Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 4-р хэсэг

АГУУ ХАЙР 4-р хэсэг

1 секунд уншина
0
0
524

Өглөө Должин эртлэн босч цайгаа чанаад Саруулыг сэрээн: — Чи чинь хичээлтэй биздээ хэмээгээд өнөөдөр бас оройтов доо гээд хөмсгөө атируулна.Саруул өглөө болгон эртлэн босдог ч энэ өглөө нам унтажээ. Өчигдөр хийсэн ажилдаа ядарснаа ойлгон өндийх аядахад хамаг биеийн булчин өвдөх бөгөөд ханиалгахад хүртэл хөндүүрлэнэ. Тэрээр Должин руу харан: — Оройтохгүй ээ, өнөөдөр ажиллахгүй юм шиг байна гэхэд Должин:

Ганц өдөр ажиллаад дахиж ажилладаггүй ажлыг ямар ажил гэхэв дээ хэмээн дурамжхан ширвэлзээд наад хүзүү хоолойгоо хардаа эрээн алаг болсныг , хүн амьтантай ноцолдоо юу? гэхэд Саруул: — Должин эгчээ үгүй ээ би . . . . гэх зуур : — За за шалтаг тоочих нь уу чи? Май энийг наад дээрээ шавж үз гээд жижиг шилэн хайрцагтай бага байхад гүйж харайн өвдгөө шалбалахад түрхдэг байсан танил тосыг шидэхэд Саруул баярлан: — За байз яаж түрхдэгийн билээ гээд Должин руу өрөвдөлтэй царай гаргахад.

Хэн мэддэгийн өөрөө түрхэхгүй юу ? гээд үл тооход Шүрээ өндийн: — Би түрхээд өгье. Саруул минь дээ, шөнө битгий уйлж бай л даа надад бас сонсогддог юм ш дээ. Манайд байх хэцүү байгаад байна уу ? асуудал байвал найздаа хэлж байгаарай гээд тосыг аван биед нь түрхэх гэтэл Саруул зөвхөн миний гар хүрэхгүй хэсэгт түрхээрэй гээд баярласнаа илэрхийлнэ. Должин хөгшин гадаа гарч цайны дээжээ өргөөд нүдэн аяганд дүүрэх нулимсаа асгачхаад.

“Хөөрхий минь би арай ширүүдүүлээд байх шиг” хэмээн бодоход өр зүрх нь шимшрэвч, зүрхний найз Сэмжидийн хичээнгүйлэн захиж хэлсэн нь санаанд бууна. “Би муу хүүгээ багаас нь эрхлүүлээд өсгөчихсөн юм. Хатуужил суулгаж чадсангүй дээ, одоо чи минь л зөв залуурдаж хатуужил суулгадаг юм шүү, Чи хошуугаа цорвойлгоод эхэлбэл юу гэхэв дээ Должин минь, чанга хатуу байгаарай “ ийн бодоод Сэмжид хөгшнийг санахын эрхэнд хоолой зангируулан, “Чи минь ямарч агуу ухаантай хүн билээ дээ.

Би чадахгүй гэж хэлж даанч чадахгүй ээ, хичээнээ. Би амьд байгаа цагт хүүдээ битгий санаа зовоорой” гээд амандаа зөөлхөн шивнээд нүдээ дээлнийхээ ханцуйгаар шувтран гэрт оров. Саруул хувцсаа өмсөөд Шүрээгийн өхөөрдөм хүү Итгэлийг тэврээд: — За хөөрхөн залуу минь ойрд тоглосонгүй шүү чамтай, намайг санасан биздээ хэмээн өхөөрдөх бөгөөд өөрөө ах ,эгч дүүгүй цор ганцаараа өссөн тул Итгэлийг өөрийн төрсөн дүү мэт энхрийлж хайрлана. Шүрээ инээмсэглэн одоо чамайг аавыгаа гэж бодож байгаа байхдаа. Хараа бүүр тухтай байх шив миний үр гэхэд Должин хөгшин:

Цайгаа ууцгаа. Саруул минь чи яагаачгүй байж нэг охин жирэмслүүлээд аваад ирэв дээ.Би лав хүлээн зөвшөөрөхгүй шүү эрт хэлчихье гээд хөмсөг зангидсан хэвээр байх агаад Саруул инээмсэглэн: — За юу гэж дээ, юун охин жирэмслүүлэх гээд нүүр нь улайхад Шүрээ: — Ооё чи чинь харин хүнтэй үнсэлцэж ч үзээгүйн биш биздээ гээд тас тас инээхэд Должин ууртай царай гарган.

За одоо цайгаа уугаад ажил төрлөө бодоцгоо гээд жижигхэн ч гэсэн тохилог дулаахан байшинд гэрийн 4 хүн цэлмэг өглөөтэй золгон мишээцгээв. Саруул хичээлдээ бага зэрэг хоцорч очив.Уянга санаа зовсон янзтай хараад: — Хүн айлгачих юмаа. Үргэлж цагтаа ирдэг хүн өчигдөр арай төөрчихсөн юм болов уу? гэж ямар их айваа би орой очсон. Та байхгүй явчихсан байсан. За энэ ч яахав гэснээ май гээд нэг жижигхэн гар утас өгөв /nokia 1100/. Саруул инээвхийлээд: — Бас юун утас вэ? Надад мөнгө байхгүй ээ гэхэд Уянга: — Дугаар нь 9962…. гээд танд хэрэгтэй, май ав би англиар мессеж бичихийг зааж өгнө. Харин та миний хичээлийг сайн зааж өг. Мөнгөө дараа боломжтой болохоороо өгөөрэй. Та ямар хүнээс зүгээр юм авдаг биш. Эртээд сарын дараа хоолонд орсон мөнгөө өгч байгаам даа. Тан шиг ийм хүмүн энэ хотод эдүгээ цагт магадгүй цөөхөн байгаа байхаа. Үнэндээ би танд гэхэд . . . . . . багш хаалгаар орж ирэн Саруулыг дуудав. Хичээлч дуусч Саруулын бие ядарч байгаа ч өчигдөр очно гэж хэлсэн тул очихгүй бол бас муухай юм даа гээд Уянгагийн өгсөн утсыг атган хөөрхөн золиг шүү гэж бодон инээмсэглэх бөгөөд Уянгыг дүү шигээ санах бөлгөө.

Саруул ажил дээрээ ирэхэд Бат инээн угтаж: –Эр хүн хүрээд ирдэг чинь харин таалагдаж байна шүү. Өнөөдөр жаахан хөнгөхөн ажил хийлгэнэ ээ ах нь гээд хүзүүг нь хараад өө хөөрхий шумууланд хазуулаад маажчихсан? гэснээ за тоглосон юмаа, эхлээд ингэдэг л юм даа . За сайхан хоол идчихээд ажилдаа гар даа. Тэр барилгын метриалын воганыг буулгана даа. Пилта,паркетан шал буулгана гэж хэлээд болгоомжтой буулгаарай хагарах юм мэр сэр бий шүү гэв. Саруул ч толгой дохин за гээд инээмсэглнэ. Ингээд ажил ч өрнөж эхлэв. Голдуу цаасан хайрцагтай зүйл их байв. Саруулд харин энэ удаа мөр л холгож өвдөхөөс бусдаар бол ажил нь таалагдаж эхлэв. Ингээд ажлаа дуусав. Бат ч цалин болох 15 мянган төгрөг өгөөд цементийн воган 20 мянга бусад нь15 мянга гэдэг юм аа гэв. Саруул мөнгийг аваад баярлалаа ойлголоо гэхэд Бат дахин 5 мянган төгрөг нэмж атгуулаад: — Чи их зөв хүүхэд шиг харагдаад байгаа. Маргааш ,нөгөөдөр ч гэсэн амар. Харин хагас бүтэн сайнд их ажил хүлээж байгаа шүү. Чи ч их мөнгөтэй болно гэж инээмсэглэн баяртай хэмээн машиндаа суув. Саруул баярласнаа илэрхийлээд гэрийн зүг явлаа. Энэ удаа оройтолгүй гэртээ ирэв. Гэрт орвол нэг өндөр, туранхай, өтгөн хөмсөгтэй, давхраатай нүдтэй царайлаг залуу Итгэлийг тэврэн зогсож байв . Залуу өөрийгөө Эрдэнэбаатар гэж танилцуулаад: — Өө чи Саруул байхаа дуулсаан, надад харамсалтай байна, ээжийн чинь, чиний тухай Шүрээ хааяа ярьдаг байсан шүү. Чи хотод хэр дасч байна. Би замын компанид экскэ барьдаг. Гэртээ байхаасаа байхгүй нь их дээ хөгшөөн. Ээж Шүрээ хоёр хүнс цуглуулна гээд гарсан. Хүү бид хоёр цай ч үгүй, царай ч үгүй сууж байна даа гээд мишээхэд Саруул:

Өө тиймүү, би хийчье дээ гээд хоол хийхээр гал тогоон зүг хандав. Хоол ч болж Баатараатай Саруул дотно яриа өрнүүлэн хоолоо идэж байтал Должин Шүрээ хоёр тор дүүрэн хүнстэй орж ирэв .Должин нүдээ том болгон Саруулыг ажиглан хараад: — Унтахдаа нөгөө тосоо түрхээрэй. Өнөөдөр эрт ирэх шив дээ гэхэд Саруул утсаа гарган: — Би утастай болсон ш дээ гээд инээмсэглэхэд: — Овоо доо сайн байна ингээд байвал би юу гэж уурлах вэ дээ, өнөөдрөөс хүйтэрнэ гэсэн. Маргааш Саруулаа чи Баатараатай цуг түлээ нүүрсэндээ яваарай гээд хоолоо идээд унтацгаав . Саруул ч Шүрээгийн нөхрийн барааг харж дажгүй яриа хөөрөөтэй залуу мөртөө нүдэнд нэг л халуун дулаан санагдахгүй байсан бөлгөө. Өглөө ч болдгоороо болж Саруул ч ажил хичээлээ зохицуулан өдөр хоног өнгөрсөөр сар гаран болов. Өвлийн 12 дугаар сар гарах дөхсөн үе байлаа. Саруул цасан дээгүүр шинэ мөр гарган алхах агаад өчигдөр шөнө Баатараагийн согтуу аашилсанд гомдонгуй бодол болон явна. Баатараа эхнэрээ Саруултай хардах бөгөөд бас болоогүй Должин хөгшинд ч агсамнадаг болов. Саруул “Хүний эрээн дотороо” гэж Баатараа намайг хөөхгүй байгаач яваасай гэж хүсч байгаа нь ойлгомжтой.

Тэхдээ ижил дасал болсон муухай аашлах Должин эмгэнийг орхиж явна гэхээр явахыг хүсэмжилж чадахгүй байлаа. Хичээл дээрээ ирэн сууж байтал Уянга орж ирээд инээмсэглэн: — Өнөөдөр хоёулаа кино үзнэ гээд билет харуулаад би шалгалтандаа анх удаа онц авлаа шүү дээ. Тэмдэглэхгүй бол болохгүй тийм биз дээ, Саруул ахаа? Танд баярлалаа, үнсье гэхэд Саруул цочин: — За үнсэх нь ч хаашаа юм бэ? баяр хүргэе, би баяртай байна аа гээд гар барин нүдээ ирмээд: — Кино үзнэ ээ, гоё уу би кино театарт орж үзээгүй хүн шүү дээ гээд инээв . Хичээл дуусч Саруул ,Уянга хоёр кино үзэхээр явна. Уянга тэр хоёр микерт сууж, 21 – р хороололоос Баянбүрд хүртэл яваад урагшаа алхан Тэнгис кино театрт ирлээ. Саруул хотод ирсээр төвөөр явж үзээгүй бөгөөд Толгойтын эцэс дэхь гэрээсээ 21 -р хороололд орших сургалтын төвөө л андахгүй билээ. Саруул инээмсэглэн ямар гоё юм бэ ? гээд тэнд залуусын өмссөн гоё ганган хувцас сонихон бөгөөд сайхан харагдана,өөрийнхөө өмссөнг харьцуулаад ичих бөгөөд Уянгагаас санаа зовон орохгүй гэвч Уянга: — За ирчхээд арайч дээ 2 цаг л болно шүү дээ кино эхэллээ гээд гүйв.

Саруул дагаж орон үзвэрийн танхимд киног анх удаа нүүрнийхээ урд том дэлгэцээр үзэж баясч суух нь энэ. Кино дуусаад танхимаас гарч явах үед Уянга: — Хоёулаа тоглох уу гэхэд Саруул цааргалан: — Одоо харьяа. Должин эгч уурлана гэхэд Уянга дурамжхан: — Должин эгч л гээд байдгийн дандаа , дараа намайг уулзуулаарай хэлэх юм байна, за би ундаа аваад ирье та наанаа зогсож бай гээд үүдэн хэсэгт үлдээв. Саруул гоё ганган хүмүүсийг харан жинхэнэ хотын нүүр царай байна даа хараад л баймаар газар байна шүү,цалингаа цуглуулж байгаад хувцсаа солино оо хэмээн томдсон куртик,комисоос авсан гутал руугаа харна.

Яг энэ үед нүдэндээ ч итгэсэнгүй. Нутгийн охин бүр нэг ангийн сурагч хамтдаа хичээлдээ явдаг байсан, олон жил зүрхэндээ тээж яваа Нандиа нэг залууг сугадан өмнөөс нь ирж үзэгдэнэ . Саруулын хажуугаар зөрөх гэхтэй зэрэгцэн, өөрийн мэдэлгүй Нандиа хэмээн дуудав . Нандиа эргэж харан Саруулыг хараад инээмсэглэн ирэхүйд анх удаа Саруул үнэн зүрхнээсээ үгээр өгүүлшгүй сайхан мэдрэмжийг мэдрэн Нандиатай таарсан энэ мөчид цаг хугацаа, орон зайг умартсан байлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *