Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 24-р хэсэг

АГУУ ХАЙР 24-р хэсэг

1 секунд уншина
0
0
333

Болд: – Өѳ тийм үү? уучлаарай ах нь танай цус , ясан тѳрѳлийхнийг ямар хүмүүс байдаг юм бол гэж мэдэх гээд асуучихлаа.Би Уянга та хоёрыг хориод яахав гэж боддог юм.

Уянгын хэлснээр бол чи сайн л хүүхэд сонсогдоод байгаа. Та хоёр эхлээд сургууль номоо тѳгсчих. Дараагийн асуудалыг тэр үед нь ярихад оройтохгүй гэв. Саруул: – Зүгээр дээ .

Ганц тѳрѳл ах минь говь руу л байдаг гэдэг , сургий нь гаргаад нэг уулзчих юмсан гэж боддог л юм гэхэд Хандаа: – Миний нэг дүү цагдаад ажилладаг .Чамд тусалж болох байх гэв. Саруулын нүүрэнд баяр гэрэлтэн баярлалаа гээд Болд , Хандаа хоёр наанаа их ширүүн ч цаанаа зѳѳлѳн хүмүүс байж хэмээн бодно.

Уянга ѳрѳѳнѳѳсөө гарч ирэн: – За юу ярьцгааж байна. Саруулыг минь шалгааж байна уу ? Та хоёр гэвэл Болд – Үгүй ээ, чиний захиснаар аав нь дуугүй л сууж байна гээд инээв. Хаалга дуугарав. Уянгын ах Билэгт эхнэр хүүхэдтэйгээ мѳн Уянгын дүү нь бас ажилчид нь гээд хүмүүс ирэв. Билэгт Саруултай золгоод амар мэнд мэдэлцээд мѳн л сурлага хѳдѳлмѳр сайн уу ? гэж асууна.

Болд Саруул руу заан: – Энэ хүү болбоос охины минь найз Саруул. Одоо Анагаахын их сургуульд сурдаг юм гэж танилцуулав. Уянга Саруулын гарнаас атган инээмсэглэв.

Ийнхүү Саруул явахаар босов. Хандаа ч гар цайлгахаа мартсангүй. Уянга Саруулыг гаргаж ѳгѳхѳѳр хамт гарав. Саруул Уянга руу харан: – Нѳгѳѳдѳр чи минь буцна. Ѳнѳѳдѳр үнэхээр сайхан ѳдѳр байна шүү гээд Уянгыг юм ярихаас ѳмнѳ үнсээд нѳгѳѳдѳр уулзъя гээд эргэн алхав. Нѳгѳѳдѳр ч болж Уянгын нисэх цаг дѳхжээ. Онгоцны буудлын сандал дээр Саруул Уянга хоёр гараа атгалцан сууна. Саруул: — Чи миний хэлснийг мартаагүй биз. Надад хайртай л юм бол биелүүлээрэй . Би чамд хайртай Уянга аа чи минь чадна аа гэв. Уянга би ч гэсэн чамд хайртай гээд нулимс унагана. Саруул Уянгыг тэврэн: – Хичээлээ сайн хийгээрэй.

Цаг хугацаа хурдан шүү дээ нэг л мэдэхэд чи минь тѳгсѳѳд ирнэ гэж аргадна. Ийн бүгд баяртай гэж хоцрон , Уянга нулимстай нүдтэй онгоцондоо суув. Саруул онгоцны буудлаас гарч онгоц хѳѳрөхийг харан нулимсаа дуслуулан зогсоно. Энэ удаа Уянгад үнэхээр их хайртайгаа мэдэрнэ. Уянга явснаас хойш Саруул их л завгүй хичээл ном мѳн ажил тѳрлийн хажуугаар жолооны курст суралцана. Ѳрѳѳнийхѳн болон Саруулыг шохоорхох охид түүнийг ѳдрийн од шиг л хардаг болов.

Ийн зав чѳлѳѳгүй ѳдѳр хоног ѳнгѳрсѳѳр зуны амралт дѳхжээ. Саруул удахгүй нутаг явна гэхээс догдлон ѳдѳр хоног тоолно. Мѳн хайртай Уянгыгаа бодохгүй хором үгүй ээ. Саруул энэ ѳдѳр хичээлийн эхний жилийн сүүлчийн шалгалтаа ѳгѳѳд магнай тэнийн сургуулийнхаа гадаа зогсож байна. Түүний хажууд ангийн найзууд Болор , Энхжин, Мандах 3 мѳн зогсоно. Болороо: – За ингээд зуны амралт эхэллээ ш дээ манайхаан гэхэд Мандах: – Та хэд ч яах вэ? Би бүр хоёр шалгалтандаа уначихлаа.

Яана даа гээд санаа алдав. Энхжин Мандахыг нудран: – Тэгэлгүй яадгийн чи угаасаа л энэ жил тувт компьютер тоглоомын газар ѳнжѳѳ биз дээ. Ер нь чи эртхэн сургууль шилжвэл таарна доо.Компьютерын ангид орохгүй юу ? гэнэ. Саруул Болорыг тамхи асаахыг хараад тамхийг нь шүүрэн би чамд хэлсэн байхаа гээд газар шидэн гишгээд , за найзуудаа зуны амралтаар юу хийх гэж байна . Би хувьдаа нутаг явна аа гоё байгаа биз дээ гэвэл Мандах би ч харихгүй ээ.Эндээ ажил хийнэ. Нээрээ ч дараа жил сургууль шилжих талаар бодно оо гэв. Энхжин бүгдээрээ тэгвэл хоолонд оръё л доо. Намар болтол уулзалдахгүй юм чинь алив явцгаая гээд алхав. Болороо: – Надад мѳнгѳ байхгүй шүү.

Чи даагаарай хэлснээрээ гэсээр ардаас нь алхана. Саруул Мандах хоёр мѳн дагав.Саруул: — Чи ажил хийнэ гээд ямар юм хийх гэж байгаан гэвэл ямарч хамаагүй ээ гэвэл Саруул миний хийж байгаа ажил дээр очих уу ? гээд инээмсэглэвэл Мандах: – За больё. Нѳгѳѳ воган буулгаж ачдаг уу? Дээр очоод ядарч үхэх шахсан. Би ямар чи биш дээ найз нь барахгүйн байна лээ гэв. Саруул инээмсэглэн: – Чи ер нь тэр PC game даа ажилтнаар орчихдоо амар гэнэ. Ингээд 4 найз хоол идэнгээ ярилцан маш хѳгжилтэй нэгэн ѳдрийг ѳнгѳрүүлээд намар уулзацгаая гэсээр салцгаав.Саруул байрандаа ирэхэд Бек болон Цахиур ах хѳдѳѳ гэрлүүгээ явах гээд ачаагаа баглаж байв. Цахиур: — За явлаа даа. Удахгүй хэдэн сарын дараа эргээд л уулзацгаана шүү дээ. Түмээ харин явах болоогүй гэж байсан.

Чи яахын ? гээд Саруул руу харав. Саруул: – Би энэ жил нутаг явна аа гээд инээмсэглэв. Бек: – За манайхаан ах ирчхэж явлаа. Баяртай сайхан амраарай гээд хаалгаар гарав. Цахиур ч удалгүй явав. Саруул ѳрѳѳндѳѳ юмаа янзалж дуусаад Нандиагийн байр руу явав. Саруул Нандиагийн ѳрѳѳнд орвол Золбоо болон бяцхан ханхүү , Нандиагийн найз Хүслэн бүгд байв. Нандиа Саруулыг хармагц баярлан: – Хүүе ямар сонин хүн бэ? Ойрд таарсангүй шүү, бид хэд нүүх гээд л байж байна гэв. Саруул: – Хаашаа нүүх нь вэ? гэхэд Золбоо: – Долоон буудал руу гэр барьсан найз нь гэв. Хүслэн: – Эд нар минь яваад ѳгчхѳѳр би ганцаараа яаж байна даа , Эвгүй л байхдаа гэнэ. Саруул Нандиа руу харан: – Би нутаг явах гэж байгаа.

Чамайг ер нь явах юм болов уу? гээд л гэв. Нандиа: – Одоогоор амжихгүй ээ. Чи хэр удах юм . Манайхаар ирж байгаарай даа гэвэл Саруул: – Тэгэлгүй яахав дээ, За баяртай бүгдээрээ гээд хүүг үнсэн Золбоотой гар бариад ”Сайн байна миний найз” гэж шивнээд гарч одов. Ийн хоёр хоногийн дараа жолооны курсээ ч тѳгсчхѳв. Ажил дээрээ очин Бат ах , Тѳмѳр хоёрт явах гэж буйгаа мѳн дуулгав. Бат: — Энэ зун уул нь их ажилтай ,чиний хэрэг маш их л байх юм гээд инээмсэглэн За сайн яваад сайхан амраад ирээрэй, нутгаа саналгүй яахав дээ. Бид хоёр чинь тооцоотой байхаа.

Мѳнгѳ хадгалуулаад байсан ийм учиртай байх нь ээ. Чи нээрээ айхтар хүүхэд шүү. Бизнес хийвэл босоод ирэх толгой доо гээд боодолтой 10 мянгатаас тоолон ѳгѳв. Тѳмѳр Саруулыг явахад дургүй байх ба нулимсаа нуун “Хурдан ирээрэй” гэх нь ижилдэн дассаных буй за.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *