Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 19-р хэсэг

АГУУ ХАЙР 19-р хэсэг

0 секунд уншина
0
0
456

Он гараад нэг сар өнгөрчээ. Өнөөдөр амралтын өдөр тул Саруул ажил дээрээ эртлэн ирвэл Бат ах болон Төмөр ирчихсэн байв Төмөрөө Саруулыг тосон ирж: – Сайн уу? Саруул ахаа, таныг хүлээж байлаа . Өнөөдөр их ажилтай шүү гэв.

Саруул: – Чиний бие яаж байна. Хичээл номоо таслаагүй биз. Ойрд багштай чинь ярьсангүй гэхэд Төмрөө: – Бүх зүйл сайн. Таны ачаар дүү нь хичээлдээ явж байгаа ш дээ. Та л хөөцөлдөөгүй бол дахиад өнжих байсан шүү дээ гэнэ. Бат Саруул руу харан инээмсэглэн: — Заяа эгч чинь ойрын хугацаанд ирээрэй гэсэн шүү.

Чамтай ярих юм байгаан байхаа, за за хэдүүлээ ажлаа бодъёо гэсээр ажил эхлэв. Өдрийн хэрд бүгд амарцгаан хоолондоо орох болжээ. Төмрөө инээмсэглэн: – Өө, ээж Маралжин хоёр ирж байна. Хоол авчирна гээд байсан. Саруул ахаа, хэмээн дуудан хоёул урдаас нь тосон очив.

Төмөрийн ээж Цэвэл Саруулыг харан баярлан: – Удаан уулзсангүй шүү хүү минь. Хичээл сурлага сайн биздээ гээд харцаараа инээмсэглэхэд Саруул: – Сайн сайн та сайн биздээ.

Өө Маралжин миний дүү сайн уу? хичээлдээ явж байгаа биз, сайн сурна шүү гээд Маралжинг үнсэв. Цэвэл: – Өө, сайн сайн эгч нь. Хонгорынхтой ойролцоо нүүгээд ирчихсэн. Нөгөө хүнээсээ бараг салж байх шиг байна.

Архи ууж хүүхдүүдээ их зовоожээ. Одоо хүүхдүүдийнхээ л хажууд байхыг хүсч байна гэвч гээд гуниглангуй доош хараад Төмөрөө минь л намайг ойлгох шиг. Харин Хонгор намайг ойлгохгүй дахиад архиа уучихна гэж бодоод байгаа байх аа. Гэртээ ч оруулахгүй юм арга ч үгүй биз гэвэл Саруул Цэвэлийн сэтгэлийг ойлгохын ихээр ойлгох тул Цэвэлд хандан: – Та нааш ирээ. Би нэг Хонгортой уулзъя. Та харин надад бүх үнэнээ яриач гэвэл Цэвэл үнэн гэж юу байхав дээ гээд Саруулд яагаад хөндийрсөн, юу туулж өнгөрүүлсэн гээд бүгдийг ярив. Саруул ийн Цэвэл хөгшнийг уйлахдаа уйлж ,инээхдээ инээтэл бүгдийг сонсоод бодолд автан эх хүний сэтгэл болоод өөрийн ээжийг санахын ихээр санан нулимсаа залгиад.

Та надад итгэж ярьсанд баярлалаа. Би Хонгортой ярилцъя даа. Харин та Маралжинг хичээл завсардуулж болохгүй шүү. Шинэ ажилд чинь амжилт хүсье эгчээ дараа тухтай танайд очноо гэвэл Цэвэл сая л нэг сэтгэл нь онгойсон харцаар Саруулөөд хараад: – За тэгээрэй хүү минь. Байнга ирж байгаарай гэж хэлсэндээ чамд. Чи даанч үзэгдэх биш. Сайхан сэтгэлтэй сайн хүү шүү гээд Маралжинг дуудан хоолны саваа аван Төмөрийг үнсэн.

Иш миний үр болгоомжтой ажиллаарай. Хүүдээ дулаан гутал авч өгөх юмсан гэж бувтанасаар одов. Саруул Төмөрийн хажууд зогсон: – Чи ч азтай юмаа, ийм мундаг ээжтэй. Ээжийгээ хайрлаж халамжилж явах нь чиний үүрэг шүү гэвэл Төмөр: – Би ойлгож байгаа. Эгч л харин гэхэд Саруул: – За ах нь эгчтэй нь уулзана аа ,санаа зоволтгүй. Одоо ажлаа дуусгая гэсээр ажилдаа орцгоов . Орой хэрд ажил дуусч Бат ч цалингаа тараан Төмөрөө рүү харан: – Саруулаа манай энэ шийртэй эр шүү .Эмнэлгээс гараад ажиллах гэж ирэхэд нь би бараг хөөсөн юмдаг. Гуйсаар байгаад ажилласан. Одооны залуус хүнд ажлаас зүрхшээж байхад ийм жаахнаараа байж мундаг хүү дээ гээд магтахад Саруул: – Миний шавь шүү дээ Бат ахаа гээд инээмсэглэхэд Бат: – За тийм дээ гэснээ Өө мартах шахлаа. “Май” та хоёрын цалин гээд 60 мянгыг Саруулд атгуулаад одооноос та хоёрт 30 мянгыг өгнө өө ах нь. Нэмэх нь зүйн ёсных биз дээ гэсээр машиндаа суун одов.

Саруул Төмөр хоёр дэлгүүр орж талх , давс, элсэн чихэр зэрэг ойр зуурын юм аваад Төмөрөөгийнд ирвэл Хонгор зурагт үзэн суух ба Саруулыг хараад босон ирж: – Өө сайн уу ? гэнэт сонин хүн ирэх чинь вэ ? За ажил нь сайн уу? Би саяхан хоол хийсэн халуунаараа байгаа гээд хоол аягалж өгөв. Саруул хоол идэж дуусаад Төмөрөө рүү харан: – Ахын дүү гарч жаахан тоглож байгаад ир. Ах нь эгчтэй нь жаахан ярих юм байна гэхэд Төмөр юу ч хэлэлгүй хаалгаар гарав. Хонгор Саруул руу гайхасхийн хараад: – За юу болоов? , сургууль хичээл дээр ямар нэгэн асуудал байна уу? гэхэд Саруул: – Үгүй дээ, танай гэр бүлд л асуудал байна.

Гэхдээ надад хамаагүй байх л даа. Даанч ээжийг чинь харахаар сэтгэл өвдөөд байх юм. Чи яагаад ээжийгээ ингэтэл үл тооно вэ? Чиний ээж шүү дээ гэвэл Хонгор ууртай царай гаргаад: — За, Саруул минь ээж чамаас гуйгаа юу? Аавыг өнгөрснөөс хойш архинд орж бас болоогүй ээ, бид хоёрыг багад агсан тавьж зоддог байсан Өөр хүн дагаж хаяж явчхаад тэр тэгээд ээж үү? Одоо нэг энхийн цагаан тагтаа шиг гарч ирчхээд саналаа барилаа гээд л угаасаа ч чамд хамаагүй за юу гээд дуугаа хураав.

Саруул: – За тэр өнгөрсөн явдал үл ойлголцол хүний амьдрал л хойно. Тэхдээ чи сайн сонс. Ээж чинь яагаад та хоёрыг авч яваагүйг мэдэх үү ? Архичин амьдралдаа оруулахыг хүсээгүй. Хэдий архи уудагч тийм амьдралдаа та хоёрыг байлгахыг хүсээгүй юм. Чиний хэлээд байгаа архичин ээж чинь шөнө болохоор хотын гудамжаар шил лааз түүж, өдөр нь зах, цэнгээний газруудын 00 –ыг угааж цэвэрлэж олсон мөнгөө архичин нөхөртөө алдчих вий гэж шөнө унтаж чадахгүй байнга өмдөө дэрлэж унтдаг байсныг мэдэх үү?

Чиний сургалтын төлбөрийг чиний тэр аавын чинь ах дүүс төлдөг гэж бодож байна уу ? Ээж чинь бүтэн 4 жил чиний төлбөрийг зун , өвөл, хавар намаржин хийж чадахаараа ажиллаж, хоногийн хоолноосоо хумсалж байж төлдөг байж. Чи ер нь эх хүний сэтгэлийг мэдэх юм уу? Надад ямар хэцүү байдгийг мэдэх үү? Ээжийгээ шөнө болгон санаж ухаангүй уурлаж ,ойворгон загнадаг байсандаа ямар их харамсдгийг минь чи мэдэх үү?

Чи харин азтай , ямар их азтай гээч. Миний ээж архинд орж намайг зодож байсан ч ,одоо би дуртай зодуулж ,архиных нь мөнгийг ч олж өгсөн ч бэлэн байна . Надад даанч гээд нулимсаа нуун чи өөрөө л мэд. Одоо ээж чинь нэг сувилалд цэвэрлэгчээр ажилд орсон гэсэн. Яг л миний ээж шиг гэж хэлээд Саруул хаалга саван гарч явав. Хонгор Саруулын араас гуниглангуй харан нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн хоцров. Саруул автобусанд суун “Ээжээ намайг уучлаарай” гэж шивнээд нулимсаа сул асгав.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *