Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 18-р хэсэг

АГУУ ХАЙР 18-р хэсэг

2 секунд уншина
0
0
456

Золбоо Саруулыг харан: – Хүүе сайн уу? гээд их л дотночилон гар барив. Хүслэн Золбоо руу илт хялалзана. Саруул хүүг тэврэн Ямар том болоо вэ? гээд үнсэв. Нандиагийн нүднээс нулимс дуслан байх нь нэг л юм болсныг илтгэнэ.

Саруул Золбоог хоёул гарч жаахан суух уу гээд авч гарав. Нандиа босох гэтэл Хүслэн хориглон: – Саруул ухаантай хүн, яах ч үгүй ээ орхи гэв. Саруул байрнаас гарангуут Золбоог унатал цохив. Золбоо газар унан өөрийг нь яагаад цохиж байгааг мэдэж байгаа тул Саруултай зодолдсонгүй . Саруул: – Чи ямар арчаагүй залуу вэ? Би чамайг ийм гэж санасангүй.

Миний найз өнчин өрөөсөн байж болно. Тэхдээ чам шиг юмаар дээрэлхүүлж чадахгүй шүү гээд дахин нэг дэлсээд авав. Золбоо босон: – Тиймээ миний буруу, би чамайг ойлгож байна дахиад зодвол зод. Би чамд гомдохгүй гэв. Саруул дахин цохих гэж далайгаад болин эргэж харан алхав.

Золбоо ч араас нь дагав. Саруул дэлгүүр орон 2 шилтэй пиво аван гарч ирээд нэгийг нь Золбоод өгөв. Саруул ер уудаггүй ч энэ удаа яагаад ч юм пиво задлаад балгав. Золбоо ч задлан байрны нэгэн саравчинд сууцгаав. Золбоо ам нээн: — Энэ жил дүү оюутан болоод ирсэн юм нилээн эрх өссөн дураараа юм.

Ээж аав юм хэлүүлэхгүй хэцүү юм. Нандиатай муудаад хэрэлдээд байхаар нь би цохиж авах нь ойлгомжтой, тэрнээс хойш л энэ хэрүүл дуусаагүй. Намайг байхгүйд ээж ч ирээд, дүү ч хэрэлдээд Нандиаг минь их зовоодог юм шиг байгаа нь яалт ч үгүй ээжийнхээ өмнөөс босох эхнэрээ гэх үнэхээр хоёр талд хэцүү л явна.

Муу ч үгүй төрсөн эх минь шүү дээ. Тэхдээ ч намайг сал сарни гэж арай хэлдэггүй юм аа. Яг яагаад байгаа учрыг нь ойлгохгүй л явна.Найз нь дулаарахаар гэр бариад Нандиагаа аваад гаръя гэж бодож байна даа. Ямартай ч Нандиагаасаа хүүгээсээ салж чадахгүй гэхэд Саруул Золбоогийн нүд рүү хараад: – Уучлаарай саяны явдалд, чамайг би шал буруу бодож явж амьдралд бишгүй л зүйл тохиолдоно. Ээжийнхээ өмнөөс яаж босч болох вэ? Цаг хугацааны эрхээр зөөлөрнө, уяхан хүмүүс шүү дээ, ээжүүд маань.

Нандиа та хоёр л бие биенээ ойлгож байвал л болох нь тэр гэвэл Золбоо нулимс унаган: – Нандиа цуг байя гэхээр дургүйцээд байх юм. Одоо хүүхдээ өгөхгүй авна гэж зүтгээд байгаа ,болно л доо. Хичээлийн хажуугаар хэн харах вэ дээ? Уул нь манай аав гэрт хардаг юм. Нандиаг олж ир гээд аав л их загнах юм даа гэв. Саруул: – Би Нандиад сайн хэлнэ ээ, чи хаана байх орон байраа олчих. Гэр бүлээсээ тусдаа гарч байж л хамтын амьдрал эхэлнэ биздээ . Чиний санааг мэдсэн болохоор найз нь чамд тусална аа гэв . Саруул Золбоо хоёр ийн ярилцаад буцаад байранд ирвэл хоол унд хийчихсэн байв.

Хүслэн Саруулд том аяганд хоол хийн өгөөд Золбоод жижигхэн тагшинд хийн өгөв. Саруул Хүслэнг яагаад ингэж хандаж байгааг мэдэхийн цаагуур мэдэж байв. Нандиа хүүгээ хувцаслаад: -Ханиалгаад байна эмчид үзүүлье гэхэд Золбоо: – Тэгье хамт явъяа гээд босов. Хүслэн хувцсаа өмсөх гэтэл Саруул Хүслэнг дугтран: – Чамтай ярих юм байна гээд үлдээв. Гэр бүлийн 3 гарч одов. Хүслэн ууртай царай гарган: — Энэ бүр нүдэнд хүйтэн харагдаад байгаа зэвүүн амьтан гэж заналтай хэлэхэд Саруул: — Чи яаж мэдэж байгаан, нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байж битгий ингэ. Би ярилцсан сая, чиний бодсоноос өөр хүн гээд ойлгочих ,дахиж битгий хатуу хандаарай гэж хэлээд гараад явав.

Саруул харих замдаа Золбоо муу хүн биш гэдгийг л ойлгож байв. Энэ өдрөөс хойш Золбоо байнга ирэх ба хүү ч Нандиа дээр байх болов. Харин хичээлтэй үед нь байрны найз нар нь ээлжлэн хардаг тул тэр хавьдаа л хүү бүгдийн өмч бас баяр хөөр болж байлаа. 12 сарын 31 ний өглөө Саруул эртлэн босч өрөөний хэд болох Цахиур ах ,Бек , Түмээ нарыг сэрээн өнөөдөр баярын өдөр бүгдээрээ гоё тэмдэглэнэ биз дээ гэхэд Цахиур нойрмоглон: – Тэгье ээ, жаахан унтаатахъя гээд хөнжлөө дээгүүрээ бүтээв. Саруул: – Би өдөр тийшээ ирнэ ээ гэж хэлээд хувцсаа өмсөн гарч одов .Саруулын өнөөдөр яарч буй шалтгаан бол яах аргагүй Должин эмгэнийд очих билээ. Тэрээр шууд ажил руугаа явав.

Ажил дээр очвол Бат түүнийг хараэд инээмсэглэн: — Өнөөдөр амарч байгаа ш дээ.Өө нээрээ тийм хоёулаа тооцоотой байхаа гээд хэдэн 10 мянгат тоолж өгөөд нөгөөдөр их ажилтай. Төмөрийг дуудаарай цаад чинь аар саар юм хийг мөнгө нь өөрт нь ч хэрэгтэй биз. Чадвал дахиад 2 ,3 хүн хэрэгтэй дээ гэв. Саруул толгой дохиод сайхан баярлаарай гэсээр Хархорин захын зүг явав. Захаас баярын юм цуглуулаад хүүхдүүдэд бэлэг аван Зүүн салаа орох автобусанд суув . Должин эмгэний гадаа ирэн хаалга цохивол Нямка хаалга нээн.

Хүүе энэ чинь Саруул уу даа, яахнав дээ ийм их юмаар өөрөө л хүрээд ирэхэд болно шүү дээ гэсээр гэрт орвол Должин эмгэн орон дээрээ маань эргүүлэн суух ба Шүрээ төмс ,ногоо арилган хүүхдүүд бужигналдан тоглож байв. Должин Саруулыг харан баярлан босч: — Миний хүү хүрээд ирлээ гээд хацар дээр нь үнсээд ямар удаан ирдэггүй хүн бэ? Утсаар л ярьсан болох юм, хичээл ихтэй завгүй байдаг биз дээ хөөрхий минь гэсээр хажуудаа суулган сайтар ажиглан харна. Шүрээ Саруулыг ирсэнд баярлан: – Чамайг орой ирэх байх гэж бодож байлаа гэвэл Саруул: – Энэ жил талбай дээр байрныхантайгаа он гаргана гээд ярьчихсан юм тэгээд л эрт хүрээд ирлээ гээд Итгэлийг тэврэн сайн уу? сайхан залуу минь. Чи бүр мундаг хүнд болжээ май энэ чамд гээд бэлэг өгөөд Сэргэлэн ахынхаа хоёр хүүхдэд ч бэлэг өгөв. Ширээн дээр торт болон шампанск тавиад “За би юу хийх үү?” гээд гадуур хувцсаа тайлав.

Бадам : – Саруул энэ хүүхдүүдэд юм авчирсаар байгаад одоо Саруул ах хэзээ ирэх бол гэж асуудаг боллоо. Яахнав дээ өөрөө л хүрээд ирж бай миний дүү гэнэ. Должин эмгэн ч дуугүй байсангүй. “Манай Сэмжид яг ийм хүн байсансан. Саруул яг дуурайчихсан юм, хөөрхий минь” гээд нулимсаа залгин: – Миний хүүгийн хичээл ном сайн биздээ.Идэш хоол бэлдчихсэн байгаа. Нараа нь чамд бүтэн үхэр явуулсан байна лээ. Чиний өмчийн юм л гэсэн. Чамайг ирж ав гээд ирэхгүй хүн юмаа одоо аваад яваарай гэв. Саруул инээн: – Өө тэгээ юу ? Нөгөөхөө явуулж л дээ.Аль дээр муу ээж минь тэднийд хоёр бяруу тавьж байсан юм гэсэн. Өсөж үржээд 5,6 тооны юм болсон гэж хэлж байсан юм.Би идэш залгуулаарай гээд хэлчихсэн юм. Надтай яриагүй 3 сар болж байна гэхэд Должин эмгэн.

Сэмжидийн ухааныг гүйцэхгүй шүү , хэдий завандаа тэр холын юмыг хардаг байна Аргагүй л мундаг ухаантай хүн байсан даа хөөрхий минь гээд дахин нулимсаа залгина. Саруул: – Би өрөөлийг нь аваад явъя. Та нартайгаа хувааж идэлгүй яахав. Тэглээ ч хийх хөргөгч байхгүй гэв. Шүрээ инээмсэглэн: – Саруул ингэж л ярих хүн дээ. Хоолгүй болохоороо ирээд аваарай. Сэргэлэн ах нутаг яваад манайх овоо идэш идсэн. Санаа зоволтгүй гээд ,чи буузны мах тат чамайг явахаас өмнө ширээгээ засъя тэгвэл гэсээр бүгд дор дороо баярт бэлдэцгээн ойр зуурын юм ярилцана. Бууз хийж дуусаад салатаа ч хутгачхав. Шүрээ өндөг мах шаран их л амттай хоол хийнэ. Хаалга дугарч Сэргэлэн орж ирэн Саруулыг харангуут: – Өө Саруул гээд үнсээд За ахын дүү сайн уу? Хэзээ ирээв? Ирэхгүй хүн юмаа чи , сурлага өндөр биздээ. Ах нь гадуур яваад ойр зуур юм бэлдээд гэхэд нь түүнээс “жаахан юм” үнэртэж байв . Саруул: – Өө сайн сайн түрүүн ирсээн. Таны ажил сайн биздээ бас жаахан “сүрчиг” сэнгэнүүлчээ юу даа гээд инээхэд Сэргэлэн: – Чишш, баярын өдөр ш дээ гээд нүдээ ирмээд хоймортоо суугаад цай аягалан ууна. Төд удалгүй ширээгээ засан бүгд тойрон суув. Саруул идэш авч явахаар болсон тул Цэнгэлийг дуудажээ. Бууз ч гарч Цэнгэл ч ирэв . Сэргэлэн.

Өө, Саруулын найз наашаа дээшээ суу миний дүү гэнэ. Цэнгэл, Саруул руу харан: – Чам руу яараад бүр хурдан давхилаа ш дээ гэхэд Саруул инээн: – За тэр ч худлаа байхаа. Шүрээ ! Энэ Цэнгэл чамайг надаас асуугаад байна. Чи найзтай болчихсон биздээ. Аан гэхэд Цэнгэл Саруулыг нударна. Шүрээ: – Аан юу яриад байгаан, юун найз худлаа хүн цаашлуулаад гээд инээхэд Нямка: – Миний дүү чинь ажилтай , сайхан сэтгэлтэй сайн хүн. Шалгуур өндөр шүү гээд Цэнгэл рүү жуумалзана. Ийн бүгд хоол унд идэж уун, баярын дугаар зурагтаар ширтэн хоорондоо юм ярилцан сууна.Нилээн удаан ирээгүй тул Саруул явмааргүй байгаа ч: -За би хөдөлье дөө. Өрөөний хэд маань намайг хүлээж байгаа байх гээд Должин эмгэнд очин би ойрхон ирж байна аа биеэ боддог юм шүү гээд үнсүүлэн Итгэлийг тэвэрч үнсээд Шүрээ ,Нямкад ч баярласнаа хэлээд гарвал ардаас н.

Сэргэлэн бас гарав. Сэргэлэн за ийшээ гээд айлын байшингийн таамбарт орон за энэ чиний идэш гээд нилээн том 3 шуудай махыг заав. Сэргэлэн хоёр шуудай нь үхрийн мах, Нараа бүр өөрөө хийж өгсөн зайлуул нэг нь хонь гэв. Саруул нэгий нь л авъя хийх газарч байхгүй гээд нэг шуудайг Цэнгэлтэй дамжлан машинд ачив. Сэргэлэн дахин нэг шуудайг өргөн очоод энэ хонийг аваад яваа идэхгүй бол мөнгө болгож ав. Найз чинь өгсөн юм . Саруул татгалзаж чадалгүй ачив. Ингээд Цэнгэл Саруул хоёр хөдлөн Саруулын байр руу явцгаав.Цэнгэл замдаа: – Чи одоо балай юм ярьж хүн ичээгээд хаячих юмаа гэхэд Саруул: – За үнэн л биздээ. Чи ч дээ ийм л байхгүй юу гээд инээн ойрын сонин сайхан ярьсаар нэг мэдэхэд ирцгээв. Саруул энд зогсож бай гээд буун хонины махаа аваад Хүслэн Нандиа хоёрын өрөөнд оруулан: – Идэш ирээд ээ, энийг Нараа чамд явуулсан байна гэхэд Нандиа: – Өө тийм үү, Яаж байгаан бол доо гэвэл Саруул: – Мэдэхгүй ээ, дээр хүртэл мөнгө өгсөн ш дээ.

Чи аваагүй. Одоо үүнийг нь авахаас яахав, хүний сэтгэл хойно гээд орхиод гарав. Цэнгэл Саруул хоёр өнөөх том шуудайтай махаа дамжилсаар өрөөнд оруулав. Цахиур ах: – Энэ чинь юу вэ ? гэвэл Саруул: – Идэш иржээ. Би очиж авах завгүй л байсан юм өнөөдөр л авлаа гэв. Цахиур: – Өө за за, атга махаар хоол хийдэг бид нар ч өвөлжин идэх юмтай болж дээ. За ах нь янзална аа гэв. Түмээ , Бэк хоёр хэрэндээ л баяртаа бэлдэн бууз хийж сууна. Цэнгэл: – За найз нь явлаа , гэрийнхэн утасдаад байна. Дараа найзтайгаа ярьснаараа гээд ирмээд гарав. Саруул нөгөө хоёрт туслан, өрөөнийхөн халуун бүлээрээ яриа хөөртэй инээлдэн элдвийг хүүрнэлдэнэ. Цахиур сая өнөөх идэшний махаа янзалж дуусаад мөнгө нийлүүлж авсан хөлдөөгчиндөө дүүргээд ингэж дүүрдэг л юм байна гээд инээн: – Гурил, будаа ,ногоогоо 3 уулаа авна шүү.

Саруулаа л дандаа холгох гэж юм бодож байгаа биз хоёр оо гэхэд өнөөх хоёр толгой дохино. Цаг 23:00 минут болж өрөөний 4 хоол цайгаа болгоод ширээгээ засан нэг жигнүүр бууз идчихээд шампанскаа аван ярьсан ёсоор талбай руу гарав. Яг гарах агшинд Саруулын утас дугарав. Уянга байлаа. Тэрээр баярын мэнд хүргээд: – Энд он гарчихлаа. Би хүслээ шивнэсэн. Чи минь над руу ярихгүй юмаа. Гомдож байна шүү , хайртай шүү гэсний дараа Уянгын уйлах дуу тод дуулдав. Саруул: – Чи минь битгий уйл л даа. Би яг 00:00 цагт чам руу залгах гэж байлаа. Би бас хүслээ шивнэнээ, би чамд хэлсэндээ хүрнэ ээ гээд инээхэд Уянга сая тайвширсан өнгөөр: – За ойлголоо удахгүй ярья, хайраа гээд утас тасрав. Саруул Хүслэн рүү залган Нандиаг асуувал хадмынх руугаа явсан гэв .

Саруул: – Чи гараад ирээ. Манайхан талбай явлаа. Он гаргая гэхэд Хүслэн: -Болох юмуу. Тэгье гээд удалгүй байрныхаа хоёр охинтой 3 уул нэг шампанск барьчихсан ан гарч ирэв. Долуулаа болон инээлдэн талбайн зүг явцгаав . Саруулын хувьд хотод ирсээр 2 дахь удаагаа шинэ оноо угтаж буй нь энэ. Өнөөдрийн хувьд бол бүр их сэтгэл хөдөлсөн шинэ найзууд, нэг ёсондоо шинэ гэр бүлийнхэнтэйгээ он гаргаж буй нь энэ билээ.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *