Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 8-р хэсэг

АГУУ ХАЙР 8-р хэсэг

0 секунд уншина
0
0
758

Саруул нүдээ арчаад Итгэлийг тэврэн авч: — Санасан шүү, Хөөрхөн залуу минь хэмээн үнсээд, Шүрээ рүү харвал нүд нь нэг л хөх туяатай харагдав. Шүрээ.

Сайн байна уу ? Саруул аа. Чи сайн биздээ гэхэд Саруул: — Сайн гээд Баатарааг их л янз муутай хараад Сайн уу? гээд гараад явчив. Саруул гадаа гараад уурандаа шатах агаад “Энэ Баатараа одоо бүр гар хүрдэг болж ээ, За яахав ээ тэгж л бай” хэмээн энэ удаа эргэлзээгүй занасан байлаа. Саруул орж эргэн ирэхэд Сэргэлэн их л ууртай царайтай харагдав. Баатараа нүдээ эргэлдүүлэн худлаа инээж сууна. Должин хөгшин.

Би танайд очихгүй ээ. Саруул бид хоёр цуг хамт байх ёстой хүмүүс. Хүүхдээ харуулмаар байвал өөрсдөө авчирч өг л дөө гэв. Саруул дуугүй л сууна. Ийнхүү тулга тойрсон , ойр зуурын яриа өрнөсөөр шинэ онтойгоо золгож шампанскаа буудуулан бүгд хундага тулгав. Шинэ оны энэ өдрөөс хойш 2 сар өнгөрөв .

Саруул сургалтандаа явна ажлаа ч хийнэ. Бас Уянгагийнд 7 хоногт 2 удаа очиж хичээл заана, амьдрал үргэлжилсээр. Должин хөгшин нэгэн өдөр Саруулд: — Одоо удахгүй цагаан сар боллоо. Цаг хугацаа хурдан юм даа . Харин түлээ нүүрс дуусч байдаг, одоо яадаг юм билээ. Цагаан сард бэлдэх мөнгө төгрөг нь ч хаана байна бүү мэд гэх мөртлөө за болох байлгүй дээ гээд Энэ

Сэрэглэн юу хийдэг хүн юм бол доо. Өглөө ажилтай хүн л гарах юм оруулж байгаа орлого харагдахгүй юм. Золиг бас үнэртүүлнэ шүү гээд их л дурамжхан амандаа бувтнана. Саруул Должин руу харан: — За болно доо. Сэрэглэн ах хааяа уудаг ч харин ч элдэв зан аашгүй хүн шүү хэмээн “өмөөрөхөд” Должин: — Цөг гэм, архи уугаад амьдрал нь дээшилсэн хүн би лав хараагүй юмдаг. Чи л холуур яваарай даа, архинаас гэхэд Саруул: — За юу гэж дээ хэмээн инээгээд “Би явлаа” гээд хичээлдээ явахаар гарч одов .

Саруул Должин эгчийгээ бодох бүр өрөвдөнө.Яагаад гэвэл хөдөөнөө амьдарч болоод л байдаг байсан хүн өнөөдөр гал алдан суух бас дээр нь Шүрээ болоод Сэргэлэнд санаа зовних эхийн сэтгэл үнэндээ бол өөрийг нь дагуулж биш дагаж ирснийг ойлгох бөгөөд таныхаа ачийг заавал хариулна гэж бодсоор автобусанд суун шинэ өдөр эхлэв ээ . Саруул хичээл дээрээ ирэхэд Уянга аль хэдийн ирчхээд Саруулыг харан инээмсэглэж: — Өнѳѳдѳр миний тѳрсѳн ѳдѳр яг 18 нас хүрч байна шүү дээ .Өѳрѳѳр хэлбэл том хүн болж байна гэсэн үг. Өнѳѳдѳр ямарч байсан зав гаргана шүү.Орой манай найзууд уулзаж хоол иднэ хэмээн баярлан өгүүлэхэд Саруул баяр хүргээд: — За тэгье. Тэхдээ би удахгүй шүү гэлээ.

Хичээлээ тараад тэрээр бэлэг дурсгалын дэлгүүрээр орж Уянгад ямар бэлэг сонгохоо шийдэж чадахгүй тээнэгэлзэн зогсохдоо Уянгын ѳѳрт нь ямар сайн ханддаггийг бодохоор заавал бэлэг сонгох ёстой хэмээн бодно.Ийнхүү явсаар 3 ,4 – р хороололд ирэв. Уянгатай нилээн хэдэн удаа ирсэн тул хаанаас хайхаа мэдэж байв.Саруул хэсэг явж ойролцоо түцэнд орж ундаа авч уунгаа за за аятайхан чихмэл тоглоом , бас цэцэг ѳѳр одоо юу байж болох уу ? Бодсоор нээрээ, нэг зүүлт их л шохоорхон харж байсан нь санаанд буув. Саруул түүнийг нээрээ хаана үзэж байлаа хэмээн бодоод 1000 нэр рүү чиглэн явсаар үүдэнд нь ирэх үед танил хоолой.

Миний хүү, Саруул аа гэх нь тэр. Саруул ч яаран эргэн харвал нүдэндээ ч итгэсэнгүй. Надиагийн ээж болох Долгор эмгэн инээмсэглэн зогсоно. Саруул: — Та чинь энд юу хийж сууна вэ ? Эгч минь наад чинь юу вэ ? Долгор хѳгшин жижиг хайрцган дотор зарж буй ширхгийн тамхи, жижиглэнгийн чихрээ таглан , –Гэрт суухаар уйдаад байх юм бна шүү дээ. Хааяа ирж суудаг юм. Цагдаа нар хѳѳх нь жаахан хэцүү, тэхдээ яах вэ? хүнээс гуйхгүй хоолоо идчихдэг шүү. Ингэхэд Должин минь хаана байна вэ? Та хоёр энд ирсэн гэж дуулсан. Бие тэнхээ нь сайн уу хэмээн ханиалгахад Саруул: — Сайн сайн бид хоёр цуг Сэргэлэн ахынд байгаа. Орой боллоо. Танайх хаана вэ? Би хүргэж ѳгье. Нандиатай ч уулзья гээд хайрцагтай зүйлийг нь ѳргѳхѳд Долгор хѳгшин баярлан. — Тэг хүүхээ.

Манайх дэнжийн 1000 д байгаа. Чи минь танигдахын аргагүй болжээ. Талийгч аав чинь яг чам шиг залуу байж билээ гээд нүдээ нухлаад автобусны буудал руу алхав . Тэр хоёр ойр зуур юм ярьсаар нэгэн хашааны үүдэнд ирээд Долгор эмгэ,н: — Манайх энэ дээ, , удахгүй нүүх санаатай байгаа. Нандиа шѳнѳ л ирдэг.Хааяа ирдэггүй, тийм л их хичээлтэй байдаг юм байхдаа хѳѳрхий гэсээр гэрт орвол тавилга гэхээр олигтой зүйл харагдсангүйн дээр хуучин муу дрож дэвссэн хоёр тѳмѳр ортой, хойно оо нэг хар зурагттай айл угтав. Саруул байдлыг ажиглангаа Нандиагийн дугаар хэд билээ надад ѳгсѳн утас нь холбогдохгүй юм. Би нэг гараад ирье удахгүй гэсээр гарав. Тэрээр “Энэ хүйтэнд тэнд сууж байх гэж

Нандиа мэддэг бол яасан ч тэнд ээжийгээ суулгахгүй дээ надад гэрээ зааж ѳгѳхгүй байсан нь ийм учиртай байж. Өнѳѳдѳр заавал уулздаг хэрэг гэж” бодоод жаахан түлээ нүүрс ,бага сага мах, хоол хүнсний зүйл цуглуулаад гэрт эргэн орвол Долгор эмгэн цай чанаж байх бѳгѳѳд: — Өѳ яах нь вэ?, зѳндѳѳ юм авчирч шүү. Нандиа нь ирж яваа гэнээ. Чамайг ирсэн гэж хэлсэнгүй. Манай хүн чинь муу хар гэртээ хүн авчрах их дургүй золиг гэв. Саруул, Долгор хөгшинтэй хоол хийлцэн, нутгийн сонин ярилцан их л дотно байхуйд Долгор хөгшний сэтгэлд наран мандах мэт болж хөгшин залуу хоёр ид ”халан” байтал хаалга дуугарсаар Нандиа орж ирээд: Долгор эмгэн ч Саруулд дотночилон хандах нь ойлгомжтой. Хаалга дуугарсаар Нандиа орж ирэнгүүт: — Хүүе энэ чинь Саруул уу даа? Ямар сонин хүн бэ? Та хоёр хаана таарав гэхэд Саруул хороололд. . . . . хэмээн сулхан дуугарахтай зэрэгцэн Долгор: — Аан, саяхан энүүхэн доор явж байгаад танихгүй ѳнгѳрѳѳх шахлаа гэх нь тэр. Саруул ч.

Тймээ бүр баярлаад сууж байна. Чи харин над руу залгахгүй. Би чамруу зѳндѳѳ залгасан гэхэд Нандиа хэсэг чимээгүй байснаа: — Би утсаа алдаад тэгээд дугаар чинь байдаггүй. Уучлаарай гээд гурвуул хоол цай болсоор орой болгожээ. Саруул ч явах болов. Долгор эмгэн ирж байгаарай миний хүү гэнэ Нандиа гаргаж ѳгѳхѳѳр цуг гарав. Саруул: — Нандиа, би чамтай дахиж уулзаж чадахгүй нь гэж их л айлаа. Энэ хэдэн сар чамайг л бодож явлаа шүү. Би үнэндээ чамд… гэхэд Нандиа яриа таслан.

Би мэднэ ээ. Би одоо 3 сартай жирэмсэн, чамайг надад ямрыг би мэднэ. Би чамтай даанч хожуу таарчихсан юм.Би их тэнэг юм хийчихлээ. Би муу хүн, чи надаар яахав дээ. Миний найз залуу нилээн хартай хүн. Тэгэхээр хоёулаа холбоотой байж болохгүй байхаа. Харин ээжтэй минь ярьж байгаарай. Чамайг хааяа яриад л байдаг юм хэмээн инээн хэлэхэд Саруулд яагаад ч юм Нандиа нэг юм нуугаад байх шиг санагдав. Ийн автобусанд суун Нандиа ,Долгор хѳгшин хоёртой уулзсандаа аз жаргалтай инээмсэглэн явах бѳгѳѳд гэнэт Уянга хэмээн дотор нь зурсхийн.

“Одоо яанаа ядаж утас унтарчихсан. Уянга ёстой уурлаж байгаа даа” гэж санаа зовон бодсоор гэртээ ирээд Должин хѳгшинд Долгор эмгэнийд очсон бүх зүйлээ яривал Должин: — Муу Долгор минь сайнгүй байгаа юм байна даа. Дараа хоёул цуг очъё байз. Сайхан сэтгэлтэй сайн хүн шүү . Нандиа та хоёрыг суулгана гэж бид 3 их ярьдагсан хэмээн инээн хэвтэв. Саруул ч Нандиаг бодсоор хэвтэнэ .

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *