Home Өгүүллэг АГУУ ХАЙР 7-р хэсэг

АГУУ ХАЙР 7-р хэсэг

1 second read
0
0
904

Саруул: — Юу вэ ? энэ чинь гэхэд Уянга: — Таны юмнууд аа, май, хичээлдээ сайжирч байгаагийн бэлэг гээд бодчих оо, тэглээ ч гэрийн багш хүртэл овоо цалинтай шүү. Санаа бүү зовоо. Заавал авна шүү гээд та 31 нд өдөр манайд ирээч.

Манай ээж их баяртай байгаа. Намайг хичээлдээ сайжирсанд. Заавал ирнэ шүү гэхэд Саруул: — Ингэхэд чи надад яагаад ийм сайн байдгийн бэ? Би чамайг дүүгээ л гэж боддог хэмээн хэлэхэд Уянга ч инээмсэглэн: — Би таныг ахаа л гэж боддог ш дээ. Сургуулиа төгсөөд харин юу гэж бодохоо мэдэхгүй байгаа хэмээгээд дэвтрээ гарган за одоо хичээлээ хийе гэв .

Саруул тортой хувцас гутлыг авахгүй гэсэн ч Уянга ятгасаар түүнд атгуулжээ . Гэртээ очоод тортой зүйлийг үзвэл цамц,өмд гээд оймс хүртэл байх бөгөөд Уянгад энэ удаа үнэн голоосоо баярласан бөгөөд ээжээсээ өөр хүнээс анх удаа бэлэг авсан нь энэ байлаа. 12 сарын 31 ний өглөө нар хэдийн манджээ. Өнөөдөр амралтын өдөр тул Саруул ч өндийх янзгүй унтана .

Должин эмгэн гал түлэн цай чанаад Саруул болоод гэрийхнээ дуудан босгов. Сэргэлэн инээмсэглэн: — За өнөөдөр чинь баярын өдөр ш дээ шинэ оноо сайхан угтнаа. Шүрээ ч гэрийхэнтэйгээ ирнэ биз гээд: — Саруулаа ахын дүү цайгаа уучаад усанд яваарай, ах нь баярын юм хум цуглуулна аа гэв. Саруул ч толгой дохин босоод гар нүүрээ угаагаад цайгаа уучхаад усанд явав.

Усанд явж ирэхэд гэрийн эзэд болох 4 байсангүй.Должин эмгэн “Манай хэд баярын юм бэлдэнэ” гээд л гарлаа.Чиний өгсөн мөнгийг бүгдий нь өгчихлөө гээд инээн: — Чамд нэг юм оёсон юм аа. Наад муу оймс чинь бүр сэмэрчихэж. Эгч нь янзалж нөхье дөө, энийг ав гээд бор утсаар нэхсэн яг л ээжийнх нь нэхэж өгдөг оймс байв. Саруул ээжийнхээ нэхсэн оймсноос салдаггүй билээ .

Нулимс цийлэгнэн “Гялайлаа” хэмээн хэлээд оймсыг авч сайн хараад Должин эгч хэдийдээ ингээд нэхчихдэг юм бол надад харагдаагүй дээ гэж бодно . Саруул энэ өглөө цоо шинэ өмд,гутал ,цамцаа өмсч толинд харан үсээ янзлан зогсоно . Должин гайхсан нүдээр хараад : —- Чи хайчих нь вэ? ямар гоё болчихов. Хаашаа явах нь вэ? хэмээхэд Саруул инээмсэглэн: — Аан, айлд уригдсан юмаа. Заавал ир гээд байгаан удахгүй буцаад ирнэ ээ. гээд гэрээс гаран Уянгаагийн гэр лүү явав . Уянгаагийн гэрийг сайн мэдэхгүй тул 5 шарын автобусны буудал дээр хүлээн зогсов.

Төд удалгүй Уянга ирээд: — Хөөх, Та өнөөдөр ёстой гоё харагдаж байна. За явцгаая. Манайд Батаа ахынхан байгаа, бүү санаа зовоорой гээд 5 давхар байрны 4 давхарт гарав. Хамгийн баруун талын хаалгыг онгойлгон, за орцгооё манайд дээр кино үзэхдээ ирж байсан биз дээ. Одоо сайн тогтоогоод аваарай ? гээд Уянга инээмсэглэн Саруулыг оруулан “Бид ирлээ” гэсээр том өрөөнд оров. Тэднийх 4 өрөөтэй нилээн чамин айл болох нь нүдэнд тусна. Бат урьдын адил нүүр дүүрэн инээн угтаж: — За, Саруул ирчхэв үү, Чамайг ирнэ гээд л Уянга сая толины урд сууж сууж гарсан ш дээ. Манай Саруул их сайн залуу даа хэмээн Уянгын ээж Хандмаа руу харан жуумалзана. Хандмаа: — За сууцгаа.

Одоо аав нь ирнэ Уянгаа миний охин салат цай хийж өг гэнэ. Саруул ширээн дээрх амттан , торт , чихэр жимс гээд бүгдийг харангаа “Хөөх ямар их гоё юм бэ? Бүгд нийлээд их үнэтэй тоо гарна даа” хэмээн хачин ч юм шиг гайхсан ч юм шиг бодол орж ирэв . Ингээд байж байтал хаалга дуугарч Уянгын аав гэх өндөр нуруутай, халимаг үстэй костюмтой эр орж ирээд: — Ажлаа зохицуулах гээд удчихлаа гэв. Ардаас нь Уянгын ах , дүү хоёр ч орж ирэв. Ингээд бүгд цуглан Уянга Саруулыг танилцуулав. Уянгын аав нь Саруул руу их л нухацтай хараад: — Энэ манай эхнэр Хандмаа хувийн жижиг бизнестэй түүндээ ажилладаг, том хүү Билэгт маань манай компанид ажилладаг гэр бүлтэй тусдаа гарсан , бага хүү Эрхэс одоо 5- р анги Орчлон сургуульд суралцдаг гэж танилцуулаад намайг Болд гэдэг. Хэвлэлийн хувийн компанитай.

Чи харин хаана юу хийдэг билээ гэхэд Бат манай ажилчин, одоо элсэлтийн шалгалтанд бэлдэж байгаа. Хичээлдээ сайн мундаг залуу байгаа юм гэхэд Болд инээн. — За тийм байдаг байж. Аав , ээж чинь хаана юу хийдэг вэ? гэж лавшруулж асуух нь тэр. Саруул хэзээ ч аав ээжийнхээ тухай ярьдаггүй бөгөөд Бат ч дуугарахгүй сонсохыг хүснэ. Саруулын нүд бүлтгэнэн: — Аав бага байхад өнгөрсөн , Ээж энэ жил өнгөрсөн гэхэд Болд болоод Батын царай хувьсхийн: — Өө уучлаарай, дэмий юм асуучхаж ээ. Мэдэхгүй л асуучлаа, тун харамсалтай байна дүү минь. За за, одоо хоол ундаа идэцгээе. Өнөөдөр баярын өдөр шүү дээ гээд уур амьсгал өөрчлөгдөв.

Уянга Саруулын хувийн амьдралыг тийм ч сайн мэдэхгүй болохоор саяны хэлсэн зүйлд хоолой нь зангиран өрөвдсөн харцаар харахын зэрэгцээ нүдэнд нь нулимс дүүрнэ. Ингээд хоол цай идэж дуусаад зурагт үзэн сууцгаан юм ярив. Болд ам нээн: — Саруул ах ,Саруул ах гээд Уянгын яриад байдаг залуутай ингэж нэг уулзах гэж хичээлдээ сайжирч байгаад нь баярлаж байгаа шүү . Чи ер нь манайд ирж хичээлийг нь давтуул. Харин цагийн хөлс мөнгий нь би өгнө өө. Уянгааг гадагшаа явуулж сургана гэж бодож байгаа. Хичээлээ хийх цаг одоо л эхэлж байна шүү дээ гэхэд Уянга: — Үгүй ээ, би гадагшаа явахгүй, Эндээ сурна гэж хэлсэн биз дээ хэмээн дурамжхан хэлнэ. Хандмаа: — Аав бид хоёр чинь ярилцсаан. Чамайг ээж нь ч явуулах дуртай биш л байна. Тэхдээ тэр нь чамд ирээдүйтэй шүү, тэгж ярьж болохгүй ээ Саруулаа чи дэмжиж байгаа биз дээ хэмээн инээмсэглэхэд Саруул: — Тэгэлгүй яахав. Миний хувьд Улаанбаатарт ирэхэд ёстой гоё санагдсан. Гадаад улс гэхээр бас гоё сайхан л газар байх байхаа гээд Уянгагийн өмнөөс баяртай байлаа . Ийн элдвийг хөөрөлдөн оройн бүрэнхий болгожээ. Бат: — За явъя даа гээд босч хаалга руу аажим алхав. Саруул болон Батын гэрийхэн ч босов. Ийн сайхан оноо гаргаарай гэсээр Болдыхоос гарч машинд суухуйд Бат: — Саруулыгаа хүргэж өгнөө, өнөөдөр гээд Зүүн салаа зүг хөдлөв. Заяа: — Чи ахыгаа харав уу? Тэр хүүхдээ гадаадад сургана гэнэ. Сүлдийгээ ч гэсэн явуулна аа гэхэд Бат.

Саруул аа харж байгаа биз. Ингэж дуурайдаг юм даа. Чи минь харин ахыгаа хаяад явчив даа хэмээн инээхэд Саруул: — Би явахгүй ээ , эндээ ч дасаагүй байхад юун гадаад. Заяа Саруул руу харан: — Харин ч ийм сурлагатай хүүхэд явах л хэрэгтэй. Англи хэл сайн үз. Эндээ сургуулиа төгсчихөөд явбал зүгээр юм. Дараа жилээс Сүлдийнхээ гэрийн багшаар авнаа чамайг. Эднийд цемент үүрэхээс илүү цалинжуулна шүү гэхэд Бат: —За тэгж ч ярихгүй ээ гэж инээлдэн ярилцсаар Саруулын гэрийн гадаа ирэв . Саруул машинаас буухад Зая: — Май гээд тортой чихэр, боов, шампанск өгөөд Ийм харанхуй гудамжаар битгий орой шөнө явж байгаарай. Машинтай хүн ч явахад эвгүй байна шүү гээд Сайхан баярлаарай. Дараа манайд ирээрэй гэж урив. Саруул гэрт ороход Должин хөгшин их л баясгалантайгаар хараад: — Өө ашгүй, Саруул ирлээ.

За наашаа суу. Бид хэд хэрэндээ л ширээ заслаа гээд инээв. Сэргэлэн: — За одоо Шүрээгийнхэн л ирэх дутуу байна даа. Саруул аа наад чинь юу вэ ? Өөртөө юм авч бай. Дандаа л энэ хоёр хүүхдийг эрхлүүлэх юм. Нөгөө хоёр нь бүр муу зан сурлаа гэхэд Энэрэл Саруулыг тэврэн тортой зүйл рүү харав. Саруул Энэрэлийг үнсээд: — Ах нь чамд бэлэг бэлдэлгүй яахав. Энд байхгүй ээ, чиний хувцас хийдэг шургуулганд чинь байгаа гэхэд гүйн очиж нээн үзвэл үзэх дуртай хүүхэлдэйн баатар бас хувцас байв. Бадамаа зуухны тэндээс өнгийн хараад : — Пөөх ямар гоё бэлэг вэ? яахнав дээ ? Саруул минь. Өөртөө л юм авч бай гэнэ. Ингээд ширээнд суун Заяа эгчийнхээ бэлэглэсэн тортой юмнуудаа ширээнд өрж тавиад шинэ жилийн баярын уур амьсгал жинхэнэ ёсоор эхлэв.

Должин ч баяр хөөртэй байв. Бүгдээр цай уух зуур бууз ч гарлаа.Должин салат аягалан, Бадамаа бууз таваглаад бүгд “хоолондоо орцгоов”. Саруул салат болон бууз амсаад яг л ээжийнх нь хийдэг амт шиг санагдав. Тэднийх жил бүрийн энэ өдөр салат бууз хийдэг байсан агаад Должин хөгшин Сэмжид хоёр л хичээнгүйлэн бэлтгэдэг байлаа. Энэ амтыг мэдрээд нүднийх нь аяганд нулимс дүүрээд том томоор дуслахад Должин эмгэн хөөрхий минь гээд тэврэхэд Сэргэлэн ,Бадам хоёр ч байдлыг ойлгон чимээгүй суув. Удалгүй Баатараа ,Шүрээ , бяцхан Итгэл ирэв .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…