Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 10-р хэсэг

АГУУ ХАЙР 10-р хэсэг

0 секунд уншина
0
0
336

Баатар аа, чи муу золбин гөлөг дуугүй бай. Чам шиг юмыг бол зөндөө харсан шүү муу хулгайч минь гэнэ. Саруул одоо л гэж бодон үг хэлэлгүй Баатарыг зодож эхлэв . Тэрээр чи арай хэтэрч байна шүү ? юм гэдэг хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү.

Дээр хүртэл Шүрээг зодсон байсныг чинь мэднэ шүү. Чамд арай ч ингэж дээрэлхүүлэх болоогүй гээд балбаж өгөх нь тэр. Должин эмгэн салгах гэж хичээсэн ч Баатар тийм ч амар хүнд зодуулах хүн биш тул гэрээс гаран мод барин дайрна.

Ийн хашаанд хэрэг мандаж хажуу айлын хүмүүс гарч ирэн салгаж байх зуур цагдаагийн машин хашааны гадаа ирэв . Саруул уурласандаа хашгиран Баатараад чи ямар даварсан хүн бэ? Дахиж ирвэл чамайг . . . . гэсээр нэг мэдэхэд… цагдаад гавлуулав .

Саруул ийн нэг шөнийг цагдаагийн байранд өнгөрүүлэв . Баатарын ээж гэх Надмид гуай өглөө эртлэн цагдаагийн хэсэг дээр өргөдөл барьсаар орж ирэв. Уул нь харилцан зодоон боловч Надмид гуай гомдол гаргаж хууль дүрэм ярьж Саруулыг баахан загнав. Саруул нэг их тоохгүй зогсовч Баатараа хууч тархи толгойны өвчтэй байсныг яаж мэдэх билээ. Баатараа.

Надмид хоёр эмнэлгээр явсаар шүүх эмнэлэгийн дүгнэлт бичүүлж ирээд Саруулаас 5 сая төгрөг нэхэмжлэв. Должин эмгэн Баатраад хандан гомдлоо буцаахыг гуйгаад чи чинь яаж байгаа юм бэ? Саруулыгаа уучилчих л даа залуу хүмүүс аль муудалцахыг тэр гэхэв, Надмид Должин эмгэн рүү ойртож ирээд тэгж ярихгүй шүү. Одоо бүр амар юм болох нь, хаанаас нь мэдэгдэхгүй гадны хүн авчирч зодуулаад л, явдаг газраар нь явна шүү харин.

Ер нь тэгээд ч таарч тохирохгүй хүмүүс эртхэн салсан ч дээр биз гээд хаалга саван гарч одов. Должин эмгэн ээ энэ хүнийг хараарай хүүхдүүдээ салгана гэж явж байдаг, би эвлэрүүлэх гэж хичээж байдаг мөн таарч дээ. Надмид их айхтар сүрхий хэл амтай хүн Саруул минь яана даа хоёулаа гэсэн бодолд автан суулаа. Удалгүй Шүрэнцэцэг Итгэлтэй орж ирэв. Тэр гэрээсээ хувцас хунараа аваад ирж. Должин эмгэн нүдээрээ ширэв татаад за чи чинь яахаараа хувцас хунараа бөөгнүүлээд аваад ирэв гэхэд Шүрээ юу ч дугарахгүй л уйлж сууна. Саруул Шүрээг тэвэрч зүгээр дээ санаа битгий зов гээд нулимсыг нь арччихаад гэрээс гарч явна. Тэрээр өнөөдөр шийдмэг алхах бөгөөд гартаа ээжийнхээ насаараа хураасан хадгаламжийн дэвтрийг атгажээ.

Яагаад гэвэл Надмид бол зогсохгүй тэр байтугай ч явах хүн гэдэг нь илэрхий байв. Саруул банканд ирж дэвтрээ үзүүлтэл теллер бүсгүй Саруулыг ихэд том хараад: — Уучлаарай. Энэ хадгаламж хугацаатай юм байна. 4 жилийн дараа хугацаа нь дуусна. Тэр үед та гүйлгээ хийж болно. Одоо боломжгүй юм байна. Та хүсвэл хадгаламжнаасаа шимтгэл төлж мөнгө гаргаж болно гэхэд Саруул бодолхийн шимтгэл гэж юу билээ хэмээн асуун теллерээс бага сага юм тодруулаад гэрийн зүг буцав. Саруул нэг л зүйлийг ойлгож байв. Ээж минь цаг хугацаатай хийж, тийм болохоор яаав ч энэ мөнгөнд хүрч болохгүй. Харин яаж 5 сая төгрөг олох билээ. Бат ахаас өөр хүн санаанд нь буухгүй байв.

Саруул гэртээ ирэн хувцсаа солиод ажил руугаа явав. Ажил дээрээ ирэхэд Төмөрөө: — Өө ашгүй, Та ирчихэв үү. Өнөөдөр цемент байхгүй. Тоосгоны хоёр воган байна гэнэ хэмээн ярилцаж зогстол Бат ч цаанаас ирэн мэндлээд Саруулыг гярхай ажигласан бололтой: — Чи яагаа вэ? Нэг юм болж тийм үү ? За орой ярилцъя гэв . Саруул толгой дохиод ажилдаа гарав . Орой болжээ. Ажил ч дуусав. Бат Саруулыг дуудан: — За яриад бай, юу болов, өнөөдөр чи юм дуугарсангүй их сонин байх чинь гэхэд Саруул учир явдал зодоон гээд бүгдийг Батад ярив. Бат Саруулыг нухацтай хараад: — Маргааш хоёулаа цагдаагийн хэсэг дээр чинь очъёо, арай их төлбөр нэхэмжилсэн байна . Одоо битгий олон юм бод.

Маргааш болтол баяртай гэх зуураа өө нээрээ чи ер нь тусдаа амьдарвал яасын байр түрээслээд гээд машиндаа суун яваад өгөв. Саруул Бат ахынхаа хэлснийг бодсоор гэрт ирвэл Сэргэлэн нилээн ууртай сууна. Тэрээр Баатарыг арчаагүй новш гэж баахан хараал урсгана. Саруул юу ч дугаралгүй унтаад өгөв . Маргааш өглөө болжээ Саруул цай ундаа ууж дуусаад гэрээс гарч явах гэхэд Должин хөгшин би цуг явъя гэхэд нь Саруул: — Та байж бай гээд гарч явав. Бат ах нь тохирсон ёсоороо цагдаагийн хэсгийн үүдэнд зогсож байв. Саруулыг хараад дуудан: — Би уулзлаа. Хэл ам хийгээд байх нь юу л бол… хэцүү л юм байна. Ядаж өвчтэй хүн байсан юм байна. Эмнэлгийн дүгнэлттэй бол яаж ч болохгүй шүү гээд ямар ч байсан тэр Надмидтай чинь уулзъя.

Хэдэн төгрөг атгуулж байж л……. за яахав . Чи ахдаа, мэдээж эргүүлж төлнө шүү гээд инээмсэглэв. Удалгүй Надмид ирж маш их ууртай царай гарган: — За яаав Саруулаа гэхэд Бат: — Мөнгийг чинь өгье. Тэхдээ 5 сая байхгүй 2 сая л байна. Бэлэн гээд боодол мөнгө өгөхөд Надмид шүүрэн аваад: — Үлдсэнийг нь хэзээ өгөх юм , удаахгүй шүү гэсээр цааш эргэв. Саруул Батад: — Та намайг аварлаа шүү. Ойрын хэд хоног хэцүү л байлаа гэв. Бат инээмсэглэн: — Одоо хичээлээ сайн хий, бусад зүйлээс холуур яваарай. Муу хүмүүс бас байдаг юм шүү дээ гэсээр машиндаа суун одов .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *