Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 25-р хэсэг

АГУУ ХАЙР 25-р хэсэг

2 секунд уншина
0
0
337

Саруул Тѳмѳрийг тэврэн: – За ойлголоо доо, сайн сууж байгаарай. Том машинд битгий юм ачаарай ойлгов уу? дахиад дээрээс ойчов гээд Бат ахад баярлалаа утсаар ярина аа очоод гэсээр явав.

Саруул байрнаас хамаг юмаа ѳнѳѳ л дуудах болгонд ирдэг найз Цэнгэлийнхээ машинд ачиж аваад Должин эмгэнийд ирэв. Должин эмгэн: – За ашгүй дээ, Миний хүү ирлээ, одоо хоёулаа явна биздээ гэвэл Саруул толгой дохин: – Явна аа.

Миний ажил болчихсон. Шалгалтаа ч сайн ѳгсѳн гэв. Должин эмгэн Саруулаас ч илүү баярлаж байгаа нь мэдээж. Шүрээ, Саруул хоёр зах гарч чихэр боов жаал жуул юм бэлтгээд авто вокзал дээр очин маргааш ѳглѳѳний тасалбар бичүүлээд харив.

Энэ шѳнѳ Саруул болон Должин эмгэний нойр хулжин хѳрвѳѳсѳѳр ѳглѳѳтэй золгов. Хоёул авч явах юмаа баглаад авто вокзал дээр ирцгээв. Шүрээ Сэргэлэн хоёр гаргаж ѳгѳхѳѳр иржээ.

Саруул Должин хоёр бүгдтэй нь салах ёс хийгээд автобусанд суув. Удалгүй автобус хѳдлѳн хотын бараа сүүмэлзэн ард бѳртийж , аяны жолоо үзүүргүй салхи мэт Саруул Должин хоёрын нутгаа санасан сэтгэлтэй хамт довтолгоно.

Саруул Должин эмгэн рүү харвал бѳѳн баяр баясгалан үзэгдэнэ. Саруул бодлогошрон “Хѳѳрхий дѳѳ намайг дагаж хот газрын хүнд амьдралыг биеэрээ мэдэрч ,сэтгэлээрээ туулж яваа даа. Ѳѳрийн үр хүүхдээс ѳѳрцгүй бүр илүү их хайрладаг нь юуных юм бол доо. Нутагтаа үлд гэвэл үлдэхгүй л дээ хѳѳрхий минь дээ” хэмээн бодон нулимсаа нууж унагаад Должин эгчээ хоёул 2 жилийн ѳмнѳ хот руу яг ингээд л явж байсан даа гэвэл Должин юун хот гээд инээмсэглэн нутаг руугаа явах хамгийн сайхан.

Хурдан Сэмжидтэйгээ очиж уулзах минь хоёулаа арай л удчихлаа гэв. Саруул энэ үед ээжийнхээ захиаг дахин гарган уншаад нулимс дуслуулах хэдий ч нутгийн салхин морьд түүний нулимсыг арчин байв . Удтал явсны эцэст Саруул Должин хоёр нутгийн бараа харав. Саруул автобусны цонхыг онгойлгон нутгийн минь үнэр юутай сайхан бэ? гэж шивнээд Должин эгчээ бид ирчихлээ шүү дээ.

Манай сумын тѳв харагдаж байна хэмээн хѳѳрѳн баярлаж буй нь илхэн. Должин нүдээ нухлаад нутгийн минь уулс хайрхнууд минь ямар их санав даа таныгаа хэмээн бодохуйяа нулимс нь хацар даган бѳнжигнѳнѳ. Ийн хоёул шуудан зогсдог сумын тѳвийн жижиг дэлгүүрийн гадаа буув. Энэ удаа шуудан тосох нэг ч хүн байсангүй. Харин дэлгүүрийн худалдагч хижээл насны эгч тэр хоёрыг танин тэр тусмаа Должин эмгэнийг сумын тѳвийхѳн андахгүй сайн мэдэх тул гарч ирэн: -Сайн байцгаана уу ? Должин эгч минь бие тэнхээ сайн биздээ. Сая шуудангаас буухаар чинь таныг мѳн үү ? биш үү ? гэж харж зогслоо.

Өнгѳ зүс сайхан байна шдээ та гээд одоо хаашаа явах уу ? Би машин дуудъя, дѳхүүлж ѳгье гэв. Должин ч хариу мэндлээд алив миний охин гээд үнсэнэ. Машин ч ирж Саруул Должин хоёр хуучин хашаа байшин руугаа ачаа тээшээ ачаад явцгаав. Хашааныхаа гадаа зогсоод ачаа бараагаа буулгаад хаалга татвал түгжээтэй байх ба хашаан дотор гэр мѳн портер машин байгаа нь харагдана. Харин Саруулын хуучин муу байшинг танигдахын аргагүй засаж янзалжээ.

Саруул хаалга тогшин хүн байна уу ? гээд дуудна. Гэрээс 5 -6 р ангийн болов уу гэмээр жаахан хүү гарч ирээд Хэн бэ ? гэхэд Саруул: – Ахын дүү том хүн байвал дуудчих гэвэл нэг л танил хоолой “Хэн бэ ?” гэсээр гэрээс гаран алхав. Энэ хүн Саруулын багын найз Нараагийн аав Сампил гуай байв. Хашааны хаалга онгойлгон: – Хүүе Саруул миний дүү мѳн үү ? гээд Должин эгч минь ямар гэнэтийн зочид вэ? За та хоёр минь сайн уу ? Орцгоо гээд ачаа бараанаас ѳргѳлцѳн гэрт орцгоов. Сампил гэрт орон: – Хэн ирснийг хар даа гээд эхнэр Хишгээгийн зүг харав.

Хишгээ хэмээх уян зѳѳлѳн, сайхан сэтгэлтэй эгэл монгол бүсгүй бөгөөд Саруулыг бүр жаахан байхаас мэдэх тул Саруулыг харан баярлан Саруул минь мѳн байна хѳѳрхий минь гээд тэврэн үнсээд Должин эгч минь гээд хацраа ѳгѳн үнсүүлээд ѳнѳѳдѳр чинь яасан сайхан ѳдѳр вэ? За дээшээ сууцгаа гээд цай аягалан тавагтай ааруул ээзгий ѳрѳм ѳмнѳ нь өрөөд , хоол хийхээр хѳдлѳв. Сампил хоймортоо тухлаад: -Та хоёр минь ингээд хүрээд ирдэг чинь сайхан байна шүү. Түрүү жилийн зун та хоёрыг ирнэ.

Саруулын хичээл амарсан гээд л Нараа , Багахүү хоёр энэ байшинг янзалсан юм. Харин саявтар дээвэр болон гадаа таамбарыг Багахүү л хѳѳрхий хэдэн залуустай хийсэн. Эмнэлгийнхэн харин матриалын мѳнгѳ ѳгсѳн гэж дуулдсан шүү.Биднээс ч багагүй юм гарсан гэвэл Хишигээ хоолой засан: – Манай Саруул мундаг дээд сургуульд сурч байгаа гэж дуулсан. Эмч болно гэлүү гээд инээмсэглэн тэгээд хотод дажгүй юу та хоёр минь гэвэл Должин: — Саруул сурахынхаа хажуугаар ажил хийдэг юм ш дээ. Яаж зав зайгаа зохицуулж явдаг юм мэдэхгүй.

Ямарч байсан цайны сүү талх таслахгүй л надад ѳгѳѳд байдаг их сүрхий миний хүү чинь гэнэ. Сампил: – Хот газар ч бас амьдрал заадаг байх аа. Мундаг байна миний дүү гээд Должин эгчээ таны гэрийг Дондог ирж авахгүй удаагаад байхаар нь би урд хашааныхаа амбаарт хураачихсан байгаа. Дондогтой уулзаагүй юу гэв. Должин: – Өѳ тийм үү? Уул нь муу аавынх нь захисан Дондогт ѳмчлүүлэх гал голомт юм байгаан. Уулзаагүй ээ хүүхээ, намайг ч ээжээ гэж бодохоо байсан юм байгаа биздээ гээд нулимс цийлэгнүүлэн Дондог / ѳргѳж авсан том хүү нь билээ/ говьд л байдаг сураг дуулдсан юм.

Сэргэлэн сургий нь гаргах гээд ер чадаагүй. Амьд мэнд л байвал болоо доо.Хааяа санаа зовоод унтаж ч чадахгүй юм гэв. Сампил: – Сайн байгаа. Дондог ч их сэргэлэн хүү байсан даа багын. Хаана ч амьдарна. Харин ээж дээрээ ирдэггүй л тусгүй байна гээд маргааш гэрийг тань барьж ѳгѳх үү? эсвэл Саруултайгаа байшиндаа байх уу ? гэвэл Должин: – Гэрээн барилгүй яахав. Салхи сэвэр оруулахгүй бол болохгүй гэнэ. Саруул аяны богцоо задлан чихэр, жимс , хотын боов амттан гаргаж Хишгээд ѳгѳѳд Сампилд том шилтэй виски барив. Сампил хааяа хүртчихдэг гүндүүгүй эр тул жуумалзан: – Манай Саруул том болж ээ гээд инээмсэглэн ямар гэгчийн архи вэ? ёстой хараагүй эд байх чинь вэ ? гэвэл Хишгээ: – Их үнэтэй байхдаа, энэ чихэр жимсийг ч энд дэлгүүрүүдээр хараагүйн байна гэнэ. Саруул инээн тийм үнэтэй бишээ.

Энэ хэний хүүхдүүд билээ гээд 3 хүүхдүүд рүү харвал Сампил: – Өѳ энэ охидын хүүхдүүд ирчихээд байгаа юм. 3 уулаа сургуульд орчихсон. Энэ Нараагийн морины хүүхэд гээд хамгийн том хүүг заан эгч нь Нарааг загнаад унуулахгүй гээд л хүү ѳѳрѳѳ унах дуртай. Нараа шиг морины хорхойтой золиг гээд инээнэ. Хишгээ Должин хоёр бууз хийнгээ ярилцан сууна. Сампил Саруулд түлхүүр ѳгѳн байшиндаа орж хар даа. Нараа ирэхээрээ л ордог юм гэв . Саруул гарч байшингийнхаа гадаа очин найзууддаа ямар их баярлаж байгаагаа үгээр ч зүйрлэж чадахгүй нулимс цийлэгнүүлнэ. Саруул байшинд орвол маш цэвэрхэн байх ба гал тогоо , хулдаас , мѳн хивс дэвсэж ѳлгѳсѳн байх ба ѳнгѳт зурагт болон доор нь кино үздэг тоглуулагч баахан кино байв.

Яг зурагтны эсрэг талд авсаархан буйдан тавьжээ. Саруул” Аан за за, Нараа гуай л энд тухалдаг юм байна л даа” хэмээн бодонгоо хоймор зүг харвал ээжийнх нь жаазтай бурхан тахил ѳнѳѳх л үлдээсэн бор авдар дээр яг л хэвээр байв. Саруул авдарны ѳмнѳ ѳвдѳг сѳгдѳн хүрд эргүүлээд ѳѳрийн эрхгүй нулимс унаган мэгшүүлэн уйлна. Түүнийг хэн ч харахгүй сонсохгүй тул энэ удаа хэсэг уйлав. Энэ бол энэ байшиндаа ижийтэйгээ байсан мѳчѳѳ дурсан санасан мѳн ижийгээ санахын ихээр санасан нулимс байлаа. Саруул гал тогоондоо орж нүүр гараа угаагаад гэрт орвол Пунцаг эмч ирчихсэн сууж байв. Пунцаг: – Өѳ Саруул минь ороод ирлээ. Алив үнсье ах нь та хоёрыгоо ирснийг дуулаад хүрээд ирлээ гээд Должины зүг харан: – Та эндээ эмнэлэгт хэвтээд аваарай. Сувилалд ч яв гэв. Бууз болж бүгд инээлдэн ярилцсаар орой бүрэнхий болжээ.

Сампил Саруулын ѳгсѳн вискиг гарган: – Ашгүй хэнтэй ууя даа гээд хорхой хѳдлѳѳд байсан юм гээд ширээн дээр тавив. Пунцаг: – Би ч танд хань болох нь юу л бол нэг хэсэг ч нилээн ууж явахад миний муу талийгч эгч минь намайг их зэмлэж ухааруулж билээ гээд Саруул руу харна. Сампил: – Мундаг хѳгшин байсан юм эгч минь. Манайд хоёр эм бяруу тавиад хэлэхдээ надаас хойш ганц хүүд минь тогоо тослох идшийг нь таслахгүй байвал ѳѳр чамаас юу ч гуйхгүй Сампил минь гээд аминчлан захиж байсан юм. Хэдэн жилийн ѳмнѳ шүү дээ. Одоо 7, 8 болоод үржчихсэн. Нараа л сайн мэдэж байгаа гээд ширээн дээр байгаа вискиг задлан хундагалаад Пунцагт болон Хишгээд барив. Должин эмгэн: – Маргааш талийгчийнхээ газар дээр очно оо гэвэл Сампил: – Тэгэлгүй яахав бүгдээрээ хамт явъя гэв . Саруул ачаа тээшээ аван байшиндаа орж унтахаар болов.

Харин Должинг Хишгээ: – Дулаарсан хэдий ч байшин сэрүүхэн. Та энд унт гээд ор засч ѳгѳв. Сампил , Пунцаг хоёр ч үг олшрон хоорондоо ойртон суун ярилцана. Саруул байшиндаа ороод энэ удаа нам унтжээ. Ѳглѳѳ болж Саруул босон гэртээ цай чанав.Урьд шѳнѳ их л тухтай амарчээ. Саруул цай чанаж уугаад тогоо сав уудлан хэзээнийх нь мэдэхгүй боорцог идэв. Түүнд гэрээсээ гармааргүй тийм дотно сэтгэл байх нь аргагүй. Удалгүй гэрт орвол Сампил цай уун сууна. Саруул руу харан инээмсэглэн: – Энэ ямар архи юм бэ? Талд нь оруулаад онхолдож орхиж гэв.

Саруул: – Виски. Уул нь мѳстэй уудаг юм гэсэн гэвэл чи тэгээд хэлэхгүй тийм байхаа тэр гээд тал үлдсэнээ авдрандаа хийн “Даалуу Дамбийдаа нэг амсуулъя байз “ гэв. Сампил Саруулд: – Миний хүү машин бариад Пунцаг ах Должин эгчийгээ аваад яв. Ах нь араас нь мотоциклтой дѳхье гэнэ. Ийн бүгд явсаар Сэмжид хѳгшний газар дээр ирэв. Должин хѳгшин таваг идээ засан бариад бүгд чимээгүй нулимсаа унагана. Должин эмгэн Саруул минь ийм мундаг том залуу болсон чамайгаа ямар их санаж байна вэ ? гээд эхэр татан уйлна. Саруул нулимсаа дуслуулан Должин эмгэнийг түшин зогссоор . Энэ бол залуу наснаас ижилдэн дасч зовлон жаргалаа хамтатгаж аягалсан хэн хэндээ л ил гаргадаг ѳѳр хэнд ч үзүүлдэггүй тийм нулимс байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *