Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 22-р хэсэг

АГУУ ХАЙР 22-р хэсэг

0 секунд уншина
0
0
283

Уянга – Баярлалаа хайраа амьдарч байгаа газраа үзүүлсэнд. Надад маш их таалагдлаа .Өрөөний хоёр чинь их хөгжилтэй юмаа гэвэл Саруул инээн: – Энэ Бек баргийн хүнтэй дуугардаггүй юм. Харин сая бүүр аймаар их гайхлаа.

Сүрхий их онигоо мэддэг юм байна шдээ гээд хоёул байрнуудын дундуур алхан явж байтал Саруулаа хэмээн ардаас нь дуудав. Эргэн харвал Хүслэн байв. Саруул гараараа даллав. Хүслэнгийн араас дэлгүүрээс Нандиа гарч ирж байгаа нь харагдав .

Саруул тэр хоёрын зүг харан хүлээв. Уянга хоёр эмэгтэй хүн хүлээх аятай зогсох Саруулыг харан мөн ирж буй хоёр эмэгтэйг хэн юм бол гэсэн харцаар харан мөн хүлээнэ. Хүслэн Нандиа хоёр Саруул Уянга хоёр дээр ирэв. Хүслэн инээмсэглэн: – За хайчих нь вэ ? Саруулаа , Найз охин чинь юмуу ? Дүү чинь юмуу? гээд инээвэл Уянга Саруулын гарнаас чанга атгав.

Нандиа , Хүслэнг дугтран: – Ойрд уулзсангүй шүү. Найз охиноо танилцуулахгүй юм уу? гэв. Уянга гараа өгөн танилцъя гээд нэрээ хэлэв. Нандиа зогтусан – Нээрээ, тэр жил кино театарт таарсан санагдах юм гэвэл Уянга ч тосч аваад: -Тийм тийм. Харин хаана харлаа гээд бодож байлаа гэв. Хүслэн: – Эртний танилууд юм биздээ. Намайг Хүслэн гэдэг дээ .

Энэ Нандиа чинь Саруулын нөгөө анхны ……. гэтэл Нандиа үгий нь таслан: – За , Бид явлаа. Саруулаа, Баяртай гээд явцгаав. Уянга Саруулыг хардсан маягтай: – Байранд суух гоё байхаа. Олон сайхан охидтой танилцаад л… гэх зэрэг үг чулуудна. Саруул: – За юу яриад байгаам дээ. Би чамд дараа бүгдий нь хэлнэ ээ. Эхлээд утсыг чинь авъя, дараа нь хоёулаа кино үзье. Чамайг явснаас хойш би кино үзээгүй гэв.

Уянга: – Чамтай ч гэсэн ярих юм байна аа, хайраа. Чи Солонгост хамт сурах уу ? би чамд сургуулийн урилга хөөцөлдөх гэж бодоод байгаа гэж шийдэмгий хэлэв. Саруул Уянга руу инээмсэглэн: – Үгүй дээ. Би яаж явах вэ дээ. Тэглээч Должин эгчид санаа зовоод байж чадахгүй биз , ойрноос бие нь барагтай байх боллоо. Бас зардал мѳнгѳ гээд хаанаасаа ч олохов дээ. Чи л сайн сураад тѳгсѳхѳѳ бод. Би эндээс явахгүй гэж хэлэв. Уянга уурлаж, аргадаж үзсэн ч Саруулыг ятгаж эс чадна . Хоёул утас болон дугаараа аваад кино театарт очин кино үзэв. Энэ удаа Уянгын харц гуниглангүй байгаа нь илхэн. Саруул Уянгын гарыг атган ямар нэгэн юм болоо юу ? яагаад дуугаа хураачхав гэхэд Уянга Саруулын нүд рүү гунигтайхан харан нулимс нь дуслав. Саруул Уянгыг хѳтѳлсѳѳр кино театраас гарцгаав.

Уянга нулимсаа арчаад , их л гомдонгуй: — Чи ер нь надад хайртай юм уу? Дандаа л би залгаж ярьдаг , хааяа бүр таг болчихдог , чамайг ямар их санадгийг чи мэдэх үү? хамт явья гэхээр яагаад цааргалаад байгаан , ѳѳр хүнтэй болчихсон юм бол шууд хэлээрэй гээд нулимс цийлэгнүүлэн хэлэв . Саруул Уянгыг аргадан хоёулаа нэг газар орж ярилцъя гээд дагуулан явав. Уянгыг явахад цуг орж байсан ресторанд хоёул орж тухлан сууцгаав. Уянга Саруул руу ширтэн чимээгүй л суусаар . Саруул Уянгын нүдрүү хараад: — Би мэднэ ээ чамайг надад ямар их хайртайг. Яагаад уурлаж байгааг чинь ч ойлгож байна. Би ярихгүй байсан ч , таг алга болж байсан ч, чамтай хэдий муудалцсан ч , бид хоёрын дунд үл ойлголцол гарч салсан ч гэсэн би энд чамайг Солонгос явах ѳдѳр чинь хэлсэн үгс минь чин сэтгэлээсээ юм шүү. Би чамд хайртай .

Уянгаа ээж , аав чинь дургүй байгаа биздээ. Би энийг аль эртнээс л мэдэж байсан.Чи намайг эндээс авч яваад хажуудаа байлгасан ч бүх зүйл бид хоёрын хүссэнээр болчихгүй. Одоо бид хоёрт цаг хугацаа хэрэгтэй. Би их бодсоон. Хоёулаа хэсэг ярихаа больёо.Чи ч тэндээсээ наашаа ирэх гэж яарахаа боль. Энэ хугацаанд бидний зүрх сэтгэл хувирахгүй үлдэж чадвал чамайг ирэхээр хоёулаа гэрлэе гэж хэлэхэд Уянга нулимсаа унаган: – Аав ,ээж чамд юу хэлсэн юм бэ? Яагаад ингэж байгаан. Би чамтай ярихгүй байж чадахгүй ш дээ . Хоёулаа хаашаа ч хамаагүй явчихьяа л даа, Хайраа гээд уйлав. Саруул: — Хүний эцэг , эх хүүхдэдээ буруу юм хэлдэггүй юм шүү дээ. Би ч танай аавын оронд байсан бол охиндоо яг л аав шиг чинь л хэлэх байсан байх. Би чамаас салья гэж хэлээгүй түр бодоцгооё л гэсэн хайраа.

Чи санаж байна уу? танай гэрт чи намайг үнссэн ,тэр миний анхны үнсэлт байсан.Би чамд хайртай болно гэж ѳѳрѳѳ ч бодоогүй нэг л мэдэхэд чи миний зүрх сэтгэлийг эзэмдсэн. Чи намайг урваж шарвахгүйг мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор хоёулаа бие биендээ итгээд түр холдъё. Чамайг тѳгсѳѳд ирэхэд бид хоёрын хайр хэвээр байвал тэр үед хэнээр ч заалгахгүй гэрлэцгээе гэв. Ийнхүү Уянгатай уйлж,инээж удтал ярилцсаны эцэст зѳвшѳѳрүүлэв. Уянга ѳѳрийгѳѳ явтал хамт байх мѳн Должин эмгэн дээр хамт очих болзол тавив.Саруул гэрийхнийхээс нь далдуур хамт байхыг зѳвшѳѳрсѳнгүй. Уянгын аав их хатуу хүн тул тэр хоёрыг зүгээр цуг байлгахгүйг сайн мэдэж байв.

Харин маргааш Должин эмгэнийд очихоор болцгоов. Уянга уйлж байсан ч Саруулын ярихыг сонсоод тэр тусамаа гэрлэе гэсэн үг нь баяр баясгалан авчирч нулимсыг нь арчжээ. Хоёул хѳтлѳлцѳн алхсаар Уянгын гэрийн гадаа ирэв. Саруул Уянгын уруул дээр үнсээд маргааш сургалтын тѳв дээр уулзъя тэгээд цаашаа явцгаая гэсээр эргэн явав. Маргааш ѳглѳѳ нь Саруул хуучин сургалтын тѳвдѳѳ ирвэл Уянга ирчихсэн багш нартай юм ярин зогсох нь харагдана. Уянга Саруулыг харан хайраа гээд даллав.Саруул ирвэл математикийн багш нь Саруултай мэндлээд сурлага ѳндѳр үү ? манай Саруул ч толгой ѳвдѳхгүй л дээ . Анх ирэхдээ л гайхшруулж байсан шүү. Та хоёр ч жил нэг ширээнд суусан даа, одоо тэгээд нэг гэрт орлоо юу гээд инээмсэглэв.

Ийн дотно байсан багш нартайгаа хѳгжилтэй яриа ѳрнүүлээд “Ирж байна аа” гээд явцгаав. Должин эмгэний гадаа ирцгээв. Саруул хаалга тогшвол гэрээс Шүрээ гарч ирэн: – Ѳѳ Саруул ямар сонин хүн бэ ? Ээж яг чамайг яриад сууж байлаа гээд хаалга онгойлгон Уянгыг хараад Хүүе энэ чинь сайн байна уу? Хэзээ ирээв гэнэ. Уянга инээн: – Сайн сайн чи сайн уу? Би ирээд хэд хоносоон. Удахгүй буцна гэв. Ийн гэрт орвол Должин эмгэн ач нартайгаа байв. Должин Саруулыг харан царайнд нь мишээл тодрон баярлаж буй нь илхэн. “Ишш миний хүү ирэхгүй удахаар чинь их санах боллоо шүү” хэмээн үнсээд хажууд яваа Уянга руу харав. Шүрээ: – Ээж манайд нэг ирж байсан даа Саруулыг асууж.

Та таньж байна уу ? Манай Саруулын найз охин нь ш дээ гэхэд Должин эмгэн: – За миний охин нааш ир гээд Уянгыг дуудан хацар дээр нь үнсэв. Саруул Итгэлийг тэврэн За сайн уу ? залуу минь намайг таньж байна уу ? гээд үнсэв. Уянга ч тэврэн үнсээд ѳхѳѳрдѳнѳ. Шүрээ хоол цай хийхээр тогоо шанага барина. Должин эмгэн эрхээ эргүүлэн хэсэг сууснаа: — Манай Саруул том болжээ, ийм хѳѳрхѳн охин дагуулаад ороод ирдэг гээд нүүр дүүрэн баяр хѳѳртэй байгаа нь илхэн . Уянга цүнхээ уудлан чихэр, боов гарган Должин эмгэнд ѳгѳв. Должин: – Үгүй ээ яахнав дээ зүгээр л ѳѳрсдѳѳ ирэх чинь л том бэлэг шүү хүүхдүүд минь, ирж байгаарай охин минь гэнэ.

Шүрээ инээмсэглэн: Солонгост гадаадад сурдаг хүн шүү дээ ээж минь, амралтаараа ирсэн гэнэ . Ээжид сайн ойлгуулж хэлэхгүй бол нѳгѳѳ охин хайчив ирэхгүй байна гээд Саруулаас нэхээд унана ш дээ гээд инээмсэглэн Уянга руу харав. Должин эмгэн Уянгаас тѳрсѳн жилийг нь асуугаад эрхээ эргүүлэн миний охин чинь талийгчтай маань ивээл юм байна гээд Саруул руу харан: – Муу ижий нь ямар их баярлах байсан бол доо.

Ойрд миний зүүдэнд эргэх боллоо. Хоёулаа нэг газар дээр нь очно байгаа гэв.Саруул ч толгой дохин нулимсаа нуун тиймээ би бас тэгж бодож байсан юм гэв. Ийнхүү цай хоол идээд Уянга Саруул хоёр явах болов. Должин эмгэн энэ удаа ѳѳрѳѳ гаргаж ѳгѳѳд Уянгыг дахин үнсэн хацрыг нь илээд ирж байгаарай охин минь гэв. Саруул Уянга хоёр хѳтлѳлцѳн автобусны буудал зүглэв.

Уянга Саруулын уруул дээр үнсэн” Баярлалаа хайраа, надад одоо эргэлзээ байхгүй боллоо” гэв. Саруул Уянгыг гэрт нь хүргэж ѳгѳѳд явах ѳдѳр нь уулзана гэдэг амлалт ѳгѳѳд салцгаав. Ийнхүү монгол түмний их баяр цагаан сар хаяанд ирэв. Уянга шинийн 3 нд буцна гэдгийг Саруул сайн мэдэж байв. Ѳрѳѳний хүүхдүүд бүгд гэрлүүгээ явжээ. Саруул ажил гэр гэж явсаар … Уянга түүн рүү залгах боловч Саруул явах ѳдѳр чинь л уулзъя гэдэг хариулт ѳгнѳ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *