихвөл би өөрийгөө найз гээд яах вэ дээ.

Ер нь тэгээд найз гэдэг олон боловч яг чанар дээрээ маш ховор юм. Найз нь энэ цаасыг тэр өдөр дэлгээд уншсан бол гэрээсээ гарахгүй ч байсан байж магадгүй. Харин чи халаасандаа хийсэн байж. Чи эхлээд уншсан л байлгүй дээ. – Тиймээ уншсан. Ээжийн чинь тухайд харамсаж байна. хэсэг чимээгүй алхав Нээрээ, Бид хоёр санаж байна уу? Шөнө ажлаасаа танай руу таксины мөнгөө харамлаад алхаж билээ.

Тэгэхэд цаг хэд болж байлаа 03:00 юм байна . Тэгэхэд ээж чинь шөнөжингөө чамайг ирнэ гээд хоолоо байн байн халаасан байж билээ. – Санаж байна аа. Гэрээсээ өөр газар хонож үзээгүй болохоор оройтохоор л санаа нь зовоод нойр нь хүрдэггүй хүн байсан юм. Хөөрхий минь дээ гээд нулимс бөмбөрөх нь Саруулын нүдэнд үзэгдэв. – Хүн бүхний ээж яг л ийм байх даа. Найз нь ойрд ижийгээ их санах юм . Должин эгчийгээ ч бас …. – Юу ярина вэ ? Должин эгч яасан гэж ………. – Өөд болсоон ……. хөөрхий минь намайг өдий зэрэгтэй яваагийн ач бол Должин эгчийн минь л гавъяа, их л санах юм. – Чи надад хэлэхгүй яасан юм бэ?

Сайн хүн шүү. Хөөрхий бид хоёрын ажиллаж ядарсан тоос тортогтой царайг хараад нулимс нь бөмбөрөөд л ирдэгсэн. – Надад хэлж сургасан зүйл зөндөө. Их ухаантай хүн шүү. Найз нөхдөдөө муухай зан битгий гарга, тэд чамд ямар хандах нь хамаагүй . Харин чи яг л хэвээрээ бай. Энэ үгийг л би мартдаггүй юм . Хоёр найз ярилцсаар автобусны буудал дээр ирэв. Автобус ч ирэн Анарын гэрийн зүг явцгаав. Өнөөдөр бүтэн сайн тул Анарынд бүгд гэртээ байх нь ойлгомжтой. Автобуснаас буун Анар: – За байз юу авах вэ? Миний муухай дүүгийн төрсөн өдөр өнгөрчихөж . За ямарч байсан ийшилье . явсаар улсын их дэлгүүрийн үүдэнд ирэв Хоёул хаалгаар орвол Анарын хувьд нэг л өөр орчин угтах нь тэр. Анар инээмсэглэн: – Энэ чинь харин таалагдаж байна шүү. Яасан ч ганган хүмүүсэв дээ. Тэр охиныг хараа нөгөө солонгос дуучин аятай хувцаслачихаж .

Саруул: — За чимээгүй ээ, орж үзээгүй юм уу? – Үгүй, ийшээ нээрээ яагаад орж үзээгүй юм бол, юм авахдаа дандаа л захуудаар л явна шдээ би. – Заавал юм авах ёстой гэж ойлгоод байдаг юмуу? Зүгээр орж үзэхгүй юу даа, Хэ хэ Ийн явсаар хүүхдийн бэлэн хувцасны тасагт ирэв. Хоёул цамц ,өмд, хослол гутал хайсаар үний дүнг нь хараад Анар , Саруулыг тугтран: – Хүүе энэ одоо буруу юм бичсэн юм бишүү. Саруул мэдэмхийрэн: – Энэ чинь “бренд” гэдэг билүү дээ, чанартай хэдэн жил эдэлчихдэг гэсэн. Ганц удаа дүүдээ нэг ийм юм аваад өгчхөөч. Анар инээмсэглэн: – Тэхдээ арай үнэтэй юу гүй юу? Саруул инээн: – Мөнгөгүй болчихоо юу ?

Анар : — Надад 70 мянга л байна шдээ. Эндээс юм авахгүй юм шиг байна аа гаръяа . – За надаас аваа надад нэг хадгалсан юм бий – Үгүй ээ, яахын миний найз дараа хоёулаа тухтай оръё. Би үний нь эхлээд мэддэг байж. – Нэгэнт орж ирчхээд, болохгүй бол дараа надад буцаагаад өгчих өө. Тэглээч чи өндөр цалинтай хүн биздээ. Өдрийн 40, 50 мянга болсон уу ? Одоо – За тэгээд уучхаар тэр мөнгө чинь хайчсан нь мэдэгдэгүй өнгөрчихдөг юм. Тэгвэл 4,5 хоногоос буцаагаад өгчихье Хоёул сонголт хийх гэж нилээн тойрч явав. Нилээн явж байтал Саруул аа гээд дуудах нь сонсогдов.

Эргэн харвал ангийн найз Энхжин ирэв. – Чи чинь хайчив аа хэд хоног наад утсаа асаагаач. Багш асуугаад байсан, өнөө шөнө чамайг эмнэлэг дээр гаргах гэсэн юм энэ хүү яачив юу болов? гээд нилээн чухал асууж байна лээ. – Сайн уу? чи одоо мэндэлдэггүй юм уу? Харин чухал ажил гараад хэлж чадсангүй , найзтайгаа явж байна аа . – Паах архи үнэртээд байна шдээ. Чи мөн үү яаж л явна даа. Саруулын нүүр нь улайн, уучлаарай, би нөгөө за за дараа яръяа . Энхжин: — Хэдэн жил чамаас архи битгий хэл тамхи үнэртсэнийг санахгүй л юм байна шүү. Би жаахан тойрч юм хараад явж байсан чинь харин чамтай таарах гэж, хоол идэхүү хэдүүлээ. Наад үнэр танараа гаргаач. Эмнэлэг дээр ингэж очив .

Саруул: –Хоолоо, нээрээ өлсөж байх чинь. Энэ манай найз Анар .Бид хоёр 4 – р ангийн охин хүүхдэд хувцас сонгох гээд сонгож чадахгүй л холхиод бүгдээрээ л гоё харагдаад инээв . Энхжин: — Юу авах юм цамц уу ? өмд үү? гутал уу? Би туслах уу? Анар : — Өө ашгүй дээ , Баярлалаа гэсээр гурвуулаа болон хэсэг явсаар сонголтоо ч хийчхэв. Саруул,Энхжинд баярласнаа хэлээд хоолонд орохоор явцгаав. Холгүйхэн Солонгос хоолны газарт орж тухлан сууцгаан хооллов.Энхжин сэргэлэн цовоо, хэл ам хуурай суухгүй нилээн хөгжилтэй байрын охин юм. Тэрээр Саруул руу харан: — Чи архи ууж л байдаг. Наад хөлсөө хараа, дахиад архи уувал ангийханд хэлнэ шүү . Саруул , Энхжинг задгай амтайг мэдэх тул сандран: — За за уухгүй ээ. Энхжин , Саруул , Анар гурав хооллож дуусаад салцгаав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *