Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 36-р хэсэг

АГУУ ХАЙР 36-р хэсэг

3 секунд уншина
0
0
2,732

Анар , Саруулыг дагуулан өөрийн байнга ордог нэгэн газар орж суув. Саруул эргэн тойрноо ажиглан харвал инхэнхдээ согтуу ,бүлэмцүү эрчүүд л ширээ эзлэн сууцгаажээ.

Анар , Саруул руу харан инээн : – Ганц юм хуваагаад уучих юм байгаа биз дээ. Та нар чинь харин цэвэр спиртэн дээр байдаг даа. – Чи өөрөө мэдээ , чиний уусныг л ууя . – Энхийн цагаан тагтаа шавар долоох гэж байгаан биз дээ .

За за гээд ёжилж инээмсэглээд: – Зөөгчөө , нэг шил архи , 2 пиво өгчих тооцоог нь энэ залуугаас аваарай . Удалгүй зөөгч ирэн бичиж тэмдэглэж аваад эргэх гэснээ: – Хүүе, Саруул чи мөн үү? – Сарнай ямар сонин хүн бэ? Сарнай бол анх сургалтын төвд хамт сурч байсан охин юм. – Харин чи л их сонин хүн байна даа. Анагаахад орсон гэл үү? – Тиймээ хэнээс дуулаав ? – Цэнгэлтэй мессенжерт таарсан юм аа. Цаадах чинь эхнэр авч байгаа гэсэн. – Өө тийм үү ? Чи нэг сургуульд орсон гэсэн дээ.

нөгөө . . . . – ХААИС шдээ. энэ жил жилийн чөлөө авчихсаан. Энэ манай ахын “PUB” Хааяа ирдэг юм. Найз нь Их дэлгүүрт худалдагч хийж байгаа ш дээ. Ингэхэд Уянга хаана байгаа вэ? Ирсэн үү? – Уянга . . . Зөөгчөө ! гэх согтуу хүний дуу хадав . Сарнай: — За за дараа тухтай ярья. Миний найз явах болоогүй биз дээ. Саруул: –Болоогүй ээ, жаахан суух байх аа.

Сарнайг цааш явсны дараа Анар Саруул руу жуумалзан: – Чи таньдаг хэрэг үү? Тийм ээ манай сургалтанд хамт сурсан охин л байна. Чи юун сүрхий асуудаг юм. Анар дуугарсангүй. Ширээн дээр захиалсан зүйлс ирэв.

Анар ч Саруулд хийж өгөн архины ханьдаа анхаарал халамжаа гээсэнгүй. Хоёул уусаар нилээн согтожээ. Саруул юу ярьснаа ч санахгүй ёстой л тасрах гээч нь болов. Яагаад гэвэл өглөө болсон байлаа. Саруул нэг юм өндийн харвал монгол гэрийн тооноор нар тусна. Тэрээр Анарынд ирснээ сая ойлгов. Гэрт эгч нь бололтой бүсгүй хоол хийж байгаа бололтой . Саруул өчигдрийн явдлаа санаж ядан хөнжилдөө шурган хэвтэв. Анар гаднаас ус дөхүүлсэн бололтой орж ирэн савтай уснуудаа гэртээ оруулаад эгчтэйгээ ярилцана. – Тэмүүлэн хайчив – Хичээлдээ явсаан.

Чи наад хар усаа больчхооч – Ядаргаатай үглэчихдэгийн хоол чинь болж байгаа юм уу? – Өнөөдөр ядаж битгий угаарай даа. Дүүгий чинь төрсөн өдөр шдээ – За за мэдэж байна аа. Харин мөнгө өгөх гэсэн чинь өөрөө явчихсан байна даг – Чи мөнгө өгч байхаар наад архиа л уухаа байчих .Чи үүнийг унш даа . 4-р ангийн хүүхдийн зохион бичлэг, дүүгийн чинь . – За би энүгээр яахын, ямар та нар шиг эрдэм номтой ч биш. – Эргүү мал ! Би ажилтай оройтно шүү. – Хүүе Галаа яасан юм ? – Анар аа, чи ганц удаа хүргэн ахыгаа Галаа ах гээд хэлчиж болохгүй юу? – Тэрийг үү за за яв яв ядаргаатайн Хаалга тасхийн дугарах нь сонсогдов. Саруул сая хөнжлөө өргөн өндийгөөд: — Хүүе Анар аа, би хаана байна аа.? Өө, Миний найз хэ хэ хаана байхав дээ манайд л байна. – Миний утас – Тэнд цэнэглэж байна аа. Чи нээрээ ууя гэчхээд тасарчих юм аа. – Би яасан юм. Нэг их удаагүй тасарцан. Чамд архи хэрэггүй юм байна лээ, Дэмий хэ хэ. – Чамд ч гэсэн хэрэггүй, надад бол хамаагүй ээ.

Нээрээ өчигдрийн охин чинь хэнийн ямар холбоотой юм. Чамтай юм яриад л байсан . – Юун охин Сарнай юу? – Тийм ээ, Манай ширээнд ирж суугаад л чамайг согтуу байхыг ерөөсөө хараагүйн байна ч гэх шиг мэдэхгүй ээ, юм яриад л байсан, та хоёр. – Айн, За үгүй байлгүй дээ . – Дажгүй охин байна лээ. Чиний утсан дээр юм бичээд байсан. Утасны дугаараа үлдээсэн байх тэгээд л цэнэглээд байна гээд инээн маньдаа дугаарыг нь өгөх юм байгаа биздээ. – Хм, архи үнэртүүлсэн чамайг хэн тоодог юм. – Харин ч тоодог шүү. Чи намайг мэдэхгүй л байна даа. – Адилхан согтуу хүмүүс эсвэл архи ууж шоу нтр баар сав гэсэн хүмүүс л тооно биз. – За, Андаа яагаад байгаам дээ ? Саруул босон утсаа асаав.

Түүний утсанд нилээд дуудлага ирсний дотор Уянгаас ирсэн хоёр дуудлага, бас нэг мессеж нь нүдэнд нь тусав. Саруул шууд мессежийг нь нээн уншвал “ Хоёулаа больёо. Чи амьдралаа бод” гэсэн зурвас байв. Саруулын царай агшин зуур хувьсхийн бодолд автан юу гэсэн үг юм бол гээд итгэхийг ч хүссэнгүй . Анар : – Чи яачхав даа ? Наад царай чинь, Хүүе. Саруул чимээгүй суусаар… Уянга руу залгасаар л… мессеж бичсээр… даанч утас нь холбогдохгүй л байлаа. Саруул ийм байдалтай цаг гаран болов. Энэ хооронд Анар хоол хийж амжив. Анар: – Миний найз яагаа вэ? Нэг л сонин болчих чинь юу болсон юм бэ? Саруул: – Хоёулаа нэг юм уух уу ? Анар: – За чи одоо үнэн яриад байгаа юм уу? Асуудалгүй ш дээ тэгье.

Хоолоо идчихээд гаръя. Саруул ,Анар хоёр хоол идчихээд гарснаас хойш 3 хоножээ. Анарын найзынх гэх хотоос жаахан зайдуу газар ирсэн байж ээ. Анар ,Саруулыг сэрээн: – Хүүе бос бос өнөөдөр бүтэн сайн чи яв. Хичээл ном чинь болохоо байлаа. Чи ингэхэд яагаад уугаад байгаан гээд чанга чанга тугтрав. Саруул нүдээ нээн: -Архи байна уу? Анар: – Чамд өгөх архи байхгүй. Чи ингэж уух хүн биш шүү дээ. Сэргээч ээ. Мал аа ! – Чи одоо юу болчхоод өвчигнөөд байгаам дээ. Надад мөнгө байгаа. Хоёулаа ууя ! – Чи ууж чаддаггүй байж больж үз6 Саруул өндийн: – Чи одоо нэг юм аваад ирээ. Уучхаад л явцгаая. Анар санаа алдан: – Хүн ингэж архинд ордог юм даа найз минь. Чи хичээл ном, амьдралаа бод . Чи надаас болж уугаагүй дээ, юу болсноо хэлвэл би архинд явлаа. Саруул утсаа гарган: -Амьдралаа бодох оо , Хэ, хэ. Энэ нөгөө миний хайртай гээд байдаг Солонгост байдаг охины над руу бичсэн мессеж .

Анар уншсан аа Саруул руу ихэд ууртай харснаа дэлсээд авав. Саруул босон харайж чи чинь яаж байна аа. – Чи одоо нэг муу охиноос болж ингээд байгаа юм уу? – Чи муу ээжээсээ болж бас ууж л байгаа биз дээ. Анар , Саруул руу дайран хоёул энэ удаа жинхэнээсээ зодолдоцгоов. Саруулын нүд шанаа хөхрөн, Анарын дух ,уруул хөхөрчээ. Анарын найз арай ядан тэр хоёрыг салгаж ээ. Тэрээр нилээн уурлан: – Дахиж зодолдвол цагдаа дуудна шүү гэсээр гараад явчихав. Саруул, Анар хоёр хэсэг чимээгүй сууж байснаа Анар: -Ээж минь байхад ямар сайхан байж вэ? Өглөө сэрэхэд л сайхан , орой ирэхэд ч сайхан. Ээжийн минь хийсэн цайны амт ямар сайхан гээч . Намайг сургуульд сургаж чадсангүй гэж их л санаа нь зовдогсон. Найз нь ээжийгээ санаад сэтгэл эмтрээд байх юм.

Саруул Анарын дэргэд суугаад үрчийсэн цаас гарган ”Май” энэ дүүгийн чинь бичсэн зохион бичлэг гээд өгөв. Анар аван уншвал “ Үнэхээр бурхан гэж байдаг бол миний ахыг эргүүлээд өгөөч. Манай эгч ахад чинь чөтгөр шүглэсэн гэсэн. Та тэрийг дийлдэг гэж ээж минь ярьж өгч байсан юм. Манай ах урд нь надад зөндөө гоё юм авч өгч, бид хоёр тоглоомын газар тоглодог байсан . Ээж минь холоо явсан гэж эгч хэлсэн. Тэхдээ нэг л өдөр ирнэ ээ. Ах, архи уудаг дандаа согтуу ирдэг. Надад гоё юм авчирч өгөхөөч больсон. Архи муухай үнэртэй. Бурхан минь, Та тэр чөтгөрийг нь хөөгөөд өгөөч гуйж байна” гэсэн байв.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *