Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 35-р хэсэг

АГУУ ХАЙР 35-р хэсэг

2 секунд уншина
0
1
560

Шүрээ явсанаас хойш хэдэн сар өнгөрөв.Саруул , Уянга хоёрын ярих ч цөөрөв. Гэвч Саруул түүндээ хайртай сэтгэл нь хэвээрээ боловч Уянгын ээж Хандаа Солонгост очсон нь хайртаас нь хөндийрүүлэх гэсэн эхийн сэтгэл ч байж болох.

Яагаад гэвэл Саруулд ар гэр гэх төрсөн хамаатан садан ч үгүй нь Хандаад эхнээсээ л таалагдаагүйг гадарладаг байсантай холбоотой. Түүнд нэгэн удаа Батын эхнэр Заяа: “ Чамд Хандаа тийм ч сайн ханддаггүйг би мэднэ.

Хүүхдүүдийн шохоорхдог насан дээр хайр гэж юу байхав. Энэ нэг гарал үүсэл удам судар нь тодорхойгүй хүүхдээс охиноо яаж холдуулъя даа” гээд ярьж байсан шүү. Миний дүү эртхэн холдсон нь дээр байх аа гэж хэлсэн нь Саруулын толгойноос гарахгүй байлаа.

Уянга хэзээ ч хувирахгүй гэдэгт Саруул итгэж хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй. Цаг хугацаа яагаад ч юм маш хурдан өнгөрч байлаа. Энэ нь Саруулын завгүй өдрүүдийн дунд нүдний өмнүүр өнгөрөх шиг л санагдана.

Тэрээр эмнэлгийн ажил мөн сургууль , хичээл, дээр нь ахмадын сувилах газар амралтын өдөр очиж ажилладаг болсонтой холбоотой. Нэгэн амралтын өдөр Бат түүн рүү залган ирэхийг хүсэв. Саруул ч шууд Бат ахынхаа ажил руу хөдлөв.Тэрээр нилээн яарсан дуугаар хэлсэн тул яаран очвол Бат өнөөх л инээдээрээ угтан: — За Саруул минь болохоо байлаа, ажил ихтэй .

Хүмүүс ядаж хар ажил хийхээс халширдаг болсон бололтой. Чи л хэд хоног ахдаа туслаадах. Чадахгүй хүмүүс дэмий цагийн гарз байх юм, удахгүй Төмөрөө ч ирэх байх. Хэдэн найзтайгаа ирнэ л гэсэн гээд хоолонд орохоор цайны газар руу дагуулан оров. Саруул инээмсэглэн: – Та харин залгахгүй их удлаа шүү. Би даанч их завгүй байгаад байгаа. Одоо удахгүй шалгалт эхэлнэ бас эмнэлэг дээр ажиллаад байгаа гэхэд Бат яриа таслан: – Эмнэлэг дээр хэдийг л олж шалив гэж. Чи ер нь төгстлөө ахтайгаа хамтар аа. Ах нь чамд хангалттай мөнгө өгч чадна, чи мэдэж байгаашдээ гэв.

Саруул инээвхийлэн: – Бат ахаа , ер нь мөнгөндөө бишээ. Та намайг мэднэ дээ. Бат хариу инээн: – Хэ хэ , Муу туучий, Надад олдохоосоо өнгөрч л дээ. Саруул хариуд нь: -Тэхдээ яаралтай “Түргэн” – ээр бол би ирж байна аа. Удалгүй Төмөрөө ирэв. Хаалгаар орж ирүүт дуу алдан: –Хүүе, Саруул ах аа ? Та чинь харин сонин хүн байх чинь вэ? гээд тэвэрч авав. – Оюутан залуугаар харин сонин их биздээ. – Өө сайн сайн – Чи ер нь хичээлдээ явж байгаа биз – Тэгэлгүй дээ . одоо 10 жилд байдаг шиг тасалвал дүн гарна аа л гэж байхгүйн байна лээ. Та эгчийн эмнэлэгт ажиллаж байгаа гэл үү? – Тиймээ, Хонгороотой цуг ажиллаж байгаа.

Үндсэн орон тоо бишээ, төгсчихөөд л хаана ажиллахаа шийднэ дээ. – Эгч л харин таныг магтаад л ээжид яриад байдаг шдээ. Манайхаар нэг очоорой. Ээж , Маралжин хоёр таныг хэзээ нэг ирэх юм бол гээд байдаг шдээ. – Очноо тэгж байгаад, том болчихжээ. За хоол ундаа идэцгээ. Найзууд чинь үү. Өнөөдөр бидэнд хийх ажил их бололтой . – Та бид нартай ажиллах юмуу? – Тиймээ Бат захирал дуудаад харж байгаа биз дээ – Өө , тэгвэл эрт харих юм байна. Би та нарт яриад байсан ах чинь энэ хүн байхгүй юу? сайн хараад суралцацгаа. – Юу гэж ярьсан гэж – За за хоолоо идье Бат инээн: – Наад золигнууд чинь чиний хаана ч үгүй ээ. Тэхдээ шантрахгүй эр хүмүүс шүү .

Төмөрөө л харин чамаас илүү гарна уу? гэхээс дутахгүй болсон. Сургалтын төлбөрөө чам шиг л өөрөө олдог болсон. Бас ээж нь их сайн хүн юм аа. Ажилтай үед нь хоол цай бариад л энд ирчихсэн зогсож байдаг юм. Саруул Төмөрийн хүзүүг атган базалж: – Нээрээ, жаахан бяр сууж, сайн байна. Ээждээ эрхлээд л байна уу ? чи . Төмөрөө: – Юу гэж дээ. Ээж л өөрөө битгий ир гээд байхад л ирчихсэн байдаг юм шдээ. Ийн хоол идэцгээгээд ажилдаа орцгоов. Саруул ойрд ирээгүй удсан тул хамт ажилладаг танил хүмүүс түүнийг ирсэнд баяртай байлаа.

Түүний дотор яах аргагүй юу ч мэдэхгүй анх ирсэн цагаас найзалсан Анар нь байв. Анараас архины үнэр сэнгэнэнэ. – Чи чинь тэнгэрийн амьтан яагаад газарт буучив ? – Сайн уу ? найз минь мэнд ус ч үгүй юу яринав дээ – Чи миний найз билүү мартчихаж. Анагаахын хэдэн охин хараад халаад нөмөрсөн болоод л явж байна уу ? Найз минь халаад чинь хүнддэх вий дээ – Согтуу ажиллаж байж бэртэж гэмтэв. – Чи одоо надад заадаг болоо юу? – Хэлэх үгээ бодоорой, Анар минь – Бодохгүй бол яахын чи . Май гэнгүүт Саруулын нүүрэнд оч манартал цохив. Анар дайран Саруулын дээр гаран хэд хэд дэлсэв. Тэнд ийм зодоон хэдэнтээ л гардаг тул нэг их салгахыг урьтал болгохгүй. Харин ч харж баясан, нэг нь дийлдээд ирэх үед юм уу? эсвэл зохицуулагч , дарга харагдвал дор нь салгадаг билээ. Саруул: — Чи чинь яаж байна аа гээд тийрч унагаад дээр нь гаран гараа зангидсанаа архи чинь гарахаар үргэлжлүүлье. Би согтуу хүн зодохгүй . Анар инээн: – Чи угаасаа намайг чадахгүй .

Алив бос, ажлын дараа тооцоогоо дуусгая. Төмөрөө Саруул дээр ирэн: – Зүгээр үү? наад нүүр чинь – Зүгээрээ гэнэт цохичихдог байна шдээ , яах вэ? – Анар ахын ээж нь өнгөрчихсөн гэсэн – Юу хэзээ тэр вэ? – Бараг 3 сар болж байгаа байхаа. Саруул , Анарын зүг харан саяхан уурласан уур бухимдал нь замхарчээ. Үдийн хойно Төмөрөөгийн ээж Цэвэл, Маралжин хоёр хоол цай барин ирэв. Цэвэл Саруулын хацар дээр үнсэн: – Харагдаж үзэгдэхгүй хүн юм аа. Эмнэлэгт ажиллаж байгаа гэж сонссон энд юу хийж байгаан ? – Бат ахад туслаад л өнөөдөр л ирж байгаа юм аа .

Таны бие сайн уу? Маралжин том болжээ. Одоо хэддүгээр анги билээ ? – Одоо 5-р анги болсон шдээ. Би сайн. Бид хэд хуучиндаа л амьдарч байгаа. Чи ямар ирэх биш дээ. – Тэгж байгаад очно оо. Та хэд л сайн байвал болоо доо. – Чамайг байгаагүй бол . . . . санаа алдан Орж гарч бай миний дүү. Ямар танихгүй хүмүүс биш . – За ойлголоо . Маралжин хичээлээ сайн хийдэг юм шүү . ямар мэргэжилтэй болох уу? – Эмч болно оо. – Хэ,хэ Эгч шигээ юу ? – Тийм – Сайн байна. Та тэр холоос энэ хүртэл ирж яадаг юм бэ дээ. Энд хоол унд нь цаанаасаа хангалттай шдээ. – Эгч нь гэртээ суухаар хэцүү юм. Хийх юм олдохгүй. Ажил хийх гэхээр энэ хоёр хүүхэд загнаад байх юм. Ядаж хоол ундыг дөхүүлж цаг нар урагшлуулахгүй бол хэцүү юм. – Нээрээ ч гэрт ганцаараа суух тийм байх шүү. – Ингэхэд Хонгор нь хүнтэй найзалж байна уу? Анзаарав уу? – Хэ хэ эрэгтэй хүнтэй юу? мэдэхгүй ээ яасан ? – Зүгээрээ хүүхдүүд томрохоор жаахан хүүхэд тэвэрмээр… За за , Миний дүү ирж байгаарай – За баяртай, дараа заавал очноо . Саруул, Цэвэлтэй хэсэг яриа өрнүүлээд эргэх зуураа нилээн ядрангуй байгааг анзаарлаа. Хонгорт хэлье дээ гэж бодов.

Ийн ажилласаар бүрэнхий болж ажил дуусав. Бат Саруул дээр ирэн: – За ямар байна ? Саруул гараа нухлан: – Ойрд хөдлөөгүй их ядарлаа. Төмөр: – Таныг байгаагүй бол бид нар өдийд л сүүлийн воган руугаа орж байгаа байх. Орой болж бүгд тооцоогоо хийн мөнгөө тоолон аваад хувцсаа сольцгоов. Төмөрөө Саруулд баяртай гэж хэлээд найзуудаа дагуулан явав. Бат машиндаа суун Саруулыг дуудаад: – Баярлалаа миний дүү гээд хүргүүлэх үү ? гэж асуув. Саруул: -Үгүй дээ. Би өөрөө явчихъя гэрийнхэндээ мэнд хүргээрэй . Саруул хашааны гадна Анарыг хүлээн зогсоно.

Нилээн удсаны эцэст Анар гарч ирэв. Түүний архи нь гарсан бололтой юу ч дугарахгүй зөрөв. Саруул: – Анараа уучлаарай найз нь мэдсэнгүй. Надад хэлэхгүй яасан юм бэ? Хүүе Анараа хүлээгээрэй. Чи архи уугаад байж болохгүй. – Чамд ямар хамаатай юм. Зүгээр л явж үз . Чи бид хоёр хэзээ найз байлаа даа. – Чи ч намайг мэднэ. Би ч чамайг мэднэ. Чи найздаа хэл л дээ. – Юу хэлнэ гэж өмнө чинь сөхрөөд уйлна гэж үү? Эсвэл нэг юм хувааж уух юм уу ? Чи даанч чадахгүй л дээ. – Тэгье ээ ууя чи уумаар байвал ууя л даа.Анар инээмсэглэн бассан нүдээр харснаа: -Тийшээ орж сууя. Чи дайлах юм байгаа биз аюгүй бол гэв. Саруул анх Улаанбаатар хотод ирээд энэ ажилд ороход нь Анар маш их тусалж байсан төдийгүй одоо тэр өмнө нь байсан Анар биш шал өөр хүн байгаа нь түүний сэтгэлийг зовоож байлаа. Саруул Анарыг хаяж явж чадахгүй нь мэдээж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *