Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 14-р хэсэг

АГУУ ХАЙР 14-р хэсэг

0 секунд уншина
0
0
340

Саруул өглөө эрт босон хоол цай хийн эмнэлэг рүү яаран явав. Тѳмѳрѳѳ яаж байгаа бол гэж бодохоор шѳнѳ нойр хагас авсан нь мэдээж .

Гэрээс гаран автобусанд сууж эмнэлэг дээр ирвэл Тѳмѳр ухаан орсон байх бѳгѳѳд Саруулыг хараад баярлана. Харин Хонгор ѳрѳѳний үүдэнд нэгэн хижээл насны эмэгтэйг их л бухимдан загнаж буй харагдав. Саруул лавлуулан ажиглавал , хувцас нь ноорхой бас халтар царайтай , хажуудаа нэгэн бяцхан охин дагуулсан эмэгтэй байлаа. Ойртон очоод.

Сайн байна уу? Та хэмээн мэндэлвэл өнөөх эмэгтэй өөдөөс нь их л ѳрѳвдѳлтэй царай гарган: — Хүүтэйгээ уулзаж болох уу ? хэмээн зѳѳлхѳн асуув. Саруул байдлыг ойлгон толгой дохин халаад нѳмрүүлэн: — Та орж болно гээд хаалга онгойлгож ѳгѳв. Хонгор өнөөх эмэгтэйн араас ихэд уурлан.

Хаяж явчхаад, архинд донтсон, гудамжны ичгүүргүй авгай хэмээн муухай муухай үг чулуудна. Саруул ѳнѳѳ жаахан охин болон Хонгорыг дагуулан хүлээлгийн ѳрѳѳний сандал дээр суугаад охиноос: — Нэр хэн бэ ? хэдэн настай вэ? гэж асуухад охин: — Маралжин, 7 настай гэнэ. Саруул.

Сайхан нэр байна гээд үргэлжлүүлэн энэ чиний тѳрсѳн эгч гээд Хонгор руу харвал нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй өнөөх бяцхан охин: — Мэднээ.Ээж бид хоёр холоос дандаа хардаг юм аа. Ээж надад “Чиний төрсөн эгч ах хоёр чинь мэдэж аваарай” гэж байнга хэлдэг Саруул Маралжинг тэврэн.

Ухаантай охин, чи сургуульд явдаг уу? Маралжин толгой сэгсрэн: — Дараа жил явна аа гэнэ. Ийн тэд ярилцаж байх хооронд эмэгтэй ирэв. Хонгор ч ууртай царай гарган дахиж битгий ирээрэй хэмээгээд зѳрѳѳд дүүгийнхээ ѳрѳѳ рүү явав. Саруул эмэгтэйд хандан: — Намайг Саруул гэдэг. Тѳмѳрийн найз, бараг ах нь гээд инээмсэглэхэд: — Мэднэ ээ, би. Намайг Цэвэл гэдэг. Нѳхрѳѳ алдаад , багаас нь хүүхдүүдээ хаяад, сайн сайхан бүхнээ ѳѳрѳѳсѳѳ түлхсэн хүн дээ. Залуу байхад юу ч мэддэггүй юм байна даа.

Уул нь би Хѳвсгѳлийн гаралтай. Том зайран хүний охин, янз бүрийн хэл амны юм нь над дээр бууж байгаа юм болов уу? гэж бодон айх юм . Хэдэн хүүхдүүд минь л зүгээр байвал би ингээд дуусч байгаа хүн. Чи харин их сайн залуу юм , муу хүмүүст олзлогдчихгүй бол … хэмээн галгүй нүдээрээ ширтэхэд Саруул яагаад ч юм энэ эмэгтэйгээс нэг л сонин далдын гэмээр хүч мэдрэх шиг… Саруул шашин шүтлэг гэж бараг мэдэхгүй. Харин Должин эгч их сүсэг бишрэлтэйг мэднэ. Цэвэл Саруулыг : —Надаас битгий эмээ, нүд чинь хэлээд байна. Харин хүүг минь харж хандаж байгаарай. Хүүхдүүдээ хаана ч очсон харин олоод очиж чадна шүү гээд инээмсэглэн дараа ирнэ ээ хэд хоногоос. Тѳмѳрѳѳ одоо зүгээр. Өвчнийг хѳѳчихсѳн гэв. Саруул юу ч дуугараагүй боловч ярья гэсэн бүхнээ мартсан байв. Ямар сонин юм. Уул нь энэ хүнтэй ярих юм байсан юмсан гэж бодно.

Цэвэл , Маралжин хоёр ч эмнэлэгээс гарч одов. Хонгор Саруулыг дуудав. Саруул яаран очвол Тѳмѳрѳѳ инээмсэглэн: — Ээж явсан уу? дүүгээ харах байсан юм гэнэ. Саруул хэд хоногоос ирнэ гэсээн, одоо амар, ах нь хичээлтэй бас ажилтай . Хонгор ч бас хичээлтэй гэдгээ хэлээд хоёул гарав. Хонгор: — Өнѳѳдѳр би оройтно чи. . . .гэхэд Саруул: — Би эрт ирье дээ. Чи хичээлдээ анхаар. Одоо бас шалгалттай биздээ гээд Хонгор луу харахад Хонгор энэ удаа Саруулыг нэг л ер бусын ѳѳр харцаар харсанаа ѳѳрѳѳ ч мэдэхгүй байлаа.

Саруул хичээл дээрээ ирэв. Цэнгэл ѳчигдѳр яаж шоудсанаа сайрхан ярина. Уянга удалгүй орж ирэн Саруулын хажууд суув. Саруул “Хэдэн сар дуугарах ч үгүй, хажууд суугаагүй байж” хэмээн гайхна. Уянга Саруул руу харан: — Одооноос би чамайг ах аа гэж дуудахгүй бас багшаа ч гэхгүй Саруулаа чи гэж дуудна. Би жаахан охин биш гэхэд нь Саруул гайхсан ч ѳѳрѳѳ л мэд. Шалгалт дуусахаар мөр мөрөө хөөхөөс хойш хэн ч гэж дуудаж болно.

Харин гэнэт ингэсэнд нь гайхна. Уянга хичээл дуусахад Саруултай хоёул үлдэн хичээлээ хийнэ. Уянга: — Чи ингэхэд яагаад ямарч хамаагүй хүмүүст анхаараад байдаг юм . Бат ах чамайг эмнэлэгт хүн сахиж байгаа гэсэн. Чамд ямар хамаатай хүн юм бэ? хэмээн ширүүхэн асуухад Саруул хариуд нь: — Манай дүү. Харж хандах хүнгүй хүүхдийг ийм үед л хажууд нь байна биз дээ. Ингэхэд чи энэ бүхнийг яаж? Хаанаас мэдсэн юм бэ ? гэхэд Саруул: — Чиний олон явдлыг мэднэ шүү. Өчигдѳр Цэнгэлтэй яваагүйд баярлаад би буруу бодож байгаагаа ухаарсан. Сараа ч надад хэлсэн. Бас Шүрээ… гээд үргэлжлүүлэх гэтэл Саруул яриаг нь таслан: — Юу? … Чи намайг тагнаа юу ? — Үгүй дээ, Хардсан юмаа гээд Уянга инээмсэглэн: — Одоо чамд 100 % итгэж байгаа шүү гэчхээд гарч одов. Саруул араас нь “Уянга минь дээ зүгээр л тэр чигээрээ намайг орхихгүй дээ” гэж дотроо шивнэнэ. Утас дуугарвал Бат ах байв.

Тѳмѳрѳѳгийн биеийг асуугаад ажил ихэсвэл дуудъяа, хичээлээ хий, тѳмѳрѳѳг харж ханд гэнэ. Саруул гэртээ ирмэгц цай чанаад боорцог идэн хоол хийнэ. Орой Тѳмѳрѳѳ дээр очиход бэлтгэнэ. Ийн сууж байтал хаалга хүчтэй балбана. Хэн бэ? гэтэл “Уулнаас ирсэн Чоно байна аа” гэв. Саруул юу гэнээ гээд хаалга тайлтал багын найз Нараа зогсоно. Саруул Нарааг тэврэн: — Хүүе чи хэзээ ирэв ээ гэхэд Нараа ноолуурын үнэ буух сургаар яаран ирлээ. Чамд илүүчлэх юмгүй буцвал яана гэтэл Шүрээ танайхыг зааж ѳглѳѳ. Сэргэлэн ахыг хайж хайж очвол “Чамайг тусдаа гарсан” гэлээ. “За эхнэр чинь хаа байна? Танилцъя” гэхэд Саруул: — Юун эхнэр вэ? эхнэртэй удахгүй болно байх гэсэн ш дээ, Нараа гэв. Саруул Нарааг харсандаа хязгааргүй баяр баясалтай нүүрэндээ инээмсэглэл тодруулан сууна. Шүрээ цай амсаад хоёр найзыг үлдээн гарахад Саруул Шүрээг гаргаж ѳгѳнгѳѳ Должин эмганий биеийг асуугаад түүнд өгөөрэй гээд хэдэн тѳгрѳг атгуулан 2 хоногоос очно гээд нээрээ Уянга гэж охин ярьсан уу? чамтай гэвэл Шүрээ: — Үгүй ээ, гэхдээ манайд ирсэн ш дээ . Хѳѳрхѳн охин байна лээ.

Танайхыг заалгаж авсан. Ээжтэй л хэсэг юм ярьж суусан. Чамайг яаж тоосон юм бэ? гэмээр… за за би явлаа. Саруул даанч тийм байхаа, хөөрхөн ч охин, ухаантай ч охин, …даанч хэмээн санаа алдан гэрт орвол Нараа миний нандигнан байдаг цөөн хэдэн номыг маань харан: — “Эрдэмт хүн даруу их мѳрѳн юу гэдэг билээ”. Миний найз их даруухан суудаг болжээ. Хэзээ л чи ингэж олон дэвтэр дүүргэж бичиж байлаа даа. Багахүү зунаас ирнэ чамайг Нандиаг олсон уу гэж асуулгаж байна лээ гэнэ. Саруул санаа алдан: — Долгор эгч насан ѳѳд болсон. Нандиаг хайгаад олоогүй л байна. Ерѳѳсѳѳ хоёулаа цуг сургий нь гаргая гэнгүүт Нараа тосож аваад : — Тэгье. Би энд 5 , 6 хононоо, ахындаа л нэг очно. Өѳр айл байх биш чамтай л байя. Саруул инээн: — Тэгэлгүй яахав. За хоёул эхлээд эмнэлэг орно оо . Наад дээлээ тайл үүнийг ѳмс гээд хувцас гарган ирж урд нь тавиад найзтайгаа уулзсандаа хязгааргүй их баяртай байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *