Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 34-р хэсэг

АГУУ ХАЙР 34-р хэсэг

0 секунд уншина
0
0
461

Саруул утсаа аван түүнийг түрүүлж дугарахыг хүлээн чимээгүй сонсов. Уянга: – Байна уу? хайраа би чамд дуулгах сайхан мэдээтэй. Дадлагын ажил амжилттай .

Удахгүй хайр нь очлоо ш дээ. Саруул түүнийг залгаагүй удсанд гомдсон нь энэ байж дуугарсангүй . Уянга хошуугаа унжуулан хайраа байна уу ? Чи баярлахгүй байгаа юм уу? Уучлаарай.

Би эхнээсээ хэлсэн биздээ.Завгүй ойрхон ярьж амжихгүй байх шүү байна уу ? гэхэд Саруул хоолой засан : – Байна аа байна баярлахгүй яахав дээ. Чи тэхдээ энд бүүр ирэхгүй буцна гэхээр л жаахан сэтгэл тиймхэн байна. – Хайраа хоёулаа ярилцчихсан ш дээ .

Би энд магистр хамгаалчихвал ирээдүйд хэрэгтэй биздээ. Чи өөрөө зөвшөөрсөн биздээ. – За за өөрөө мэд дээ хайраа. Ажил гарчихлаа дараа ярьяа. Саруул утсаа таслан санаа алдангаа түрүүвчиндээ хавчуулсан Уянгын зургийг харан инээмсэглээд хайртай шүү гээд зөөлхөн шивнэв.

Эмнэлгийн кридорын тэндээс Саруулаа хэмээн сандарсан дуу хадав. Саруул ухасхийн гүйхээр яаран очвол Болор: – Өвчтөн муу байна , яаралтай хагалгаанд орохгүй бол аюултай байна . Хонгорыг харсан уу? хэмээн сандран хашгирах мэт өгүүлэв.

Саруул ямарч эргэлзэж тээнэгэлзэлгүй хагалгааны өрөө рүү гүйн орвол үнэхээр их цус алдсан бас амаа ангалзуулах өвчтөний зэвхий царай угтав. Саруул өөрт хэрэгтэй зүйлсийг хэлээд сандрал айдсаа дарахыг хичээн Болорыг өрөөнөөс гарахыг шаардав.Яагаад гэвэл Болор хоёр , гурван хагалгаанд ухаан алдаж унаж байсан төдийгүй зүрх муутай охин юм. Харин хажууд нь Энхжин болон хашир туршлагатай их эмч , мөн сувилагч нар ,хагалгааны удирдагч эмч зогсоно.

Өвчтөн нилээн хүнд гэмтсэн төдийгүй хугаралт няцралтыг харвал машины осол гэдэг нь илэрхий. Гэвч амьдралын төлөө түүний нүд эргэлдэж, зүрх нь хурдан хурдан цохилох ба өвдөлтөө тэсэхгүй хашгирах хэдий ч хоолой нь гарахгүй, сувдан нулимс хацрыг нь даган гүйх нь ямар ч хүн харсан зүрх шимширмээр зураглал аж. Их эмч Саруул руу харан эхэлцгээхийг дохин хагалгаа эхлэв.Саруул хэд хэдэн хагалгаанд орсон төдийгүй эмч нараас нилээн итгэл сэтгэлийг нь төрүүлж байгаа сайн суралцагч билээ. Хагалгаа удаан үргэлжилсний эцэст дуусав .

Саруул өрөөнөөс гарвал өвчтөний ар гэрийнхэн нь түүнийг л хүлээж байсан мэт нулимс нь хатаагүй нүдээр өр эмтэлж харцгаав. Ээж нь бололтой өндөр настай эмгэн Саруулын нүдэнд тусав. Түүн дээр очвол үрчгэр гараараа нулимсаа арчин: – Хүү минь яасан бэ? хэмээн хоолой чичирхийлэн арай ядан асуух нь Саруулын зүрхэнд тусан самсаа шархируулав. Тэрээр урт амьсгал аван: – Санаа зоволтгүй ээ, хагалгаа амжилттай болсон. Залуу хүн тэсээд гараад ирэх байхаа. Харин та одоо гэртээ харьж амар, ядарч байгаа биз дээ гэхэд эмгэн босон Саруулын гараас атган баярласнаа илэрхийлэн нулимсаа унаган зогсов.Зүгээр дээ эгч минь, бидний ажил шүү дээ гэж хэлээд эргэн алхав.

Саруул ажилчдын амралтын өрөөнд орон суугаад нөгөөх эмгэний атгасан гар Должин эмгэний гар шиг адилхан санагдаад өөрийн эрхгүй нулимсаа унагах зуур түүнийг ямар их санаж байгаагаа өр зүрхнээсээ мэдэрсэн нь энэ билээ. Тэр хагалгаанаас хойш эмнэлгийн эмч , сувилагч ажилтан нар Саруулыг өсөх ирээдүйтэй сайн эмч болно гэдэгт бат итгэх ба түүнийг үл ялиг хүндлэх нь бас бахархал төрүүлнэ. Амралтын өдөр болж Саруул Зүүн салаа руу Сэргэлэнгийхийг зорив. Шүрээ түүнийг заавал ирээрэй гэсэн учир тэрээр очиж байгаа нь энэ. Уул нь тэрээр амралтын өдрөөр ахмадын сувилах газар очиж сайн дураар ажилладаг юмсанж.

Сэргэлэнгийнд орвол бүгд баяртай угтана. Ялангуяа хүүхдүүд Саруулыг тэврэн эхийгээ ноолох ишиг шиг л өвөр рүү нь мацацгаана. Бадам инээмсэглэн: – Чамайг ойрд ирээгүй болохоор манай хэд асуугаад бүр хэл ам сугалчих гээд байсан юм, санахаас яахав дээ ахыгаа гэнэ. Сэргэлэн: – Күй ээ аавдаа ингэж эрхэлдэг билүү дээ эд нар гээд инээмсэглэн миний дүүгийн ажил сайн уу ? гээд ойр зуур ярилцан сууцгаав. Шүрээ хэсэг дуугүй сууснаа: – Би явах гэж байгаа, Цэнгэл дээрээ очихоор болоод байна. Та нар харин юу гэж бодож байна? гээд гуниглангуй ижийнхээ зургийн өмнө очоод хүрд эргүүлэв. Сэргэлэн , Бадам хоёр бие бие рүүгээ хараад дугарсангүй . Саруул хэсэг дуугүй сууснаа: — Явалгүй яах вэ? би лав дэмжиж байна. Тэгээд ч Цэнгэл бол миний найз , сайн залуу анх явахдаа надад хэлсэн үгийг нь ч би одоо санаж байна .

Чамд үнэхээр хайртай. Өдий хэдэн жил чамайг хүлээгээд тэнд амьдралынхаа төлөө барилга дээр хүнд хүчир ажил хийж байгаа найздаа би итгэж байгаа гэв. Сэргэлэн ч мөн зөвшөөрч байгаагаа хэлээд хүүхдэдээ санаа зовохгүй байхыг хүсэв. Бэр эгч Бадам хоолой засан: – Үгүй ээ тэгээд таньж мэдэхгүй газар эмэгтэй хүн дасдаг л байгаа даа. Ямар монголдоо биш гадаад оронд шүү дээ. Янз янзын муу юм сонсогдох л юм байна шүү. Сэргэлээн чи охин дүүгээ ингээд явуулчих хэрэг үү ? хэмээн санаа нь зовнин хэлэв. Сэргэлэн үг тосон: – За за юун билиггүй юм боддогийн. Залуу хүмүүс бүгд л гадагшаа гарч амьдралаа босгож байхад , тэглээч манай Шүрээ сүрхий хүүхэд. Хаана ч алзахгүй гээд инээмсэглэв. Энэ ярианаас хойш яг 7 хоногийн дараа Шүрээ эх орноосоо хөдлөхөд бэлэн боллоо.

Тэрээр сэтгэлт залуу Цэнгэл рүүгээ алс хол Франц орныг зорихоор ийн онгоцны буудал дээр хайртай гэр бүлтэйгээ салах ёс гүйцэтгэн зогсож буй нь энэ аж. Саруул Шүрээг тэврэн: – Хэцүү байвал хүрээд ирээрэй гэж шивнэв. Шүрээ хүү Итгэлийгээ тэврэн тэврэн салж ядан онгоцондоо суун мэлмэрүүлэв. Шүрээгийн хувьд эхээсээ хол өссөн учир хүүгээ өөрөөсөө яасан ч салгахгүй гэж өөртөө амласан ч амьдралын энэ л нугачааг өөр дээрээ мэдрэхдээ мэлмэрүүлсэн нь энэ билээ. Саруул болон Сэргэлэнгийн гэр бүлийнхэн сая дусалсан нулимсаа арчицгаан таксинд суун гэрийн зүг хөдлөв. Замдаа Саруул Сэргэлэн рүү харан: – Та ингэхэд жолооч биздээ. Би танд нэг такси авч өгье.

Алийн болгон гадуур янз бүр мөнгөтэй мөнгөгүй ажил хийхэв. Сэргэлэн нүдээ томруулан: – Машин үнэтэй биздээ, хэрэггүй ээ миний дүү гэхэд Саруул: – Үгүй ээ түрээсэлдэг юм байна лээ. Би сайн тодруулна аа . Бадам инээмсэглэн: – Манай Саруул мөн дөө. Бид нар яах вэ? Миний дүү нөгөө охин одоо ирэх болж байгаа биздээ. Ямарч удаан сурдгийм дээ. Танай сургуулиар хөөрхөн охид зөндөөл явдаг юм байна лээ шдээ. Дээр би багштай чинь уулзах гээд очиход чамайг таньдаг бололтой нэг охин эгч нь гэсэн чинь сүрхий байна лээ. Холыг хүлээхээр ойроос хайвал яадаг юм миний дүү гээд инээвхийлэхэд Сэргэлэн нудран: – Чи чинь одоо юу яриад байгаан, том болсон хүн өөрөө мэдэлгүй дээ. Д:эмий юм ярих юм. Саруул: -Би ч гэсэн явдаг юм билүү ?

Солонгос руу намайг дуудаад л байгаашдээ, Бадамаа эгчээ . Бадам санаа алдан: – Чамайг явчихвал хоосон оргиж хонхийгоод хэсэгтээ л хэцүү л болох байх . Тэхдээ явах нь зөв дөө, энд цалин хэд билээ дээ. Бид нар яах вэ? гэхэд Саруул: – За тоглосон юмаа. Би эндээс явахгүй ээ. Монголоос минь сайхан орон хаана байна. Тэглээч ийм сайхан мэргэжил эзэмшчихээд харийн оронд хар ажил хийлтэй биш дээ гэв. Ийн ярилцсаар Саруул замдаа буугаад байр луугаа алхах зуур Уянга руу мессеж бичин мөн Цэнгэл рүү мессеж нисгэн хотын төв зам даган бодолд автан тайван алхангаа Должин эгчийнх нь нэгэн хүсэл биелсэнд нууцхан баяртай байлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *