
Хаалгаа нээгээд хартал нээрэн л Буянаа зогсож байв.Одзул яг л олон сар алга болоод ирсэн эр нөхрөө угтан авч буй мэт хүзүүнээс нь тэвэрч аваад хацар дээр нь чанга үнслээ. Тэр үнэхээр үгээр хэлэхийн аргагүй их баярлаж байв.-Чи яагаад над уруу утсаар ярьсангүй вэ?-Намайг уучлаарай би…гэснээ тэр гацаж орхив. Энэ бүхнийг эхнээс нь тайлбарлах зориг түүнд алга байлаа.-За за юутай ч суу, халуун цай уу гэж хэлээд түүнийг орон дээр аваачив.
-Нөгөө агаа байна шдээ ээжээ, ямар гоё вэ? гэж баярласан Буян-Эрдэнэ хүү түүний өмнө ирж зогсов.-Сайн уу? миний дүү, ахыгаа санасан юм уу?-Тийм ээ та надад юм авч ирсэн үү?…-Хүүе! ахаасаа ингэж асуудаг нь яаж байгаа юм. Надад зодуулах чинь дутаа юу? гэж Одзул сандарсан аятай хүү рүүгээ харан хэлэв. Буянаа даруухнаар инээмсгэлэн төрсөн хүүдээ хандан-Ах нь дараа ирэхдээ заавал юм авч ирнээ за юу?Хүү дуулгавартай нь аргагүй толгой дохиход Буянаа хацран дээр нь үнслээ.Цай аягалж байх зуураа Одзул “Буянаад юу болсон юм болоо?” гэж дотроо бодов.
Яагаад гэвэл дандаа л ажил хэрэгч хувцас өмсөөд үнэртэй ус ханхлуулан явдаг сан. Өнөөдрийн хувьд царай алдаад, үс нь навтайсан байв. Өмссөн хувцас нь ч нэг их базаахгүй харагдана. Одзул түүнээс энэ тухай асууж зүрхэлсэнгүй-Би өнөөдөр энэдээ хоноод явдаг юм билүү, болох уу ?. Түүний энэ үгэнд сэтгэл нь гэгэлзсэн Одзул уухайн тас-Юуг нь асуудаг юм бэ? хоноод яв л даа гэж өгүүлэв.Буянаа хүүгээ хараад яагаад ч юм тайвширна.
Одзул болгоомжлонгуй аясаар-Наад нүд чинь яачихсан юм бэ? гэж асуув-Энэ үү?…Хүнд зодуулсан юмаа-Яагаад тэр вэ?-Хэлэх ч юм бишээ. Үнэхээр ойрын өдрүүдэд бүтэлгүй явдлаар дүүрэн байлаа. Хамаг юмаа алдчихсан-Чи арай мөрийтэй тоглосон уу? (Түүнийг энэхүү муу зуршлыг Одзул аль эртнээс мэддэг байв)Буянаа хариулт хэлэлгүй толгой гудайхад бүхнийг ойлгох нь тэр-Юу вэ Буянаа минь…Чамд юу болох нь энэ вэ? одоо тэгээд яана?-Гадаад явна…Болж өгвөл хурдан л явмаар байна-Эхнэртэйгээ хамт уу?-Үгүй ээ.
Гэгээнээгээс салчихсанТүүний энэ үгийг сонссон Одзулын сэтгэл хөдөлж, харанхуй байсан бодлынх нь ертөнцөд нэгхэн секундын дотор нар гийх шиг болов. Юун түрүүнд энэ сэтгэл хөдлөлөө нуухыг хичээн-Эх…Эхнэ…Эхнэрээсээ салсаан?-Тийм ээ, одоо тэгээд яалтай ч билээ…Миний л тэнэг толгой-Гэхдээ би ганцхан зүйл асуумаар байнаБуянаа түүнрүү удаан бөгөөд чухал харц шидэв.-Чи эхнэрээсээ салсан явдалд миний буруу байсан уу?-Үгүй ээ… Байгаагүй, чиний талаар мэдэх ч үгүй байгаа. Харин сэжиг авсан байж мэднэ. Гэхдээ энэ бүгдийг ярьхад оройтсон.
Би хамгийн сүүлд гартаа барьсан аягаа хага цохиод түүнрүү яг л мэдрэл муутай хүн шиг хашгирсан. Магадгүй би тэр үед өөрийн ухаанаа алдчихсан байсан байхОдзул хүсэн хүлээсэн эр хүнээ ганц бие болсонд сэтгэл нь ханаж байгаа хэдий ч нөгөө талаараа өрөвдөж байв. Учир нь түүний нүүрэн дээр тодордог гал цог тэр чигээрээ бөхжээ.-Үнэхээр чиний шийдвэр энэ юм бол би хорихгүй ээ. Би ямар чиний хувьд чухал хүн биш. Тийм болохоор…Түүнийг үгээ ч дуусгаагүй байхад Буянаа өөр рүүгээ наан тэвэрч авлаа.-Үгүй дээ. Энэ бол чиний л бодол. Чи миний хувьд чухал хүн шүү дээ. Өөрийгөө бүү сэтгэлээр унагаУярч хайлсан Одзулын нүднээс нулимс гарав. Энэ тэврэлтийг мэдэрч, энэ үгсийг л сонсохын тулд орчлонд хүн болон мэндэлсэн мэт.***Буянаагийн цээжинд наалдан диваажинд ирсэн юм шиг санагдана.
Үнэнийг хэлэхэд орой орон дотроо орох болгонд яагаад ч юм түүнийг хүсэмжилж, дахиад хэдэн мянган удаа секс хийж жаргалдаа умбамаар санагддаг болжээ. Энэ бодол нь бодитоор биелсэн Одзулын дур сэрэл гал шиг асаж, тачаадан гянаана.Буян-Эрдэнэ хүү нам унтсан байлаа. Төд удалгүй тэр хоёр зэрэг дур тавьж, амьгаадсан чигтээ бие биенийхээ хөлөрсөн биед наалдан хэвтэв.-Үнэхээр янзтай…Буянаа инээмгэлээд толгой дохив. “Одоо л асуух цаг нь” гэж Одзул бодов-Чи заавал гадаад явах ёстой гэж үү?-Яагаад болохгүй гэж? би энд нэр хүндээ барж дууссан. Түрдээ гадаад явсан нь л ашигтай. Япон эсвэл америк…Одзулын урвагар царайг харсан тэрбээр-Гэхдээ чи намайг явуулмааргүй байвал би эндээ үлдэж болох л юм-Тийм үү, ямар гоё вэ? гэж Одзул баяртайгаар хэлээд түүний хацар нүүрийг нь учир зүггүй үнсэв.
Зууханд нүүрс дүрэлзэн асах бөгөөд тэр хоёр усан хулгана болтлоо хөлөрчээ.-Буянаа?-Яасан-Чиний хувьд амьдрал ямар байвал амттай вэ?-Яагаад ингэж асуух болов?-Зүгээр л…Чи өөрийнхөө ажил, албан тушаал, машин, мөнгө гээд их зүйлээ алдсан. Тийм болохоор амьдрал чинь амтгүй болчихсон юм болов уу гэж бодоод-Ингэлээ гээд миний амьдрал тэр чигээрээ амтгүй болсон гэсэн үг биш ээ. Ээж маань намайг бага байхад хэлдэг байж билээ. Мөнгө биш сэтгэл ханамж, гэр бүлийн аз жаргал байхад амьдрал аммтай гэж…Гэхдээ миний хувьд зугаа цэнгэл байхад болоо юм шиг бодогддог байлаа-Тэгэхээр эцсийн дүгнэлт-Ээжийн зөв…Одоо л тэр бүхнийг ойлгож байна***Өөрт таалагдсан банк бус санхүүгийн байгууллагаа олов.

Тийм дээ ч гэрээгээ хийхийн тулд эхний ээлжинд үнэлгээ тогтоолгох хэрэгтэй байлаа.”Албаны хүмүүс ирж байхад яаж ийм байдалтай гэр орноо үзүүлхэв дээ?” гэж Буянаа бодоод ундуй сундуй болсон эд хогшилоо цэгцэлж чийгтэй цэвэрлэгээ хийв. Айл гэрт эмэгтэй хүний түшиг тулгуур хамгийн чухал болохыг тэрбээр ойлгож байлаа.Сүүлийн хэд хоног Одзулыг гэртээ авч ирэх тухай бодох болов. Ээждээ энэ бүхнийг яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүйг эс тооцвол үнэхээр ямар ч асуудал байсангүй.Гар утас нь хангинав. Дуудлагыг нь танихгүй байсан ч авахаар шийдлээ-Хэн бэ?-Ганболд байна аа хөгшөөн юу байна?-Өө дажгүй. Аль дээрийн явдал нилээд хүнд цохилт болсон доо.-Тэр яах вэ, найз нь мэдэж байна. Чамаас нэг юм асуух гээд-За би нэг л зүйлийг хэлье. Клубт тоглохгүй шүү!-Үгүй дээ. Тоглохгүй…Өчигдөр миний азтай өдөр байлаа. Бараг зуун сая төгрөг салгачихсан. Ямар вэ дээ?-Хөөх тийм үү? чи ч тэгвэл хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа юм байна даа-Аан тийм. Яаг наадах чинь.-Гэхдээ чи юу асуух гэж байгаа юм бэ?-Жаахан наргих гээд л…Чамд ямар байгааг ойлгож байна аа.
Аль дээр би дуудаагүй бол чи тэгж өрөнд орохгүй байсан тийм үү?-Одоо тэгээд яахав дээ, тоглодгоо тоглоод алдадгаа алдчихсан юм чинь…Чи сая наргих гэсэн үү?-Тийм ээ. Чамайг найз бүсгүйгээсээ салаад гэртээ ганцаараа байгаа гэж дуулсан. Танайд очдог юм уу…Буянаа юу хэлэх гэж байгааг нь гадарлаад “Үгүй” гэдэг үгээ яг бэлдчихсэн хэлэх гэж байтал Ганболд үргэлжлүүлэн-Чамд мөнгөний хэрэг байгаа юу? гэж асуух нь тэрТүүний энэ асуултад Буянаа хэсэг бодолхийлэв.-Хүнээс арван долоон сая төгрөг зээлсэн юм. Тэгээд банк бусаар дамжуулж байшингаа барьцаанд тавиад өрийг нь өгдөг юм уу гэж бодоод-За найз минь. Хэрэггүй…Би өгөеБуянаад түүний энэ санал таалагдаж эхлэв.”Ямар тоглоод юмаа алдана гэх биш, зүгээр л найзын дүр эсгэж хамтдаа наргихад л болох юм байна. Байшингаа барьцаанд тавьчихвал дараа нь яаж төлөхөө ч шийдээгүй байгаа…Ямар ээжид хэлэлтэй нь биш…Тийм учраас” хэмээн дотроо тооцоолов.
Тэрбээр хоолойгоо засан-За яахав болноо болно. Харин чи хэнтэй ирэх гэж байгаа юм?-Өнөрбаттай хамт очноо, чи мэднэ дээӨнөрбат Буянаагийн мэдэхийн л үргэлж цоорхой шуудай шиг мөнгөө цацаж явдаг нэгэн байв. Тэр их мөнгийг хаанаас яаж олсон зэргийг ёстой чөтгөр л мэдэх биз…Яг л жинхэнэ мөнгөний мод тарьдаг мэт…Хөндлөнгийн хүний нүдэнд бол хэн нэгэнд халгүй, сэтгэлд дулаахан залуу. Буянаад ч таалагддаг яриа хөрөөтэй залуу байдаг учир татгалзах хүсэл түүнд байсангүй-Хэзээ ирэх юм?-Маргааш орой байвал ямар вэ?-Болно оо, асуудалгүй. Харин би дахиад ингэж зугаацахгүй шүү, эцсийн удаа…-Зүгээр дээ.

Угаасааа би хэд хоногоос берлин явна. Тийм болохоор хүссэн хүсээгүй сүүлийн удаа. Заза маргааш ярие..(Утас тасрав)Буянаа яагаад ч юм баярлаж байв.”За яавал гэж…Сэтгэлээ засаад сүүлийн удаа ганц наргихад асуудал байхгүй биз”***Уут тортой архи, дарс амттан зэрэг барьсан хүмүүс Буянаагийнд зочлон орж ирэв. Өнөрбат, Ганболд нараас гадна гурван хүүхэн байлаа. Угаасаа тэд нарийг хүүхэнгүйгээр наргина гэж Буянаа бодсонгүй.-За тавтай морил найзуудаа, манайд гоё байна гэж найдъя…9-р хэсэг төгсөвДараачийн хэсэг хурдан ороход уншигч таны оролцоо чухал шүү. Харсан хүн бүр заавал лайкаа дараад дөрвийн тоо бичээрэйХүндэтгэсэн Админ Киппэр