Нүүр Uncategorized Чамруу урсах нулимс 19-р хэсэг

Чамруу урсах нулимс 19-р хэсэг

1 секунд уншина
0
0
477

Маргааш өглөө нь Гэрлээ аавыгаа ятгаж дөнгөөд Бямбаатай хамтдаа Аниртай уулзахаар болоод гарцгаав. Бямбаа харин түүнийг хэнтэй уулзуулахаа тааж ядан бодсоор л байлаа. Хайраа хоёулаа эхлээд эмнэлэг явах уу? Хүүхдээ эхо-д харуулая гэж хэлхэд нь Гэрлээ учиргүй их баярлаж нээрээ юм уу хайраа тэгий л даа. Анх удаа бид түүнтэй уулзах нээ гэж догдлоод нөгөө хүнтэй уулзахаа тэрхэн зуурт ор тас мартах шиг болов. Эмнэлэгийн гадаа ирээд Гэрлээг эход харуулах хооронд нь Бямбаа найз Барсааруу ярихаар төлөвлөсөн байлаа. Гэрлээ ч хамт эхоруу оры гэсэн боловч тэрээр татгалзав. Өө хайрт нь гадаа нь хүлээж байя миний хань ороод ир. Энд аавууд бүгд гадаа сууж байхад намайг хүмүүс гайхан шүү дээ гэж хэлээд духан дээр нь үнсээд за орчихоод ир гэлээ. Гэрлээ өрөөрүү оров уу үгүй юу. Бямбаа утсаа шүүрээд гадаа гарлаа. Байна уу? Байна штэ.

Бас яачваа хар өглөөгүүр залгахаар чинь айх юм гэхэд нь Бямбаа чи айгаад яадаг юм бэ. Хөөе Барсаа нэг хүүхэн олоодох оо.Гэрлээтэй уулзуулхаар За бас одоо юугаа сэдээд байгаа юм бэ. Би хаанаас тэр хүүхэн олох болж байна аа. Учрыг нь дараа хэлий. Яаралтай өдөр цайны үеэр уулзуулах хэрэгтэй байна. Нөгөө уулзаад байдаг янхануудаасаа нэг арай гайгүй царай зүстэйг нь дагуулаад ир ээ. Өөрийгөө тэгээд ах нь гэж хэлээрэй. Нөгөө муу Гэрлээгийн аав нь Аниртай уулзна гээд ээ. Арай хийж л болиуллаа. Тэгсэн оронд нь Гэрлээ уулзахаар болсон юм аа. Эднийхэнийг яасан ч Аниртай уулзуулж болохгүй. Яаж хийж байгаад аргалах л хэрэгтэй байна. Тиймээс чи нэг хүүхэн олоод Анир гээд дагуулаад ир. Барсаа Өө чи яасан заваан юманд хүнийг хутгадаг юм бэ? Сүүлд нь Анирыг биш гэдгийг мэдвэл бүүр л хэцүү юм болно доо. Чи ер нь ингэж хоёрын дунд явахаар эртхэн нэг талдаа гараач Бямбаа би өөрөө мэдэж байна аа. Энэ Гэрлээгийн хүүхэдийг нь л авхуулчихвал болчих гээд байна. Заза тэгээд яры чи бэлэн болгоод надруу залгаарай. Би дагуулаад очы сайн хэлж яриараа чи ямар миний амьдралыг мэдэхгүй биш. Гээд утсаа тасаллаа. Төд удалгүй Гэрлээ инээсээр гарч ирлээ. Хайр аа 12-13 неделтэй гэж байна. Чи энэ бяцхан зургыг нь хардаа ямар хөөрхөн юм бэ. Би нээрээ ээж болчихлоо гэж үү. Би өөртөө итгэж чадахгүй байна гэснээ өлсөөд байна аа хоол идий гэхэд нь За тэгий эрх гүнждээ хоол авч өгөхгүй бол болхгүй ээ гээд явцгаалаа.

Хоол идчихээд замдаа эмч тэгээд юу гэж байна. Гэрлээ юу ч хэлсэнгүй их сайн байна өсөлт бойжилт сайтай байна. Одоо хяналтандаа орж болно гэсэн маргааш хяналтандаа орно оо гэв. Ингээд үд хэвийх үед Барсаа залгалаа. Өө нөгөө хүүхэний ах нь залгаж байна. Байна уу? За за тэгий тэнд уулзая. Нөгөө хүүхэн чинь ахтайгаа хамт ирнэ гэнэ ээ. Явах уу хайраа.За тэгий гэхдээ л би айгаад байна. Хэдийгээр та хоёр салаад удсан ч гэлээ энэ хугацаанд тэр чиний эхнэр хэвээрээ байсан. Одоо ч байсаар л байна. Намайг загнавал яана аа. Нэг л айгаад байх чинь гээд Бямбаа би байхад юунаас айх билээ. Зүгээр гээд инээсэн атлаа дотроо/ айхаа мэдсэн юм бол яах гэж уулзана гэж хуцдаг байна аа. За яахав энэ удаад эвтэйхэн аргалчих юм бол би чамаас яаж салж дөнгөхөө мэднээ гайгүй ингээд зууралдаад явна ч гэж байхгүй шүү/ гэж бодов. Хотын захын нэг жижигхэн кафены уузалтын өрөөнд тэд уулзацгаав. Барсаа нөгөө олж ирсэн хүүхэндээ түүний талаар нэг нэгэнгүй ярьж сална гэж хэлээрэй хэмээн захисан байлаа. Төд удалгүй Бямбаа Гэрлээг дагуулсаар орж ирээд Барсааруу нүд ирмэв. Харин үүнийг Гэрлээ огт анзаарсангүй. За сайн байна уу? Анираа гээд Бямбаа хэзээ язааны танидаг хүн шиг эхнэр нь юм шиг.

Хэзээ ч өмнө нь харж байгаагүй хүүхэнрүү хэлэв.Энэ миний суух гэж байгаа бүсгүй. Тийм болохоор одоо хоёулаа гэрлэлтээ салгуулмаар байна. Чи тэр хүүхдүүддээ тэтгэмжээ тогтоолгоод намайг одоо тайван орхиод өг гэхэд Гэрлээ хажуунаас тийм ээ. Эгч ээ та биднийг тайван орхиоч бид одоо хүүхэдтэй болсон. Та хоёрын амьдрал хоёр тийш болоод олон жил болж байгаа хойно хэн хэнийгээ ингэж зовоохоо болиоч. Хэн хэн чинь амьдрах эрхтэй биз дээ. Гэхэд Өнөөх танихгүй бүсгүй тиймээ. Одооноос би чамайг ингээд орхы. Би ч гэсэн хүнтэй суух гэж байгаа хэмээн юу ярьж байгаагаа ч ойлгохгүй шууд дахин чамтай холбогдохгүй та хоёрт аз жаргал хүсье гэж хэлээд гараад явчихлаа. Барсаа харин санаа нь зовсон байртай хүүе Анир аа ахын дүү зосож бай. Гэснээ за чамтай би харин уулзнаа гээд эмхийгээ зуугаад Бямбааруу хэлчихэд гараад явлаа. Ингээд түүний бодсоноор жүжиг амжилттай боллоо. За Гэрлээ минь чи хараа биз одоо надад итгэж байна уу. Тиймээ хайраа би итгэж байна. Гэхдээ ямар сонин эмэгтэй вэ. Чи яаж ийм хүнтэй олон жил амьдарсан юм бэ. Харин тиймээ ….гээд өөр юм хэлсэнгүй. Энэ өдрөөс хойш Бямбаагын санаа хэсэг амарч авсан ч бас хүү тайван байж чадсангүй.

Өдөр ирэх тусам Гэрлээгийн гэдэс нь томроод л яаж ч чадахгүй л байв. Харин Анирт хэсэгтээ хөдөө олон сар томилолтоор явчихаад ирнэ ээ. Надад битгий санаа зовоороо гэж хэлсэн байлаа. Анир түүнийг томилолтоос ирээд гэртээ ирнэ гэдэгт итгэсээр л өдөр хоног өнгөрч Анир Бямбаагын өрийг дархаар мөнгө цуглуулж эхэлсэн байв. Ирэхэд нь өгий байз ганцаараа дарж дийлэхгүй гэж бодно. Харин Бямбаа улам муу санаа хайсаар л Гэрлийг зулбуулах талаар бодож эхэлнэ……

Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *