Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 15-р хэсэг

АГУУ ХАЙР 15-р хэсэг

0 секунд уншина
0
0
322

Нараа хувцсаа солин толинд хараад: — За ямрав дээ. Саруул: — Чи ч одоо хотын залуу боллоо. Хоёулаа эхлээд эмнэлэг орно. Манай нэг хуурай дүү бий, саяхан бэртчихээд гэхэд Нараа.

Өѳ зайлуул, за тэгье ээ гаръя гэхэд нь Саруул: — Улаанбаатар хотоо чамд танилцуулнаа гэсээр хоёр найз хоолны болон цайны халуун сав дүүргэж аваад гарав. Саруул замдаа Нараатай нутаг усныхны сонин содон бүхнийг ярилцсаар золтой хэтрээд явчихсангүй.

Бидний хэлж заншсанаар Гэмтлийн эмнэлэг дээр ирэв. Нараа: — Ямарч том эмнэлэг вэ? Нэг хэвтэх юмсан гэнэ. Саруул: — Юу ! Муу ёр байгаа даа. Хүмүүс эмнэлэгт хэвтэхгүйг хүсдэг байтал “Чи наад амаа” гэв. Саруул Тѳмѳрѳѳгийн ѳрѳѳнд Нарааг дагуулан ороод: — Миний найз гэж танилцуулав.

Нараа ч гарнаас нь атган: — Хурдан эдгээрэй дүү минь. Саруул Тѳмѳрѳѳд хоол унд гаргаж аягалж ѳгѳѳд: — Ах нь ажилтай, сувилагчид хэлчихье чамайг эргэж байгаарай гээд . Би удахгүй шѳнѳ болохоос ѳмнѳ ирнэ гэсээр Нарааг дагуулан гарав. Нараа : — Энэ жаалыг тэгээд ѳѳр хүн эргэдэггүй юмуу?гэж асуухад Саруул: — Эгч нь оюутан. Ээж нь. дүү нь байдаг.

За за явъя хэмээн яаран Саруул Нараа хоёр энэ удаа таксинд суужээ. Учир нь их яарсан бас Нарааг зугаацуулж эрхлүүлж байгаа нэг хэлбэр юмсанж . Нараа цонхоор харан харан энэ охид чинь одоо их сонин, тачир юм ѳмсдѳг болжээ. Үүнийг хараа гэж гараараа заана. Саруул чи ч тийшээ орвол бүүр. . . … за за мартаа гэнэ. Хоёул бие биенээ үг хэлээрээ явуулсаар оюутны хотхонд ирэв. Саруул.

За энд нэг хүнийг олоод уулзчихвал Нандиагийн сураг гарах гээд байгаа юмаа гэсээр машинаас буув. Саруул 4 давхар байрны хаалгаар ороод жижүүр эгчээс: — Хүслэн гээд охин энд байдаг гэсэн бид найзууд нь яаралтай уулзах хэрэг байна гэвэл жижүүр эгч: — Саяхан орж байгаа харагдсан. Би дуудаадахъя гэнэ. Нараа эргэн тойрноо няглан хараад: — Энд нэг байр авнаа. Олуулаа гоё юм биш үү? гэхэд Саруул инээн: — Чи ер нь яах гээд инээд хүргээд байдаг юм бэ? гээд эргэтэл жижүүр эгч халаад нөмөрч, хөнгөн шаахай угласан царайлаг охинтой шатаар бууж ирэв.

Саруул өмнөөс нь угтан очоод: — Чмайг Хүслэн гэдэг үү? Би Нандиагийн багын найз Саруул гэхэд Хүслэн инээмсэглэн: — Өѳ чи юмуу ? Чамайг хааяа яриад байдаг, нээрээ ч “сайхан” залуу байна. гэхэд Нараа гараа ѳгѳн — Би бүр багын найз нь ш дээ гэхэд нь Саруул Нарааг дугтран: — Нандиатай уулзах санаатай л чамайг мэдэж магад гэж хүнээс дуулаад гээд горьдлогын нүдээр харав. Хүслэн: — Цэрка /Цэрэндолгор/ хэлсэн биз дээ. Нандиа модны хоёрт байгаа найз залуугийндаа, хаягийг нь надаас авсан гэж битгий хэлээрэй. Утас нь энэ гээд 88 ……. дугаар ѳгѳѳд Нараа руу хараад: — Чи ч гэсэн царайлаг юм аа хэмээн жуумалзаад огцом эргэн дээш шатаар өгсөөд явчхав. Саруул Нарааг дугтран.

Чи одоо хүнийг цоо ширтэх юм болиоч гэхэд Нараа: — Халаад нь яасан ч нимгэн гэрэлтэй юм бэ дээ, Чи тэр юу харсан уу? Нѳгѳѳ юуг нь хэмээн аальгүйтнэ. Саруул: — Санаа зовчихлоо. Хурдан гаръяа гэв. Нараад хаа саагүй шинэ орчин , энд тэндгүй сонин содон үзэгдэх нь мэдээж. Саруул эргэлзэлгүй шууд Модны хоёр руу зүглэв. Мѳн л Нараагийн яриаг сонсож инээд алдан явна. Хаягаар нь очин хонх дарвал том гэдэстэй Нандиа хаалга онгойлгов.

Саруул нүд рүү нь эгцлэн хараад: — Сайн байна уу? хэмээн даруухан мэндлэхэд Нандиа: — Чи чинь намайг яаж олов оо. Чамтай уулзсандаа баяртай байна. Хүүе, Энэ чинь Нараа юу даа? Танигдахын аргагүй болж шүү . Та хоёр ор л доо хэмээн хаалга онгойлгон урив. Нараа түрүүлж оронгоо: — Чамтай уулзах гэж бэдрэн явсаар хүнд дурлах шахлаа гээд инээмсэглэнэ. Гурван найз хэсэг суун нутаг орон багын явдлаа дурсан ярилцаад шѳнѳ болгов. Нандиа энэ нэг ѳрѳѳ байранд найз залуутайгаа амьдардаг гэх бѳгѳѳд та хоёр хоноод яв л даа гэнэ. Саруул эмнэлэгт хүн сахина гээд Нарааг үлд гэнэ.

Нараа ч шѳнѳ хайчхав. Нандиатай буу халж суухыг илүүд үзэв. Саруул гэрээс гаран явах зуураа Нандиаг олж уулзсандаа л баяртай байв. Эмнэлэг дээр ирэхэд Хонгор ирсэн байх ба Саруулыг хараад ашгүй чи ирлээ би ажилтай явлаа шүү гэнэ. Саруул ч за гэсээр унтаж буй Тѳмѳрийг харах зуур зѳвхѳн Нандиаг л бодон сууна. Ѳглѳѳ болж утас дуугарна. Нараа Нандиагийн утсаар ярьж байх ба найз нь яаралтай буцах боллоо дараа тухтай ирье гэрт ажил гарлаа гэнэ. Саруул за би очлоо гээд яаран гарав.

Тѳмѳрѳѳд хоол унд ойртуулахаа мартсангүй. Ийн яарсаар Нандиагийнд очвол намхавтар нуруутай даруухан бор залуу байв.Саруултай гар барин: — Сайн байна уу ? Миний нэр Золбоо. Би ээлжийн ажилтай болохоор Нандиад их санаа зовдог юм. Харин ѳчигдѳр багын найзууд уулзсан сайхан ѳдѳр байж. Ирж байгаарай гэв. Саруул дотроо “Энэ чинь нөгөө кино театрт үзсэн залуу биш байна” гэж бодон байтал Нараа угаалгын ѳрѳѳнѳѳс гарч ирэн: — Өѳ ашгүй, миний найз ирчхэв үү. Одоо хөдөлцгөөнө өө. Нандиа минь ярьж байна шүү. Намайг цоожтой авдар л гэж итгээрэй гэхтэй зэрэгцэн Саруул , Нандиа болон ѳѳрийгѳѳ Золбоо гэж танилцуулсан залууд хандан.

Сайхан танилцлаа. Хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэж хэлээд явцгаав. Замдаа Саруул Нараагаас: — Нандиа та хоёр ѳчигдѳр юу ярив хэмээн асуувал Нараа: — Нууц л бол нууц шүү дээ хэмээн инээгээд “За найз нь намар л тухтай ирье дээ. Хэдэн мал хэцүүдэж байна гэнэ” гэв . Хоёул Саруулынд очиж хувцас хунараа солиод Драгон буюу авто бааз оров. Саруул: — За сайн яваарай найз минь гээд нүдэндээ үл ялиг нулимс мэлтэлзүүлэхэд Нараа тэврэн авч: — За хичээдэг юм шүү май үүнийг ав гээд мѳнгѳ ѳгѳв . Саруул хэрэггүй дээ гэхэд талыг нь Нандиад ѳгѳѳрэй. Өглѳѳ хѳргѳгчийг нь онгойлгосон хоосон байсан, эргэж тойрч байгаарай. Их л зовж байгаа бололтой. Надад хѳдѳѳ очоод наадах чинь хэрэг болохгүй чи мэднэ дээ гээд инээв. За найз нь явлаа гээд автобусандаа суув. Саруул Нандиад ѳгѳѳрэй гэсэн болохоор мѳнгийг авч ээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *