Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 3-р хэсэг

АГУУ ХАЙР 3-р хэсэг

0 секунд уншина
0
0
421

Вокзал дээр буугаад Должин эмгэн ачаа бараан дээрээ суу хэмээн Саруул руу хараад юмаа алдав аа хулгай ихтэй газар шүү. Олны дунд сайн ч бий, муу ч бий. Чи удахгүй ойлгоно оо хүү минь гээд юмаа сайн харахыг захиад би удахгүй хэмээгээд дэлгүүр рүү явав. Саруулд бүх юм шинэ содон бөгөөд их л догдлон зүрх нь хүчтэй цохилж буй нь мэдрэгдэнэ.

Тэрээр ийм эрт энэ хүмүүс одоо юугаа хийж явдаг байнаа шөнө унтдаг болов уу гэж бодох зуур хайртай тосгонд минь өдийд нам жим байгаа даа хэмээн нутгаа санахын зэрэгцээ ээжийгээ маш их үгүйлэх бөлгөө. Удалгүй Должин эмгэн хүүе хаая гэсээр ирж харагдав. Саруул ч гайхан яасан бэ.

Должин эгч ээ гэхэд нөгөө канистортой сүү ,таргаа алдчихсан байна ш дээ чи , байхгүй одоо өнгөрсөн гээд хөмсөг атируулахад Саруул ямар сонин юм бэ ? би таны хэлснээр л сайн харж байсан даа гэхэд Должин:
Чамайг гөлийж сууж байх хооронд л халаасыг чинь ухна гэж мэд гэхэд Саруул санаа зовсон харцаар.

Должин руу харвал , за яахав яахав хэрэгтэй хүндээ очвол буян болог гээд дэлгүүрээс авсан жижиг савтай урд өмнө нь харж байгаагүй ундааг сарвайн май ам нь цангаж байгаа биз хөөрхий гэхэд Саруул ундааг аван задлан уухад ёстой гоё амттай байх бөгөөд амтшаад бүгдийг ууж дуусгав. Цаанаас нэг охин “Ээжээ” хэмээн гар даллан гүйх бөгөөд Должин эмгэн ч” Миний охин” хэмээн өмнөөс нь угтана. Эх үр хоёр уулзалдан тэврэлдэж охин учир зүггүй уйлж харагдана . Должин эмгэн.


-Энэ Саруул шүү дээ миний охин санаж байгаа биздээ гэхэд Сайн байна уу? хэмээн гар бариад “Санаж байна аа сайн явж ирсэн үү, За явцгаая даа 3 уулаа” хэмээгээд нэг машинд ачаа барааг ачуулан хөдлөв. Ээж охин хоёр гар гараа барилцан ярилцах зүйл мундахгүй. Саруул ч машины цонхоор хоттой танилцан сонирхоно.


Машин энхэл донхол ихтэй нэг гудамжаар өгсөөд зогсов . Шүрээ:
За бууцгаагаарай. Манайх энэ дээ гээд нэгэн омгор хашаан дахь жижиг байшин руу заагаад орцгооё гэв . Ийнхүү байшинд орвол эмх цэгцтэй, цэвэрхэн агаад сайхан хоолны үнэр ханхлах бөгөөд орон дээр нэгэн эмгэн хүүхэд тэврэн сууна.

Должин эмгэн: Сайн байна уу ? гэж мэндлээд Саруулаа миний хүү суугаа ч хө гэв. Шүрэнцэцэг энэ эгч Хорлоо манай хажуу айлын хүн байгаа юмаа, хүүхэд хараад өг гээд гуйсан юм. Би нээрээ хоол хийсэн хөрчөөгүй байгаа гээд гал тогоо руу ухасхийв.Ингээд хоол цай болж хотод ирсэн анхны өдөр сонихон агаад юмаа алдсаныг эс тооцвол Саруулд шинэ орчин таалагдаж байлаа.


Хотод ирснээс хойш 7 хоног өнгөрчээ. Гэрийн эзний царай зүс ч харагдсангүй. Должин эмгэн асуух боловч хол ажилд явсан хэд хоноод ирнэ гэж Шүрээ хариулна . Саруул ч гэр хашаа хорооны аар, саар ажил болон усанд явах мөн хоол хийхэд ч тусалдаг болж. Шүрээ Саруулд хандан: Чамайг ээж сургуульд оруулна л гэхийн чи өөрөө яг сурах хүсэл хэр байна гэхэд Саруул.


Маш их хүсэж байна чи туслаач хэмээн Шүрээд хэлэхэд: За ямартай ч чи шалгалт өгөх ёстой. Элсэлтийн шалгалт хавар өгдөг юм, тэр болтол бэлдэнэ дээ. Би чамд дажгүй сургалтын төв олж өгнөө гэхэд Саруул баярлан нүүрэнд нь инээмсэглэл тодрон хурдан байвал сайн байна шүү гээд Шүрээ рүү шийдэмгий харахад удахгүй дээ энэ хотод чинь мөнгө л байвал бүтэхгүй ажил гэж үгүй шүү дээ хэмээн жуумалзаад за за хоёулаа маргааш хамт гаръя гэв.


Ингээд маргааш болж Саруул Шүрээ хоёр гэрээс холгүй нэгэн сургалтын төвд ирэн бүртгүүлээд буцав. Саруул ч энэ өдөр маш том юм хийсэн санагдаад унтах нойр нь хулжина. “Ээж минь баярлаж байгаа байхдаа сургана гэж дандаа л ярьдагсан” хэмээн бодно. Тэхдээ сургалтын төв, их сургууль ялгаагүй их өндөр үнэтэй байдаг юм байхдаа хэмээн элдвийг бодмоглосноо за за сурч л байвал мөнгө төгрөг яахав дээ гэж бодоод Пунцаг ахын өгсөн мөнгө харин яг таарлаа гэж олзуурхан унтахаар нүдээ анив.


Энэ өдрөөс хойш 1 сар өнгөрчээ. Хүйтний дохио болж анхны цас орсон өглөө байлаа. Должин эмгэн гал түлэн, гэр дулаацуулаад, цай чанана . Удалгүй Саруул ,Шүрээ болон бяцхан хүү Итгэл гурав ч босов. Ширээ тойрч цай хоол идэх зуур Должин эмгэн: Шүрээ минь нөхөр сүүдэр чинь яагаад ирэхгүй байна вэ ? Чи арай салж сарнисан юм биш биз хэмээн санаа зовсон янзтай асуухад Шүрээ.


За үгүй дээ, одоо цас унасан болохоор удахгүй ирнэ. Хөдөө замын ажилд яваад хааяа бүр 45 хонодог шүү гэхэд За яамай даа гэж ээж нь санаа зовоо л хэмээн инээвхийлээд: Саруулаа, одоо чи минь нэг ажил хайвал яасан юм. Тэглээ ч сургалт чинь 2 цаг л хичээллэдэг биздээ. Тэгэхгүй бол бид хоёрын авчирсан хүнс өнөөдөр дуусч байна даа хэмээн чухал царай гарган хэлэв.

Саруул ч за гээд толгой дохино . Саруул сургалтандаа явахаар хашаанаас гаран алхангаа Должин эгч ирснээсээ хойш өөртэй нь дотночилж ярих нь багасаад мөн захирангуй ярьж шаардах нь ихэссэнийг анзааран хүүхдээ хараад өөр болохоос яахав гэж бодоод ээжийгээ санан санан нулимсаа залгин алхана .

Ингээд хичээл дээрээ ирээд ангийн хүүхдүүдтэй мэндлээд овоо нүүр хагарчээ.Түүний хажууд үргэлж суудаг Уянга гэх өндөр нуруутай сагс , волойбол тоглодог, энэ жил төгсөх ангийн хөөрхөн охин байдаг бөгөөд инээмсэглэн: Саруул ахаа, нөгөө бодлогоо бодсон уу ? Би шалгалтандаа тааруу дүн дахиад авчихсаан. Танаар заалгахаар л харин ойлгоод байгаа юм шиг санагдаад байна хэмээн хошуугаа цорвойлгон зааж өгөхийг гуйна. Саруул инээгээд.

Чи ямар хичээл хийх биш. Тэмцээнээс тэмцээний хооронд үсэрч дэгдээ л явдаг биз дээ. Чамд энд суух хайран мөнгөний гарз юм шиг ээ хэмээн их дотно агаад шоолсон маягтай инээнэ. Уянга ч инээд алдан: Өнөөдөр дүү нь хоолонд даана аа. Та харин надад энэ бодлогыг бодоод харуулчих гэх бөгөөд Саруулаар хийчээлээ хийлгэх нь их болов. Энэ анги дотор.

Саруул бол хамгийн хүчин чармайлттай суралцдаг онц сурлагатан бөгөөд багш нар нь Саруулыг яагаад дээд сургуульд орохгүй удсаныг нь гайхна Харин ганц таг хичээл бол англи хэл юм. А үсэгнээс эхэлж байгаа түүнд хэцүү байх нь ойлгомжтой. Саруул хичээлээ тараад Уянгаагийн гуйснаар хичээлд нь туслан суух зуураа: Ажил хиймээр байна аа хэмээн санаа алдахад Уянга нүд нь томорсноо.


Хичээлээ хаях гэж үү дээ гэхэд:— Үгүй ээ. Зав зайгаар нь л ямарч ажил байсан хамаагүй. Би даанч хаанаас яаж ажил хайхаа мэдэхгүй, ядаж хот ч мэдэхгүй гэхэд Уянга инээмсэглэн: Би нэг ахдаа хэлж өгөх үү. Тэхдээ хүнд хар ажил ш дээ. Чадна гэвэл зөвшөөрөх байхаа гэхэд Саруул инээмсэглэн: Баярлалаа. Чадна аа, хамаагүй ээ гээд тэгвэл би чамд хичээлийг чинь зааж өгөхдөө дуртай байна шүү гээд маргааш хамт очихоор тохиролцов.


Маргааш ч болж хичээлээ тараад Уянга ,Саруул хоёр монголчуудын хэлж зашсан 44 буюу воганаас ачаа буулгах газар ирэв. Уянга Батаа ахаа хэмээн дуу алдан: Сайн уу ? Танаас нэг юм гуйх гээд л ирлээ хэмээгээд танилц ,Энэ цуг сургалтанд суудаг ах Саруул.Тан дээр хичээлийнхээ заваар ажиллах хүсэлтэй байгаа юм аа гэхэд Батаа гэх бүдүүн , том биетэй хууз сахалтай 40 гаран насны эр Саруулыг доороос дээш нэг харсана.


За тэгээд хэр хурдтай залуув дээ энд бол хурд чухал, бяр тэнхээ ч чухал. За яахав ажиллаад л үз. Хар ажил үзээгүй хүн угаасаа дахиж ирдэггүй юм аа, болмоор бол ажиллаад бай залуу минь гээд муу хувцас өгөөд цемент ачсан том воганыг заагаад:— За энэ цементийг буулгаж машинд ачна шүү дээ өнөөдөр, гэхэд Саруул том харахад Бат инээн “За чи ганцаараа юу гэж хийх вэ дээ, манайхан хоол идэж байгаа чи хоол идээгүй биздээ.

Хар ажил хийхэд хоол хамгийн чухал шүү дээ хэмээн мөрөн дээр нь алгадаад явъяа гээд Уянга руу харан удахгүй танайхаар нэг очно оо тэгж байгаад гээд эргэн алхахад Уянга: Би орой ирнэ ээ, Саруул ах хот мэдэхгүй гэхэд Саруул ичингүйрэн: Би зүгээрээ өөрөө явчихна аа. Өглөө уулзъя гэсээр Баттай хамт алхан одов. Ийнхүү ажил эхэлж ёстой л үзээгүй юмаа үзэж хөлсөө асгаруулан цемент зөөнө. Ам хамар , хоолой хорсон амардаг цаг байдаггүйн байхдаа хэмээн ядарч буйгаа харуулахгүйн тулд шүд зуун гүрийнэ.

Хамт ажиллаж буй залуус сурамгай агаад огт ядарсан шинжгүй цементийг үүрч шидлэх бөгөөд Саруулыг хурдал гэж шавдуулна. Ингэсээр орой болж сая нэг юм буулгаж дууслаа. Саруул ч нуруу тэнийлгэн хөл дээрээ арай хийн тогтож ядна. Батаа түүн дээр ирэн:
Би чамайг хаяад явчих болов уу гэсэн чинь чи харин гүргэр залуу байна шүү. Өнөөдөр цөөхүүлээ болохоор их ядарсан байх, эр хүн.

Маргааш ирэхгүй байж болно оо. Хүссэн үедээ залгаарай гээд нэрийн хуудсаа өгөөд , Өө нээрээ баярлалаа. Цалингаа ав май гээд цоо шинэ 20.000 төгрөг атгуулав.Саруул анх удаа ажил хийж цалин авч байгаа нь энэ бөгөөд хязгааргүй их баярлан Батаад хандан: Би маргааш ирнэ ээ, баярлалаа гээд инээмсэглэл тодруулан ядарснаа ч умартан хувцсаа солихоор явав. Тэрээр хувцсаа тайлахад хүзүү ,цээж,нуруу,гар улайсан харагдах бөгөөд хорсох нь нулимс цэлэлзүүлнэ. Хажууд нь хувцсаа солих Анар гэх залуу түүнийг хараад.

Аа яаяа, гамгүй түлэгдэж дээ. Эхлээд их хэцүү шүү угааж цэвэрлэж байхгүй бол үсэрхийлээд арьс чинь халцарна шүү. Арьс халцарвал тэгээд нуруугүй морь л гэж мэд гээд чи пиво уудаг уу. Дотроо цэвэрлэх хэрэгтэй дээ гэхэд Саруул: Үгүй, би уудаггүй хэмээн хариулахад Анар жуумалзан.

За тэгвэл сүү л уудаг байхдаа гээд баяртай хэмээн инээмсэглэн явж одов . Саруул хувцсаа солин нүүр гараа угаагаад гэртээ харьж Должин эмгэнд ажил хийснээ хэлвэл баярлана даа хэмээн бодоод автобусны буудлын зүг алхав.Төөрч будилсаар хүн амьтнаас асуусаар арай гэж нэг өөрийн сайн мэдэх сургалтын төвийн ойролцоо ирээд сэтгэл амран алхах зуураа “Ээжийгээ эмнэлгийн шал арчиж, даавуу угаахад нь гуйлгаж гуйлгаж ганц туслахдаа ямар их дургүй ядарч байна гэж төвөгшөөдөг байлаа даа.

Энэ ажлын хажууд юу ч биш байж шүү дээ ээж минь. Тэгж их өвдөж байхдаа ёо ч гээгүй хэдий халуурч өвдлөө ч надад хэлдэггүй. Яагаад тэгдэг байса юм бэ? та минь” гэж бодохтой зэрэгцэн нулимс унагаад, гэрийн зүг алхана . Хашааны үүдэнд ирж гунигаа нуун нулимсаа арчаад гэрт оров. Урдаас нь Должин их л ууртай чи чинь хааччихдаг хүн бэ ? Гадуур тэнэдэг болох нь уу гэхэд Саруул инээн.

Үгүй ээ, би ажил хийсэн юмаа уучлаарай. Гэрээ олохгүй бага зэрэг төөрөөд л хэмээн хэлэхэд Шүрээ: Өө тийм үү ,ямар ажилд оров доо. Чи нээрээ утастай болоо, амар ш дээ. За хоолоо ид гээд ширээн дээр тавагтай хоол тавив. Должин хөгшин хөмсөг атируулан: Чи дахиж таг чиг алга болоод үзээрэй, тэр ажил төрөл чинь надад хамаагүй шүү эртхэн ирнэ гэж хэлэхгүй юу ? Гэрт ч хийх юм их байхад өнөөдөр гэхэд л усгүй хонох нь байна гэсээр орон дээрээ цааш харан унтаад өгөв.

Саруул ч Должинг янз муутай болсныг гадарлах бөгөөд дотночилон ярилцах нь ч үгүй болсон тул хоолоо идэж дуусгаад хувцсаа тайлан газраар хэвтэх гэхэд Шүрээ: Хүүе наад хүзүү хоолойгоо хараа. Яагаа вэ гэвэл Саруул аан цемент зөөгөөд тэхдээ зүгээрээ сайхан амраарай гээд хэвтээд өгөв. Шөнө дунд Должин хөгшин хааяа гарч бие засдаг бөгөөд гэрлээ асаан Саруул руу харан. “ Эвий дээ хөөрхий минь хэмээн хүзүү , хоолойг нь ажиглаад чи минь одоо эр хүн болох ёстой шүү дээ намайг уучлаарай чиний төлөө л юм шүү.

хэмээн багаас нь харж өсгөсөн бяцхан хүүгээ үнэрлээд нулимсаа барьж ядан гэрээс гарч сарны зүг харан “Хүү чинь өнөөдөр ажил хийсэн. Би ямар их баярлаж байна гээч Сэмжид минь” хэмээн шивнээд хэсэгхэн ч гэсэн сэтгэлээ тайтгаруулан зогсох агаад Саруулын хэрсүүжиж ухаан сууж байгаад баярласан даа унагасан нулимс байлаа .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *