Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 23-р хэсэг

АГУУ ХАЙР 23-р хэсэг

0 секунд уншина
0
0
297

Ийн ѳдѳр хоног ѳнгѳрсѳѳр Цагаан сарын битүүний ѳдѳр Саруул Должин эмгэнийд ирэв. Гэрийнхэн ч бүгд байх агаад Саруул ч ѳѳрѳѳ хэрэндээ бэлдсэн чихэр жимс тавгийн идээгээ засав.

Должин эмгэн авдраа уудлан хурган дээл гаргаад Саруулд барин миний хүүд таарах байгаадаа , ашгүй ѳчигдѳр нэг юм оёж дууслаа гэв. Сэргэлэн мѳн орон доогуураа тонгойн шинэхэн хоромон гутал гаргаад дээлийг нь мялааж байна ах нь гээд үнсэв.

Саруул гайхсан нүдээ гүйлгээд: -За хэдий завандаа хийв ээ. Энэ бүгд их үнэтэй шүү дээ гэвэл Шүрээ: – Ээж чиний ѳгсѳн мѳнгийг хадгалж байгаад хурганы арьс цуглуулж , ѳѳрѳѳ заримыг нь илдсэн шүү.

Харин энийг би чамд авсан юм гээд цоо шинэ булган малгай гаргаж ѳгѳв. Саруулын нүдэнд нулимс дүүрэн нусаа татаад “Баярлалаа” гэж хэлэхэд хоолой нь зангирна. Сэргэлэнгийн эхнэр ч авдраа уудалж дээлний дотуур цамцгүй яаж байх билээ.

Эгч нь нэг юм оёулсан юм. Таарах нь уу гээд ѳгѳв. Саруул ѳѳрийн эрхгүй нулимсаа барьж чадахгүй дуслуулна. Саруул бүгдийг ѳмсѳѳд толинд харвал үнэхээр ѳѳрийгѳѳ ч танихааргүй сайхан харагдана. Должин эмгэн дээлийг нь мялаан ерѳѳлийн үг хэлээд духан дээр нь үнэрлээд: – Миний хүү чинь сайхан залуу болжээ.

Жаахан дадгар харагдана уу даа хѳгшрѳѳд юм оёх ч холдож дээ гэвэл Шүрээ: – Яг таарсан байна аа ээж минь гэв . Саруул нулимсаа арчин: – Та нартаа маш их баярлалаа гээд ширээн дээр тавагласан буузнаас идэхдээ хүртэл ганц хоёр нулимс дуслуулна. Сэргэлэн: – Миний дүү чинь манай гэрийн гишүүн шүү дээ. Баярлах юун,энэ жил бүр зориуд бид ярилцсан юм. Чамайгаа бас хүний адил авч явна шүү. Уйлах юу байхав гээд энэ жилийн бѳх харин сайхан болох нь дээ . Маргааш ѳглѳѳ хоёулаа Овоон дээр гарч хийморио сэргээе гэв.

Саруул толгой дохин гэрээс гаран битүү шѳнийн харанхуйд нулимсаа залгин “Хѳѳрхий Должин эгч минь эм тариагаа аваарай гэсэн мѳнгѳѳр ийм сайхан дээл хийгээд ѳгчих гэж ямар ч их хайр вэ?” гэж шивнээд ер нь ѳѳрѳѳ л эмийг нь авч ѳгч байя гэж бодно. Саруул эргэн гэрт орвол Шүрээ шагай дэлгэн алаг мэлхий ѳрѳн сууна. Бүгд инээлдэн халуун бүлээрээ шагай наадгай тоглов. Ѳглѳѳ үүрийн жингээр Саруул , Сэргэлэн хоёр хажуу айлын 2 залуустай Овоон дээр гарав.

Саруул анх удаа ирж буй нь энэ. Идээ таваг засан наран ургах зүг харах түмэн олон ямар их байгаа нь ойлгомжтой.Сэргэлэн Саруул хоёр буцаж ирэн шинэлэв. Хажуу айлын хүмүүс Должин эмгэнд золгож хүндлэж буйгаа илэрхийлнэ. Ийн хүмүүсийн хѳл татраагүй байтал хаалга онгойн дээл хүрэм ѳмссѳн ханагар залуу орж ирэв. Саруул нүдэндээ ч итгэсэнгүй. Цэнгэл инээмсэглэн зогсож байв. Саруул: – Чи чинь энд юу хийж яваа хүн бэ? Хараач ээ , бүр таньсангүй чамайг гэвэл Сэргэлэн: – Сар шинэ болж байхад юу хийж яваан гэж ярьдаг юм уу? Дээшээ суу миний дүү гэв.

Цэнгэл ч Должин эмгэнд үнсүүлэн гэрт байх хүмүүстэй золгоод Саруул дээр ирэн: – За чи надаас ах билүү дээ гэвэл Саруул гараа дээр нь тавин инээмсэглээд Шүрээ рүү харав. Шүрээ ч инээмсэглэв . Аан, ойлголоо. Та хоёр надад хэлээгүйн биз дээ гэв. Цэнгэл Саруулын хажууд суун: – Хүн битгий ичээгээд бай, дараа яръя. Найз нь гэрээсээ шууд ирлээ. Одоо Шүрээ Итгэл хоёрыг аваад явна аа. Гэрийхэнтэйгээ танилцуулна гэв. Саруул: – Ингэвэл ч ѳѳр хэрэг шүү, чи харин бүр надтай уулзъя ийшээ тийшээ оръё гээд залгадаг бүр байчихсан байсан юм аа. Ийм учиртай байж ээ гэв.

Ийнхүү цагаан сарын шинийн нэгэнд айл хотлоороо тэнүүн жаргалтай билэгт сайхан үгсээр хѳѳрѳг зѳрүүлэн, урмын сайхан үгсээр бие биенээ хүндэлнэ. Удалгүй хүмүүсийн хѳл татарч Сэргэлэн хадам аав ээждээ золгохоор эхнэр хүүхдээ дагуулан явж, Шүрээ Итгэл хоёр ч Цэнгэлийн гэрийхэнтэй танилцахаар явжээ. Гэрт Должин эмгэн Саруул хоёр үлдэх ба Должин эмгэн эрхээ барин сууна. Должин Саруулыг дуудан: – Миний хүү хоёулаа нутаг явъя, Хэзээгүүр явах вэ? ойрын хугацаанд л явъя. Сэмжидийнхээ газар очихгүй бол сэтгэл амрахгүй байна гээд гуйсан нүдээр ѳрѳвдѳлтэй харах нь анзаарагдав. Саруул: – Дулаарахаар миний амралтаар явцгаая даа гэвэл Должин амандаа” Би ч чамайгаа ямар ч байсан эхнэр хүүхэдтэй болж сайхан амьдрахыг чинь харж байж явна аа” гэх нь бүдэг боловч сонсогдоно. Саруул: – Та минь ойрд биеэ үзүүлсэн үү ? Ер нь нэг сувилалд хэвтүүлнэ ээ.

Хавар л хэвтэх биенд сайн байдаг юм гэнэ. Тэгээд дулаарахаар нутагтаа очиж хэсэг байя хоёулаа муу ч үгүй хашаа байшинтай шүү дээ. Манай найз Багахүү Нараа хоёр байшинг минь овоо тордсон гэсэн гэв. Должингийн нүүрэнд баяр тодрон: – За тэр сувилал ч яахав ,нутагтаа очиж зуныг ѳнгѳрѳѳсѳн ч яахав. Миний хүүгийн ажил л байна даа гэнэ. Ийн хоёул ярилцан сууж байтал хаалга онгойн номин цэнхэр дээлтэй, үсээ гурав дарж сүлжсэн, лоовузан малгай ѳмссѳн гуалиг бүсгүй орж ирэв.

Саруул сайн харвал Уянга байлаа. Уянга: – Сайхан шинэлцгээж байна уу ? гээд Должин эмгэнд очвол: – Өѳ миний охин яасан сайхан юм бэ? ингээд ирдэг чинь гээд хацар дээр нь үнсээд дээшээ суу гэсээр ѳѳрѳѳ босон цай аягалж барив. Саруулын царайнд инээмсэглэл тодрон Уянгын хажууд суун гарнаас нь атгав. Должин эмгэн Уянгыг ирсэнд хүүхэд шиг баярласан нь илхэн. Хуучин цагт хүрээ хүүхнүүд гэж ийм сайхан хүүхнүүд байдаг байсан гэж хѳгшчүүл ярьдагсан. Яг шүү тэр гэзгээ яасан нямбай сүлжээв дээ гэвэл Уянга инээмсэглэн: – Харин үсээ сүлжээд жаахан удчихлаа. Саруул манайд надаас түрүүлж очихгүй болохоор би түрүүлээд ирчихлээ гэх нь ѳхѳѳрдѳм бас Саруулд хэр их сайныг илтгэнэ.

Саруул Уянга руу харан: – Баярлалаа чамайг ирсэнд. Би маш их баяртай байна гэв. Уянга: – Чи ч гэсэн манайд очно биздээ. Аав ээж намайг энд ирснийг мэдэж байгаа чамайг ирнэ гээд хэлчихсэн гэв. Должин эмгэн үг сонссон бололтой: – Миний хүү яваад ир ээ, надад юунд нь санаа зовох вэ? Алив бууз жигнэ дээлээ тайлаад суу хүүхдүүд минь юундаа яарах вэ ? гэв. Уянга , Саруул хоёр тухлан цай хоол идээд сууж байтал Шүрээ , Цэнгэл, Итгэл 3 ч ирэв. Уянга: – Цэнгэл үү? энд… гэтэл Саруул: – Өѳ манай 3 ирчихэв үү? Яасан хурдан ирэв гэвэл Цэнгэл: – Шүрээ л яараад болдоггүй. За явъя гэрт хүн ирвэл тогоо шанага барих хүнгүй гээд тэхдээ манайхан ашгүй бүгд байж таарлаа гэв. Цэнгэл Уянга руу харан: – Хүүе ээ, энэ чинь! За ахдаа золгодоггүй юм уу ? гээд инээнэ. Саруул: – Энэ Цэнгэл надад хэлэхгүй Шүрээтэй найзалж байсан байгаам даа.

Сая л би мэдсэн. Бүр гайхаад гэвэл Уянга инээн: – Шүрээ эгч энэ царай муутай хүнд гоёдох юм бишүү гээд инээмсэглэвэл Должин эмгэн: – Манай Цэнгэл сайн хүү. Харц нь зѳѳлхѳн. Та хоёр юу ярьж байгаан гэх нь Цэнгэлд ихээхэн талтайг илтгэнэ. Саруул дээлээ ѳмсѳн за би явлаа. Уянгынд очно гэв.Шүрээ: – Өѳ тийм үү? Цэнгэлээ чи дээлээ тайлаад яахав. Энэ хоёрыгоо дѳхүүлж ѳг гэв. Ийнхүү Уянга Саруул хоёр явцгаав. Цэнгэл Уянгын гэрийн хажууд зогсоод Саруулд хандан: – Чичрээд айгаад байна уу даа аль эсвэл даараад байна уу ? гэж цаашлуулна. Саруул машинаас буун Уянгын гараас хѳтлѳн алхах ба дотроо гэрийхэн нь яаж хүлээж авах бол гэхээс жаахан айдас бас догдлолтой байгаа нь мэдээж. Уянга гэртээ орохын ѳмнѳ: – Миний хайр битгий сандраарай. Манай аав ээж наанаа чанга хатуу харагдавч бас уян зѳѳлѳн хүмүүс шүү гэв.

Саруул Уянгын гараас атган ойлголоо гэж шивнээд гэрт орцгоов. Уянгынд орвол аав Болд , ээж Хандаа хоёр л байв.Болд Саруул руу харан нүдээ гүйлгээд: – За дээшээ суу хѳ хэмээн урив. Саруул, Болд Хандаа хоёртой золгоод амар мэнд мэдэлцээд цагаан сарын идээ битүүлэг амсана. Болд Саруул руу нухацтай харан: – За хичээл сурлага ѳндѳр үү? Эр хүн шийдсэн л бол зорилго ѳѳд тэмүүлэх хэрэгтэй. Шантрах үе ч олон гардаг шүү гээд хѳѳрѳг зѳрүүлэн тамхилангаа чамайг хараад байхад их сүрхий хүүхэд юм аа.

Уянга чиний тухай их ярьдаг зѳв хүүхэд гэж Бат ч магтаад, Би л ер нь хорьж холдуулах гэдгээрээ муу хүн болчхоод байдаг юм гээд инээмсэглэн За тэр яахав дараа хоёулаа тухтай ярилцана аа гэв. Хандаа салат , бууз ширээн дээр тавиад Болдын хажууд суугаад Саруул руу харан: – За шинэ ѳргѳн үү ? Энд хамаатан садан хэр их байдаг вэ? гэвэл Саруул: – Манай гэрийхэн л байна даа . Должин эгч , ах, дүү гээ л гэв. Болд аав , ээжийн талынхан гээд авга , нагац гэж байдаг л биз дээ гэвэл Саруул: – Ээж минь нэг дүүтэй л гэж ярьдаг байсан. Аав минь бага байхад ѳнгѳрсѳн болохоор би мэдэхгүй гээд хоолой нь зангирах хэдий ч цай балган самсаагаа аргадна.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *