
Саруул өглөө эртлэн босоод цай чанан шинэ найз Цэнгэлийг сэрээн: — Одоо хичээлдээ явцгаая. Чи ингэхэд хичээл хийж харагдахгүй юм, тэгээд яах гэж сургалтанд явж байгаан гэхэд Цэнгэл нойрмоглон: — Мэдэхгүй ээ, ээж л бүртгүүлэчихсэн.
Намайг одоо ч шалгалт өгөөд их сургуулийн босгыг давна гэж итгэсээр байгаа. Би лавдаг хүсэл алга. Над шиг хүн яаж их сургууль дүүргэхэв дээ. Чи харин өөр хэрэг шүү гээд инээн за за очиж хэдэн цаг үүргэлж байгаад харьж унтъя даа. Саруул.
Чи нээрээ юу ч бодохгүй амар хүн юм аа, хайран мөнгө төгрөг байгаа даа . Цэнгэл инээн: — Чи ямар төлж байгаа биш санаа бүү зов оо. Чамайг ер нь яая даа, мөнгөнд тийм их хайртай хүн үү юмыг дандаа л үнэлж ярих юм ,тэхдээ чиний байгаа байдал, амьдрал чинь энгийн сайхан юм аа. Эрх чөлөө л гэж энэ байх. Би ч гэртээ очоод л эрх чөлөө дуусааш дээ хэ хэ. За за тэр яахав явъя гэнэ.
Саруулд Цэнгэлийн илэн далангүй юу ч бодох юмгүй ярьдаг зан таалагдах ба шинэ найзтай болсондоо баяртай байна. Саруул Цэнгэл хоёр цайгаа ууцгаагаад хичээлдээ явахаар автобусны буудал руу алхана. Цэнгэл зам руу гарч такси зогсоон би тийшээ алхахгүй шүү. Өчигдөр дээшээ алхах гэж ядарч үхэх шахсан. За, суу явъя гэсээр хоёул хичээл дээрээ ирэв. Орж ирэхэд инээмсэглэн угтдаг Уянгагийн инээд алга болжээ, тэрээр дугарахгүй байх ба Саруулын ширээнээс өөр газар сууна.
Саруул “Энэ Уянга яасын бол гэрт нь л муу юм болж” хэмээн бодоод хичээлээ гарган ширээний ард суув. Цэнгэл ч Сараа дээр очин юм ярин суув. Хичээлийн цаг дуусч Саруул тэсэлгүй Уянга дээр очин: — Чи яагаав юу болсон юм бэ? Гэрт чинь янз бүрийн юм болоогүй биз гэхэд Уянга.
Та чинь өчигдөр хичээл хийх завгүй ажилтай гээд байсан баардаж бас болоогүй ээ, охин булаацалдаж зодоон хийсэн гэл үү? Би таныг арай ч ийм хүн гэж бодоогүй шүү . Яасан тэгээд нөгөө охинтойгоо танилцаж чадаа юу ? гэхэд Цэнгэл хажуунаас нь: — Чи одоо юу яриад байна, хүмүүс байхад чинь, юун охин бэ? гэж шивнэхэд Уянга үнэхээр уурлаж байгаа нь илхэн Саруулыг тас хийтэл алгадаад гараад явчив. Саруул хацраа барин нүүрээ илээд Сараа дээр очин: — Чи одоо юу гээд хэлчихсэн юм. Сараа: — Үнэнийг л хэлсэн ш дээ. Чи өөрөө л нэг охин өмөөрөөд л зодолдоо биздээ , Тэглээч Уянга өглөө миний утсаар ярьж байгаад өчигдөр бид хоёрын авахуулсан зургийг харчаад над руу дайраад байхаар нь би бүгдий нь ярьчихсан юм гэнэ. Саруул сандал дээр суугаад за за энэ нь ч дээр биз дээ хэмээн бодлоо.
Цэнгэл Саруулын хажууд суугаад: — Энэ шувуухай чинь чамд сайн ч биш бүр дурлачихсан юм биш үү? Би л чиний оронд байсан бол ардаас нь гарна аа, Үгүй ээ гүйнэ ээ. Тэр уруул дээр нь үнсээ л тэврээ л , хайртай шүү гээд марзганан хэлэхэд .. .. . Саруул: — За за одоо болно. Чиний хувьд харин түүнээс хол байгаарай гэсээр гараад явав. Цэнгэл инээн: — За ойлголоо доо. Надад тэглээ ч өөр шувуухай байгаа. Сараа чи тэхдээ хэлдэггүй л байсан байхгүй юу ? Чамтай дахиж шоудахгүй ээ. Намайг ч баллаж мэдэх юм байна гэнэ. Энэ явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрчээ. 5- сар гарч байв. Урин дулаан болжээ. Саруул элсэлтийн шалгалтандаа бэлдсээр… Одоо сарын дараа шалгалттай гэхээр догдлон хүлээнэ. Бат түүнийг шалгалтаа дуустал ажил хийхгүй байж болно гэсэн тул өдөртөө Должин эмгэнийд очиж ус авах,Итгэл болон Сэргэлэн ахынхаа хүүхдүүдтэй тоглох завтай. Нэгэн өдөр Должин эмгэнийд очтол Пунцаг эмч ирчихсэн сууж байлаа.
Саруул: — Хүүе та чинь гэсээр эрх хүүхэд шиг тэврэн авав.Пунцаг Саруулыг сайтар хараад: — Манай Саруул мөн үү энэ чинь, танигдахын аргагүй болж шүү , Өвөл ирэх гээд амжсангүй. Харин сая хурал зөвлөгөөнд дуудахаар нь уухайн тас хүрээд ирлээ. За тэгээд чи минь сайн уу? Хичээл сурлага өндөр биз дээ хотын залуу болж ээ хэмээн ихэд баяртай байна. Саруул: — Хичээл сайн байгаа. Энэ жил ямарч байсан сургуульдаа орчих байхаа хэмээн инээнэ. Таныг харсан чинь нутгаа бүүр саначихлаа гээд найзууд болоод нутгийн сонин сайхан асуун ярилцана. Пунцаг инээмсэглэн: — Удахгүй Нараа ирэх байхаа. Ямааны ноолуурнаасаа чамд нэг мотоцикл илүүчлэх юм яриад явсан ш дээ. Саруул: — Ээ тэрийг нь одоо хаана унана даа хэмээн инээнэ. Пунцаг Должины зүг харан: — Та минь биеэ сайн үзүүлж харуулж байгаа биз дээ. Бас нэг муу мэдээ сонслоо. Долгор гуай / Нандиагийн ээж/ өнгөрсөн гэх юм . Би ч саяхан л хүнээс сонссон гэж хэлж дуусаагүй байтал , саяхан баяр хөөртэй байсан Саруул сандал дээр давхийн цочиж Пунцаг тийш харна. Пунцаг: — Харин тоогүй юм болж ээ. Биеэ ганд нь хаячихаж л дээ энд ирээд. Уул нь хөдөө эмнэлэгт жилдээ 2 удаа хэвтчихдэг байсан юмсан.

Хотод ч тэгээд хүн өөрийнхөө төлөө явахгүй бол эмнэлэг хол газар шүү дээ .Та минь, одоо нэг үзүүлчих үү? гээд ажлын цүнхээ уудлан чагнуур болон бусад зүйл гаргаж ирнэ. Должин нулимсаа арчин: — Хөөрхий минь уулзана гэж ярьсаар уулзаж чадсангүй дээ. Хорвоо гэж ! Муу эгч нь найзуудаасаа өнчин үлдлээ дээ хэмээн их л харамсан санаа алдан сууна. Саруул чимээгүйхэн гэрээс гараад нулимсаа дуслуулан сүүлийн удаа уулзахад Долгор хөгшний хэлсэн үгс бодогдохын зэрэгцээ Нандиад ямар хэцүү байгаа бол гэж бодохоор хоолой арган мэгшинэ. Пунцаг гэрээс гарч ирэн Саруулыг дуудна. Саруул нулимсаа нуун арчаад очиход Пунцаг: — Должин эгчийг эмнэлэгт үзүүлэх шаардлагатай. Өөрөө явж үзүүлнэ гэж байгаа ч яг явах дээрээ тулвал би итгэлгүй л байна . Тэхдээ биеийн байдал бол хэвийн байна. Ер нь өдий насны хүн шинжилгээ хийлгэж эмчийн хяналтанд байх хэрэгтэй байдаг юм. Сувилал , эмнэлэгт нэг хэвтээд эмчилгээ хийлгэчихэд гэмгүй. Миний дүү мундаг байна, ажил хийж мөнгө олж ирдэг гэж сонслоо. Бүр тусдаа гарсан гэнэ үү ? За тэгээд одоо эхнэр авах юм биз дээ гээд инээмсэглэнэ. Саруул: — Хавар би Должин эгчийг сувилалд хэвтүүлэх гэтэл өөрөө зөрөөд яваагүй. Хажуугаар нь Сэрэглэн ахын 2,Шүрээгийн 1 хүүхдийг хараад завгүй хүн л байх юм. Яваандаа би хажуудаа авна гэж бодож байгаа. Та бүү санаа зов гэхэд Пунцаг бахархалтай нь аргагүй тэврээд: — За ах нь буцлаа гэв. Саруул: — Та надад талийгч Долгор эгчийн хамаатан садан эсвэл Нандиагийн дугаарыг олоод өгөөч гэхэд Пунцаг чухал харснаа: — Тэр болох байхаа. Нандиа нь том гэдэстэй явна гэсэн.
Найз нөхөд улсууд энэ л үед тус болдог юм ш дээ гээд Саруулын утасны дугаарыг тэмдэглэн аваад явав. Саруул өнөөдөр зөвхөн Нандиаг л бодож байх бөгөөд өөрөө ч хаалгаар гаран гэрийн зүг явав. Гэртээ ирэхэд үүдэн дээр нь Цэнгэл сууж байв. — Юу болов найз, Наад царай зүсээ, Чи чинь яачхав аа? Хүүе дуугар л даа гэхэд Саруул: — Зүгээрээ орцгооё гэнэ. Цэнгэл шалсаар байгаад бүгдийг яриулаад, Нандиа гэнээ жинхэнэ нэр нь хэн юм гэхэд Саруул том харан яах гэж байгаан гэнэ. Цэнгэл: — Үгүй ээ, Манай нэг ах цагдаад ажилладаг хүн бий, Хайлгавал олдох ч юм билүү. Тэглээч Багшийн сургууль дээр нь очоод хүнээс асуугаал эсвэл 7 хоног үүдэнд нь зогсоход л олно гэхэд Саруул Цэнгэл рүү харан.

Чи надад тусална биздээ хэмээн царайн дахь гунигаа үргээн хэлэхэд Цэнгэл инээн: — Тэгэлгүй яахав эхлээд хоол хийж идье өлсөж байна . Маргааш өглөө хамт тэр сургууль дээр нь очъё. Манай найзуудаас хэдэн хүүхэд сурдаг туслах байх гэнэ. Саруул инээмсэглэн: — Чамд баярлалаа, найз нь дуртай хоолыг чинь хийж өгье . Ёстой яахаач мэдэхгүй байлаа шүү гэхэд Цэнгэл инээн: — Хичээлдээ сайн ийм хүн байж иймхэн юм бодож олж чадахгүй гээд шоолсон харцаар харахад Саруул бараг Нандиаг олчихсон мэт догдлон хоол хийхээр босно.