
Саруул баярласанаа илэрхийлээд машинд суув. Машин хѳдѳлж явах үед Саруулын дотор явмааргүй эндээ бүгдэнтэй нь цугтаа нутагтаа байх хүсэл чангаана.
Гэвч тэрээр хүсэн мѳрѳѳдсѳн зорилго ѳѳрийн гэсэн чин эрмэлзэл , мѳн ээжийнхээ хамгийн сүүлчийн хүслийг биелүүлэхээр хүүгийн ёсоор амласан болохоор нулимсаа арчаад арагш харан инээмсэглэн даллаад зориг төгөлдөр явж буй нь энэ ээ.
Саруул ѳмнѳх ѳдѳр нь ээжийнхээ газрыг эргэж бас эмнэлэг дээр очсон юмсанж . Эмнэлэгт ээж нь 30 орчим жил ажилласан тул Саруулыг хараад бүгд баярлан мѳн ѳрѳвдлийн харцаар харах нь ажиглагджээ.
Саруул сургуулиа сайн тѳгсѳѳд нутагтаа эргэж ирнэ ээ гэж шивнээд баярлалаа гэх үгийг нүдний харцаараа хэлэх шиг нутгийн бараа тасартал эргэн эргэн харан явсаар. Ийн шѳнѳ хагаслаж явсаар ѳглѳѳ хотод орж ирэв.
Саруул Сампилын ѳгсѳн адууг зарчхаад шууд л Сэргэлэнгийнд очив. Сэргэлэн хаалга нээн: – Өѳ миний дүү сайн явж ирэв үү? Ээж сайн уу ? гэнэ. Саруул: – Сайн сайн. Та нар минь сайн сууж байв уу ? Эгч хэд хоногоос ирнэ гээд нутгийн жолоочтой хамт гэрт оров. Гэрийнхэн бүгд Саруулыг ирсэнд баярлах нь мэдээж .
Цай ууж хэсэг тухлаад ачаа бараагаа буулгаад хувцсаа солиод: – Дүү нь сургууль орохгүй бол болохгүй нь байр саваа хѳѳцѳлдье гээд Шүрээд мѳнгѳ атгуулан хэрэгтэй юм байвал аваарай. Должин эгч ѳгүүлсэн юм гэж хэлээд явж одов. Ѳѳрѳѳсѳѳ ѳгч байгаа гэвэл авахгүйг сайн мэдэх билээ.Шүрээ За гэж авсан хэрнэ ээ Ѳѳрѳѳ л хувцас хунараа авахгүй дээ гэсэн харцаар харах шиг. Саруул сургууль дээрээ ирвэл Болор , Энхжин хоёр байж байв.
Энхжин Саруулыг харан: – За сайхан амарсан уу ? Хѳдѳѳний залуу минь ямар оройтож ирдэг юм бэ? Дотуур байрны ѳрѳѳ дүүрлээ ш дээ гэв.Болороо: – За гоё юм авчраа биз дээ айн гээд инээмсэглэн би тамхинаас гарчихсан гэж шивнээд чи ямар их борлоо вэ? гээд тас тас инээв.Саруул Мандахыг асуувал Энхжин: – Шилжчихсээн. ШУТИС- т орж байгаа гэсээн уулзаагүй л байна гэв. Саруул: – За за дараа уулзъя, Би байр орлоо гэсээр явав. Саруул байрандаа ирвэл Бек ,Түмээ хоёр гадна зогсож байв.Бек: – Чи яасан удав аа. Чамайг бүр гайхаад, утас чинь холбогдохгүй хэмаан уурлангуй хэлэв. Түмээ: – Байрны даргыг яаж найрах уу ? Ёстой чанга байна даа, хуучин ѳрѳѳндѳѳ л орчихмоор байна гэв.
Саруул Цэнгэл рүү залган гэрээс жаахан цагаан идээ ,нэг хѳл мах авчрахыг үүрэгдэв .Цэнгэл ч одоо тэдний гэр бүлийн гишүүн хэдий нь болжээ. Цэнгэл ч ирж: – За юу болоов ? Би эс хэл л үү? Хэрэг болно оо . Юм аваад яв гэж За за, Би явлаа ажилтай. Амжилт гэж хэлээд яваад ѳгѳв. Саруул Бек Түмээ 3 найз байрны даргын ѳрѳѳнд орон үнэн учраа хэлнэ.Саруул ч хѳдѳѳнѳѳс ирээд хоцорсноо уламжлаад шуудайны ёроолоос бэлдсэн зүйлээ барин, авахыг гуйн бид томоотой хүүхдүүд асуудалгүй найзууд юм байгаан гээд 3, 4 цаг гуйсны эцэст нэг юм байрандаа, хуучин ѳрѳѳндѳѳ орцгоов.
Тэднийг хѳгжѳѳдѳг Цахиур ах энэ жил жилийн чѳлѳѳ авсан тул хамт байхгүй нь харамсалтай байв. Тэгсэн хэдий ч тэдний ѳрѳѳнд Бархас хэмээх 1 – р курсын нилээн хѳгжилтэй гэмээр яриатай байнга инээмсэглэх хүү орж иржээ. Ийн бүгд ѳрѳѳндѳѳ орж тѳвхнѳв .Байрны дарга ѳрѳѳнд орж ирэн: – За асуудал гаргахгүй шүү, нѳхдүүд. Түрүү жил чи нѳхѳр бас хэл ам таталсан шүү гэж Саруул руу ширүүн хараад гараад явчихав. Саруул гэрээс юм хумаа авчран, эмхэлж дуусаад байрны ойролцоо нээгдсэн интернет кафед оров. Яагаад ч юм э-мейл хаяг шуудангаа шалгахаар суув.Тэрээр Уянгаас захиа ирж үү ? үгүй юу ? гэж мэдэх гэж л орж байгаа нь мэдээж билээ.
Мѳн түүнийг санахгүй , бодохгүй ѳдѳр хоног ховор байсан нь тодорхой. Интернет хаягаа шалгавал Уянгаас олон захиа ирсэн байв.Саруул хамгийн сүүлчийн захиаг нээвэл ажил хийж байгаа, санаж байна, хариу гэсэн утгатай байлаа. Он сарыг харвал 1 сарын ѳмнѳ бичсэн байв. Саруул би сая л ирлээ хѳдѳѳнѳѳс, байрандаа орчихсон тѳвхнѳчихсѳн, санаа зоволтгүй энд ирэх гэж битгий яараарай ярьсандаа байгаарай үнсье гээд явуулав . Тѳд удалгүй хариу ирж хоёул чатаар яг л уулзаж ярилцаж буй мэт харилцан ,нэг нэгнээ ямар их санасан Саруул мѳн хѳдѳѳ болсон хѳгжилтэй явдлуудаасаа ярина.
Ийн Саруул ойрхон интернеттэй болсондоо баярлан хааяа орж байна хэмээн амлаад интернетээс гарав. Саруул энэ үед л Уянгаас салж хагацаж чадахгүй гэдгээ ойлгож байв. Ингээд хичээлийн шинэ жил эхэлж завгүй ѳдрүүд үргэлжилсээр. Саруул ажилдаа хагас бүтэн сайнд очдог хэвээр. Должин эмгэнд унаа олдохгүй удсаар сая л нэг хот орж явна гэж хэл ирэв. Саруул Должин эмгэн мѳн Багахүү хоёрыг тосохоор автобусанд суув. Зүүн салаанд ирвэл Должин эмгэн , Багахүү хоёр ирчихсэн байх ба гэрээ барьж байв.Саруул Багахүү рүү харан инээмсэглэн: – За хотод ирсэн хѳдѳѳний залуугаар сонин сайхан юутайв дээ ? гэвэл Багахүү: – Тайван даа найз минь. Захисан юмыг чинь авчирсан шүү гээд шуудайтай зүйл рүү заав. Саруул шуудайг нээвэл хоёр гурван том тарваганы тулам байв.Саруул: – Баярлалаа. Хоёулаа гэрээ барьчхаад явнаа гэв.

Должин эмгэн Саруул руу харан: – Миний хүү хичээлдээ орчихсон уу? гээд доороос дээш хүртэл хараад Саруулыг үнсэв. Цэнгэл ч ирэв.Ийн бүгд гэрээ барьж дуусаад гэрт тухлан хоол цай идэцгэээв. Саруул Багахүү рүү харан: – За явна аа хоёулаа, манай ажил дээр очноо. Сайн ах бий надад захисан юмыг нь хоёулаа хийж ѳгье гээд Цэнгэлээ миний найз хүргээд ѳг гэнэ .Ингээд Сэргэлэн ахад нэгийг үлдээгээд явцгаав.
Саруул ажил дээрээ ирвэл Бат ах болон Тѳмѳрѳѳ , ажлын сайн найз Анар бүгд байв. Бат Саруулыг угтан ирж мэндлээд: — За миний дүү сайн биздээ.Бид ч сүүлчийн ажлаа дуусгах гээд л байж байна гэв. Саруул: – Бат ахаа нѳгѳѳ юм чинь ирсээн. Энэ миний багын найз Багахүү гэж танилцуулаад Ах хаана хийж ѳгѳх үү? гэвэл Бат: – Өѳ тиймүү. Жилжингээ гуйсан даа хэмээн инээмсэглэн За манай зуслан руу явнаа хѳ. Болд ахыг дуудчихъя, цаад чинь бас их дуртай гэв. Ингээд Бат, Цэнгэл, Тѳмѳрѳѳ, Багахүү , Анар ,Саруул ажлаа дуусгаад Бат ахын зуслан руу хѳдлѳв.Бат замдаа Багахүүтэй нилээн яриа ѳрнүүлж явав.
Ийн ирцгээн Багахүү , Саруул хоёр ч нѳгѳѳх хоёр тулмаа янзлан бэлтгээд гал түлэн чулуу улайсган ойр зуурын сонин сайхан ярьж сууна.Бат гадаа ширээ засан: – За эрчүүдээрээ цугласных хэдүүлээ бяцхан найрлачихъя гээд инээнэ.Цэнгэл, Тѳмѳр , Анар гурав Саруул , Багахүү хоёрын хийж буйг сайтар ажиглан харж зогсоно.

Багахүү: – За зэрэг боох уу гэвэл Саруул: – Нэг нэгээр нь бооё доо. Чи ам барь. Би чадахгүй аягүй бол гэв. Ингээд нэгийгээ боон гаднаас нь паялнокоор шарж байтал Уянгын аав Болд , том хүү Билэгттэйгээ ирэв.Бат : -Өө ах сайн уу? За наашаа сууцгаа. Манай Саруул ховор юм авчраад гэв. Болд Саруулын зүг инээмсэглэн: – За сайн уу? Саруулаа гэв. Саруул Болд руу ирэн гар бариад Та сайн байна уу? сайн би хичээлдээ яваад л ажлаа хийгээд л байж байна гэв.Билэгт ч мѳн гар барин мэндлэв