Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 27-р хэсэг

АГУУ ХАЙР 27-р хэсэг

1 секунд уншина
0
0
337

Саруул: – Хээр талдаа ингэж хэвтээгүй яасан их удаа вэ? Хоёул бага байхдаа ахыг чинь дагаад ингээ л явдагсан. Олон ч наадам, олон ч айраг түрүү авсан даа гэвэл Нараа: – Муу ах минь надад их юм зааж сургасан даа.

Даанч тэнгэр лүү арай эрт заларсан даа гээд нулимсаа нуун За унтъя, цавдир азрага, даага хоёроо үүр цайхаас ѳмнѳ барьж уяна шүү .Хоол нь ихдвэл бидний ажил талаар болно гэв.

Маргааш ѳглѳѳ болж хоёул босон морьдоо эмээллэн хѳдлѳв. Нараа: – Би нам унтаж орхиж. Чи харин нэг сэрсэн морьдоо барьцан байх юм. Сэргэг юмаа гэв. Ийн сумын тѳв хѳл хѳдѳлгѳѳнтэй наадам болж буйг илтгэнэ.Саруул азаргаа эмээллэн Амгаланг мордуулж: – За дүү минь Нараа ахынхаа захисныг мартав гээд явуулав.

Багахүү мотциколтой давхиж ирэн: – За хоёр уяач сайхан хонов уу? Энэ Саруулыг хардаа дээл тэр эмээл хазаар ташуур гээд байна аа байна гээд барилдана шүү, Би чамайг бүртгүүлчихсэн. Олигтой хүн ч алга. Би гурвын даваанд чамайг авчихъя гэвэл Нараа инээн: – Энэ бүр улсын цол авчихсанан хүн шиг юм ярих юмаа гэнэ.

Саруул: – Би барилдахгүй ээ, ѳмсгѳлч байхгүй. Тэглээч барилдалгүй удаж гэвэл Нараа: – Наадхаасаа айх юун. Нэг үзчихээч. Должин эгч баярлана даа. Муу аав чинь залуудаа барилдаж л явсан гэлцдэг юм даа гэв. Багахүү: – Миний хуучин гутал , зодог байгаа айлтгүй ээ, эр хүн байна даа гэв.

Ийн нэгийн даваа эхэлж Саруул зодог шуудаг ѳмсѳн дэвэн гарав. Нэгийн даваанд жаахан 10 жилийн хүүтэй таарсан тул тѳвѳггүй даван туг тойрон дэвнэ. Асар дээр ирвэл Должин эмгэн нулимсаа арчин: – Миний хүү чинь барилдаж байгаа юм уу? гээд үнсэв. Багахүү : -За 3 руу очих ч ѳнгѳрлѳѳ л дѳѳ. Чамайг сумын заан Гочоо ах амлаж гэнэ. Их эвгүй барилддаг хүн. Зайнаас л барилдана шүү гэв. Хоёрын даваа эхэлж Саруул дэвэн гарав. Гочоо заан Саруул руу харан: – Чи харин бие хаа тэгш сайхан бяр суусан харагдаад ах нь авчихлаа. Сайхан барилдъя гээд дайрав.

Саруул ухарсаар байв. Гочоо заан Саруулыг ухрах тусам шунан дайрна. Саруул ухарч ухарч гишгэгдлийг нь тааруулан ганц хавирахад Гочоо дѳрвѳн хѳллѳв. Саруул ард нь ухасхийн гаран дээшээ ѳргѳн газар буулгав. Гочоо ѳвдѳглѳн гараа хавсран цохиод тахимаа ѳгѳн үнсээд: – Сайн барилдаарай миний дүү гэв. Саруул туг тойрон дэвээд ирвэл Багахүү инээмсэглэн: – Чи сая яачив , дархан хавираагаа хийчхэв үү? Одоо 3 дээр би авчихъя гэвэл Саруул: – Чи ѳѳрѳѳ цааш барилдахаа бод оо.

Миний хуруу нэг л эвгүй болчихлоо гэв. Багахүү: – Наадмын дэвжээн дээр шудрага барилдана шүү. Би чамд ѳгѳх гээгүй. Амьтан хүний нүдэн дээр барилдах амттай бус уу, нэг үзчихье. Арван жил бараагүй хүнтэйгээ даагаа нэхэх нь зүйн хэрэг биз гээд инээв. Нараа: – Чи яаж зѳѳлхѳн унахаа л бод. Энэ бүр улсын цол авбал яанаа онгироо золиг гэв. Наадамд цугласан олон “Азрага ирлээ” гэцгээв. Саруул Нараа хоёр ухасхийн барианы зурхай руу мордов. Нараа дурандан: – За даа ѳнгѳнд нэг хээр азарга явна. Манай цавдир харагдахгүй л байна даа гэвэл Саруул дуран шүүрэн: – Алив би харъя. Тэр тэгэхгүй хаачих вэ? Манай цавдир 7 дээр явна.

Амгалан минь одоо шүү дээ гээд шивнэв. Ийн барианы зурхай дѳхөхѳд цавдир азрага 4 дээр гараад ирэв. Нараа ѳндѳлзѳн: – Саруулаа ! Тэр хараа. Манай цавдир гээд тосох гээд ухасхийв. Зурхай руу орохдоо цавдир азрага 3 -р орж ирэв. Саруул магнайгаа хагартал баярлан давхин очин Амгаланг үнсэн – Миний дүү мундаг байлаа. Сайн байна ухаантай хүү гээд магтана. Нараа азраганыхаа хѳлсийг хусан дуугарах ч сѳхѳѳгүй баярлана.

Сампил ирэн азраганаасаа хѳлс авч, магнайг нь илээд: – Буурлын буян минь, биднийгээ ингэж баярлуулах гэж гээд инээмсэглэн зогсоно. Багахүү ирж баяр хүргээд 3 эхэллээ нэр дуудаад байна гэв . Саруул наадмын талбай руу явав. 3 – ын даваанд харин Багахүүгийн дээр эрэмбэтэй хүн Саруулыг авчихаж. Багахүү уурлан: – Энэ муу одоо хэн бэ? Миний найз наадахтайгаа сайхан золгоорой. Айх юмгүй, зайлчих гээд л байдаг юм. Өѳр юмгүй наад чинь гэв. Саруул ч дотроо бухимдан найзтайгаа барилдах хүслийг үгүй хийсэнд нь огшоод ирэв. Ийн барилдаан эхэлж Саруул шууд л золгоод авав. Үнэхээр ч хѳдѳлгѳѳнтэй залуу байв. Юу л бол юу хийчих гээд их эвгүй байв.

Саруул ямарч байсан задгайгаас болохгүйг мэдэв. Саруул дотроо хѳл л цѳмѳрвѳл гэж бодон хүлээнэ. Удаан золгож барилдаад хоёул нэлээд цуцжээ. Багахүү учраа бѳхѳѳ арай хийн орхин нилээн ядарсан бололтой дэвж харагдав. Саруул эмчид хуруугаа үзүүлэн хэсэг амраад дахин золгов. Учраа бѳх яарсан уу эсвэл ядарсан уу Саруулыг хавирах гээд хѳлѳѳ наав. Саруул энэ агшныг л хүлээж байсан тул ганцхан хѳлийг нь авангуут тэр чигтээ дайран давав.Багахүү баярлан шүгэлдэнэ. Ийн наадмын эхний ѳдѳр дуусав. Маргааш нь болж дөрвийн даваа эхлэв .

Шѳвгийн найман бѳх үлдэж ээ. Багахүү Саруулыг аван: – За сайхан барилдъя, хоёулаа гэв. Саруул гаран Багахүүтэй нилээн ноцолдов. Хоёул золгоод бие биенээ хүлээнэ. Саруул ганцхан суганд нь сэжин дайрахад Багахүү зайлчихав. Саруул босон тахимаа ѳгѳѳд инээмсэглэв. Багахүү ч инээмсэглэн туг тойрон дэвэв. Нараа Саруулыг асарт ирэхэд – Өгчив үү? Чи ч тэгнэ л дээ. Зайлахыг нь мэдсээр байж гээд уурлах аядан хэлэв. Саруул инээмсэглэн: – Үнэхээр бяраар дутуу юм чинь яахав дээ гэв. Ийн Багахүү түрүүлж сумын заан болж, цавдир азрага нь гуравт орон айрагдсан наадам дуусав. Нараа Багахүү Саруул 3 оройдоо найрлан сууна. Багахүү халамцан: – Миний найз надад ѳгчихсѳн юм. Би мэднэ ээ. Чи их бяр суужээ. Хотод юу хийсэн ? Сайхан залуу болжээ.

Цэцэгмаа гээд манай доод ангийн охин чамайг асуугаа л байна лээ . Должин эгчтэй наалдаад л гээд инээв.Нараа: – Саруулын минь уясан цавдир айрагдлаа миний уясан давхисангүй шүү гэнэ. Ийн гурван найз инээлдэн найрлацгаав. Саруулын энэ зуны амралт харвасан сум шиг л ѳнгѳрѳв. Нутаг орон,найз нѳхдийнхѳѳ хажууд болохоор хурдан санагдах нь ч дамжиггүй.Саруул ѳнѳѳдѳр Улаанбаатар буцахдаа бэлтгэж буй нь энэ.

Нараа Саруулын ачаа барааг янзлангаа: – Чамайг явна гэхээр гунигтай л байна. Дараа жил ирээрэй дээ ,чи минь гэв.Саруул нүдээ ирмээд: – Тэгэлгүй яахав дээ ,чамд баярлалаа сургалтын тѳлбѳрийг минь тѳлж байгаад маш их баярлалаа гэвэл Нараа: — Зунжин морь , машин дээр давхиулж хурууны үзүүртээ муу найзыгаа зѳндѳѳ зарлаа. Хөлсөнд нь юм ѳгѳх нь зүйн хэрэг. Тэгээд ч чи миний найз шүү дээ гээд инээмсэглэн Өѳр мѳнгѳ хэрэгтэй бол хэлээрэй. Санаа зоволтгүй шүү чи минь гэнэ.

Багахүү ч удалгүй ирж: –За явахдаа бэлдээд байна уу? Нэг даагаа нэхчих юм уу? гэснээ найз нь удахгүй очно оо. Хот орж эхнэр авна аа гэж жуумалзаад очихоороо, найздаа захисныг чинь аваад очъё гэв. Должин эмгэн гэрээс гарч ирэн: – Миний хүү түрүүлээд яв даа. Очоод байр саваа хѳѳцѳлдѳхгүй бол болохгүй биз. Би нэг мѳсѳн гэрээ аваад очъё доо гэвэл Багахүү: – Санаа зоволтгүй ээ, би Должин эгчтэй цуг очно гэв.Ийн байх зуур хот явах машин ирэв. Сампил түүнд нэг адуу махалж ѳгѳѳд: – Мѳнгѳ хийж аваарай . Муу аавд чинь тэр жил амласан ам байгаам гээд духан дээр нь үнсэн эрдэм номоо сайн сураарай миний дүү гэж хэлэв. Хишгээ ч цагаан идээ баадагнан ѳгѳѳд үнсэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *