Home Өгүүллэг АГУУ ХАЙР 21-р хэсэг

АГУУ ХАЙР 21-р хэсэг

3 second read
0
0
666

Ингээд яг 7 хоноод Саруул эмнлэгээс гарав. Цэнгэл түүнийг тосон авч машиндаа суулгаад: – За найз минь дээ над хэлэхгүй дээ бүхэл бүтэн арми байна.

Одоо нүдээд өгөхийн байгаа биз дээ, Аан маргааш муу банди нарыг дуусгана аа гэвэл Саруул: – За яршиг аа, Чи надтай 3 барилдаад 3 ойчоо биздээ гээд инээн хэрэггүй дээ одоо март март. Би өөрөө эхэлсэн юм аа явъя гэв.

Саруулыг байранд нь хүргэж өгөөд Цэнгэл: – За яриарай. Би нисээд л ирнэ, наад бацаануудыг нарыг чинь бол хашраана гэвэл Саруул: – За за баяртай , баярлалаа. Хэрэггүй ээ гээд байна гэсээр байрандаа оров. Маргааш өглөө нь Саруул хичээлдээ явахаар гарахад байрны урд өнөөх хэсэг залуус зогсож байв .

Саруул тоохгүй өнгөрвөл нэг нь: – Хөөе, нааш ирээ гээд дуудав. Саруул зодолдоход бэлэн байдалтай цүнхээ газар тавиад гараа зангидан очвол арай өндөр том биетэй залуу нь: – За, уучлаарай хөгшөөн. Чи харин хоншоортой залуу байна шүү .

Чи гомдол гаргасан бол би сургуулиасаа хөөгдөөд бүр балрах байлаа. Бид нар бүгдээрээ чамаас уучлалт гуйх гээд бас май үүнийг ав гээд цаасанд боосон мөнгө халаасанд нь хийгээд заавал аваарай, жаахан боловч бидний сэтгэл шүү .

Энэ миний дугаар. Нээрээ танилцъя Гомбосүрэн гээд бүгд гар бариад хэрэг гарвал хэлээрэй. Чи эр хүн шүү гээд инээмсэглэнэ Саруул: – Зүгээр дээ ийм юм байх . Та нар аль сургууль билээ гэсээр зам нийлэн алхцгаав. Ийн өдөр хоног өнгөрсөөр цагаан сарын оюутны амралт эхлэх дөхжээ. Өнөөдөр Уянга гадаадаас ирэх тул Саруул хамгийн ганган хувцсаа өмсөөд Цэнгэлийг хүлээн байрандаа догдлон сууна. Цэнгэл ч төд удалгүй ирээд: – За явцгаах уу? Чиний гүнжийг ямар болсныг харъяа гэв. Саруул: -Уянга яваад 6 сар л болсон хүн, өөрчлөгдөөгүй байхаа.

Чи тэгээд олон юм яриад байв, наад амаа гэв. Цэнгэл: – За за ойлголоо доо. Одоо онгоц нь буух болж байна явъяа гээд машинд сууцгаан онгоцны буудал руу хөдөлцгөөв. Онгоцны буудал дээр очвол Уянгын аав Болд , ээж Хандаа , ах Билэгт мөн дүү нь ирчихсэн байв. Саруул , Болд болон Уянгын гэрийхэнтэй мэндлээд зорчигчид орж ирэх хаалга руу ширтэнэ. Уянга түүнийг заавал тосоорой гэж аминчилан захисан юмсанж Уянгын ээж Хандаа Саруулын хажууд зогсоод: – Охиноо их санаад хэцүү юм. Энд сургуульд оруулдаг юм билүү гэж бодоод байгаа гэж намуухан дуугаар хэлэв. Саруул дотроо баярлав ч нэгэнт зорьсон хэргээ бүтээх нь чухал даа гэж бодно. Хүмүүс хаалгаар гарч ирсээр удалгүй Уянга гараад ирэв.

Тэрээр нүүр дүүрэн инээмсэглээд ээж дээрээ ирэн тэврэн үнсэнэ. Аав нь мөн адил тэвэрч үнсэв.Саруул жаахан зайтай зогсоно . Уянга ах , дүү хоёроо үнсээд Саруулын зүг гүйн хүзүүнээс нь тэврээд уруул дээр нь үнсэв. Хажууд нь зогссон Цэнгэл амандаа: – Өө за за янзтай гэж бувтнана. Уянга Саруул руу харан: – Би чамайг зөндөө санасан шүү. Аав , ээжид хэлсээн. Битгий санаа зов, хайраа гэв . Саруулын нүүр нь улайн ичиж байгаа нь илхэн.

Уянга Цэнгэл рүү харан: – Хүүе сайн уу ? Чи миний хайрыг уруу татаад байгаан биш биз гэвэл Цэнгэл: – Сайн сайн, юу гэж дээ надад уруу татагдах уу ? Үгүй байхаа гээд инээмсэглэв. Болд цаанаас ирэн: -За явцгаая охин минь, харьцгаая гэв. Уянга Саруулаа хамт явъя гэв. Саруул: – Үгүй дээ, маргааш уулзъя гээд Уянгыг хөтлөөд гэрийхэнтэй нь машинд суулгаад хацар дээр нь үнсээд эргэн алхав. Уянга ардаас нь гарах гэсэн ч гарнаас нь ээж Хандаа нь атгажээ. Уянга”Ээжээ” гэвэл Хандаа толгой сэгсрэн: – Очоод ярилцъя гэв. Саруул Цэнгэл хоёр машиндаа суун хөдлөв . Цэнгэл: – Уянгад Солонгос зохиод байгаан биш үү ? Ямар ч хөөрхөн болоо вэ? Угаасаа ч хөөрхөн л дөө. Тэхдээ аав , ээж нь чамд нэг л хандгүй ээ, тэр байж байгаа нь гэвэл Саруул санаа алдан: – Тийм ээ бид хоёр ер нь ….. гэснээ за за хоёулаа дараа яръя гэв. Саруул байрандаа ирэн өрөөндөө оров. Цэнгэл Саруулыг хүргэж өгөөд буцжээ. Өрөөнд орвол Түмээ , Бек хоёр байх ба Түмээ Саруултай их дотно ярилцдаг тул яриа өдөн: – За найз охин чинь ирчихсэн үү ? Ямар аз жаргалгүй харагдаж байна аа.

Арай салчихсан юм биш биз дээ. Өнөөдөр чамайг ирэхгүй байх гэж бодлоо гэвэл Саруул: – Ирсээн гэртээ харьсан. Харин тосох уу ? байх уу ? гэж байгаад очиж тосчхоод ирлээ гээд хэвтээд өгөв. Маргааш өглөө Саруул сургууль дээрээ очвол Болороо мөн л сургуулийн гадаа ангийн хэдэн хөвгүүнтэй тамхи татан зогсоно. Саруул Болороогийн тамхийг шүүрэн газар шидэж дэвсээд: – Чи эмч болох гэж байгаа эмэгтэй хүн биз дээ . Надад харагдахгүй татаж бай гээд сургуулийн хаалгаар оров. Болороо араас нь: – Чи одоо яаж байгаан бэ? гээд амандаа баахан үг бувтнана. Дөрвөн цагийн хичээл ороод Мандах, Болороо , Саруул 3 найз номын санд суухаар явав.

Номын санд суугаад Саруул, Уянгыг ярихгүй байгаад их л гайхан, өөрөө залгасан ч утас нь холбогдохгүй байгаа нь бүр ч түгшээнэ. Ямар нэгэн юм болж хэмээн таамаглан байх зуур 4 дэхь анд Энхжин хурдан хурдан алхсаар ирж байна. Мандах босон: – Чи одоо хичээлээ тасалдаггүй хүн өнөөдөр яагаа вэ? гэвэл Энхжин: Ажил гараадаа тэр яахав ээ? Сургуулийн үүдэнд Саруулыг сураад нэг хөөрхөн охин явж байна. Яах аргагүй чамайг асууж байна гээд Саруул руу харвал Болороо босон харайж: -Ан нөгөө охин чинь ирчихсэн юм уу? Цуг очъёо хэдүүлээ гэв. Саруул үг дуугүй босон үүд рүү алхав. Ардаас нь 3 найз зайтай дагав.

Саруул үүдэнд очвол Уянга урдаас нь инээмсэглэн зогсоод: – Чамд хэлэхгүй ирсэнд уучлаарай гэвэл Саруул Уянгыг тэврээд: – Харин намайг очоогүйд уучлаарай. Миний хичээл тарчихсаан. Хоёулаа гадуур явъя хэмээн чихэнд нь шивнэв. Уянга: -Би эхлээд утас авах хэрэгтэй байна. Энд сарын чөлөөтэй ирсэн шүү дээ. Удна ш дээ гэв. Саруул 3 найзаа дуудан: – Энэ миний найзууд Мандах,Болор,Энхжин гээд танилцуулав. Уянга гар барин мэндлэв. Мандах: – Чиний тухай их дуулсан. Тэхдээ чи ярьснаас нь хөөрхөн юмаа гэв. Болороо ,Энхжин хоёр ч яриа өдөн үг солилцоод Болор: -Саруул ч азтай юмаа. Ийм хөөрхөн охин чам дээр ирээд л гээд Саруул руу харав. Мандах: – Харин тийм. Би чиний зургийг харсан л даа ер нь бол ….. гээд юм ярих гэтэл Энхжин, Мандахын гарнаас татав.

Саруул Уянгыг дагуулан сургуулиас гаран өөрийн амьдарч буй байрны зүг явав. Замдаа хоёул олон зүйл ярилцан хөтлөлцөн алхана. Хоёул ирээд өрөөнд орвол Цахиур , Бек хоёр байв . Цахиур Уянгыг харан: – За манай Саруулын найз охин нь мөн үү ? гэвэл Уянга толгой дохив. Цахиур , Бек хоёр танилцаад байрны хөгжилтэй явдлуудаас хэсэглэж ярин нилээн хөгжилтэй сууцгаав. Саруул тэр хооронд хоол хийж амжив. Цахиур: – Чи ,Уянгаа азтай юм аа. Манай Саруул их ажилтай хоол унд , гэр орон цэвэрлэх , хувцас хунар угаахад ёстой сайн мундаг ш дээ хэмээн магтав. Хоол идчихээд Саруул Уянга хоёр байрнаас гарав. Уянга:

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…