Home Өгүүллэг АГУУ ХАЙР 32-р хэсэг

АГУУ ХАЙР 32-р хэсэг

1 second read
0
0
686

Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч Саруул хамгийн их ачаалалтай гэгдэх гэмтлийн эмнэлэгт дадлага хийхээр иржээ. Түүний сургуулийн найз Болор , Энхжин хоёр ч энд хуваарилагдав.

Тэднийг сургуулийг нь онц дүнтэй төгссөн Төмрөөгийн эгч болох Хонгор угтаж авав. Хонгор: – За сайн байцгаана уу ? Би багшаас та хэдийг явуулчих гэж гуйсан юм аа.

Эхлээд жаахан ядарна даа . Одоо наашаа дарга дээр орж ажил үүрэгтэйгээ танилц даа залуучуудаа гэж хэлээд инээмсэглэв. Даргын өрөөнд орж ажил үүрэг, заавар, зөвлөмж аваад бүгд ажилдаа орцгоов. Саруул эргэн тойрноо харвал нүд халтирам байдал хаа сайгүй харагдах боловч өөрийн сонгосон мэргэжилдээ үнэхээр сэтгэлтэй тул хойш ухралгүй ажиллана.

Үдийн завсарлагаа болж цайны газар хоол идэцгээх зуур Болор нулимсаа цийлэгнүүлэн: – Саяхан нэг хүү хагалгаагаа дийлэхгүй өнгөрчихлөө. Би юу ч хийж чадаагүй. Хий л харж зогссон гээд санаа алдан тавагтай хоолоо өмнөөсөө түлхвэл Энхжин аргадан: – Миний найз тайвшир даа.

Хоёулаа салхинд гаръя гэсээр дагуулан явав. Саруул , Хонгорын ширээ рүү ойртон очоод суунгаа: –Энд өдөр бүр ийм байдаг юм уу? –Үгүй дээ хааяа л , та нарын тэр зурагтанд гардаг бичлэгээс өөр шүү дээ. Эмч хүн сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй. Ажлын шаардлагаар шүү дээ. Чи энд их юм сурна аа .

Тэгээд л би чамайг энд ирэхийг хүссэн юм . –Баярлалаа чамд. Ингэхэд ээж , дүү нар чинь сайн уу ? –Сайн сайн. Чамайг ээж Төмөрөөгөөс асуугаад л байдаг юм. — Аан, би тэгж байгаад нэг очно оо. Чи надад сайн туслаарай. Би жаахан сандраад байх юм . — Бүгд л эхлээд ийм байдаг.

Хэцүү мэргэжил шүү тийм ээ. За за онц сурлагатан минь хоолоо ид. Шөнийн жижүүр ямар байдгийг харна шүү дээ, сайн идээрэй . Саруул хоолоо идчихээд Хонгорын ардаас алхам холдохгүй даган заавар аван ажиллана.

Ийнхүү эмнэлгийн нэг өдөр өнгөрч шөнө болж жижүүрт үлдэн шөнөжин нойргүй ажиллаад өглөө ажлаасаа буув. Их ядарсан тул оюутны дотуур байр мөн ор нь л нүдэнд нь харагдана. Саруул байрандаа ирээд нам унтчихав. Үд дунд болж байх үед өрөөний найз Түмээ орж ирэн: – Хөөе Саруулаа үүдэнд нэг охин чамайг асуугаад байна. Хүүе, сэрээчээ алив босоо бос гэсээр дугтран сэрээв. Саруул нүдээ нухлан: – Намайг байхгүй гээд хэлчих ээ? Бие даалт л авах гэж яваа биз.

Би жаахан унтаадахъя. – Үгүй ээ . Хэн билээ дээ, би нэг харж байсан охин байна лээ. Нөгөө машинтай залуутай ирж байсан. Ямар ч байсан яаралтай гэсэн. Утсаа ядаж асаагаач хүүе .За за би тэр Шүрээд чинь байхгүй гээд хэлчихье. Саруул ухасхийн босон юу? Хэн гэсэн бэ? гэвэл Түмээ хэн юу гэсэн гэж Шүрээ юу? – Хаана байна гэнэ ээ ? – Доор чамайг хүлээж байгаа , утас чинь холбогдохгүй байна гэсэн – Чи нээрээ шууд хэлэхгүй охин нтр гээд за за би гарлаа. Орой хоол хийгээрэй. – Чи энэ бацаануудаараа хийлгээч арай давараагаад байгаан биш үү? Дараа жил биднийг угаасаа байранд оруулахгүй. Ганц жил жаахан ах байя л даа Саруулаа ! – За чи ямар энд ирдэг ч биш тоотой хонодог биздээ . Ганц ирэхээрээ хоол хийгээд өгчихөд болно доо .

Бүхэл бүтэн 4 жил хагас нэг өрөөнд амьдарчхаад гэж үглэсээр өрөөнөөс гаран доош буув. Шүрээ шууд Саруулыг тэврэн цурхиран уйлав.Саруул яасан юу болов ? Шүрээ яасан ? миний найз гэвэл – Ээж өнгөрчихлөө …. Саруулаа ээж… ээж гэсээр уйлав. – Юу чи юу яриад байгаан ? Саяхан хэд хоногийн өмнө утсаар ярьсан хүн, гэсээр итгэж ядан харна. Саруулын ардаас овонд дурлан дагасан Түмээ байдал бишдсэнийг ойлгон Саруул руу дөхөн зогсов. Саруул: -Сэргэлэн ах хаана байна ? Должин эгч хаана байна ? гэж чанга дуугаран асуув.

Шүрээ нулимсаа цутган юу ч хэлэхгүй уйлав. Саруул хаалгаар гарч гүйн утсаа асаан Сэргэлэн рүү залгавал утсаа аван ихэр татан уйлсан хүн сая байгаа газраа хэлэв. Саруул ер итгэж чадахгүй, “ Үгүй” гэсээр ирэв. Сэргэлэн болон хүүхдүүд нь мөн эхнэр нь , хамаатны хүмүүс нь эмнэлгийн үүдэнд сууж байх нь тэр. Саруул, Должин эгч хаана байна ? гэж нулимсаа нуун асуувал Сэргэлэн толгой сэгсрэн Саруулыг тэврэн уйлав. Саруулын нүднээс нулимс унасангүй .Тэр яагаад гэвэл итгэхгүй итгэж чадахгүй байлаа.

Ийн нилээн удсаны эцэст тайвшран Саруул эмч дээр орвол: -Одоо юу ч хэлэх боломжгүй.Задлан шинжилгээний хариу 14 – 30 хоногт гарна гэхээс өөр зүйл сонссонгүй. Харин дээд курсийн төгсөлтийн оюутан танимхайран: – Хүүе Саруул, Ямар ажилтай явна. Чи энд дадлага хийх гэж байгаа юм уу ? гэв. Саруул их л гуниглангуй нүдээр харан: – Үгүй ээ . Чи намайг хагалгааны эмчтэй уулзуулж болох уу? Би энд хайртай эгчийгээ алдчихаад яахаа мэдэхгүй үнэхээр гээд хоолой нь зангираад ирэв. Байдлыг ойлгосон залуу Саруулыг түшин тайвшируулан алхсаар: – Чи наанаа байж бай. Би ороод ирье гэв. Саруулд яагаад ч Должин эгч үгүй болсон гэж төсөөлөгдөхгүй л байлаа. Хагалгааны эмч өнөөх залуутай гарч ирэн: – Чи адилхан эмнэлгийн хүн юм байна. Сэтгэлээ барь дүү минь. Бидэн дээр өвчтөн өдөр 13 цагийн үед ирсэн. Бүтэн харвалттай настай хүн байсан.

Бид юу ч хийж чадаагүй. Энд ирээд эмчилгээ аваагүй өнгөрсөн. Уучлаарай, бид даанч хожимдсон байсаан гэж хэлээд өрөөндөө оров. Энэ үг Саруулын зүрхийг урах шиг болсон ч мөн л Саруул итгэхгүй хэвээр… Ийн гэнэт харамсалтай насан эцэслэсэн Должин хөгшний үр хүүхэд , хамаатан садан нь цуглан хойтын ажилд нь буян хийж бүгд л нулимсаа залгин дор бүрнээ хичээнэ. Сумаас Пунцаг эмч , Нараа , Багахүү нар ирэн мөн туслалцав. Должин эмгэнийг сүүлчийн замд нь үдэх өдөр хүртэл Саруул ер уйлсангүй. Харин түүний сүүлчийн замд нь гарах цагаан хөх царайг харан нулимсаа барьж ядан үнэхээр энэ мөчид үнэнтэй эвлэрэн мэгшин зогссон юм.

Саруулын хувьд Должин бол амьдралын замыг нь нээж өгсөн ачтан төдийгүй . ээжийнх нь оронд ээж болсон үнэхээр сайхан сэтгэлтэй жирийн монгол эмэгтэй байсан билээ. Түүнийг хотоос жаахан зайдуу газар хөдөөллүүлсэн ба ламын хэлж буйгаар үр хүүхдээс нь хол нутаглуулаад яахав гэж нэгэн газар заан айлдсан юмсанж. Үнэхээр ч үр хүүхдийнхээ төлөө амьдарсан эх хүн байжээ. Саруулд энэ хагацал маш хүнд туссан нь ойлгомжтой. Тэрээр хэд хэдэн сувилалд амруулж бас ч үгүй эмчилгээ хийлгээд амжсан ч өвчин гэдэг юунд ч дийлддэггүй тул түүнийг авч оджээ. Орой болж ирсэн гийчид буцацгаан Сэргэлэн, Саруул, Нараа ,Багахүү,Шүрээ нар үг дуугүй сууцгаах ба тэдний нусаа шурт хийн татах чимээ л хааяа бүдэгхэн сонстоно.

Саруул орон дээр суун бодлогошрон Должин эгчтэйгээ сүүлд уулзсанаа санав. Саруул тэр өдөр Должин эгчдээ хүнсний жаахан юм бас зүү утас дөхүүлж өгөхөөр очжээ. Должин эмгэн өнөө л гурван зээгээ харан гэртээ сууж байсан юмсанж. Хаалгаар орвол: – Өө миний хүү ирэв үү? Чамайг ирэхгүй болохоор албаар зүү утас захиж дуудаж байгаа царай нь энэ, алив гээд хацар дээр нь үнсээд ойрд жаахан бие сульдаад байх юм. Энэ эм тарианаас залхаж байна шүү . Хөгшин хүн ч тордлого авдаггүй бололтой .

Хий дэмий л мөнгөний гарлага шиг. – Юу ярина вэ ? та эмчид үзүүлсэн үү ? хоёулаа нэг эмнэлэг орно байгаа эгч минь дандаа мөнгө яриад эм тариагаач завсардуулаад байх юм. Та санаа зоволтгүй дээ амьд хүн аргатай гэдэг шүү дээ. – Чиний хүүхдийг л үзчихвэл уул нь , нас минь хүрэх нь үү дээ мэдэхгүй . – Амны билиггүй юм юунд ярина вэ? та минь маргааш хоёулаа эмнэлэг орноо хө. Должин Саруул руу харан инээвхийлэн: байтлаа — Байтлаа намайг загнах нь уу? Хүн хөгшрөөд ядрахаар юм юм л бодогддог болдог юм байна хүү минь. За за больё.

Энэ муу хүүгээ айлгачих шиг боллоо. Харин чамд нэг юм хэлэхгүй бол нойр хүрэхгүй янзтай гэвэл Саруул: – Юу юм хэлээ та надад чухалчлахыг бодоход их л сонирхолтой байна шүү гэхэд Должин санаа алдан: — Энэ муу хүүхдүүддээ санаа зовоод байх юм. Сэргэлэн золиг юм хийсэн хийгээгүй хоёрын хооронд л явах юм. Архи хүртэх нь харин гайгүй юм даа. Муу охиноо нөгөө залуутай нь загнаад ч болтугай явуулдаг байж гэж бодох юм. Даанч үгэнд ороогүй шүү . Хөөрхий минь охин үр гэсэндээ эхийнхээ хажууд байх гээд өнөө муу хархүүгээ гадаад орон руу ганцааранг нь явуулсан даа. Нэр нь хэн билээ. Аан тийм, Цэнгэл сайн залуу шүү. Зөв хүн шиг харагдсан гээд санаа алдана . Охин минь л их зовлоо доо . Хань болох хүнээ явуулж, хэвлийдээ тээсэн үрээсээ ч хагацлаа. Тэр хүн нь одоо өөр хүнтэй болоо байлгүй дээ гээд Саруул өөд ямар нэгэн юм сонсох гэсэн мэт харав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…