Нүүр Өгүүллэг Чамруу урсах нулимс / 1 –р бүлгийн төгсгөлийн 20-р хэсэг /

Чамруу урсах нулимс / 1 –р бүлгийн төгсгөлийн 20-р хэсэг /

1 секунд уншина
0
0
548
Өдөр хоног өнгөрч Гэрлээгийн гэдсэн дэх бяцхан үр нь хөдөлгөөнд ороод хөдлөөд эхлэх нь тэр. Бямбаа хайр аа хүүхэд маань хөдлөж байна. ямар хөөрхөн юм бэ гэж гэдсээ өхөөрдөх Гэрэлтуяа ингээд бүх зүйл болоод дууссан. Бямбаа ч энэ хэдэн сар аятайхан сайхан л байна. Нөгөө хуучин эхнэр нь овоо хэл ам болохгүй намжчихлаа.Харин Бямбаад зөвхөн өөрийн гэр нь 3 хүүхэд нь л бодогдоно. Гэрлээгийн хайр халамж гэдсэн дэхь хүүхэд нь түүнд сонин биш байлаа. Эхнэр хүүхэдээ үгүйсгэж энэ хүүхэнд дарамтлуулан гэрийнх нь нохой мэт амьдарч байгаа даа сэтгэл нь нэг л тайван бус. Уур бухимдал нь өдөр бүр хүрч болдог бол түүнийг унтаж байхад нь ч багалзуурдаад алчихмаар санагддаг ч тэгж чаддаггүй дээ өөртөө хорсоно. Өвлийн хүйтэн тачигнасан жавар үгүй болж хаврийн урь дуудсан намуухан өдөр Бямбаа Гэрлээд амин дэм витамин гэх нэрийдлээр хэд хэдэн витамин авчирч өгсөнөөс тэр дунд нэг нь урагт хүчтэй нөлөөлөхөөр эм байв. Харин Гэрлээ түүнд маш их баярлаж хайраа өдөр бүр ууна аа.
тэгээд чамдаа яг чамайгаа дурайсан хөөрхөн хүү төрүүлж өгнө өө гээд хацар дээр нь шоп хийтэл үнсэв. Бямбаа тэгээрээ хайр аа өдөр бүр уудаг юм штэ. Би чамд зориулж авсан маш сайн гэж хүмүүс хэлсэн юм.Харин эмнэлэгийн эмчдээ үзүүлж болохгүй шүү. Эмч нар хамаагүй эм витамин уухыг хориглодог гэж манай ажлыхан яриад байна лэ.За ойлголоо. Ёсоор нь гүйцэтгэе гээд урьдын адил хэнэггүй эрх танхил охин эрхэлэнгүй наалдана.Маргааш нь Гэрлээ найздаа нөхрөө гайхуулан хичнээн халамжтай сайн болохыг нь хэлээд сэтгэл маш өндөр байлаа. Тэр өдрөөс эмнүүдийг нэг нэгээр нь уусаар л байв. Бямбаа дотроо ажиглаж ямар нэгэн өөрчлөлт гархыг хүлээсэн ч өөрчлөгдсөн ямар ч шинжгүйд гайхна. Дотроо нөгөө муу захын наймаачин хүүхэн намайг хулихджээ. Ямар ч өөрчлөлтгүй юм байна гэж нууцхан бодно. Ингээд гэрлээ аль хэдийн 5 сартай болчихсон байв. Бямбаатай хамт эмнэлэгт үзүүлчихээд явж байхад нь нүдэндээ ч итгэсэнгүй. Анирын хамгийн дотны найз Зүрхээ Бямбааг олоод харчихлаа.Гайхан гайхан эргэж харсаар нүдэндээ итгэж ядна. Анир минь үүнийг мэдэж байгаа болов уу. Энэ Бямбаа арай ч дээ. Анир луу залгалаа.Сайн уу. Найз минь ажил төрөл нь дажгүй биз дээ. Хүүхэдүүд нь том болж байна уу. Найз нь чамтай нэг юмны талаар ярих гээд Бямбаа та хоёр эвлэрчисэн үү. Эсвэл бүр мөсөн салсан уу.
Гэхдээ нь Анир одоогоор бид яг салсан зүйл алга чи түүнийг гэртээ ирэхгүй удаж байгааг мэднэ дээ. Би сураг ажиг тавиагүй л байна. цаадах чинь гэхдээ томилолтоор явчихсан байгаа удахгүй гэртээ иргээд ирэх байх найз нь тэгж л хүлээж байна гэхэд. Зүрхээ найзынхаа сэтгэлд нь юм хийхийг хүссэнгүй харсан ч хараагүй мэт чимээгүй өнгрөөхөөр шийдлээ.
Урин хаврын тэргүүн сарын шинийн 29 ны аймшигт хар өдөр Очир өвгөн гэнэт цус харваж улмаар эмнэлэг бараадаж ч чадалгүй нас өөд боллоо. Яахаа мэдэхгүй Гэрлээ эцгийнхээ ажил явдалыг дуусгаад эгч нараа хаалган дээрээс гунигтай нь аргаггүй үдсэн тэр л хар бараан өдрөөс Бямбын үнэн төрх илчлэгдээд ирэх мэт. Ядар ч зүдэрч эцгийнх нь араас сэтгэлийн там шаналал эдлэж буй ээжид нь өдөр бүр согтуу ирж агсам тавьж
Гэрлээг ч элдэвээр хэлж харааж гэдсэн дэх хүүхэдийг нь ч үзэхгүй. Бараг л түүнийг ирхэд нь айж явахад нь баярладаг болчихсон байв.Хоёр газар хоёр нүүр гаргаж сурсан тэрээр бах тав аа хангаж элдвэрээр харааж зүхчихээд маргааш нь уучлалт ч гуйхаа мэддэггүй байв.Нэг өдөр Бямбаа томоос том гэдэстэй бүсгүйг орхиод хамаг хувцасаа баглаж аваад гэрлүүгээ явах гэхэд нь Гэрлээ надад чамаас өөр түшиж тулах хүн одоо алга чи ядаж гэдсэн дэх үрээ бодооч хэмээн зүрх ээ зүсэн аяга дүүрэн нулимс мэлтэлзүүлэн мэгшихэд нь хэнэг ч үгүй орхиод гарлаа.Үзэн ядахын дээдээр үзэн ядаж амьдралын там үйлийн үрийг чи миний охины амь амьдралаар тоглосоныхоо төлөө амьсах болно оо гэж эх нь хэлээд түүнийг гаргав.Гэрлээгийнхээс гараад шууд гэрлүүгээ явлаа. Басхүү замаараа жоохон амттан цуглуулаад гэрийнхээ хонхыг дархад эхнэр Анир нь хаалга нээхэд чимээгүй шууд л тэвэрээд авлаа. Дотроо намайг уучил хайрт минь бүх зүйлд би буруутай ахиад чамайгаа хэзэч хэзээч би гомдоохгүй ээ гэж амлаад нулимс нь үсийг нь норгоно. Хүүхдүүд нь ч аавыгаа сансан гэж жигтэйхэн.
Яг л энэ мөчөөс эргээд хамтдаа урьдын адил сайхан амьдрах мэтээр төсөөлсөн болов ч үйлийн үр ээ төд удалгүй эдэлнэ гэдгээ яахан санах билээ.Өдөр хоног өнгөр ч эхэндээ сайхан байсан ч хүмүүсийн ажлыханы жиг жуг яриа басхүү найз Барсаа нь хүртэл Бямбаад хорсол тээнэ. Хүний бяцхан охиноор тоглочихоод гэмгүй царайныхаа ард араатан шиг үйлдлээ нуухад нь дургүй нь хүрнэ. Зуны эхэн сарын намуухан бороотой ер бусын тансаг үнэр халхалсан тэр нэгэн өдөр Анир нөхөр өө хүний арьс нөмөрсөн араатан өөрийг нь бас тэр жаахан охиныг хуурч байсан талаар Барсаас сонсоод ихэд цочирдоно…..2-р бүлэгийг зөвхөн номноос унших боломжтой. Анхаарал хандуулан хүлээн хүлээн уншдаг та бүхэндээ чинь сэтгэлээсээ талархаж байна. 4-р сарын сүүлээр номоо хэвлэлтэнд өгөхөөр төлөлвлөж байна.Цаашид Бямбаа хэрхэн тэнэг байдлаасаа гарч өөрийгөө ч мөн Гэрлээгийн гэдсэн дэхь хүүхэдийг асарч тойглож, насаараа хийсэн үйлийн үр ээ хэнтэй хамт эдлэх талаар дэлгэрэнгүй бичих болно. Баярлалаа…..
Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *