
Хичээлийн өдрүүд үргэлжилсээр Саруул ангидаа сууж байтал утас дугарав. Уянга байлаа. Уянга их л баяртайгаар: — Хайраа би цагаан сараар очихоор боллоо.
Ээж аавыг ятгаж чадсаан, гоё мэдээ байгаа биз дээ гэвэл Саруул: – Өө тиймүү ямар гоё юм бэ? Тэхдээ сургууль чинь зөвшөөрөх юмуу ? -Зөвшөөрнө дөө, болчихсон маргааш орой интернетэд ороод ирээрэй хайраа гээд утас тасрав.
Саруул Мандах руу харан: – Уянга цагаан сараар ирнэ гэнээ гэхэд Мандах: – Ашгүй минь. Чиний яриад байдаг тэр охиныг би ч харахыг хүсч байна. Болороо бүр илүү хүсч байгаа биз гэв. Саруул өнөөдөр инээмсэглэл тодруулан сургуулиас гаран алхаж байтал ардаас нь Саруулаа гээд дуудав.
Эргэн харвал Төмөрөө зогсож байв Саруул: – Хүүе, чи энд юу хийж байгаан гэвэл: – Харин тантай уулзах гээд гэснээ: – Баярлалаа танд. Манайх гэр бариад Дарь эх рүү нүүсэн. Бид 4 цугтаа байгаа. Ээж таныг заавал ирээрэй гэсэн шүү.
Эгч ээж дээр очиж уйлж муйлаа л байсан. Та л бид дөрвийг нэг гэрт оруулж чадлааш дээ. Баярлалаа танд. Амралтын өдрөөр ажил дээр уулзъя ахаа гээд яваад өгөв.
Саруул инээмсэглэн “Өнөөдөр чинь давхар давхар сайхан мэдээ сонсоод ямар гоё өдөр вэ? хэмээн бодсоор байр руугаа алхав. Байрны үүдэнд ирвэл Хонгор зогсож байх ба Саруулыг харан инээмсэглэн: – Намайг уучлаарай, уурласанд. Чамд баярлалаа гэвэл Саруул: – Чи харин ухаалаг шийдэж чамд ч баярлалаа . Хонгор: – Манайд ирээрэй манайх …… гэхэд Саруул яриа таслан мэдсээн. Төмөрөө хэлсэн зүгээр дээ гэвэл Хонгор: – Би чамайг яагаад ерөөсөө бодоогүй юм бол? Чи үнэхээр ямар ч байсан сайн ээжийн “сайн” хүү юмаа. Ээжийн чинь тухайд үнэхээр харамсалтай байна. Чамайг яагаад эмч болох гэж байгааг ч ойлгож байна.
Чи маш сайн эмч болж чадна аа . Чиний хэлсэн үг цохиод авахаас илүү орой руу минь орж зүрх өвтгөсөн шүү. Ээж минь надтай уулзахаас халгаад алсаас хардаг байж, хөөрхий. Гэр бүлийн аз жаргалыг одоо л мэдэрч байна .Өнөөдөр ээжийгээ багштайгаа уулзуулах гэж байгаа. Чи заавал ирээрэй. Бид нар хүлээж байя гээд явав. Саруул дотроо баярлан инээмсэглэх боловч ээжийгээ санасан сэтгэл нь нүдэнд нь нулимс дүүргэнэ. Саруул нулимсаа арчаад өрөөндөө орвол Цахиур ,Бек хоёр хэвтэж байв.Саруул Цахиур луу харан: – Хүүе та чинь яагаа вэ? Наад нүүр амаа, хэнтэй зодолдов юу болов? гэвэл Цахиур: – Харин тиймээ. Ийм л юм болчихлоо. Муусайн юмнууд элбээд, ах нь тэд нарт зодуулна гэж байхгүй л дээ. Хажуу байрны хэсэг залуустай маргаад аа, За яахав ээ ? Чамайг асуугаад байна лээ. Дээрийн зодоон дээр чи нэгий нь хашраасан юм биш үү? Хөгийн юмнуудаас хол явж бай гэнэ.
Саруул Цахиурын давилуун занг мэдэх ч барагийн зодуулах хүн биш гэдгийг ч мэдэх билээ. Саруул: – Өө тийм үү хэзээ ингэчихэв гэвэл саяхаан 2 ,3 цагийн өмнө. Нөгөө чамтай найзлаад байдаг дээд байрны Нандиагийн нөхөр Золбоо билүү тэрнийг л хоргоогоод байхаар нь би очсон юм. Би ч гайгүй ээ ,нөгөө муу залуу л их зодуулсан байх гээд цааш харан хэвтэв. Саруул огцом эргэн хаалгаар гарвал Цахиур: – Хүүе, чи яах нь вэ ? Хэрэггүй гэсээр босч Саруулын ардаас ухасхийв. Бек ч хоцорсонгүй . Саруул Нандиагийн байранд ирвэл Золбоогийн нүүр ам хавдан хэвтэж байв. Саруул: – Юу болов оо ? гэхэд Золбоо: – Аа залуучууд муудахыг алийг тэр гэхэв, шалтгаан байхгүй ээ ? Өдөөд байхаар нь явуулчихсан чинь хэтэрхий олуулаа байж.Чиний дугаарыг асуугаад байсан. Сая танай байрны гадаа байсан таарсангүй юу ? гэж асуув.

Нандиа тэндээс: – Муусайн дээрэлхүү юмнуудыг “Цагдаад өг” хэмээн зэвүүцэнгүй хэлэхэд Саруул үг дуугүй эргэн гарав. Саруул байрнаас гарч ийш тийш хараад өөрийнхөө байрыг хэд тойров. Цахиур инээн: – За байхгүй байна аа дараа болъёо . Зүгээр архиндаа халсан новшнууд л байна лээ. Дараа нэг таарна оръёо 3 уулаа гээд байрны зүг эргэвэл үүдэн дээр тамхи татсан хэдэн залуу сууж байв. Саруул “Сайн хүн санаагаараа” гэж дээр хүртэл өдөөд байсан. Түмээгээс бас мөнгө шаналгасан гэсэн. Нандиаг хоргоогоод байдаг нэг банди байдаг юм тэр л ингээ биз гэж амандаа үглэсээр очив. Саруул: – За та нар арай хэтэрч байгаан бишүү? Би хараад л дуугүй өнгөрөөгөөд байхад гэвэл арай том биетэй нэг нь: – Чамайг ч би бас хараад л байлаа ашгүй чи ирэв үү? Дээрийн зодоон дээр чи миний толгойг хагалсан байна лээ.
Муу банди минь, Чамайг би хашраагаад өгье л дөө. Ах захаа мэдэхгүй ямар том амьтан бэ? Май гээд шанаа өгөв. Саруул ч босч ирэн За чи эхэлсэн шүү гээд дайрав. Саруул хүнд ажилд нухлагдаад бяр ч суусан тул баргийн хүнд амар зодуулахгүй. Өөрөө ч их шазруун болохоор мөчөөгөө өгөхгүй зодолдоно. Цахиур Бек хоёр ч зоодоонд оров. Саруулын ардаас гэнэт толгой руу нь хэн нэгэн хүчтэй цохин Саруул газар унав. Цахиур хашгиран: – Цус гарч байна ш дээ. Та нар хүн алчихлаа ш дээ гэвэл бүгд таран тал тал тийш зугтав. Байрны жижүүр гарч ирэн Юун бужигнаан бэ? Хүүе наад хүүхдээ яанаа гэсээр түргэн дуудав. Удалгүй түргэн ирэхэд Нандиа ,Золбоо хоёр ч ирсэн бөгөөд Нандиа уйлан зогсоно.
Саруул нүдээ нээн: – Би зүгээр дээ. Толгой жаахан эргээд байна гэвэл эмч зүгээр ч биш шүү гээд машинд дамнаж оруулаад авч одов.Цагдаа ч ирж өнөөх этгээдүүдийг эргэн хайж байгаа нь ойлгомжтой. Цахиур Бек хоёр цагдааг дагаж машинд суун явцгаав. Саруул нүдээ нээвэл эмч: – Жаахан өвдөнө шүү оёно оо, Залуус та нар нэгнээ алчих гээд л байх юм аа . гээд үглэх нь өдөрт хэдэн арваараа зодолдож бэртсэн хүмүүс ирдгийг илтгэнэ. Оёж дуусаад за боллоо өнөөдөртөө энд хоноод яв гээд дагуулан нэг тасагт оруулан хэвтүүлэв. Саруул сүртэй юмаа гайгүй л байна даа. Хаанаасаа юугаар цохичив оо гэх зэрэг юм бодон хэвтэж байтал хаалга дуугарч хүн орж ирэв. Саруул хаалга руу хараад: – Хүүе, Заяа эгч та энд юу хийж яваан гэвэл Заяа: – Ажлаа хийж байна шүү дээ . Чамайг сая мөн үү? биш үү ? гэж ажлаа. Чи чинь яагаа вэ ? гэвэл Саруул: – Яагаач үгүй ээ, зүгээрээ. Эмч л харин сүртэй боож моочиж гээд инээмсэглэвэл Заяа: – Тархи толгойны гэмтэл аюултай шүү хэнтэй муудаж юу болов гэж шалгаана. Өглөө болж Саруул хувцсаа өмсөөд гарах гэтэл эмч орж ирээд: — За чи 7 хоног хэвтэж дээ? Заяа эмч чамайг сайн эмчилж гарга гэсэн чи бүр босоод ирээ шив хэвтээ, толгой чинь эргэхгүй байна уу ? гэвэл Саруул: – Нүд л бүрэлзээд байна тэхдээ өвдөх нь гайгүй гээд инээвэл эмч: – За тэр хамаагүй босоод яахав. Хэд хоног хэвтчихвэл болчихно. Би чамд эмчилгээ бичиж өгъе.
Янз бүрийн эм тарианы харшил байхгүй биз гэж лавлаад Чи нээрээ хачин хүүхэд юмаа. Том оёо тавиулчаад босоод гарах гэж байдаг. Толгой чинь эргээд гудамжинд унавал яана гээд толгой сэгсрэн гараад явчхав. Саруул орон дээр хэвтээд “Ямар сүртэй юм бэ дээ? Бага байхдаа чавхаар байлдаж тоглож байгаад толгойгоо харвуулаад нилээн цус гоожиж билээ .Ээж минь хөвөн шатаагаад л шархан дээр тавьчихсан даг, сүртэй юмаа” гэсэн юм бодож хэвтэв. Хаалга дуугарч хүн орж ирсэн нь Бат байлаа. Саруул: – Өө , та энд юу хийж яваан гэвэл Бат: – Чамайг л эргэж явна. Заяа эгч чинь сүртэй л яриад байсан. Чи харин гайгүй юу ? гэвэл Зүгээрээ би яагаач үгүй ээ. Заяа эгчтэй таарсан л даа гэв. Бат: — Заяа эгч чинь тасгийн эрхлэгч нь байхгүй юу ? Чамайг хэд хоног хэвтүүлнэ гэж ярьж байна лээ. За тэр яахав гээд торноос хоол цай гаргаад бас л юу болсон хэнтэй муудсаныг шалгаана. Бат хүн алах нь байна ш дээ миний дүү өөрөө очдог л буруу байхгүй юу ? За за нэгэнт өнгөрсөн юм ,ашгүй чи гайгүй байна. Явлаа гэвэл Саруул: – Бат ахаа , танд баярлалаа маш их баярладаг шүү гэв. Бат инээмсэглэн: – Зүгээр дээ.
Харин одоо зодоон цохионоос хол явж бай гэж хэлээд гарав . Саруул Бат ахын авчирч өгсөн хоолноос идээд өөрт нь сайн хандах Заяа,Бат хоёрт баярлан бодлогоширно. Өдөр болж байх үед Нандиа ,Золбоо,Цахиур 3 ирэв. Саруул босч үүдэнд очиж уулзахаар явав. Бас л хоол цай авчирчээ. Нандиа шөнө уйлсан нь илхэн харагдана. Саруул: – Би зүгээрээ. Яагаа ч үгүй л байгаа биз дээ. Харин эмч нар л хэд хоног хэвт гээд 4 хоноод гараад очно оо. Удахгүй шалгалттай гэнэ. Золбоо: – Чи яах гэж очсон юм гэвэл Саруул За тэр яах вэ? гээд инээв. Цахиур хоёулхнаа уулзаадахъя гэв . Саруул Цахиур хоёр зайдуу очоод Цахиур: – Нөгөө гаруудыг олсоон. Чи гомдол гаргах хэрэгтэй байна.Тэгээд ч тэдэн дотор танхайн хэрэг давтан үйлдэж байгаа 2 ч этгээд байна. Хашраагаад өгье гэвэл Саруул: – За нэг шалбархайны төлөө лай лай, гомдолгүй ээ, угаасаа би ч бас хоёрыг нь сайн гөвшөөд авсан. Миний бие зүгээр байхад юун гомдол тэгээд ч цагдаагийн үүдээр эргэлдэх хэцүү байна лээ.
Адилхан оюутнууд бие биенээ баллаад яахав дээ. Та гомдолгүй гээд дамжуулчих аа. За за би явж хэвтлээ. Босохоор толгой эргээд байна гээд эргэн алхав . Саруул тасагтаа орвол хөлөө боолгосон нэгэн залуу хажуу орон дээр хэвтэж байв. Саруул мэндлээд: – Яасан юу болоов ээ ? чи гэвэл: – Юман дээрээс унаад хөлөө хугалчихлаа гэв. Саруул: – Ээ болгоомжтой байхгүй намайг Саруул гэдэг гээд танилцав. Хоол цайгаа гарган хувааж идэн нутаг ус болоод өчигдрийн зодоон гээд ярих юм мундсангүй . Түүнийг Хасар гэдэг бөгөөд их л наргианч хөгжилтэй онигоо ярихдаа мэргэжлийн залуу юм . Оройн алдад Саруул дээр нэгэн цагдаа ирж уулзав. Цол хэргэмээ хэлээд нэр усаа дурдаад хавтас гаргаж ирэн: – За бие нь яаж байна. Юу болсон талаар ярина даа хоёулаа гэвэл Саруул эхнээс нь яриад: – Уучлаарай дэслэгчээ би өөрөө эхэлсэн юм аа.

Тийм болохоор найзууд хэн хэндээ гомдолгүй. Би гомдол гаргахгүй ээ гэв. Дэслэгч том хараад: – За тийм байдаг байж. За за тэгвэл хоёуланд нь ярих юм байхгүй байж. Найзууд гэв үү ? гээд гараад явав. Хажууд хэвтэх Хасар: – Чи гомдол гаргаад хэдэн төгрөг авдаг байгаа даа тэнэг юм гэвэл Саруул: – Бие базаахгүй байсан бол ч тэгэхсэн. Бие гайгүй юм чинь дээ. Би өөрөө хэрэгт холбогдоод цагдаагийн үүдээр явж үзсэн. Хэцүү, их чирэгдэлтэй юм байна лээ. Лай, лай гэв.