Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 6-р хэсэг

АГУУ ХАЙР 6-р хэсэг

0 секунд уншина
0
0
711

Ийнхүү Нандиа, Саруул хоёр ярилцсаар нилээн ч удав. Нандиа: — Чамтай ярилцах сайхан байлаа. Би одоо явъя даа гэхэд Саруул: — Дараа уулзах уу ? Чи ямар сургуульд орсон бэ ? энэ жил төгсөх билүү , би энэ жил элсэлтийн шалгалт өгнө, сурахаар шийдсээн.

Муу ээжийнхээ хүслийг биелүүлнэ гээд шийдэмгий харахад Нандиагийн нулимс нь цэлийн , инээмсэглэж: — Чи чадна гэж би итгэж байгаа шүү. Би багшийн сургуульд орсон. Энэ жил 3 – р курс шүү дээ, чи хэзээ ч хамаагүй залгаж ярьж байгаарай гээд салах ёс хийгээд эргэн алхав.

Саруул ч зүрхэнд хадгалагдсан үгээ хэлэх зүрх хүрээгүй бөгөөд баяртай хэмээн шивнээд Нандиаг хүргэж өгье гэж бодохтой зэрэгцээд ардаас нь алхтал Нандиагийн хажууд өнөөх кино театарт таарсан залуу том жип машинтай / land 80/ ирж зогсоод Нандиаг суулгаад одлоо. Саруул ч гунигтайяа эргэн алхах бөгөөд саяхан баяр хөөрөөр дүүрсэн сэтгэл нь нүүр өөд үлээх салхитай замхарчээ. Ямар их даарч байгаагаа сая л мэдрэв.

Гадаа өвлийн идэр ес эхлээгүй ч хүйтэн байлаа . Саруул шинэ гэр болох зүүн салааныхаа эцэст Сэргэлэнгийнд ирэв. Сэргэлэн санаа зовсон янзтай: — Чи яасан оройтов оо, энэ чинь хотын зах газар янз бүрийн хүмүүстэй тааралдана шүү аюултай. Одоо цагт ч их юм дуулддаг болсон шүү. Чи эрт ирэхийг бодож бай, Саруулаа гэхэд Бадамаа үг өлгөн авч.

Тийм шүү, согтуу нойтон хүн татаж чангаагаад ядаж л юм хумыг чинь дээрэмдвэл яана ,гэрэл гэгээгүй харанхуй гудамжаар алхдаг болохоор болгоомжтой бай гэнэ. Саруул инээмсэглэн: — За ойлголоо, нээрээ ч сая согтуу бололтой хоёр залуу ардаас дагасан шүү. Харин гэртээ ойрхон ирсэн болохоор хашаа даваад ороод ирлээ гэхэд Должин эмгэн уцаарласан маягтай: — Шөнө дүл хүртэл тэнэхээ болиорой. Янз бүрийн хүмүүстэй уулзаж учраад яваа биш биз дээ гэх бөгөөд, дотроо ямар их санаа зовж хүлээдэг нь ойлгомжтой харагдана. Би нээрээ Нандиатай уулзсан Должин эгч ээ гэв. Должин: — Өө тийм үү, хаана ,хэзээ , нөгөө муу хөгшин сайн л байдаг байгаа даа хэмээн асуухад сайн гэсээн би таныг ирсэн гэж хэлээд Сэргэлэн ахын утасны дугаарыг өгчихсөн тань руу залгах бизээ .

Дэнжийн 1000 билүү тэнд байгаа гэсэн шүү гээд унтахаар хэвтэв. Энэ шөнө Саруул , Нандиаг бодон хэвтэх агаад ямартай ч сэтгэлээ илчлэхээр шулуудан дараа уулзах тохиол гарвал хайртай гэдгээ шууд хэлнэ дээ гэж шийдлээ. Хэдийнэ өглөө болж, нар тусчээ. Саруулын утас дугарах бөгөөд Уянга байлаа. Утсаа авч, байна уу ?гэхэд: — Би зүүн салааны эцэст ирчихсэн байна аа, Өнөөдөр Батаа ахынхантай Тэрэлж явна гэсэн биз дээ ? Би бас хамт явна аа , Та хурдан гараад ирээ. Би машинтай явна, найзтайгаа гэв. Уянга болбоос Батын төрсөн ахынх нь ганц охин бөгөөд нэг ах нэг дүүтэй айлын дундах хүүхэд юм. Саруул нүүр гараа угаан гэрээс гарав. Автобусны буудал дээр ирэхэд Уянга энд байнаа хэмээн машины цонхоор даллана. Саруул чамайг залгаагүй бол сэрэхгүй байж шүү гээд машинд суун Тэрэлжийн зүг хөдлөв. Цаг хэртэй явсны дараа Тэрэлж амралтын газар ирэв бололтой. Бат угтан аваад: — Уянга чамайг очоод авчихна гэхээр нь ах нь чамруу ярьсангүй ээ,ирсэн чинь сайн хэрэг манайхантай танилц гээд тансаг харш мэт том байшин руу алхав.

Байшинд орвол Саруулын хувьд кинон дээр л үзэж байсан орчин тэр чигээрээ үзэгдэв.. Бат: — За манай гэр бүл тэр ширээнд сууж байна гээд том рестораны голын ширээг заав. Бат ч очингуут: — За энэ Саруул миний ганц итгэлтэй ажилчин даа, Саруулаа энэ миний эхнэр Заяа эмч мэргэжилтэй , том хүү Сүлд 10 дугаар анги ,бага хүү Хүслэн 5 – р ангид сурдаг гээд ширээнд суухыг урив. Саруул болон Уянга нар ширээнд суув . Саруул нөгөө найз чинь яав гэвэл Уянга явчихсаан. Ер нь бол такси байсан юм ш дээ гээд инээмсэглэв. Саруулын хувьд хоол, унд болон орчин төгс сайхан санагдсан бөгөөд Бат ахынхаа хөгжилтэй ярианд инээмсэглэн суугаа Уянгаа ч сэтгэл дүүрэн байгаа нь илт. Бат сэдвээ өөрчлөн: — За манай Саруул их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэж байгаа бас ч сурлага сайтай гэж байгаа ямар мэргэжилтэй хүн болох вэ ? гэж асуухад Саруул “Эмч болно” гэв .

Уянга: — Саруул ах тоондоо болон физиктээ онц тэхдээ эмч болно гээд байгаа яагаад тэгээд зүтгээд байгааг нь мэдэхгүй гэхэд Заяа ам нээн: — Ирээдүйн мэргэжил их чухал шүү хүсэл сонирхлоо л дагах хэрэгтэй. Эгч нь мэргэжилдээ хайртай зарим талаараа хэцүү боловч буянтай ажил даа гэв. Бат: –За мэргэжил чухал л даа би уул нь Саруулыг дасгалжуулаад л байгаа. Одооны нийгэм маань мөнгө олж, амьдрах аргаа олж чадаж байвал хамаагүй болсон цаг даа гэхэд Заяа инээн: — Тэр ч бас үнэний ортой гэхдээ л мэргэжил эзэмших ёстой. Хичээлдээ сайн бол заавал мэргэжилтэй бол, шалгалтаа өгчөөд эгчдээ хэлээрэй. Би тусалж чадах юм шиг байна гэв Саруул баярлалаа гээд Сүлдтэй яриа өдөн инээмсэглэнэ. Ийнхүү нэгэн өдөр хөгжилтэй бөгөөд Батын гэр бүлтэй танилцан,өдөржингөө тоглож наадан элдвийг бодох завгүй маш сайхан өнгөрлөө.

Энэ өдрөөс хойш даруй 2 сар өнгөрчээ. Шинэ жилийн уур амьсгал орж,гадаа хүйтэн цастай, жавартай өдөр байлаа. Саруул, Уянгыг сургуулийх нь гадаа хүлээн зогсох бөгөөд өнөөдөр хувцас хунар авахаар гэрээс гарсан бөлгөө. Уянга ч гарч ирэн: — Удаан хүлээсэн үү ? За явцгаая гэнгүүт такси барин хороолол гээд суув. Саруул: — Сэргэлэн ах зах дээр арай хямдхан байдаг гэсэн зах явъя гэхэд Уянга ганц удаа юм авах гэж байж юун зах вэ? явъя, зах дээр одоо хүйтэн байгаа ш дээ гэхэд Саруул: — Чи намайг хүргээд өг. Эсвэл миний “зөрүүд” –ийг хөдөлгөх нь үү гэж хэлээд тас тас инээхэд Уянга ёжтой инээгээд “Бүдүүн” зах руу эргэхийг таксийн жолоочид “тушаав”. Нарантуул ОУХТ гэсэн бичигтэй том хаалганы урд ирэв. Хүн хөл тавих зайгүй үймэх бөгөөд Саруул ямар их машин хүн бэ? гэж бодон зогсоно . Уянга: — Би энд ирж юм авах дуртай л даа. Энд ч байхгүй юм гэж үгүй шүү орцгооё гээд алхав. Саруул хүмүүс болоод бүх зүйлийг ажиглана ёстой байхгүй юм гэж алга аа гэж бодно. Уянга: — За юу авцгаах билээ гэхэд Саруул: — “Бүгдийг нь” гэж инээн өмд,цамц,гутал, хүрэм авна даа гэхэд Уянга.

Эхлээд хүрэм авья даа. Таны наад чинь нимгэн юм даарч байгаа биздээ гээд хүрэмний лангуугаар хэсч хэсч, үзэж үзэж хүрмээ аваад цааш алхсаар гуталны лангуун дээр ирэв. Гутал харан зогсоод энийг авъяа гээд өмсөж үзээд мөнгөө гаргах гэтэл түрийвч нь алга байх нь тэр. Саруул өөрийгөө баахан нэгжээд юу ч олсонгүй. Ингээд хамаг “ хөрөнгөө”хулгайд алджээ. “Ээ чааваас даа” хэмээн царай нь хувьсхийн доош сууна. Ингэж харамссан шалтгаан бол өдөрт авдаг цалингаа Должин хөгшинд ихэнхийг нь өгдөг бөгөөд хоол унд гэр орондоо зарцуулаад дуусдаг аж. Харин энэ алдсан мөнгө Батын өгсөн хоол унаа гарын мөнгө урамшууллаас хураасан 300.000 мянган төгрөг байжээ. Уянга аргадан.

За одоо яахав дээ. Би гутал аваад өгье, даанч илүү мөнгө алга гэхэд Саруул хэрэггүй яахын гэсээр босч алхав . Уянга ч ингэж уурлаж байхыг нь хараагүй бөгөөд чимээгүй ардаас нь дагана. Өнөөдрийн хувьд нэг хүрэм аваад бусад мөнгөө хулгайчид алдан зах дээр явахдаа анхаарал болгоомжтой явахыг мэдэрсэн өдөр өнгөрлөө. Шинэ жил болоход 3 хоног үлджээ. Саруул Нандиа руу залгах боловч утас нь холбогдохгүй л байлаа.Хичээл тарсан ч ангидаа Уянгааг хүлээн сууна . Уянга өнөөдөр хичээлээ давтуулах өдөр юмсанж . Уянга ч ороод ирэв.Том тортой юмнууд барьсан байх бөгөөд зах дээр үзэж байсан гутал байх нь тэр.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *