Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 33-р хэсэг

АГУУ ХАЙР 33-р хэсэг

0 секунд уншина
0
0
394

Саруул: – Аан Цэнгэл үү ? Үгүй байхаа ойрд яриагүй . Шүрээтэй ярьдаг гэж байсан. Дуудаад Шүрээ ямар ирэх биш дээ л гэж байна лээ. Должин эмгэн инээмсэглэн: – Болж дээ.

Ярьж байгаа бол надад их гомддог байхаа хөөрхий. Муу охиноо эрдэм номтой хүн болгож чадсангүй. Яаж энэ амьдралыг туулна даа л гэж халаглах юм. Миний хүү л сайн харж хандаж яваарай даа гэхэд Саруул: — Та чинь ямар эвгүй ярьдаг юм бэ?

Эгч минь. Хүн амьдрахын тулд бүхнийг хийдэг ,амьд байхын тулд эмнэлэгт яаж байдаг билээ дээ. Та минь эрүүл саруул таяг ч тулахгүй явдаг байж ингэж ярьж болохгүй шүү хэмээн уурлангуй хэлэхэд: –За хүү минь хөгшрөөд буруу зөрүү ярьдаг болжээ. Миний хүү Шүрээ, ах хоёрыгоо л харж яваарай.

Ямар хамаатан садан гэж бидэнд дотно хүн байх биш дээ гээд бугшуулан ханиалгаж байсныг Саруул санан тэр үед яагаад эмнэлэгт хэвтэхгүй гэж зүтгээд байсан юм бол доо гэж бодон түүний хэлсэн үгс бүрийг санан нүдний нулимсаа сул асган суув. Буяны ажил дуусч хөдөөнөөс ирсэн Нараа , Багахүү хоёр нутаг буцахаар болж ээлжлэн Саруулыг тэврэн хоолой зангируулан найз минь гэхээс өөр үг дугарсангүй.

Яагаад гэвэл тэдний бие биенээ гэсэн сэтгэл нүдний харцнаасаа мэдрэгдэх ажгуу. Саруул ч “Сайн яваарай найзууд минь, ирсэнд баярлалаа та хоёртоо” гэж шивнээд холын хүмүүсийг үдээд Сэргэлэнгийнд ирэн нүдээ гүйлгэн хоосорсон сэтгэлийн мухартаа хэн нэгнийг хайх шиг.

Сэргэлэнгийн эхнэр Бадам авдраа уудлан баадантай зүйл гарган: – Хөөрхий ээж минь гэж үл мэдэг хэлээд Саруул руу барин үүнийг чамд өгөөрэй гэсэн. Нилээн хэд хоногийн өмнө нэг дээл оёж дуусгасан. Өөрөө хэлэхдээ энэ хүүд надаас хойш хэн хийж өгхөв дээ гэж хэлж байсан гээд хоолой зангируулан сул нулимс унагав.

Саруул баадантай зүйлийг аван задлан үзвэл үнэхээр чамин оёсон дээл байх бөгөөд дээлний өнгийг харвал тээр жил ээж нь хүүдээ энэ өнгөөр сайхан дээл оёж өгөх юмсан гээд хийж амжаагүй тэр өнгө нь байлаа. Саруул ээжийнхээ бор авдрыг хөдөөнөөс авчирсан ч доторх юмыг нь яагаад ч юм уудлаагүй юмсанж. Харин Должин хөгшинд тухайн үед дурсч байсан нь хот суурин газраас алс зайдуу , ядуу тарчиг хөгшчүүлд дээлийн өнгө гэдэг бол бас л том ”бэлэг” байжээ. Саруул дээлийг аван задалвал хөөрөг , ээжийнх нь бөгж , мөн гаанс байв. Дээлээ өмсөх гэтэл өврөөс нь хавтага унав. Нилээн нямбайлан хатгасан хавтага дотор юм байгаа нь мэдрэгдэнэ. Саруул нээж үзвэл мөнгөн дэвсгэрт ёстой л эвхсэн юм шиг харагдана. Зарим нь үрчийсэн нь удаан хадгалсныг илтгэнэ. Саруул гайхсангүй.

Яагаад гэвэл тэр ирэх тоолондоо Должин хөгшинд цайны сүү аваарай гээд заавал мөнгө атгуулдаг нь энэ байж . Нулимсаа нуун “Хөөрхий минь дээ, би үүгээр одоо яах ч билээ дээ” гэж шивнээд нулимсаа арчин нусаа татаад Сэргэлэн рүү харан: – Хэдүүлээ буян сайн хийе дээ. Хүүхэд,нохой хооллох хамгийн сайн гэдэг зовж яваа хүмүүст буян болвол бүр сайн гэдэг. Хоёулаа хүүхэд асрах газар руу явж хүүхдүүд баярлуулъя даа.

Энэ мөнгөөр нилээн юм авчихаар харагдаж байна . “Хөөрхий минь намайг гэсэн сэтгэлийг нь юугаар ч хэмжишгүй” гэж нулимсаа залгин хэлэв. Сэргэлэн ч толгой дохин энийг нийлүүлчихье гээд буяны ажилд цугларсан боодолтой мөнгө барина. Энэ тэдний хувьд их мөнгө төдийгүй Саруул, Сэргэлэн хоёрын аль нэг нь машин авчих хангалттай мөнгө юмсанж . Сэргэлэн өр нимгэн , зөөлөн сэтгэлтэй Саруулын үгийг маш сайн сонсдог, сайн ах ч хааяахан архи балгачихдагийг эс тооцвол ээжийнхээ жинхэнэ зан ааш цөмийг өвчиж төрсөн үр нь билээ. Ийн ярилцан байх зуур энэ жил 7 настай Сэргэлэнгийн бага охин Тэргэл: – Эмээгийн мөнгөөр юм авах гэж байгаа юм уу? Эмээ надад өгсөн юм май гээд халааснаасаа мөнгөн дэвсгэрт гарган ширээн дээр тавив.

Бүгд чимээгүй болон Шүрээ Тэргэлийг тэврэн уйлан үнсэнэ. Маргааш нь хүүхдүүд баярлуулах чихэр,боов болон жаахан хувцас хунар аваад хүүхдийн асрамжийн газар зорин нэгэн өдрийг хүүхдүүдийн баяр хөөр талархсан сэтгэлийн дунд өнгөрөөцгөөв. Олон хүүхэд байдаг ч гэсэн бүх хүүхдэд авсан юм нь хүрсэнд сэтгэл өндөр буцацгаав. Гэртээ ирвэл гэрийн гадаа машин зогсч харагдав. Гэрт Бадам хүүхдүүдтэйгээ үлдсэн билээ. Сэргэлэн , Саруул хоёр хоолой засан орвол хижээл насны эр , эм том болсон охин, хүү хоёр сууж байв. Сэргэлэн хар цагаан дуугүй гэрийн хоймортоо суун жишим ч үгүй суув. Түүний өргөмөл ах Дондог ирсэн нь энэ байж.Сэргэлэнгийн хувьд ингэж гомдох нь зүйн хэрэг бөгөөд цагаан сараар ч огт үзэгдээгүй түүнийг нэг бус удаа ах , дүү биш болсон гэж ээждээ хэлж загнуулж байсан ч удаатай . Харин Шүрээ эмэгтэй хүн болсон хойно Ахыгаа тэврэн нулимс унагаснаа арчин бас л чимээгүй суув. Дондог ч хэсэг сууж байгаад хоолой засан: – Ямар ч байсан би хүү нь, та нараасаа уучлалт гуйяа . Уучилж чадахгүй байсан ч би ах чинь шүү.

Та нарыгаа мартаж байсан удаа үгүй ээ. Ижийтэйгээ уулзаж чадаагүйдээ л гээд хоолой нь зангирч ирээд би ч ээжийгээ мөнх юм шиг боджээ. Үгүй ээ, мөн тэнэг хүнээ гэсээр мэгшин хүүхэд шиг хэнгэнүүлэн уйлахад эхнэр нь дагуулан гарав. Хүүхдүүд нь ч ардаас нь гарав.

Тэдний араас Саруул өндийн үүдний зүг алхав. Яагаад гэвэл Должин эмгэн нэг бус удаа өргөмөл хүүгийнхээ талаар дурсаж байжээ . Тэрээр ярихдаа: — “Дондог минь үр дуудаж заяасан үр минь байгаа юм. Эрдэм номд сайн, удам судар ч сайтай хүний үр юм гэнэ лээ. Ядуу хүн ямар эрдэм ном өвөртлүүлж чадах биш дээ. Төрсөн талыг нь эртхэн бараадуулчихсан юм. Хөөрхий санаад байна гэж байнга наашаа гүйж надад загнуулаад буцдагсан. Миний загнаж аашилсанд гомддог юм болов уу даа ? хөөрхий хүү минь” гэж нэг бус удаа цухуйлгаж байжээ. Саруул Дондогт хандан: – Та 49 хоног хураахад ир дээ . Бидэнд ч мөн адил хэцүү л байна гэхэд Дондог юу ч дугаралгүй машинд суув. Ингээд хэсэг хугацаа өнгөрч 49 хоног дээр нь хамаатан садны хэдэн хүмүүс цуглажээ.

Дондог ч ирэв. Энэ удаа Сэргэлэн их л дотно яриа өрнүүлнэ. Яагаад гэвэл ээж нь амьд сэрүүн байхдаа ахыгаа хэзээч муу санаж болохгүй чиний газар дээрх ганц ах чинь шүү. Ямар ч байсан та хэд ах , дүү хүмүүс юм шүү гэж ой тоонд нь ортол захиж байсан билээ. Дондог, Сэргэлэн , Шүрээ 3 багын явдлаа дурсан инээлдэж их л дотно ярилцана.

Сэргэлэн ч Саруулыг танилцуулан” – Бидний дүү , их сүрхий мундаг онц сурлагатан оюутан гээд магтана. Дондог инээмсэглэн: – Миний дүү нар ах нь туслах юу байна шууд хэлж байгаарай гэнэ. Ийн орой болж ирсэн зочид явахаар болов. Саруул даавуунд ороосон зүйл Дондогт барин” – Үүнийг ээж тань танд өгөөрэй гэж надад хэлсэн юм. Аавын тань юм гэсэн гээд өгөв. Дондог задлан гаансыг хараад саяхан инээмсэглэсэн харц арилж нулимс унагав. Бага жаахан байхдаа аавынхаа гаансаар тоглож мөн ч олон удаа аавтайгаа ноололдож байхдаа түлэгдэж хайрагдаж байсан нь нүдэнд нь зураглажээ . Үүнийг ганцхан Дондог л мэдэх ба яагаад өөрт нь өгөөрэй гэснийг ч ойлгож байх агаад нулимсаа арчин: – Хөөрхий аавыгаа санаад ах нь явъя даа. Удахгүй ирнэ ээ гэсээр гарч одов.

Үнэхээр Должин эмгэн Саруулд энэ Дондогийн юм байгаан аав нь Дондогт ямар их хайртай байсан гээч гээд юм ярьж өгч байжээ. Үүнээс хойш ч хэсэг хугацаа өнгөрч Саруул ч эмнэлгийн ажилдаа дасч эхэлжээ. Түүний утас гэнэт дугарав. Саруул утсаа харвал хайртай бүсгүй Уянга нь байлаа. Тэрээр Солонгосдоо байгаа төдийгүй энэ жил дээд сургуулиа төгсөх ба 3 сарын дадлагын ажил нь дуусаад сая нэг толгой өндийлгөн байгаа нь энэ аж. Саруул ч энэ хугацаанд Уянгаагаа хүлээсэн хэвээр билээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *