Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 31-р хэсэг

АГУУ ХАЙР 31-р хэсэг

1 секунд уншина
0
0
301

Бүгд нэг нэг хундага тулган Золбоо дахин хийн тулгаад: – Саруулаа, чамд би их баярлаж явах ёстой хүн. Тухайн үед Нандиа бид хоёрын амьдрал дуусах дѳхсѳн.

Хамаатан, найзууд гээд бүгд л, чи мэднэ дээ гээд миний найз ухаантай залуу яг үнэндээ чамайг бараадаж Нандиа очсоныг чи гадарласан л байх гээд хундагалсан архинаас дахин нэг барин , чи хэрвээ Нандиад найр тавьсан бол бид ѳдийд салчихсан байх байсан биз.

Тэгэхэд намайг чи цохиж аван надтай ярилцахад чамайг ямар хүн бэ ? гэж мэдсэн. Чи бол сайн хүн маш сайн гээд инээмсэглэн одоо найз нь ахынхаа компанид ажиллаж байгаа. Машин оруулж ирж зардаг юм. Энэ байрыг лизингээр саяхан арай гэж авсан.

Нандиа нэг сургалтын тѳвд сургуулийн хажуугаараа багшилж байгаа. Ээж яахав дээ эхэндээ их уурлаад байдаг байсан харин одоо ачаасаа салахаа байсан.

Өглѳѳ ирж хүүхэд хардаг ажилтай.Найз нь мундаг хэл ус мэддэг боловсрол байлаа ч чам шиг тэр холыг харж чадах биш дээ. Харин одоо найз нь чамд чадахаараа тусална аа.

Чи санаж байна уу? Намайг ажилгүй амьдралгүй болчихлоо гээд гударч явахад чи мѳнгѳ ѳгѳѳд эхнээс нь эхэл гэж хэлж байснаа. Хүмүүс харин архи л ѳгч байсан шүү, тухайн үед . Чи бол ѳѳр гээд дугтуйтай мѳнгѳ гарган Саруулын урд тавин , май чи энийг ав чамтай уулзаад ѳгье гээд чи олддоггүй. Харин авахгүй бол би гомдоно шүү гэв. Саруул чив чимээгүй дугтуйг харснаа: –Надад ихэднэ ээ, харин чи Ханхүүд юм аваад ѳгчих гээд талыг нь аван халаасандаа хийн чиний ингээд сайхан байж байгаа чинь л харин бахархмаар байна шүү. Би ч гэсэн барина аа гээд хоёул тулгав.

Багахүү юу яриад байгааг нэг их сайн ойлгоогүй ч архи хундагалан анхааралтай сонсоно. Саруул , Золбоо хоёр ярилцан сууж байх зуур Нандиа , Хүслэн хоёр гарч ирэв. Золбоо: -Хүү унтчихав уу ? гэвэл Нандиа: – Тэглээ хайраа ядарсан бололтой гэв.Багахүү цаг харан: – Орой болчихжээ 22:00 цаг гэвэл Хүслэн: – За явцгаах уу? Та хоёр хаачих вэ ? гэвэл Саруул: – Харина аа, найз нь гээд босон: – За, дараа ирнэ ээ найз нь гээд Золбоогийн гарыг атгав.

Золбоо хоноод яв гэсэн ч ѳглѳѳ эрт ажилтай гэсээр гарч одоцгоов.Саруул гадаа гаран таксинд ороод дуугаралгүй юм бодон чимээгүй явна.Хүслэн ч дугарсангүй.Багахүү ам нээн: – Манай Нандиа их сайхан амьдарч байгаан байна шүү дээ, гоё ч айл байна гэв.Хүслэн: – Тийм ээ, одоо л сайхан болж байна даа миний найз их л зовлон үзсэн дээ.Та нар эмэгтэй хүний зовлонг яаж мэдэх билээ гээд санаа алдав.Хүслэн дарснаас нилээн хүртсэн тул үг олшрох аятай эрэгтэй хүнд гомдсон маягтай.Та нар ч бас ѳѳдгүйгээ хүрвэл хѳгийн юмнууд даа гэх үг чулуудна.

Саруул Хүслэнгийн талаар бас таагүй зүйл сонсож байсан. Хоёр ч абортонд орсон гэдгийг сонссон тул чимээгүй л явна. Багахүү Хүслэн рүү харан: – Бүгд биш байхаа хѳ гэвэл Хүслэн: – Магадгүй л юм. Гэхдээ эмэгтэй хүн зовлон даахдаа та нараас илүү за юу гэж согтуурхах аядав. Хүслэнгийн байрны гадаа ирэн Саруул буулган аргадсаар оруулав. Багахүү машинаас гарч ирвэл Саруул: – За явцгаая. Нэг газар орж үнэр танараа даръя. Байрны багш үнэртвэл гадаа хонуулах хүн гэв. Багахүү: – Хүслэнгийн байр багшгүй юмуу ? гэвэл архаг курсын оюутнууд бас аргалаад орчихно ш дээ, За за тэр яахав гээд ойрхон цайны газар орж суув.Багахүү: – Ашгүй дээ, сайхан махтайхан шиг хоол идье байз. Тэр чамин ѳвс ногоог чинь идэж чадахгүйн байна гээд инээв.Саруул Багахүү рүү харан: – Хотод ч хѳл ихтэй , амьдрахад бас л гоё сайхан газар биш шүү найз минь.

Та нар харин ч санаа зовох зүйлгүй хэдэн мал мэнд ,цаг зуд хатуурахгүй бол харин биднээс илүү амьдарч байгаа шүү гээд За энэ ч яахав дээ.Би сая бодлоо Нандиад тийм их хайртай байж яагаад ѳѳрѳѳсѳѳ түлхсэн юм бол гэж , хүн гэж бас сонин амьтан юм даа. Улааныг харж урваж шарыг харж шарвасан ч юм шиг. Золбоо ч сайн залуу шүү тэхдээ магадгүй Золбоогоос тийм ухаан гараагүй бол би яах ч байсан юм билээ гэв.Багахүү инээмсэглэн : -Насан туршдаа мартахгүй хайр гэж хүнд байдаг биз . Тэр нь яах аргагүй Нандиа биз. Найз нь чамайг мэдэлгүй дээ.Чи ѳѳрийгѳѳ хэзээ бодож байлаа даа.

Нандиад захиа бичихэд 10 жилд чи бичиж ѳгч байж билээ.Одоо бодоход чиний л сэтгэлийн үгс очдог байж дээ.Хоёулаа одоо Нандиадаа аз жаргал л хүсэх хэрэгтэй байлгүй дээ гэв. Саруул: – Тийм дээ. Чиний зѳв. Ээжийгээ алдаад хотод таньж мэдэх хүнгүй явахад нэгэн сахиусан тэнгэр бууж ирсэн нь Уянга гэх тэр охин. Чи юу ч мэдэхгүй, тэр охины талаар. Уянга бол миний сахиусан тэнгэр гээд санаа алдан тэр минь надад ямар их хайртай гээч бид хоёр хол байгаа ч гэсэн түүнийг ямар их санаж байгааг мэдэрдэг.Намайг энд яаж амьдрахыг бас хүнд хэцүү үеийг даван туулахыг , хүнээр хайрлуулах ямар сайхныг мэдрүүлсэн. Магадгүй Уянга тэр үед байгаагүй бол яах байснаа одоо ч би бас тѳсѳѳлдѳггүй юм. Үхмээр ч болох үе хүнд тохиолддог л юм байна лээ.

Тэхдээ одоо намайг амьдруулж буй зүйл ээжийн минь захиас мѳн Уянгын минь надад мэдрүүлсэн хайр. Найз нь ижийнхээ сүүлчийн хүслийг нь биелүүлэхийн тѳлѳѳ Уянгадаа хэлсэн амлалтандаа хүрэхийн тѳлѳѳ амьд явна даа гэв. Багахүү: — Чамайг явснаас хойш Нараа бид хоёр чамд санаа зовоогүй ѳдѳр үгүй шүү найз минь . Би Уянгын талаар буруу бодож байсан байхаа. Уучлаарай миний найз мундаг хүн шүү дээ.

Чамайг гэх их олон хүн байгаа шүү. Хоёр найз нь хэдэн мал харсан л хүмүүс. Бид хоёрын найдвар чи шүү дээ.Эрдэм номтой мундаг хүн болоорой, чи чадна . Бид хоёрт даанч эрдэм сурах хүсэл сонирхол алга, тэглээч чадахгүй. Чи мэдэж л байгаа. Харин мал маллах ухаан заяажээ гэвэл Саруул инээмсэглэн: – Яг зѳв дѳѳ та хоёр чинь ухаантай шүү дээ . Хүйтэнд хѳрч, халуунд халж буурлын буянгаа эдэлж буй хүмүүс гэв. Ийн хоёр найз дотно яриа ѳрнүүлэн хэсэг суугаад орж унтацгаав . Ѳглѳѳ болжээ. Багахүү Саруул хоёр захруу хѳдлѳхѳѳр гарав.Ѳглѳѳ Саруул Цэнгэлийг дуудсан тул ирсэн байх ба Шүрээ Багахүүд ѳгѳѳрэй гээд Должин эмгэний баадагнасан чихэр боовыг мѳн авчирсан байв.Багахүү: — Должин эгч хуучны хүн гэж ѳѳр шүү. Бага байхад хэдэн удаа гэрт нь орж чихэр атгадаг байлаа даа хэдүүлээ гээд инээмсэглэнэ.Шүрээ инээн: – Ээж чамайг ирэхгүй явлаа гээд гомдолтой л байна лээ гэвэл Багахүү: – Тэр аргагүй ээ.

Найз нь дараа ирэхдээ тухтай хэд хононо оо гэв.Тавуул машинд суун зах руу хѳдлѳв. Зам зуур яриа хѳрѳѳтэй явах хэдий ч Цэнгэл ер ам нээсэнгүй. Саруулын санаа энэ удаа Цэнгэлийн хѳгжилтэй дүр сарнисанд л эмзэглэж байлаа. Ийн зах дээр ирэн Багахүү, Саруул Шүрээ Цэнгэлтэй гар бариад салах ёс хийн баяртай гээд машиндаа суув. Саруул , Цэнгэл , Шүрээ 3 таг дуугүй хүмүүс эргэн явцгаана. Саруул дотроо би Цэнгэлийн оронд байсан бол чухам яах вэ ? хэмээн бодохтой зэрэгцэн мѳн л Уянгыг санах сэтгэл нь дийлж утсаа аван мессеж бичин хариу хүлээнэ. Цэнгэл Саруулын сургууль дээр шууд ирэв .

Саруул Цэнгэл ярилцах дургүй байгаа эсвэл ямар нэгэн шалтгаан байгааг гадарлан баяртай гэсээр сургууль руугаа оров. Болор , Энхжин хоёр Саруулыг харан: – Чи хайчив аа ? Сая Мандах хүлээж байгаад явсан. Бас хичээлээ дийлэхгүй байна аа л гэчихсэн явна гээд инээлдэн За тэр яах вэ? Сая хэд хоног хайчив. Багш чамайг асуугаад бүр гайхаад байсан, хичээлээ тасалдаггүй сайн оюутан юмсан.Яав ийв гээд шалгаагаад л байсан гэх зэрэг юмс ярьж байтал хонх дуугаран хичээлдээ орцгоов.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *