Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 2-р хэсэг

АГУУ ХАЙР 2-р хэсэг

0 секунд уншина
0
0
468

Должин Саруулыг тэврэн авч” Удахгүй хэд хоногоос хоёулаа явна аа.Чи минь сургуульд орно эрдэм ном сурна сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ энэ бол эхийн чинь ганцхан хүсэл. Одоо ч бид хоёрыг дээд тэнгэрээс харж байгаа. Миний хүү битгий уйл нулимс унагах тусам дээд тэнгэртээ амгалан байж чадахгүй шүү дээ хэмээн нулимсаа залгин Саруулын хацар дээр үнсээд одоо авч явах юмаа бэлд дээ.

Тэгээд манайд орж цай унд уу хүү минь” гээд гараад явав . Саруул нүд дүүрэн нулимсаа шувтраад ээжийнхээ захиаг элгэндээ тэвэрч “Хүү нь хичээнэ ээ, таныхаа захисныг заавал биелүүлнэ” гэж шивнээд нар сар харсан шавар байшингаа цэвэрлэж эхлэв. Должин эмгэн гэртээ орон данхтай цайнаас аяганд хийн оочлох аядсанаа санаа алдан хөөрхий найзыгаа ямар их үгүйлж буйгаа самсаа шархируулан мэдэрнэ.Тэрээр найзынхаа өөрт нь гэж хаягласан захиаг дахин уншив.

“Хайртай найз Должин минь чи ч тэсэхгүй задлаад харчихна даа. Би чиний занг мэдэхгүй биш.Чамаасаа бүхнээ нуудаггүй байсан ч нэг зүйл ээ “тас” нуусанд өршөө, найз нь хүнд өвчин туссан бололтой эргэж чамтайгаа хань болж сууж чадахгүй болсонд өршөөгөөрэй, бас уучлаарай чи минь. Энэ олон жил өмөг түшиг минь болж ирсэн шүү. Ийм сайхан нөхөрлөсөн найздаа хязгааргүй их баярлалаа. Надад харамсах зүйл алга даа. Энэ муу хүүдээ л сэтгэл өвдөх юм. Чамаасаа гуйхаас өөр хэнээс гуйх билээ хорвоо дээр бид хоёрыг гэдэг ганц хүн минь чи шүү дээ.

Миний хүүг надаас хойш чи л залж чиглүүлж явна шүү. Би ч багаас нь эрхлүүлээд чанга хатуужил суулгаж чадсангүй дээ. Чи одоо хошуугаа цорвойлгоод эрхлүүлээд байвал юу болох вэ дээ. Должин минь хатуу чанга байж эрдэм номтой сайн сайхан хүн болгож залуурдаарай. Чамайг миний сүүлчийн хүсэлтийг биелүүлнэ гэж итгэж байна . Чи минь биеэ бодож байгаарай. Үхэл гэдэг цагаа тулахаар их харам юм одоо ч гэсэн найз нь эвлэрч чадахгүй л уйлж сууна. Чамдаа маш их баярлаж хайрлаж явдгаа хэлье . . .” гээд захиан дээр Сэмжидийн нулимс дусалсан нь илхэн харагдана. Должин нулимс мэлтэлзүүлэн бурхандаа мөргөн маань унших зуур хөөрхий дөө их л зовж явж дээ ямар их сэтгэлийн гаслантай байсныг нь бодон бодон өөрийгөө буруутган эмч домч авчраад хүчээр ч болтугай үзүүлж харуулж явахгүй яаав даа.

Чи минь байхгүй болсон гэхээр би итгэж чадахгүй байна өглөө болгон манайд орж ирж байгаа дүр үзэгдээд хэцүү байна хэмээн бодол болон санаа алдан зөөлөн мэгшин сууна. Удалгүй Саруул :

Должин минь хатуу чанга байж эрдэм номтой сайн сайхан хүн болгож залуурдаарай. Чамайг миний сүүлчийн хүсэлтийг биелүүлнэ гэж итгэж байна . Чи минь биеэ бодож байгаарай. Үхэл гэдэг цагаа тулахаар их харам юм одоо ч гэсэн найз нь эвлэрч чадахгүй л уйлж сууна. Чамдаа маш их баярлаж хайрлаж явдгаа хэлье . . .” гээд захиан дээр Сэмжидийн нулимс дусалсан нь илхэн харагдана.

Должин нулимс мэлтэлзүүлэн бурхандаа мөргөн маань унших зуур хөөрхий дөө их л зовж явж дээ ямар их сэтгэлийн гаслантай байсныг нь бодон бодон өөрийгөө буруутган эмч домч авчраад хүчээр ч болтугай үзүүлж харуулж явахгүй яаав даа. Чи минь байхгүй болсон гэхээр би итгэж чадахгүй байна өглөө болгон манайд орж ирж байгаа дүр үзэгдээд хэцүү байна хэмээн бодол болон санаа алдан зөөлөн мэгшин сууна. Удалгүй Саруул :

Должин эгчээ би усанд явах гэж байна та саваа өгөх үү, би хамтад нь аваад ирье. Гэрээ цэвэрлэж байнаа. Бас дээврийн ноорхой цоорхойгоо бөглөе гэхэд Должин нүдээ шувтран том харснаа: Үүдэнд байгаа хоёр канистороо аваад яваа, миний хүү. Усны тэрэг урд Намжил хөгшнийд байгаа гэж заав. Саруул: Зүгээр дээ, миний найзууд Багахүү ,Нараа хоёр ирж тусалж байгаа гээд гарах гэтэл Должин:

Хүүхдүүд минь орж ирж хоол цай идэж уугаарай гэхэд за гээд хаалгаар гарав. Должинд нэгэн удаа Сэмжид хөгшин: Бороо орохоор байшинд дусаал гоожоод салхи шуурганд сэвэлзэх болж, энэ Саруулд хэлэхээр хөдлөхгүй янзтай, хоёулаа нэг бөглөх ая бодно оо гэж хэлж байсан удаатай.

Должин гэрээс гарч хажуу тийш харвал дээвэр дээр алх түг түг гэж дугарах нь сонсогдоно. Должин “Өө нээрээ, хоол цайгаа хийе байз энэ муу хүүхдүүд удахгүй ороод ирдэг хоосон байж болохгүй” хэмээн өөртэйэөө ярьсаар яаран гэрт оров. Дээвэр дээр Багахүү үлдээд Нараа,Саруул хоёр усанд явжээ.Нараа бол багаасаа өвөр түрийндээ өссөн хамаг зүйлээ ярьдаг хамгийн сайн найз нь билээ.Нараа ам нээн: Саруулаа, миний найз надтай хөдөө мал дээр гарах уу? Аав ээж хоёр чамайг манайд ирж болно гэсэн.

Хоёулаа хамтдаа малаа өсгөөд хөдөө талдаа эрх чөлөөтэй амьдарна шүү дээ. Хөдөө ямар сайхан гээч хэмээн цовоо дуугаар хэлэхэд Саруул бодлогошрон: Миний найз намайг гэдэг ч аав ээжээсээ илүү мэдэлтэй хүн байх биш дээ хэмээн бодоод ээжийнх нь хэлсэн үг зурсхийн орж ирэв. Саруул айлд мал хариулж морь унах дуртай байдаг байсан бөгөөд Нараагийнд очих ч дуртай байв. Гэвч хэд хоноход л ээж нь дуудаж авчирдаг байсан агаад их дургүйгээр

“Хүү минь бид хоёр баян айлд зарц хийж амь зуух дээрээ тулаагүй байна. Чи чөдрийн ганц морьтой л хүн болох гээ юу. Хүний юм хүний л юм байдаг юм. Харин өөрөө олж авсан юм ганцхан чинийх л байдаг юм. Битгий Нараагийнх руу гүйгээд бай” гэж загнаж байсан нь чихэнд сонсогдоно . Саруул ийн бодол болоход Нараа хүүе тэгээд яах гэж байна. Би чамтай хамт байна гэхээр сайхан л байна хэмээн мишээхэд Саруул баярлалаа найз минь би харин Должин эгчтэй хот явна сургуульд сууя ч гэж бодож байна уучлаарай намайг гэхэд Нараа боддог бодол.

Миний найз сурлага их сайн л байсан. Чамайг сургууль авчхаад яваагүйд гайхдаг байсан шүү, тэхдээ найз нь очиж байнаа хотын хүн болчхоод танихгүй байв даа чи гэхэд Саруул за юу гэж дээ мангар минь харин чи л мянгат малчин болчоод ганц хонь харамлаад байв хэмээн инээвхийлэв . Ингээд усаа аван гэрт ирэхэд Багахүү дээврээс бууж хатаж үхлээ яасан уддаг юм бэ гээд худгийн хүйтэн уснаас залгилаад, хөлсөө арчин энэ байшин хэдэн жил болж байгаа бол шавар нь үүрээд байхын гэхэд Саруул мэдэхгүй ээ.

Должин эгч л мэдэх байх гэв. Багахүү за за дээвэр болсон. Одоо та хоёр хажуу талыг хад би гэрт орж унасан тоос тортог цэвэрлэе гээд гэрт оров. Ийн 3 найз байшингаа хөөрхөн додомдоод авав. Удалгүй Должин хөгшин хүүхдүүдээ хоол цайгаа ид хэмээн дуудав. Гурван найз хөөцөлдөн ноцолдсоор гэрийн гадаа тоос тортгоо гөвөөд орцгоов. Саруул үлдэн гэрийн гадаа хэсэг бодлогошрон “Муу ээж минь байшингаа торд салхи сэвэлзээд байна” гэхэд би гэж тэнэг амьтан хэмээн нүдээ нухлаад дуссан нулимсаа арчаад гэрт оров.
Должин сайхан цай хоол хийжээ.

Бүгд хоёр хоёр аяга идээд баярласнаа илэрхийлэв. Залуус гарч тамхи татаж зогсоно. Харин Саруул татахгүй гэв. Багахүү түүн рүү харан: Миний найз заавал хот явах юмуу. Сая Должин эгч хэлсэн юм хотод очоод янзгүй байвал нутагтаа бидэн дээрээ ирээрэй. Ямарч байсан чамайгаа тэврээд л авна бид хоёр чинь хэмээн шийдэмгий хэлэв. Саруул Багахүүг тэврэн авч: Би үнэндээ бас нэг хүний ардаас яваа юм л даа гэж инээмсэглэхэд Багахүү инээд алдан:


— За тээр Нараа хар даа энэ мууг Нандиа биз дээ. Чи одоо болио цаадах чинь чамайг тоохгүй ээ, яваад 3 жил боллоо. Чи одоо мартаа. Олоод уулзчихвал нэг адуу өгье хэмээн ам гарав .Нандиа болбоос Саруулын хойд хашаанд мөн л ээжтэйгээ амьдардаг сурлага сайтайн дээр их хэрсүү хөөрхөн охин байв. Түүнд ангийнхан хөвгүүд хайрын захиа илгээх нь элбэг бөгөөд

Багахүү,Саруул хоёр ч мөн адил сайн байдаг байв. Гэвч Саруул нэг ч удаа захиа атгуулалгүй Нандиаг хот руу явуулж ээ. Саруул” Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа” гэж мурив аа гэхэд Нараа инээн Багахүү худлаа чамд атаархаад уулзчихвий гэж айж байгаа биз гээд цааш гүйхэд Багахүү Нарааг чамайг даа гээд элдэн Саруул ч ардаас нь гүйн хашаан дотор багын найзууд инээлдсээр бие биентэйгээ ноололдон хөөцөлдөх нь хотон дотор ишиг хурга тоглохтой адил үзэгдэнэ.


Ингээд явах өдөр болж ачаа бараагаа янзлан хот явах машинаа хүлээн суух Должин хөгшин Саруул хоёр нэг л гунигтай байх агаад хоолойд нь юм тээглээд хоорондоо эс ярилцана. Гэнэт хаалгаар их эмч Пунцаг ,бага эмч Ерөөлт хоёр ороод ирэв. Пунцаг : Өө ашгүй дээ, Та хоёр минь яваагүй байна. Саруулаа миний дүү сайн сураарай заавал сургуульд ордог юм шүү. Энэ бидний зүгээс хураасан хэдэн төгрөг гээд 2 сая төгрөг атгуулаад:

Байшин хашаандаа бүү санаа зов. Чамайг ирэхэд бүүр гоё байшин барихаар ярилцсан, нутгийн зон олны минь л сэтгэл юм шүү дээ. Муу эгч минь ямарч сайхан хүн байв даа хэмээн нулимсаа нуун унагаад “Должин эгч минь биеэ боддог юм шүү. Та ч бас даралттай хүн шүү. Энэ утасны дугаар хувийн эмнэлэгтэй миний найз байгаа. Таныг яривал мэднэ. Би хэлсэн очиж даралтаа сайн үзүүлж байгаарай” хэмээгээд цаасан дээр бичсэн утасны дугаар өгөв. Ингээд машин ч ирэв. Должин:


Хэд хоногийн дараа миний хүү Дондог энэ гэрээ ирж авах байх гэж Пунцагийн зүг харан хэлэв. Пунцаг ч толгой дохив. Машинд аар саар юмаа ачих зуур Бага эмч Ерөөлт Саруулыг тэврэн: Миний дүү чанга хатуужилтай байдаг юм шүү, эр хүн нулимсаа нуух үедээ нуудаг юм шүү , сайн яваарай ирж байгаарай гэв. Пунцаг ч Саруулыг тэврэн салах ёс хийв. Должин эмгэн:

Санаа зоволтгүй ээ, Бид хоёр алзахгүй. Та нар минь хот хүрээ орохоороо бид хоёр дээрээ ирдэг юм шүү гээд нулимс нь цийлгэнэн харагдана. Машин ч хөдөлж огт мэдэхгүй очиж үзээгүй хотын зүг аяны жолоо залав . Должин хөгшин тосгоноо холын зэргэлээнд уустал арагш харсаар явав . Саруул хэрсүүжиж ээ. Нэг ч удаа арагш харсангүй.

Тэрээр би “Ээжийнхээ хүслийг биелүүлэх ёстой. Ээж дээрээ эргэж ирэхдээ үзэж харуулах ярих юмтай ирнэ ээ.” хэмээн бодоод Пунцаг ах болоод Ерөөлт эмчийн хэлсэн бүхэнд баярлана . Тэрээр нулимс аргуулан “Ээж минь дээ та минь хүүгээ хараарай хүү нь заавал гээд анх удаа л шийдэмгий зоримог эр хүн шиг бат итгэлтэйгээр таны захиасыг биелүүлэх болно” гэж зүрхэн гүнээс амлалт өгөв. Ийнхүү нутгийн сэвшээ зүсэн Должин хөгшин Саруул хүү хоёр машинд бодлогошрох агаад нулимсаа бие биенээсээ нуун арчсаар улсын нийслэл Улаанбаатарын зүг рүү явсаар.


Өдөржин , шөнжин явсны эцэст үүрийн гэгээтэй уралдан сая нэг Улаанбаатар хотын барааг харав. Должин эмгэн машинд унтаж буй Саруулыг нудран сэрээгээд: Миний хүү бид ирчихлээ шүү дээ, би чинь одоо хамгийн сүүлд 5 жилийн өмнө л нэг ирсэн юм байна гэхэд Саруул: Би харин нэг ч удаа ирж үзээгүй ямар том хот вэ ? хэмээн амандаа бувтнана.

Жолооч эр Должин хөгшинд хандан: Та хоёр минь хаана буух билээ гэхэд Должин эмгэн: Эгч нь хот мэдэх бишдээ хүү минь , охин минь л тосно гэсэн авто вокзал дээр л хүлээдэг байхдаа хэмээн инээмсэглэн хэлээд Саруулд хандан: Эгч нь 3 хүүхэдтэй хүн. Том нь Дорноговьд амьдардаг, дунд хүү болон миний ганц охин энэ хотод амьдардаг. Сэргэлэн ахыгаа санаж байгаа биздээ чи ч жаахан байсан даа гэхэд Саруул инээвхийлээд:

Санаж байнаа, таны дунд хүү биздээ тэгээд Шүрэнцэцэг нярайлсан юмуу гэж асуухад Должин эмгэн хүүе чи Шүрээгээ бас санаж байна ш дээ хэмээн санаа алдан багаас нь . . . . гээд нулимс нь гэнэт нүдэнд нь цийлэгнэн харц буруулна. Саруул гайхасхийн бодолд орно.Тэр нэг өдөр ээжийхээ хэлж байсныг бүдэг бадаг санав. Ээж нь нэг удаа их л санаа зовсон янзтай гаднаас орж ирээд:” Должин эгч нь күй ээ мөн мудаг хатуужилтай хүн шүү. Хүүхдүүд нь л даанч эргэж тойглохгүй юм даа.

Ганц охин Шүрэнцэцэг нь л хань болно доо энэ муу хөгшинд” хэмээн бувтнаж байсан санагдав. Шүрэнцэцэг хааяа зун тосгонд ирэх болов ч удалгүй явдаг байж. Саруултай үе тэнгийн боловч 6 – р ангийн зуны амралтаас хойш хоорондоо таараагүй аж. Ингээд улсын нийслэл Улаанбаатар хотод ирэв ээ.

Санаа зоволтгүй ээ, Бид хоёр алзахгүй. Та нар минь хот хүрээ орохоороо бид хоёр дээрээ ирдэг юм шүү гээд нулимс нь цийлгэнэн харагдана. Машин ч хөдөлж огт мэдэхгүй очиж үзээгүй хотын зүг аяны жолоо залав . Должин хөгшин тосгоноо холын зэргэлээнд уустал арагш харсаар явав . Саруул хэрсүүжиж ээ. Нэг ч удаа арагш харсангүй. Тэрээр би “Ээжийнхээ хүслийг биелүүлэх ёстой. Ээж дээрээ эргэж ирэхдээ үзэж харуулах ярих юмтай ирнэ ээ.” хэмээн бодоод Пунцаг ах болоод Ерөөлт эмчийн хэлсэн бүхэнд баярлана . Тэрээр нулимс аргуулан

“Ээж минь дээ та минь хүүгээ хараарай хүү нь заавал гээд анх удаа л шийдэмгий зоримог эр хүн шиг бат итгэлтэйгээр таны захиасыг биелүүлэх болно” гэж зүрхэн гүнээс амлалт өгөв. Ийнхүү нутгийн сэвшээ зүсэн Должин хөгшин Саруул хүү хоёр машинд бодлогошрох агаад нулимсаа бие биенээсээ нуун арчсаар улсын нийслэл Улаанбаатарын зүг рүү явсаар.

Өдөржин , шөнжин явсны эцэст үүрийн гэгээтэй уралдан сая нэг Улаанбаатар хотын барааг харав. Должин эмгэн машинд унтаж буй Саруулыг нудран сэрээгээд: Миний хүү бид ирчихлээ шүү дээ, би чинь одоо хамгийн сүүлд 5 жилийн өмнө л нэг ирсэн юм байна гэхэд Саруул: Би харин нэг ч удаа ирж үзээгүй ямар том хот вэ ? хэмээн амандаа бувтнана. Жолооч эр Должин хөгшинд хандан:


Та хоёр минь хаана буух билээ гэхэд Должин эмгэн: Эгч нь хот мэдэх бишдээ хүү минь , охин минь л тосно гэсэн авто вокзал дээр л хүлээдэг байхдаа хэмээн инээмсэглэн хэлээд Саруулд хандан: Эгч нь 3 хүүхэдтэй хүн. Том нь Дорноговьд амьдардаг, дунд хүү болон миний ганц охин энэ хотод амьдардаг. Сэргэлэн ахыгаа санаж байгаа биздээ чи ч жаахан байсан даа гэхэд Саруул инээвхийлээд:

Санаж байнаа, таны дунд хүү биздээ тэгээд Шүрэнцэцэг нярайлсан юмуу гэж асуухад Должин эмгэн хүүе чи Шүрээгээ бас санаж байна ш дээ хэмээн санаа алдан багаас нь . . . . гээд нулимс нь гэнэт нүдэнд нь цийлэгнэн харц буруулна. Саруул гайхасхийн бодолд орно.Тэр нэг өдөр ээжийхээ хэлж байсныг бүдэг бадаг санав. Ээж нь нэг удаа их л санаа зовсон янзтай гаднаас орж ирээд:” Должин эгч нь күй ээ мөн мудаг хатуужилтай хүн шүү.

Хүүхдүүд нь л даанч эргэж тойглохгүй юм даа. Ганц охин Шүрэнцэцэг нь л хань болно доо энэ муу хөгшинд” хэмээн бувтнаж байсан санагдав. Шүрэнцэцэг хааяа зун тосгонд ирэх болов ч удалгүй явдаг байж. Саруултай үе тэнгийн боловч 6 – р ангийн зуны амралтаас хойш хоорондоо таараагүй аж. Ингээд улсын нийслэл Улаанбаатар хотод ирэв ээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *