Home Өгүүллэг АГУУ ХАЙР 30-р хэсэг

АГУУ ХАЙР 30-р хэсэг

0 second read
0
3
759

Явсаар хот руу орж ирэн Саруул байрандаа Багахүүг аван буугаад Цэнгэл рүү харан: – Баярлалаа миний найз удахгүй уулзъя гээд байрандаа оров.

Саруулыг дагаж явах Багахүү эргэн тойрноо ажиглан алхана.Зѳрж ѳнгѳрѳх хүмүүс ч түүнийг харан зарим нь инээмсэглэнэ. Саруул Багахүү хоёр ѳрѳѳнд орвол Бархас хэмээх шинэ оюутан мѳн Бек байв.

Түмээ нѳгѳѳ л зангаараа алга байв. Ер нь Түмээ хааяа ирдэггүй нь жирийн л үзэгдэл. Саруул барьж явсан жижиг ууттай зүйлээ ширээн дээр тавин.

Жаахан хуйх байгаа юм үнэртэх тѳдий жоохоон гэв.Бек: – Чи хаанаас энэ гээд задлан Бархастай хуваан идээд Түмээ одоо айраг авчирвал гоё оо, цаад чинь гэрээс юм ирсэн гээд явсан гэв.Саруул Багахүүг танилцуулаад анчин бас бѳх Сумын заан хэмээн инээмсэглээд энэ манай ѳрѳѳний найзууд, чи наад орон дээрээ унт даа миний ор.Би энэ орон дээр унтчихъя.

Түмээ ѳнѳѳдѳр ирэхгүй бололтой гээд ор засав.Ийн бүгд нутгийн тухай бас бѳхийн тухай Багахүүгийн том ан авын тухай яриулан унтацгаав. Ѳглѳѳ болж, Саруул Багахүүг сэрээн орон дээр нь хувцас хунар тавиад: – Наадхаа ѳмс. Өнѳѳдѳр Нандиагийнд очъё. Энэ ойрхон Нандиагийн найз бий.

Тэр хаа байгааг нь мэдэж таараа гэвэл Багахүү: – Чи хичээлээ яах юм ? гэвэл Саруул: – Хоёулаа манай сургууль оръё болох байхаа. Чѳлѳѳ авахаас, тэглээч чи маргааш явна гээ биз дээ гэвэл Багахүү: – Нээрээ тийшдээ. Хѳдѳѳ ажил хэцүүдлээ. Хадланд гарна шүү дээ. Өнѳѳдѳр машин тракторын сэлбэгээ аваад машиндаа ачуулахгүй бол амжихгүй.Бас Нараагийн захиас гэж юм байгаа бүр таг мартах нь гээд босов.Саруул инээмсэглэн: – За амжих байлгүй дээ гэв. Хоёул байрнаас гаран Нандиагийн найз Хүслэнгийн байрны гадаа ирэв. Саруул утсаар Хүслэнг дуудвал”Доор байж бай” гэх нь сонсогдов.Саруул Багахүүг дагуулан байранд орвол Хүслэн шатаар буун ирж гар бариад: – За сайн уу ? Сонин сайхан юу байна? гэв. Саруул мэндлээд Багахүүг танилцуулан манай 10 жилийн найз гэв. Хүслэн Багахүү рүү харан: – Өѳ тиймүү, Энэ хүн чинь дуугардаггүй юмуу ? гэвэл Саруул дуугаралгүй дээ.Бид хоёр Нандиаг л сурж явна.

Утас нь холбогддоггүй гэвэл Хүслэн: – Би ѳнѳѳдѳр тэднийд очно . Золбоо гайгүй ажилтай болсон. Нандиа бид хоёр энэ жил тѳгсѳнѳ шүү дээ . Тэхдээ цаад чинь нэг ажилд орсон . Тэднийх захын хойно байр хѳлсѳлж байгаа ш дээ гэв. Саруул ѳдѳр цуг очихоор тохироод сургууль руу алхав.Багахүү таг дуугүй алхана.Саруул: – Чи яаваа? дуугаа хураагаад яасан? гэвэл Багахүү Яагаачгүй ээ гэв.Ингээд Саруул сургууль руугаа ороод тѳд удалгүй гарч трээд хоёул зах руу чиглэн явцгаав. Зах дээр очин хүмүүсийн захисан юм мѳн машин техникийн сэлбэг ачуулж явсаар үд болох дѳхжээ.

Хоёул ч их ядарч Саруул Хүслэн рүү залгавал очиж байна захын хойно уулзъя гэв. Багахүү: – За авах юм бараг дууслаа гээд жагсаалт бичсэн цаас гаргаж ирэн ѳѳрийнхѳѳ авахыг маргааш болъё доо гэснээ нээрээ Нандиатай уулзах уу ? Би жаахан санаа зовоод байна аа гэвэл Саруул инээмсэглэн: – Яах аргагүй багын найзууд биз дээ бид чинь. Чамайг хараад баярлана. Санаа зоволтгүй гэв.Хүслэн ч ирж хоёул жаал жуул юм аваад Нандиагийн гэрийн зүг алхцгаав.Багахүү мѳн л дуугаа хураачхав.Саруул: – Хүүе, Чи одоо яагаад байгаан гэнэт л дуу шуугаа хураагаад Хүслэнг ирэхээр дугарахаа больчихлоо гэвэл Багахүү: – Юу яриад байгаан гээд нүүр нь улайх нь Хүслэнгийн инээдийг хүргэнэ.

Саруул инээн : -Аан, чи Хүслэнгээс санаа зовсон юм уу? гэснээ за за болилоо, нүдээрээ зодлоо энэ гэв. Ингээд Нандиагийнд ирцгээн хаалга тогшин зогсоцгоов. Удалгүй хаалга онгойход Нандиа инээмсэглэн зогсож байлаа. Хүслэн Нандиаг тэврэн: – Миний найз сайн биздээ гээд хацар дээр нь үнсэв.Саруул гар барин мэндлээд инээмсэглэв.Багахүү Нандиаг харсандаа үнэхээр баяртай байх нь мэдээж. Нандиа Багахүү рүү харан: – Ямар сонин хүн бэ? Уулзаагүй маш удсан байна шүү .За орцгоо гээд бүгдийг урив.Саруул гэрт орон эргэн тойрноо ажиглавал 2 ѳрѳѳ байранд янз бүрийн тавилга харагдах бөгөөд анх модны 2 т очиж байснаас тэс ѳѳр айл болжээ.

Нандиа ч баяр хѳѳр инээмсэглэл тодруулан царай зүс нь ѳнгѳтэй харагдах бѳгѳѳд буйдан дээр хѳѳрхѳн үр нь цомцойгоод суучихсан орж ирсэн хүмүүсийг нэг нэгээр харан ѳхѳѳрдѳм инээмсэглэнэ.Саруул хоолой засан: – Золбоо хаана байна ? гэвэл Нандиа: – Ахынхаа нэг компанид менежер хийж байгаа бид сайн байгаа. Саруулаа чамайг цаад чинь асуугаад л утас нь холбогдохгүйн гээд үглээд байдаг ш дээ гэв.Саруул аан тийм үү хэзээ ирэх вэ? гэвэл оройхон ирэх байхаа. Та хэдийг ирнэ гээд Хүслэнг ярихад нь хэлчихсэн иртэл байх байгаа л гээд байсан гэснээ за найз нь хоол хийгээдэхье гээд Багахүү миний найз гадуур хувцсаа тайлаад тухлаач гэв. Хүслэн гал тогоонд Нандиад туслахаар оров.

Багахүү Саруулын хажууд суун ѳхѳѳрдѳн хүүг тэврэн: – Саруулаа бишүүрхэхгүй байгааг нь харж байна уу? Нутгаа мэдэж байна гээд инээмсэглэн үнсээд Нэр хэн билээ? гэвэл Саруул: – Ханхүү гэж дууддаг юм даа. Энэ залуу чинь жаахан байхаасаа л оюутны байрны Ханхүү болчихсон догь эрээ гэснээ бид ээлжилж хардаг байсан цаг саяхан. Одоо бүр том болжээ. Намайг чамаас илүү танина гээд тэврэн үнсээд хоёул Ханхүүг ѳхѳѳрдѳнѳ. Багахүү: – Хотын амьдралаа гэж бас сайхан юм аа .

Миний найз хэзээ ийм гэр оронтой болоод ѳхѳѳрдѳм үртэйгээ тоглож суух юм бол доо ? гэвэл Саруул: – За чи ѳѳрийгѳѳ л хэл. Ер нь Хүслэн рүү яаж хараад байгааг би бас анзаарсан шүү гээд жуумалзав. Ийн Саруул зурагтын суваг сольж Багахүү хүүг тэврэн энэ тэрүүгээр чамин зүйлүүд сонирхоно. Нандиа таваг идээ засан , жимс жимсгэнэ ширээн дээр тавина. – Миний хүү том болж уу ? хадам ээж Бат – орших гэж нэр ѳгсѳн.

Урдны нэр нь хүнддээд ѳвчин ороогоод байна гээд сольсон.Харин оюутны ойр дотны найзууд ирэхээрээ Ханхүү гээд дуудаад байдаг юм гээд инээв. Удалгүй хоол болж бүгд тухлан сууцгаав.Нандиа хоолны дээж Золбоогийн аяганд авч тавин утсаар ярих ба халуун дулаан үг хэлэх нь Саруулын сэтгэлийг их л хѳдѳлгѳнѳ. Багахүү: — Хотын та нар энэ ногоог их идэх юмдаа .Хѳдѳѳний бид чинь бас барагтай шүү. Их л чамин харагдах ч дасахгүй золиг юм гээд бүгдийг инээлгээд авав.Ийн бүгд хооллож дуусаад Нандиа дарс гарган ширээн дээр тавив.Багахүү нилээн шогч яриатай тул: – За энэ юу вэ? Компот уу ?гэв.Нандиа инээн: – Чи нээрээ, Саруулаа санаж байна уу? 10 жилд зугаалгаар хамгийн сүүлд явахад энэ Багахүү айраг ууж байгаад согтоод гэнэт миний хацар дээр үнсээд би чамд хайртай битгий хүнд хэлээрэй гэчхээд яваад ѳгч билээ гээд тас тас инээхэд Саруул: – Тэр гайгүй. Намайг чамтай хардаад нэг алхам хол алхаж яваарай. Үгүй бол дэмий шүү гээд сүрдүүлээд байдаг байсан шдээ гээд бѳѳн инээд болцгоов.

Багахүү ч Хүслэнгээс санаа зовсон уу ? – Наад хоёр чинь худлаа ярьж байгаан гэв.Ийн дарснаас амсцгаан суух зуур гэрийн эзэн Золбоо ирэв.Золбоо их л гял цал харагдах ба инээмсэглэл тодруулан Саруулын гарыг чанга атган: – За сайн байна уу? найз минь. Чи бүр таг чиг юм аа. Ядаж ганц залгаж, үгүй мессеж бичиж болно оо доо гэж гоморхоно. Золбоо Багахүүтэй мэндлэн: – Нандиа багын найзуудаа яриа л байдаг. Чамайг бас ярьдаг. Тэхдээ ярьснаас том биетэй юу? үгүй юу ? гэвэл Багахүү инээн.

Наадуул чинь намайг багасгаж жижигрүүлж ѳѳрсдтэйгѳѳ чацуу болгож ярьдаг байхгүй юу гээд инээв. Ийн бүгд сууцгаан их л хѳгжилтэй зүйл ярьж инээлдэнэ. Нандиа , Хүслэн хоёр хэсэг сууж байснаа ярих зүйл байгаа бололтой нѳгѳѳ ѳрѳѳнд Ханхүүг аван орцгоов.Золбоо хѳргѳгч онгойлгон тал болсон архи ширээн дээр тавиад: – Найз нь уудаггүй л дээ. Тэхдээ бас хүн ирэхэд амсуулах юмтай байя гээд л авчихдаг юм. Өнѳѳдѳр ганц хоёр татна аа.Саруултайгаа уулзаад баярлаад байна гэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…