Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 16-р хэсэг

АГУУ ХАЙР 16-р хэсэг

1 секунд уншина
0
0
327

Энэ ѳдрѳѳс хойш даруй хэдэн сар нүд ирмэхийн зуур ѳнгѳрчээ. 9 сарын 1 болох дѳхжээ. Саруул Анагаахын ухааны их сургуульд толгой ѳвдѳхгүй элсэн орсон бөгөөд Тѳмѳр ч эдгэрэн шинэ сургуульдаа орохоор бэлдэнэ.

Харин ѳнѳѳдѳр Уянга гадаад руу сурахаар эх орноосоо явах ѳдѳр билээ. Саруул энэ ѳглѳѳ эртлэн босоод Уянга руу залган хаана уулзахаа тохиролцоод ѳнѳѳдѳр амласан ёсоор кино үзэн бэлэг ѳгѳх ёстой билээ. Саруул маргааш оюутны дотуур байр руу нүүх тул Должин эмгэнийд очиж зарим юмаа үлдээхээр баглана.

Должин эмгэн ч Саруулд: — Олонтойгоо байсан нь дээр. Чи намайг сахиж суугаад яахав. Тэгээд ч эндээс сургууль чинь хол, үдэш орой хэцүү. Чиний сургуульд орсон чинь сайхан хэрэг. Бид хоёрын зорьсон хэрэг бүтэж байна гэсэн үг. Эгч нь яах вэ алзахгүй. Шүрээ нь овоо гайгүй ажилд орсон ш дээ .

Сэргэлэн ах нь ч ажилд орсон. Одоо хичээл сурлагадаа л анхаар чи минь. Би яах вэ ? Ээж чинь үүнийг л хүсэх байсан гэж хэлсэн билээ. Саруул юмаа баглаад Должин эгчийнд хагас зүйлээ үлдээн маргааш нүүнэ гэхэд Шүрээ Должин эмгэн хоёр нулимсаа нуун, ирж байгаарай даа хүү минь гэхэд Саруул: — Нүүсэн нэртэй ч гэсэн эндээсээ холдохгүй шүү дээ, ирэлгүй яахав гээд Итгэлийг ѳргѳн За удахгүй уулзъя, том залуу минь хэмээн ѳхѳѳрдѳнѳ. Шүрээ: — Хоол одоохон боллоо. Идээд яв.

Саруул аа гэв. Должин эмгэн энэ үед бор авдраа ухан нилээн хир болсон цагаан даавуутай жижиг боодолтой зүйл гаргаж ирээд: — Энэ ном чамайг муу бүхнээс хамгаална хэмээн арц, хүж уугиулан адислаад Саруулд ѳгѳв. Саруул Должин эмгэнийг шүтлэгтэйг мэдэх ба ѳгсѳн зүйлээс татгалзаж болохгүйг ойлгож байв. Саруул сѳгдѳн бариад.

За би хичээнээ гээд духандаа адис аван ѳнѳѳх номыг авав. Должин эмгэн ч нулимсаа барин: — Муу ээжид чинь очих нүүртэй боллоо хэмээн үнэн голоосоо баярлаж буй нь илхэн. Саруул хоол идэж дуусаад удахгүй ирнэ ээ гэсээр явав. Автобусанд суун Должин эмгэний сүү шиг ариун нандин сэтгэлийг эрхгүй санан “Удахгүй би ирж таныгаа авна аа” гэж дотроо шивнэнэ. Айл л болсон хойно “Аяга шаазан мөргөлдөх” нөхцөл шалтгаан байдгийг Саруул мэдэх билээ. Ийн бодсоор удалгүй “Ѳргѳѳ” кино театр дээр ирэв. Уянга гадаа нь зогсож байв Саруулаа гэсээр гараараа даллан ирээд хацраа ѳгѳв. Саруул.

За боль доо, хүн хараад байхад гэнэт яагаад байгаан гэсээр дотогш ороод ямар кино үзэхээ харан ярилцав. Кино ч дуусч Уянга шѳнѳ нисэх тул Саруултай явтлаа хамт байна гэж шийджээ. Саруул нэгэн тохилог ресторанд Уянгыг урьжээ. Саруул Уянга руу харан: — Би чамд насаараа ѳртэй гэж боддог. Чи бол гайхалтай эмэгтэй хүн , маш сайхан сэтгэлтэй магадгүй чамайг надтай танилцаагүй бол би ѳдийд зорилгодоо хүрч их сургуульд элсээ ч үү? үгүй ч үү.

Надад яагаад ингэж сайн ханддагийг мэдэхгүй ч ѳнѳѳдѳр би чамд чинь сэтгэлээсээ “Баярлалаа” гэж хэлье. Чамд надад ѳгѳх үнэтэй зүйл байхгүй. Тэхдээ би чамайг хүлээнэ гэж амлаж байна гээд түүнийг тэврэв. Энэ удаа Саруулын зүрх хүчтэй цохилж байлаа. Уянга нулимсаа барьж ядан: – Би чамайг хэлэхгүй бол ѳѳрѳѳ хэлээд явна гэж бодож байлаа хэмээн нулимс унагана. Анх удаа эмэгтэй хүн насанд хүрснийг хүлээн зѳвшѳѳрѳн ѳѳрийг нь хүлээнэ гэж амласан нь Уянгыг ихэд догдлуулжээ. Саруулын дотор яг юу бодогдож байгааг хэн ч таашгүй. Саруул Уянгын нулимсыг арчин: – Хичээлээ сайн хийнэ шүү, наашаа битгий яараарай.

Би хүлээнэ л гэсэн бол хүлээнэ гэнэ. Уянга ч ѳнѳѳдѳр аз жаргалаар дүүрэн байх ба явахдаа бас л Саруулд хоргодсоор. Ингээд онгоцны буудал дээр ирэхэд Уянгын аав , ээж, ах , дүү, Бат ахынхан ч хэдийн иржээ. Саруул болон гэр бүлийнхэн сайны ерѳѳл хүргэн цагаан сүү барин салах ёс хийнэ. Уянга уйлахгүйг их л хичээсээр онгоцондоо суун эргээд очмоор санагдсан ч сандал дээрээ уйлан сууна . Саруул Батын машинд суун хөдлөхөд нулимс нь яагаад ч юм дусална. Заяа / Батын эхнэр/ Саруулаа миний дүү Уянгад сайн юм уу ? гэхэд Бат: — За чи одоо юу яриад байгаан, хүүхдүүд бие биендээ дасалгүй яадгийн гэхэд Заяа инээн.

Чи чинь нилээн уйлсан даа. Намайг франц явахад хэзээ ирэх юм бэ? гээд л хэмээн инээд алдахад Бат “За тиймээ тийм” гээд хурдаа нэмэв. Энэ ѳдрѳѳс хойш 3 сар ѳнгѳрчээ. Уянга Саруултай интернетээр харьцан утсаар байнга ярина. Саруул шинэ ангидаа дасах, байрныхаа ах нартай учраа олох дээр нь ажилдаа цаг зав гаргах гээд хувь хувьсгалын ажил шилээ даран ундарсаар … Үүний дотроос Должин эгч эмнэлэгт хэвтсэн нь хамгийн их сэтгэл түгшээж байлаа. Саруул байрандаа нэг өрѳѳнд 4 үүлээ амьдрах бѳгѳѳд нутаг нутгаас ирсэн хүүхдүүд оржээ.

Хамгийн ахмад нь 3 – р курсын оюутан ѳѳрийгѳѳ Цахиур ах гэж дуудуулах дуртай нилээд хѳдѳлгѳѳнтэй байрын залуу , дараа нь 2 курсын казак залуу нэрийг нь Бек гэж товчилж дууддаг байв. Тэгээд энэ жил шинэ оюутан Саруул, Түмэндэлгэр хоёр. Түмээ голдуу хамаатан ахынх руугаа явчих тул ихэнхдээ 3 уулаа байна. Саруул хоол унд хийх, хог шороо цэвэрлэхийг хэлүүлэлт үгүй ѳѳрѳѳ санаагаараа хийчихдэг тул Цахиур их л сайн. Харин Бек их дуугүй юм ярих нь цѳѳн залуу байв. Саруулыг байрны наана цаана хоргоож тамхины мѳнгѳ нэхэх этгээд цѳѳн боловч тааралдана. Саруул нэгэн удаа сѳргѳлдѳн ах курсын хэдэн залуустай муудалцан гар зѳрүүлж золтой л сургуулиасаа хѳѳгдчѳѳгүй. Харин Цахиур түүнд: — Эвтэйхэн салж бай , тэднээс.

Курсын ялгаа энэ жил мэдэгдээд л байхгүй болно, шүдээ зуугаад хэдэн шанаа даах чадал байгаа биз дээ гэснээс хойш Саруул тэрсэлдэхгүй аргалахыг хичээн зарим үед бэлэн тамхитай, задгай мѳнгѳ халаасандаа ч хийж явдаг болж. Саруул бие бялдар чанга чийрэг , тэгш ѳндѳр нуруутай нилээн хал үзсэн байрын хэрсүү залуу. Тэгээд ч тэр нэгэн зодоон дээр хэн болохоо харуулаад авсан тул хязгаартай . Нэг ёсондоо зарим нь илт дээрэлхэж чаддаггүй байв. Цѳѳн хэдэн том гарын “улирсан” атманууд шанаа ѳгѳх нь тохиолддог л зүйл. Саруул ч ѳдѳр хоног ѳнгѳрѳх тусам оюутны амьдралдаа дасч эхлэв. Хичээл номын тухайд Саруул их хичээнгүй оюутан болохоор зарим багш нарын хараанд тусчээ. Ангидаа 35 хүүхэдтэй ч тэдний 7 нь эрэгтэй. 7 эрэгтэйн 3 нь хичээлдээ ирэх нь цѳѳн 4 идэвхитэй оюутны нэг нь Саруул юм .

Эмэгтэй оюутан харьцангуй их. Саруул ангидаа Болороо, Энхжин , болон Нармандахтай арай дотно найзална. Мандах , Саруул хоёр бол сургууль дээр салдаггүй найзууд билээ. Саруулийн байх зуур Уянга алс хол хүний нутгаас / Солонгос/ Саруулыг санан санан интенетээр уйлах нь элбэг болжээ. Хоёул yahoo messenger чат ашиглан холбоо барина.Саруул хааяа гадаад руу ярих тусдаа карт авч хэдэн минут яриад л тасарна. Хичээлийн бус цагаар номын сан хааяа интернетед ѳнжинө. Саруул ѳнѳѳдѳр Должин эмгэний хэвтэж буй эмнэлэг рүү яарна. Шүрээ их л айсан шинжтэй ярьсан тул сандарч буй нь ойлгомжтой. Саруул элдвийг бодсоор эмнэлэгт орон хайсаар Шүрээтэй уулзахад Шүрээ: – Гайгүй ээ би айсандаа чам руу арай ѳндѳр дуугаар ярьчихаж санааг чинь зовоочихлоо. Уучлаарай гээд Должин эмгэний хэвтэж буй ѳрѳѳг заав. Саруул ѳрѳѳний хаалгыг аажуухан нээж орон хѳлсѳѳ гарынхаа шуугаар шувтартал Должин: – Ишш, миний хүү. Хүүгээ айлгачихав уу даа .

Хичээл ном нь сайн биз дээ. Би үхэхгүй ээ болоогүй шүү. Чамайг ямарч байсан хүнтэй сууж хүүхэдтэй болохыг харна гэхэд Саруулын сэтгэл тайвширч: – Тэгэлгүй яахав. та минь сэтгэл санаагаа ѳргѳж байгаарай гээд инээмсэглэнэ. Хөгшин нутгаас гарснаас хойш анх удаа эмнэлэгт ирж буй нь энэ билээ. Саруул ѳрѳѳнѳѳс гаран Шүрээгээс юу болсныг асуувал даралт нь унаад ойчсон. Би айгаад түргэн дуудахгүй яах билээ гэнэ. Саруул: – За тэгэхээр эмнэлэгт ирснийх хэвтүүлж эмчилгээ хийлгэе. Ѳѳрѳѳ ирэхгүй хүн шүү дээ гээд эмчийн зүг явав. Саруул учирлан гуйж байж эмнэлэгт хэд хоног сунган хэвтүүлэхээр болов . Улсын эмнэлэг бие нь гайгүй бол гаргах нь байдаг л асуудал билээ.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *