
Саруул өглөө эртлэн босоод хичээлдээ явав. Хичээл дээр Цэнгэл аль хэдийн ирчихсэн сууж байв. Бас Уянга ч ирсэн байв. Уянга хэд хоног хичээлдээ ирээгүй тул Саруул очин мэндлээд хичээлээ тасалсныг нь зэмлэн буруутгахад Уянга.
Танд би хамаагүй биз дээ. Гэнэт яагаад байгаа юм бэ? гэхэд Саруул: — Чамайг шалгалтандаа сайн дүн аваасай л гэж хүсч байна. Тэглээч эцэг , эх чинь намайг чиний хичээлийг давтуулж байгаа юу гэж асуусан. Одоо нэг л сар үлдлээ, жаахан хичээчих өнгөрснийг мартъя гэнэ. Уянга юу ч дугаралгүй сууна.
Хичээл дуусч Цэнгэл, Саруул хоёр тохирсон ёсоор Багшийн сургууль руу явав. Цэнгэл энэ удаа машинтай иржээ. Саруулыг машиндаа суулган: — За одоо чиний тэр гүнжийг чинь олж өгье дөө ханхүү минь гээд инээмсэглэнэ.Саруул: — Дуугүй хөдөл, наад хөгжмөө ямар чанга сонсдог юм? Хэний машин юм .
Цэнгэл: — Ахын машин, за за явъяа гэсээр замдаа гарав. Хэсэг түгжирч явсаар Багшийн сургууль дээр ирлээ. Хоёул машинаас буухад Цэнгэл утсаар ярин: — Ирчихлээ гараад ирээ гэхэд удалгүй нэгэн өндөр залуу ирэв. Залуу ирээд Цэнгэлтэй гар барин: — За сайн уу. Ямар хэрэг гараав? хичээлээс дуудаад . Цэнгэл: — Харин нэг хүнийг хайж явна аа .Танай сургуульд сурдаг гэнэ.
3 билүү 4 курс нэр нь Нандиа гэсэн. Чи оюутны зөвлөлд нь байдаг гэсэн биздээ гэхэд хэн гэнээ , бүтэн нэр нь? Саруул” Нандинцэцэг” гэж яаран хэлбэл залуу бодолхийн зогссоноо: — Зөндөө л Нандиа , Нандинцэцэг байгаа даа. Охидууд нь их ш дээ манай сургууль. За ямарч байсан орцгооё гэв.
Тэр хоёр ч даган сургуулийн хаалгаар орвол нээрээ ч эрэгтэй хүүхэд их цөөхөн таарна. Цэнгэл: — Би багш болдог юм билүү ? Арай тэнцвэргүй юу, үгүй юу? гээд инээнэ . Саруул анх удаа л их сургуульд орж ирж үзэж байгаа тул бүх юм л сонихон… . Явсаар нэг өрөөнд орон, нөгөө залуу нэг эмэгтэйд хандан: — Та энэ хоёр хүнд туслаад өгөөч. Хүн хайж явна гэнэ ээ. Би хичээлтэй байна аа гээд Цэнгэлтэй гар бариад залгаарай гэсээр гарч явав. Нүдний шилтэй хижээл насны эмэгтэй: — За тэгээд юуны анги хэн гэдэг хүүхэд билээ. Ямар хэргээр уулзах гэж байгаа билээ гэхэд Саруул 10 жилдээ цуг авахуулсан зурагаа үзүүлээд: — Би найз нь байгаа юм. Саяхан ээж нь өнгөрсөн гэж дуулаад уулзах гээд санаа зовоод л явна гэнэ. Эмэгтэй зургийг сайн харсанаа: — За байз Нандинцэцэг гэж компъютер дээр шивээд, ангийн багш нь хэн билээ, энэ чинь жилийн чөлөө авсан хүүхэд мөн шиг л байхын. Чи ангийн багштай нь уулз гээд математикийн тэнхимд очоод Анхаа гээд багш байгаа тэр ангийн багш нь мэдэж байж магад гэнэ.
Саруул ч нүүрэндээ инээмсэглэл тодруулан: — Ёстой их баярлалаа гээд гарав. Цэнгэл энэ сургалтын алба нь байсан байна ш дээ. Ийм л амархан байгаа биз дээ. Чи нээрээ гэсээр …. хоёул Анхаа багшийг олж уулзав. Анхаа гэх эрэгтэй залуухан багш байв. Саруул: — Би Нандиагийн найз нь байгаа юм. Түүнийг хайж явна гэхэд Анхаа Саруул руу харан: — Нандиа жилийн чөлөө авсан шдээ 2 сард. Хичээлдээ суух нь ховор хүүхэд дээ. Надад тэмдэглүүлсэн утас нь даанч холбогддоггүй юм байна лээ. Ангийхан нь найз цуг явж харагддаг 2 охин байдаг. Нэг нь өөр сургууль шилжсэн. Нэг нь Цэрэндолгор гээд охин байгаа. Би дуудаад өгөх үү ? гэхэд Саруул тэгэлгүй яахав, баярлалаа . Цэрэндолгор удалгүй ангиас гарч ирээд Цэнгэл , Саруул хоёр луу болгоомжлон харна. Анхаа багш Цэрэндолгорт учир явдлыг нь тайлбарлан ярихад Цэрэндолгор: — Нандиатай яриагүй удаж байна. Тэхдээ Хүслэн /шилжсэн охин/ мэдэж байж магадгүй тэр хоёр гадуур их цуг явдаг. Арай дотно. Харин над руу хааяа нэг дугаараас ярьдаг байснээ сүүлийн үед ярихаа бүр больчихсон.
Авах уу? гээд 99 …… дугаар өгөв. Саруул лавлан: — Хүслэнг хаанаас олж болох уу ? Би Нандиатай уулзах маш чухал хэрэгтэй байгаа юмаа гэхэд Цэрэндолгор Саруулыг харж зогссоноо: — Нандиа одоо төрөх дөхөж байгаа байх шүү. Хүслэнгийн утас холбогдохгүй л байна. Уул нь надтай ярьдаг хааяа , олон дугаараас ярьдаг болохоор тогтсон дугаар байхгүй, хүний утсаар л хааяа холбоо барьдаг байх. Уул нь ч манай оюутны байранд суудаг хэвээрээ л юм байна лээ. Би хэд хэд очоод байгаагүй. Саруул: — Чи дугаараа өгчих ,энэ миний дугаар сураг ажиг гарвал надад хэлээрэй, баярлалаа гээд эргэн алхав. Сургуулиас гараад Саруул “Явсан нохой яс зууна” гэгчээр ямарч байсан сураг ажиг гарсанд баярлан: — Цэнгэлээ одоо хоёулаа Хүслэн дээр очъё гэхэд Цэнгэл эхлээд нөгөө дугаар руугаа залгаач гэнэ . Саруул нээрээ тийн гээд залгавал эрэгтэй хүн авав. Саруул сайн байна уу? Нандиатай ярих гэсэн юм гэхэд тийм хүн байхгүй гээд утас тасрав. Саруул гайхан энэ арай нөгөө кино театарт таарсан залуу биш байгаа гэж бодон Цэнгэл рүү харан тийм хүн байхгүй гэнэ ээ. Хүслэн дээр л очъё гэсээр хоёул оюутны хотхонд орших байрнууд дээр ирэн сурагласаар Хүслэнгийн байрыг олоод орж асуувал жижүүр гэх эгч: — Мэдэхгүй ээ, хааяа орж харагддаг хааяа ирдэггүй , одоо ч гэсэн байхгүй л байна. Амралтын өдрүүдээр харагдаад байдаг байх шүү гэнэ. Цэнгэл: — За явъя. Ямарч байсан мэдээлэлтэй боллоо.

Жилийн чөлөө авч, бас бүр жирэмсэн болчихож миний найз ч азгүй байна даа гээд инээхэд Саруул үг дуугүй эргэн алхана. Ийн өдөржин явсны эцэст уулзаж чадаагүй ч сураг ажигтай болов. Саруул машинд суугаад хаана явдаг юм болдоо надад хэлсэн нь үнэн байж ээ гэж бодохын зэрэгцээ санаа нь зовсон хэвээр… Цэнгэл: — За за мартаа. Охид худлаа ш дээ , харж байгаа биз дээ. Өөр хүнтэй жиг ургуулаад л явчихаж гэнэ. Саруул уурлан: — Дуугүй бай. Чи юу ч мэдэхгүй байж ,тэр тусмаа уулзмаар байна гэнэ. Цэнгэл Саруулыг уурласанд гайхан “Гүн дурлалаа” хэмээн амандаа бувтнав. Саруул Цэнгэлд баярласнаа хэлээд ажил дээрээ буув. Цэнгэл ч баяртай гээд: — Орой гарах уу ? Бачимдаад байгаа биз дээ. Олдоно доо гэхэд Саруул: — Үгүй ээ, дараа болъё гэв. Ингээд ажил дээрээ ирвэл Бат: — Өө, чи ямар удав аа. Сүүлийн вагонд саяхан орсон. Төмөрөө ядаж бэртчихээд эмнэлэг аваад явчихлаа. Чи хариуцаад байж бай, би очоод яръя гэв . Саруул: — Юу? тэгээд гайгүй юу, юу болов оо гээд хувьсхийн Батыг харвал: — Гайгүй гэж найдаж байна ,машин дээрээс уначихсаан гээд овоолсон юм ачсан шланз машиныг заагаад гүйхээрээ машин руу явав. Саруул шууд Хонгор руу залган болсон явдлыг хэлээд би удахгүй очно. Эмнэлэг дээр уулзъя гэв.
Саруулын толгойд ганцхан Төмөр л эргэлдэнэ. Саруул энэ удаа ядарснаа ч умартан агшин зуур ажлаа дуусган Бат руу залгавал: — Чи ямар хурдан дуусгав аа, чи хүрээд ир. Хөл гар нь л жаахан асуудалтай байх шиг байна нарийн юм хэлээгүй л байна. Эгч нь энд уйлаад сүйд. Би одоо гарлаа гээд утас тасрав. Саруул хувцсаа солиод шууд эмнэлэг оров. Очиход Хонгор түүн рүү харан уйлна. Саруул юу ч дуугаралгүй эмч дээр очин: — Би Төмөрийн ах нь гээд асуувал , эмч рентген зураг үзүүлээд: — Гар хугарсан, хөл нь шагайны дээд талаар хугарсан, тархи толгойн зарим хэсэгт зүсэгдэж шалбарсан. Бүр нарийвчилсан зураг гараагүй л байна. Амь насанд нь аюулгүй ээ гэж хэлэв. Саруул амь насанд нь аюулгүй гэж сонсоод дотор нь жаахан уужрав. Хонгор дээр ирээд.

Тайвшир даа, амьд мэнд байх нь л чухал шүү дээ. Тэр гар , хөл дүүрч эмчилгээ сайн хийлгэвэл босоод л ирнэ гэнэ. Хонгор нулимсаа арчаад: — Би сая ухаан алдсан. Анги дээр ямар их айсан гээч . Ийн хоёул эмнэлэг дээр шөнө болтол суув. Эмч гарч ирэн сахиур нь одоо орж болно гэхэд Хонгор босон: — За би оръё. Чи яв даа баярлалаа гэхэд Саруул: — Яриарай. Би өглөө эрт цай хоол хийгээд ирье дээ гээд явав. Саруул ийн эмнэлгээс гарч явахдаа “Зовлон жаргалын алинд ч хоёулхнаа энэ хоёр эгч дүүг өрөвдөн би ингэж хэвтсэн бол Должин эгч, Сэргэлэн ах, Шүрээ , Бат ах гээд л ирнэ дээ. Тэгэхэд энэ хоёр хоёулхна аа” гэж бодон нулимс унаган гэрийн зүг явна.