Home Өгүүллэг АГУУ ХАЙР 17-р хэсэг

АГУУ ХАЙР 17-р хэсэг

1 second read
0
0
563

Саруул Шүрээд хандан утсаар байнга яриарай. Би байрнаасаа эргэж тойръё, ойрхон ч юм гэв. Шүрээ хичээлдээ анхаараарай би орой ирж байя, ѳглѳѳ л чи цай дѳхүүлээд ѳгчиж бай гээд хоёул эмнэлэгээс гарч явцгаав.

Саруул байр руугаа алхаж явтал араас нь Хүүе хэнээ гэж дуудав. Эргэж харан: – Чи чинь нѳгѳѳ найз хэн билээ гэхэд: – Хүслэн гээч. Чи Саруул байхаа эртээд орой чамайг мѳн үү биш үү гээд таньж ядаад харж байлаа гэв.Саруул: – Би энд ойрхон байранд байгаа, оюутан болсон гээд инээхэд Хүслэн: – Шинэ оюутан юм биздээ.

Би хуучин байрандаа байгаа гээд Нандиатай ойрд уулзав уу? гэхэд Саруул: – Хүүтэй болсон гэж сонссон. Ерѳѳсѳѳ уулзаагүй, харин сайн хүнтэй суусанд нь баярлаж байгаа гэвэл Хүслэн: – Сайнаа ч хат даа хэмээн их л дурамжхан хэлээд Нандиа дараа сараас энд ирж магадгүй. Бүр цуг амьдрах байх гээд Саруулын утасны дугаарыг тэмдэглэж аваад баяртай гээд цааш алхав.

Саруул” Нярай хүүхэдтэй хүн энд яаж амьдрах билээ нѳхрийг нь юу гэчхэв дээ. Арай муу юм болсон юм биш байгаа” гэж бодон эргээд л Нандиад санаа зовнино. Саруул байрандаа ирэн хоол унд хийгээд хааяа зурагт гаргадаг коридорт гарч зурагт үзэх ба заримдаа байрны номын санд сууна.

Саруулыг шохоорхож харах эгч курсээс эхлээд үеийнх нь охид ч байдаг тул Саруулыг номын санд суухад хажууд нь суух охид бас мэр сэр байна. Саруул энэ үед зѳвхѳн “ Уянга намайг хэзээ ч орхихгүй би итгэж байна” хэмээн ѳѳртэйгѳѳ л дотроо ярина. Мѳн Нандиад сэтгэл нь зовон хаана байгаа бол ирэхээр нь л тухтай уулзаж ярилцъя гэж бодно.

Удалгүй Должин эмгэний бие тэнхрэн царай зүс ѳнгѳ орон эмнэлгээс гарах болжээ Саруул хуучны найз Цэнгэлийг дуудан машинд нь суулган ѳнѳѳх Зүүн салаанд орших Сэргэлэнгийнх рүү хѳдлѳв.Цэнгэл Саруул руу харан: – Чи чинь хэсэг таг чиг байлаа шүү найз нь Цагдаагийн акедемид орсон ш дээ. Чам шиг толгойгоороо ороогүй ээ, за тэр яахав. Тухтай уулзаж жаахан буу халъя байз гээд инээхэд Саруул: – Чиний дүрэмт хувцас чамд сайхан зохиж шүү. Олигтойхон хичээгээд , сайн сураад тѳгсѳѳрэй дѳѳ ? Андаа ! гэв.

Должин эмгэн арsy суудлаас: – “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг дээ , хүүхдүүд минь бие биедээ түшигтэй яваарай гэж захина. Сэргэлэнгийн гадаа ирэхэд Сэргэлэн хаалга онгойлгон Саруулыг тэврэн үнсээд: – За сайн уу, миний дүү гээд ээж гэсээр Должин эмгэнийг түшин гэрт орцгоов. Саруул гэрт орвол Шүрээ , Бадам хүүхдүүд бүгд байна. Бадам Саруулыг дээш суулган хүндлээд: – Манай Саруул их сайхан залуу болжээ гэхэд Сэргэлэн: – Хэлээд юүхэв сая ч таньж ядлаа шүү гэх зуураа Должин эмгэнийг орон дээр түшин суулгав. Должин эмгэн: -За би арай түшүүлэхдээ тулаагүй байна. Харин энэ таяг их зүгээр юм.

Саруул минь л авч ѳгсѳн энийг хардаа гээд Шүрээ рүү дохино. Шүрээ барьж үзээд: – Баярлалаа Саруулаа гээд хоол цай хийхээр босов. Сэргэлэн Цэнгэлийг харан: – За энэ жавхаатай залуу чинь хэн бэ ? Тѳрийн хувцас цаанаа л бас сүртэй шүү, Эр хүнийг жавхаажуулдаг гэсээр ѳнѳѳх Саруулд ярьж ѳгдѳг байсан цэрэгт тохиолдсон явдлуудаас ярин инээд хѳѳр бэлэглэн сууна. Хоол ч болж Саруул идчихээд “Санасан байна шүү гэрийн хоолоо” гээд духанд бурзайсан хѳлсѳѳ шувтрахад , Бадам инээмсэглэн: – Гэрийн хоол гэнээ миний дүү ойрхон ирж бай. Чамайг утсаар ярихгүй хэд хонохоор л ээжийн санаа зовоод хэцүүддэг гэв. Ийнхүү Саруул Цэнгэл хоёр: – Сайн сууцгааж байгаарай, дараа ирнэ гэсээр гэрээс гаран машиндаа сууцгаан хѳдѳлцгѳѳв.Цэнгэл яриа ѳдѳн.

Жирийн л сайхан монгол айл байна шүү гэхэд Саруул: – Надад ач буянтай харж хандаж явах ёстой миний цор ганц гэр бүл минь юм шүү дээ гэвэл Цэнгэл: – Тийм байж ,тэхдээ тэр Шүрээ гээд охин хѳѳрхѳн юмаа тийм ээ. Царайлаг хоол ч их гоё хийдэг юм байна гээд жуумалзана. Саруул: – За чамд тохирох хүн ердѳѳсѳѳ биш , муу ч үгүй би ах нь шүү гэнэ. Цэнгэл инээн: – За, за ахаа хаашаа явах уу? Чи ер нь надаас бүгдийг хол байлгадаг ш дээ, нѳгѳѳ Уянга хаана яваа вэ? Хараагүй удаж, санаад байгаа ш дээ гээд Саруулын уурыг албаар хүргэх гэж ѳднѳ. Саруул: – Гадаадад хэлснээрээ сурч байгаа, холбоотой байгаа бид хоёр гэж ойр зуурын юм ярилцсаар Саруулын амьдардаг оюутны хотхонд ирэв. Цэнгэл багаажаа онгойлгон Сэргэлэн ахын ѳгсѳн мах шѳл боорцгийг гаргана.

Саруул: – Наад чинь юу вэ гэхэд Цэнгэл: – Түрүүн Сэргэлэн ах хийлгэсэн юмаа. Чамд мэдэгдээгүй очоод ѳгѳѳрэй гэсэн шдээ гэхэд Саруул: – Ишш хѳѳрхий, ѳѳрсдѳѳсѳѳ илүүчилж л дээ хэмээн дотроо шивнээд нулимс цийлэгнүүлэв. Цэнгэл тортой болон жижиг шуудайтай зүйлүүдийг шүүрэн аваад: – За хаашаа явах вэ? чиний амьдралыг тольдож хармаар байна гэхэд Саруул зам заан байрандаа оруулан дээш гаран ѳрѳѳндѳѳ оруулав . Ѳрѳѳнд Түмээ Бек хоёр л байв. Саруул ийшээ тавь гэж нэг булан зааж ѳгѳв. Цэнгэл: – За тэгээд амьдраад байгаан биз дээ гээд Саруулын орон дээр суун нааш цааш хѳдлѳн гүй ээ яах вэ ? Пүрш нь хэдэн хүн даах уу? гэх зэрэг марзан зүйл асуухад Саруул нѳгѳѳ хоёроосоо санаа зовохдоо За гаръяа гэсээр Цэнгэлийг дугтран гарав. Цэнгэл энд тэндэхийг ажиглан явав. Саруул байрнаас гарангуут: – Хоёулаа дараа нэг гоё гаръя. Би чиний хэлснээр л хажууд чинь хань болно.

Одоо харин сургууль орж номын санд сууна гэвэл Цэнгэл: – За ойлголоо. Дараа яг шүү, би ч ажилтай явлаа. Дараа Сэргэлэн ахынх руу цуг явна шүү гээд инээхэд Саруул: – За би хэлсэн шүү гэж инээмсэглэл тодруулан Баярлалаа найз минь гээд гараараа даллана. Саруул эргэн ѳрѳѳндѳѳ орж ирвэл Түмээ шуудайтай зүйлийг сонирхон харна. Саруулд урьд ѳмнѳ ийм зүйл ирж байгаагүй тул Бек ч мѳн нүдний үзүүрээр харах нь мэдээж. Саруул шуудайг нээн харвал хамгийн дээр дулаан хѳнжил болон орны даавуу , шинэ цамц , ѳмд мѳн борц , хамгийн доор хонины хаа , гуя байв. Саруул нүднээсээ нулимс дуслуулахгүй байж чадахгүй байлаа. Тортой зүйлийг нээвэл боорцог байв. Саруул ширээн дээр тавин ѳрѳѳний 2 оо дайлав.

Түмээ сая ам нээж: – Мах яг дуусч байсан юм, харин борц чинь сонин байна. Өнѳѳдѳр борцоороо хоол хийцгээе. Би хийнэ гэв. Саруул махнуудыг шинэ торонд хийн айлын хѳргѳгчинд хийгээд орны даавуу хѳнжлѳѳ солиод , шинэ ѳмд , цамцаа ѳмсѳѳд сургуулийн зүг гарч одов. Болороо сургуулийн гадаа тамхи татан зогсоно. Саруулыг ирэхэд Болороо: – Чи нэг л ѳѳр харагдаад байх шиг хувцсаа сольжээ дээ . Нэг хувцастай нь удаан хараад байхаар нүдэнд бүр дасчиж ,за тэр яах вэ? Маргааш шалгалттай гэнээ гээд эргэн сургууль руу орцгоов . Саруул: – Чи наад тамхиа болиоч , эмэгтэй юм байж гэж байнга уурладгаараа уурлана. Номын санд орвол Энхжин , Мандах хоёр сууж байх агаад Мандах Саруулыг харан: – Шалгалттай гэнээ. Чи ч яахав. Би яана аа гэхэд Энхжин яахав дээ, муу л авна биз.

Чи ер нь ПС тоглоод л хонодог биздээ гээд уурлана. Саруул инээмсэглэн дэвтрээ дэлгэн сууж байтал гэнэт нэгэн хүн Саруулаа гэж дуудав . Харвал Хонгор байв. Хонгор ирэн мэндлээд: — Чамайг манай сургуульд орсон гэж дуулсан ч тааралдахгүй л байлаа. Ашгүй ингэж таарах гэж За сонин сайхан юутай вэ? Ойрд яагаад ярихгүй удав. Зун гэрийн ойролцоо нэг удаа таарсан шүү дээ гэв. Саруул: – Харин тиймээ, чиний утас холбогдохгүй байсан. Тѳмѳртэй холбоотой байгаа шүү дээ гэхэд Хонгор: – За тийм дээ цаад чинь нарийн юмаа ярих биш дээ. Би дугаараа сольчихсон юм энэ гээд цаасан дээр дугаараа бичиж үлдээгээд дахиж олон таарах байхаа, хичээлээ хий дээ гээд явав. Мандах, энэ эгч чинь аюгүй сурлагатай гэсэн. Олон олимпиадад түрүүлсэн байна лээ гэхэд Болороо: – За чи яаж мэдсэн юм бэ? гэв. Мандах хүндэтгэлийн самбар дээр байдаг ш дээ, цом медальтай зураг, Өө ,та нар ёстой, за за очиж хараарай гэнэ.

Саруул инээмсэглэн хичээл гээд л их завгүй байдаг байсан ийм учиртай байжээ гэж бодно. Ийн дөрвөн найз элдвийг ярилцан хичээлээ хийн нилээн орой болтол суув. Саруулын утас дугарав. Саруул утасаа аван хэн бэ? гэвэл: – Хүслэн байна аа чи ирж чадахуу ? Манай байранд Нандиа нүүгээд ирчихлээ гэв. Саруул шууд л: – Өө за,Би одоо очлоо гээд утсаа таслав.Мандах Саруул руу их чухал харан: – Хаашаа явах нь уу ? Чи ингэж сандардаггүйсэн гэхэд Энхжин: – Эмэгтэй хүн л байна асуух юун гээд инээмсэглэхэд Саруул: – Найзуудаа өглөө уулзъя. Би ажилтай болчихлоо гэсээр номын сангаас гүйн гарав. Гүйсээр Хүслэнгийн оюутны байрны гадаа ирэв. Яг урдаас нь бага наснаасаа ижилдэж тоглож өссөн найз , мөн зүрх сэтгэлийн нууцхан хайр нь инээмсэглэн зогсож байв Нандиа Саруултай мэндлээд: — Чамайг чадна гэж би мэдэж байсан юм.

Баяр хүргэе шинэ оюутан болсонд чинь гээд би энд Хүслэнтэй түр амьдрахаар болсон. Сургуульдаа энэ жил буцаад орсон гэв. Саруул Нандиаг харж зогсох нь л аз жаргалтай санагдана. Түүний инээмсэглэл яг л тэр хэвээрээ, хэсэг Нандиаг харж зогссоноо: – Чамтай ойрхон байх нь ашгүй, манай байр тэр гээд ойрхон заагаад хүүхэд чинь хаана байгаа гэж асуув.Нандиа хүүхэд аав дээрээ байгаа гэхээс өөр юм ярьсангүй . Хүслэн байрнаас гарч ирээд: – Өө ашгүй, Саруул за тэндээс тэр юмнуудыг зөөгөөрэй гээд гараараа заав.Саруул Нандиагийн гэх өмчийг зөөн тэр хоёрын өрөөнд оруулав. Хүслэн Саруулыг суулган цай хийж өгөөд: – Нандиа чинь ирсэнд надаас илүү баяртай байгаа байлгүй дээ гээд инээв.Саруул: – Тийм ээ баяртай байлгүй яахав дээ. Харин хэр удах юм бол доо гэвэл Нандиа удахгүй ээ гээд хаалгаар гарав.

Хүслэн Саруулд хандан: — Хадмуудтайгаа таарахгүй, найзыг минь бараг хөөсөн юм шиг байна лээ. Хэлж ярих хүнгүй болохоор муусайн юмнууд дээрэлхэж байхгүй юу ? Би тэгж байгаад очно гэж бодож байгаа. Тэр муу нэг авгай гэх мэт олон үг бувтнаад, за Саруул минь хэцүү байхад нь олон юм асуув аа. Чамд л гэж хэллээ шүү гэв. Саруул толгой дохин: – За юу гэж дээ, найз нь одоо явъя даа. Нандиатай маргаашнаас уулзъя гээд гараад явав. Саруул байрнаас гаран харих замдаа Хүслэнгийн хэлсэн үгийг бодон Нандиаг ямар их шаналж байгааг төсөөлөхөд ч хэцүү санагдана. Энэ өдрөөс хойш Саруул Нандиатай үе үе тааралдах ба байранд нь ч очин уулзана. Хичээл ном хоол унд хийх нь ихсэв. Бараг сарын хугацаа өнгөрч шинэ жил дөхжээ . Харин Уянгатай өдөр бүр ярьж интернетээр харьцах нь багассаар л байв. Шинэ жил дөхсөн нэгэн өдөр Хүслэн Саруул хоёр инээлдсээр орж ирэхэд Нандиа дээр зочид иржээ. Түүний жаахан хүү болон Золбоо ирсэн байв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…