Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 29-р хэсэг

АГУУ ХАЙР 29-р хэсэг

0 секунд уншина
0
1
468

.Удалгүй ховор хоол болж ширээн дээр тавин задлав.Болд болон Бат ах халуун чулуу атган: – За үнэр ч гэж байна аа байна гээд тавагласан махнаас идэцгээн сайхан болжээ.

Хээрийн юм болохоор аргагүй сайхан байна гэнэ. Саруул нѳгѳѳ үлдсэнээ боохоор босов.Билэгт Саруулыг даган босоод: – За Саруулыгаа хараад сурч авъяа байз.

Би ч хѳдѳѳ гадаанаас хол хүн, мэдэхгүй шүү дээ гээд инээв. Саруул эхнээс нь туламлаж шулахыг зааж ѳгѳѳд чулуу хийж ѳгѳхийг үүрэгдэн би их муухан хийдэг хүн. Манай найзууд бол мундаг гээд ам бариад за одоо хий гэхээр чулуунаасаа хийгээд байгаарай ах гэв.

Билэгт ч хэлсэн ёсоор гүйцэтгэв.Саруул: – За одоо гаднаас нь галаар үлээгээд хуйхална даа, май гээд хутга ѳгѳн хуйхаа сайхан хусна шүү дээ гээд инээв. Билэгт: – Их нарийн мѳртлѳѳ амархан ч юм шиг санагдлаа.

Харахад л тийм байхдаа гээд ярианы сэдэв ѳѳрчлѳн Уянгатай ойрд ярьсан уу? гэв. Саруул ярьсаан хэд хоногийн ѳмнѳ гэв.Билэгт ээж санаад байна гээд дуудаад энэ зун чамайг байхгүй гээд ирээгүй, янзын хүүхэд шүү.Бат ах чамд их сайн манайд ирэхээрээ л магтах юм. Би ганц охин дүүтэй ,чамд ч их сайн юм .

Би дуулсаан чамайг, хүний амьдралыг таашгүй шүү дээ. Хичээгээрэй. Би дүүдээ аз жаргал л хүснэ.Манай аав хатуу харагдав ч их зѳѳлхѳн хүн. Харин ээж цаанаа их хатуу чанга шүү гээд инээн би чамд итгэж байгаа шүү нѳхѳр минь. Май миний утсаар ярь гадаад руу ярих эрхтэй гээд утсаа ѳгѳв.Саруул инээмсэглэн маш их баярлаж буй нь илхэн утсыг аван: – За та тэгвэл сайхан тос гялтайгаад иртэл нь эргүүлээд л шарж бай гэв.Саруул жаахан зайдуу очоод Уянга руу залгав. Уянга утсаа аван: – Сайн уу ? Агаа ямар сонин хүн бэ? Би таны захисан тэр юмыг чинь ѳгѳѳд явуулсан шүү каргогаар, Танайхан сайн уу? дүү нараа санаж байна шүү.

Хүүе агаа байна уу ? гэв. Саруул сонсож хэсэг байснаа: – Байна аа, миний хайр сайн уу? гэхэд Уянга: – Хүүе, хайраа хаана байгаан. Утас чинь холбогдохгүй, интернетэд ч байхгүй, би ямар их санасан гээч. Ингэхэд чи ахын утсаар залгасан биз дээ.Агаатай хаана? гэвэл Саруул: – Аав чинь байна, Ах чинь байна, Бат ах байна. Би Бат ахад тарвага хийж ѳгнѳ гэж амласан юм аа.

Тэрийгээ хийж … гэв. Уянга: – Ямар гоё юм бэ? Ах чамд утсаа ѳгсѳн гэхээр миний хайрд сайн хандаж байгаан байна даа. Аав юу гэж байна. Миний хайр янз бүрийн юм яривал надад хэлээрэй.Ѳѳр юм ярь л даа хайраа, хичээл нь яаж байна ? Намайг санаж байна уу ? Хайр нь юм явуулна аа, чамдаа гоё юмнууд авсан. Должин эгчид ч бас гэв.Саруул эрхгүй циилгэнэсэн нулимсаа арчаад: – Санаж байна аа. Надад юу ч хэрэггүй ээ. Чи минь л байхад, намайг гэсэн сэтгэл чинь л байхад болно гэнэ. Уянгын дуу ч нулимсаа залгиж байгаа нь мэдрэгдэнэ.

Саруул удаан яривал Уянга уйлахыг мэдэх учир: – За маргааш ѳѳрийнхѳѳ утсаар ярьяа Хайраа гээд утсаа таслав. Билэгт дээр ирэн Баярлалаа гээд утсыг ѳгѳв.Билэгт Саруул руу харснаа: – Зүгээр дээ.За энэ болж байна уу? гэв.Саруул: – За болж болж гээд усаар угаагаад нѳгѳѳ хэдийн дунд ширээн дээр тавив. Саруул задлан чулуу гарган бүгдэд атгуулаад харвал ширээн голд байх архи ёроолдоо орж ээ.Болд болон Бат халсан маягтай Багахүү нилээн халсан бас Анар ч нүүр нь улайж сууж байх нь тэр. Саруул Багахүүг нудран том харвал Багахүү толгой дохин Ойлголоо доо мэдэж байна гэв. Болд: – За хэн ч дуугараагүй байхад юу мэдчихэв ? гэвэл Багахүү: – Саруул “Уулаа” гээд уурлахгүй юу. Нүдний харцаар нь мэдчихлээ гэвэл Бат: – Өѳ, За за та хоёр нүдээрээ ярьчихдаг юм биш үү гээд инээв.Болдын яриа согтож буйг илтгэнэ .

Билэгт: – Миний хүү нѳгѳѳ юм аваад ир гээд Саруул наашаа хажууд суу. Өѳрѳѳ ид. Одоо үнэхээр сайхан боллоо баярлалаа гэв.Саруул хажууд нь суувал Болд: – Чамд энэ хүмүүс хачин сайн юм аа. Хайрлаж яваарай , Ээ дээ хүний итгэлийг алдаж болохгүй шүү. Би чамд хэлсэн дээ. Уянга та хоёрыг хорихгүй ээ гэж. Ээж нь л санаад байна гээд байх юм. Сүүлдээ чи явуулсан гээд надад уурлах янзтай гээд инээн Саруулаа ! Миний хүү сайхан сургуулиа тѳгсчих. Дараа нь хоёулаа ярина аа .Би ганц охиноо тэхдээ тийм амар ч ѳгчихгүй шүү . Та хоёр болж бүтэх нь цаг хугацааны асуудал. Чи ухаантай залуу мэдэж байгаа. Хоёр ах нь багаасаа ээжээсээ ѳнчирсѳн бас зовлон амссан хүмүүс. Бат чамд сайн байдаг нь ѳѳрийн залуу насаа хараад байхгүй юу. Ишш, миний муу дүү гээд нилээн юм ярив.

Билэгтийн авчирсан архийг Болд аван шууд Багахүүд барин: – Энэ дүү яриа хѳѳрѳѳтэй, их дажгүй залуу байна шүү . Хээгүй жинхэнэ монгол эр хүн. Баярлалаа миний дүү архи уу гэж ѳгч байгаан биш хүндэлсэн хүндээн ѳргѳн барьдаг дээж гэдэг утгаар шүү гэв.Багахүү задлах гэвэл Болд: — Одоо болсон миний дүү хѳдѳѳ найз нартаа задал гэв.Багахүү босон: – Сайхан хүмүүстэй танилцлах сайхан байна аа.Та бүхэн манай нутгаар зочлоорой. Чадахаараа угтаж авна аа хэмээн урив.Ийн бүгд нэгэн оройг мартагдашгүй ѳнгѳрѳѳн Болд ,Бат ах нар зүрхний гүнээс хүүхдүүдэд илэн далангүй хуучилж ярилцсан өдөр байв. Цэнгэл л харин уух ч үгүй дуу цѳѳтэй байхыг Саруул хараад нэг юм болж дээ гэж хардана.Ийн бүгд босоцгоон хотын зүг хѳдѳлцгѳѳв. Саруул ,Багахүү хоёр Цэнгэлийн машинд суун явцгаав.Багахүү халамцсан маягтай: – Энэ Болд гуай одоо танай хадам аав болох хэрэг үү ? хэмээн Саруулаас асуув.

Цэнгэл инээмсэглэн: – Одоо тийм болж таарч байна гэв.Багахүү: — Хаа хол байгаа хүнтэй сууна гээд яриад байдаг. Одоо мэдэхгүйм даа.Нутгийн сайхан охин Цэцэгмаа унаж тусаж асууж сураглаад байхад, энд сургуульд орсон сураг дуулдсан чи ч дээ харах ч үгүй юм байгаа биз. Ер чамайг Нандиатай байсан бол би баярлана. Харин энэ яриад байгаа охин нэг л таалагдахгүй байгаам даа. Ер нь тэгээд “Холын бурханаас ойрын чѳтгѳр дээр” гэдэг дээ.За мэдэхгүйм даа.Чи нээрээ Нандиаг хаана байгааг мэднэ гэсэн байхаа найзыгаа уулзуулаарай гэв. Саруул Багахүү руу харан: – За гэж толгой дохиод юм дугарсангүй. Багахүү ч зүүрмэглэн машины арын суудал дээр хурхирч эхлэв.Саруул Цэнгэл руу харан: – Шүрээ та хоёр зүгээр үү? Яагаад нэг сонин болчив ? гэвэл Цэнгэл: – Зүгээр. Яасан ? гэв. Саруул: – Наад нүүрэн дээр чинь зүгээр биш гээд бичээстэй байна гэв.

Цэнгэл санаа алдан: – Шүрээдээ би анхны харцаар дурласан бас маш их хайртай.Миний их олон муу талыг ѳѳрчилсѳн шүү.Найз нь жаахан хэцүү л байна.Ээж уул нь Шүрээд гайгүй ханддаг . Хэдий тийм ч намайг ”Залуу байна хүүхэдтэй хүүхнээс сал” гэх боллоо.Би бүр ойлгохоо байлаа.Миний тѳрсѳн ах Францад аж тѳрдѳг, чи мэднэ дээ.Ах дээрээ очдог юм уу ? гээд Шүрээд хэлтэл харин ээжийгээ орхиж явахгүй гээд зѳвшѳѳрсѳнгүй.Гэрлэлтээ батлуулаад цугтаа явъяа гэж бодох юм .Тэглээ ч одоо Шүрээ минь жирэмсэн ѳѳрѳѳ хүүхдээ авахуулна гээд улам хямраагаад чи намайг орхиод яв гээд хѳѳгѳѳд байдаг болсон.

Сэргэлэн ах гадарлаж байгаа л байх. Тэхдээ эрүүлдээ дуу цѳѳтэй хүн шүү дээ. Согтвол гарцаагүй надад агсан тавина гээд инээмсэглэв. Саруул бодолд автан дуугүй сууж байснаа: – Чи ѳѳрѳѳ тэгж бодож байгаа бол тэрийгээ л хий.Шүрээгийн хувьд ээждээ хоргодох нь ойлгомжтой биз, хѳѳрхий. Багаасаа нилээн хол ѳссѳн, яагаад гэдэг учрыг нь би мэдэхгүй . Харин ээжийн чинь тухайд цаг хугацааны асуудал биз дээ.Чи одоо илт зѳрж муудалцаад яахав дээ. Найз нь ээждээ загнуулсан удаа ховор. Хүмүүс ээж уурлаад загнаад гэхээр би атаархдаг юм гэв. Цэнгэл: — Энд баймааргүй л санагдах юм .Ямарч байсан Шүрээгээ аваад гадагшаа гарна аа. Хэдэн жил ажил хийж байгаад л яваад ирэхэд зѳвшѳѳрѳхгүй хайчдаг юм гээд инээмлэглэв.Саруул Цэнгэлийг анх уулзсан ѳдрѳѳс тэс ѳѳр хүн болсныг ажиглаж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *