Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 9-р хэсэг

АГУУ ХАЙР 9-р хэсэг

0 секунд уншина
0
0
641

Маргааш өглөө нь Саруул хичээлдээ явах замдаа Уянгаагийн царайг яаж харна даа хэмээн халгасаар хичээлдээ орвол Уянга үг дуугарахгүй сууна.

Хичээл тарж хүүхдүүд ангиас гарав. Саруул Уянга руу харан: — Ахыгаа уучлаарай. Би нѳгѳѳ ажилтай… Бат ах дуудаад тэгээд …гэхэд Уянга: — Та ямар ѳѳдгүй юм, Би ажил дээр чинь очсон та байгаагүй. Саруул: –Би чамд бэлэг авсан үүнийг хар даа. Нѳгѳѳ дээр чиний үзээд байсан зүүлт гэхэд Уянга: — Энэ хос зүүлт байсан.

Таных хаана байна гээд та яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ? Би танд хайртай ойлгож байна уу? Хайртай. Өчигдѳр найзуудынхаа хажууд хэлэх гэсэн юм гэнгүүт уйлсаар гарч одов. Саруул бодлогошрон “Уянга чи бид хоёр хэзээч нийлэхгүй хүмүүс” гэж амандаа шивнэн зүүлтийг халаасандаа хийгээд ажилдаа явахаар гарав. Саруул ажилдаа ирэхэд Бат инээмсэглэн: — Өчигдөр Уянга чамайг энд бараг 4 цаг хүлээж байгаад явсан шүү.

Уянга их сайхан сэтгэлтэй, гэрийхнээсээ шал өөр хүн харагддаг. Манай ах ч их чанга хүндээ гээд за тэр яахав. Өнөөдөр их ажилтай шүү хоёулаа. Чи энэ хүүхдүүдийг аваад зааварлаад ажилла. Цалин мөнгий нь чамд өгчихье өө. Ах нь хувийн ажилтай гээд машиндаа суун боодол мөнгө атгуулаад явав.

Саруул энэ яваа насандаа ийм их мөнгө барьж үзээгүй бөгөөд айх гайхах зэрэгцэн өөрт нь ингэж итгэж байгаад их л бодлогоширно. Ийн зогсох зуур нэгэн хүү Саруул ахаа баярласан шүү гээд жижиг савтай өнөөх тосыг өгөв.Саруул: — Чи чинь хэн билээ гэхэд Та намайг танихгүй байна уу? Намайг Төмөрөө гэдэг 16 настай. Та надад тос түрх гэж өгсөн ш дээ яагаав гээд инээхэд Саруул аан нээрээ тийм.

Миний дүүгийн шалбархай аньсан уу ? хэцүү шүү холгоод юм хийж болдоггүй юм. Харин тиймээ гэхдээ одоо дажгүй ээ хэмээн жаахан хүү инээмсэглэн хэлэхэд Саруул хүүг өрөвдсөн харцаар хараад: — Миний дүү ингэхэд сургууль хичээл гэж хаана байдаг билээ. Хоёулаа ажлаа хийж дуусчхаад жаахан юм ярья. Одоо энэ 2 воган цементийг буулгана даа гэсээр бусад залуус дээр очин заавар , зөвлөгөө өгөөд ажил эхлэв. Энэ өдөр Бат ахын хэлсэн үг санаанаас гарахгүй байх бөгөөд Уянга 4 цаг ажил дээр нь хүлээсэн гэхээр төрсөн өдрийн үйл ажиллагаа болоогүйг илтгэнэ.

Саруул Уянгыг бодох тусам өөртөө гэмшин “ Би чинь өнчин өрөөсөн хүн, дээр нь өнөөдрөөс маргаашийн хооронд амьдарч байгаа хүн. Тэглээ ч намайг зүгээр л шохоорхож байгаа биз дээ” хэмээн бодно. Саруул болон шинэ танил Төмөрөөгийн ажил оройн 20 цагт сая дуусав. Их ядарчээ. Төмөр Саруул руу харан: — Та ингэхэд яагаад бид нартай хамт ажилладаг юм.

Уул нь Бат ах таныг зааварлагч үгэнд нь сайн ороорой гэсэн ш дээ. Бусад даамал, зааварлагч нар зүгээр л суух юм гэхэд Саруул инээн: — Юу гэж дээ, Би та нартай л адилхан ачигч. Хүнд тушаан захирчхаад зүгээр сууна гэдэг юу гэсэн үг үү. Ах нь ч гэсэн ядарч үбайна, ядарч олсон мөнгө их амттай шүү гээд за хоёулаа цуг хоолонд оръё. Ах нь даая. Чиний хичээл номын тухай ярилцъя, ийм залуу хүүхдээрээ ингэж энд өдөр хоногийг өнгөрөөж болохгүй гээд боодолтой мөнгөө ажилчдадаа тарааж өгөөд Төмөрийг дагуулан цайны газар орж суув. Хоол ч гарлаа. Төмөр тэр хоёр их өлссөн тул юу ч дуугаралгүй идэж орхив. Төмөр хоол идэж дуусаад: — Дүү нь энэ ойрхон подволд эгчтэйгээ амьдардаг. Аав маань бага байхад өнгөрсөн. Ээж маань харин гээд нулимс дуслуулан хүнтэй суугаад… тэхдээ ааваас хойш их архи уух болсон.

Эгч тэр хоёр таарамж муутай. Би харин ээжийгээ их санадаг гэхэд Саруул саяхан инээж байсан баяр хөөр нь алга болж: — Тэгээд чи сургуульд сурдаггүй юмуу гэж лавлаж асуув. Төмөр 1 жил завсардсан. Би хичээлдээ дуртай, гэвч эгч минь оюутан. Би ажил хийхгүй бол түрээсийн байрны мөнгө хэн өгөх юм бэ? гэхэд Саруулын нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнэн: — Хүний амьдралаа гэж… Чи бид хоёр зовлон нэгтэй хүмүүс юм. Харин сургууль завсардаж болохгүй шүү. Би Бат ахтай ярьж байгаад чамайг сургуульд чинь оруулах талаар бодъё. Чөлөө заваараа ирж ажиллаж бай .Бат ах их сайн хүн. Багаасаа хар бор ажил хийж өдий зэрэгт яваа мундаг хүн. Бид хоёрт тусална гэж би итгэж байна.

Тэгж байгаад эгчтэй чинь уулзана аа. Чиний хувцас хунар барагтай харагдах юм. Ах нь сургуульд орчихвол чамд хувцас хунар авч өгнө өө гэв. Төмөр баярлалаа ахаа, тэхдээ би хичээлдээ явдаггүй ч сурах бичгээ үзэж суудаг. Та хүсвэл хараарай гээд инээхэд Саруул хэрсүү энэ хүүг хараад би 16 настай байхдаа ээждээ эрхэлж хоол нэхэж идэхээс өөр юм хийдэггүй байж билээ. Тэгэхэд энэ жаахан хүү өнөөдөр ийм их ачаа үүрч явах гэж хөөрхий ээж минь хэмээн бодоод нулимсаа нуун за хоёулаа явъя даа . Нөгөөдөр их ажилтай гэсэн шүү, чи харин тамхи татаж харагдах юм. Буруу даа, сайн эд биш ах нь татдаг байсан. Одоо харин үгүй. Чи минь наадхаа хаяж үзээрэй дээ гэхэд Төмөр за тэгнэ ээ татахгүй ээ гэж амлаад цайны газраас гаран гэр гэрийн зүг явцгаав. Саруул ийн автобусны буудал дөхөж явтал утас дуугарав. Уянга байлаа.

Тэрээр гэртээ ганцаараа байна. Манайхан амралтанд явсан, тэглээч ярих юм байна гэв. Саруул төрсөн өдөрт нь очоогүй тул татгалзаж чадсангүй. . Саруул Уянгагийнд шууд очив. Очиход Уянга пиво уучихсан суух агаад Саруулыг гэртээ оруулаад таныг ирэхгүй нь гэж их айлаа шүү . Уучлаарай, өдөр анги дээр уурласанд хэмээгээд инээв. Саруул за тэр яах вэ ? чи чинь байтлаа пиво уух нь үү дээ ? Одоо боль согтоно шүү гээд ширээн дээрх пивоны савыг хурааж авав.Уянга буйдан дээр суун: — Ингэхэд танд ямар эмэгтэй таалагддаг вэ? хэмээн асуухад Саруул: — Тэрийг мэдэж яах нь уу чи, нилээн согтож одоо амар. Би явлаа. Маргааш хоёулаа ярилцъя . Энэ нөгөө зүүлт би өөрийнхийгөө зүүчихсэн байсан юмаа гэхэд Уянга ухасхийн аваад тэгээд надаа хэлэхгүй яасан юм бэ ? Баярлалаа.

Наад зүүлтээ хүзүүнээсээ салгаж болохгүй шүү гээд тэврэхэд Саруул: — За ойлголоо. Одоо унт. Маргааш ярилцъя гээд хаалга руу зүглэхэд Уянга: — Таны хацар дээр юм наалдчихсан байна гээд Саруулыг гэнэдүүлэн уруул дээр нь үнсэхэд Саруул зөөлөн түлхэн: — Чи чинь яаж байна аа. Одоо уухгүй шүү согтсон байна гэсээр гарч одов. Саруул ийн анх эмэгтэй хүний уруул мэдэрсэн санаандгүй тохиол байлаа.Ийнхүү Уянгын тухай энэ тэрийг бодсоор явтал нэгэнт гэрийнхээ үүдэнд ирсэн байв. Гэрт орвол Баатар иржээ. Тэр хирдээ “хөөрхөн” агсамнасан бололтой. Эмгэн уйлж сууна. Саруул юу болов яав хэмээн Должин эмгэнээс асуутал:

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *