Нүүр Uncategorized Чамруу урсах нулимс 18-р хэсэг

Чамруу урсах нулимс 18-р хэсэг

0 секунд уншина
0
1
515

Ердөөсөө л зээл нэмж аваад өрнөөс нь даралцдаг ч юм бил үү. Нэг насаа л холбосон хань минь хойно одоо яалтай ч билээ. Хэдийгээр бид тус тусдаа байгаад удсан ч яаж ч бодсон миний хууль ёсны нөхөр минь мөн болохоор би л ийм үед нь ойлгож хүлээж авахгүй бол өөр хэн биднийг ойлгох билээ дээ. Хүмүүс наанаа ойлгосон дүр эсгэвч ….хэмээн байдгаараа санаа алдан бодоход сэтгэлд нь тайтгарал ноёлоод ирэх шиг болно.Ажлын цаг ч нэг мэдэх нь дуусаж Анир яаран хувцаслаад гэрийн зүг хүртэл элдвийг тунгаан бодохоор хэсэг алхлаа.Хэдийгээр өвлийн хүйтэн хацар хайрч байв ч цав цагаахан цас бударсан тунгалаг саран дээрээс мишээсэн. Ер бусын гэмээр сайхан орой байх чинь ойрд ийм үзэсгэлэнг мэдрээгүй уджээ. Ямар ч сайхан үдэш вэ? Хэсэг зог тусан яг л жаахан арван жилийн охин шиг дээшээ од ширтээд замын голд дороо эргэлдэн алмайрхад хажуугаар яаран зөрөх хүмүүс түүнийг элэглэн шоолох яадаад гэр гэрийнхээ зүг хурдлан алхах ньАнирт сайхан санагдана.

Заримдаа ч хүмүүсийг чимээгүй ажиглах сайхан шүү. Би чгэсэн нэгэн цагт хайр дүүрэн гэрийнхээ зүг учиргүй яардаг байж ээ. Гэтэл одоо надад гэр лүүгээ харих нь огт сонин биш байх юм. Хэмээн элдвийг бодсоор байрныхаа гадаа ирлээ.Тэртээх 1980 оны өвөл бид анх энэ байрны хаалгаар өдөр бүр жаргалтай инээлдэх мэт, өдөр бүр хайранд умбан баясах мэт яасан сайханаар төсөөлөн ордог байсан юм бэ. Гэтэл одоо бүүр нооройгоод хэдэн нугас нь гяхтанан тачигнаж дугараад хавийн хүмүүс хүндийг нь гайхах юм даа. Тэр үед бидний аз жаргалын үүд байж хэмээн хэсэг орцныхоо хаалгыг ажиад гэртээ орлоо.Харин даалгавар авсан цэрэг шиг Бямбаа Очрын гэрийн банхар нохойноос дор тэдний харцанд далдчин гөлс ,гөлс хэмээн чимээгүй сууна. Очир өвгөнийг томхон ханайж найтаахад нь бас юу ярих гэж байгаа бол хэмээн хамаг биенийх нь шар үс босоод ёстой л зүрх нь амаар нь гарах бус цээжийг нь хагалаад гарах гэж байгаа мэт үе үе хүчтэй оволзоно. Бүгд хоолны ширээний ард чимээгүйхэн тухлан суугаад зурагт үзэнгээ оройн хоолоо идэцгээнэ.

Очир өвгөн охин Гэрлээдээ сэтгэл нь маш их зовсон бололтой хоол ч ходоодоор нь үл давна.муу охиноо чимээгүй ширтэж нүд дүүрэн нулимсаа дотогшоо залгиж. Өнөөх муу шар нүүр нь мэнчийтлээ улаагаад санаа алдан ийн бодлогширно.Саяхан л жаахан охин өвөр дээр минь эрхлээд сахлаар минь тоглож, элдэв янзын сонин содон асуулт асуугаад, хацраа хонхойлгон инээдэг байсан. Нялх охин минь ийм том болчих гэж …Сонгосон хань ижлийх нь байж байгаа царайг ньМуу охин минь надаас хойш их л зовох байх даа. Тэр нүдийг нь байдгаараа хавдаад онигор дээрээ улам онигор болчиж хэмээн хараад учиргүй охиныхоо духан дээр нь үнэрлээд авлаа.Гайхсан Гэрлээ хүүе аав та яаж байна аа. Гэнэтхэн хүн үнсэж үнгээд гэснээ бас л эрхэлмээр санагдлаа.Очирын нүүрэнд үл ялигхан инээмсгэлэл тодроод Бямбаагын зүг харсан тэр дариуд уур бухимдалаар солигдож. За маргааш өглөө хоёул хамт явна аа хө.Бямбаа юу ч дугарч үл чадна. Хэрэг хийсэн хүн чимээгүй суудгаас хойш чимээгүй л суугаад байлаа. Шөнө дөл болж бүгд унтацгааж Гэрлээ Бямбаа хоёр ч хойд өрөөндөө ороод хэвтэцгээв. Ид хүмүүс нойроо авах үед ойрын хэдэн өдөр эмэгтэй хүнтэй ойртоогүй тэрээр Гэрлээг хэсэг нолоод басхүү ятгаад амжив.Маргааш өглөө аавыг надтай явуулаад юу гэх вэ. Аав чинь даралт өндөртэй хүйтэн нойтонд наашаа цаашаа яваад яахав. Хайр нь бүгдийг нь зохицуулаад ирнэ. Хүсвэл хоёулаа хамт даа явах юмуу.

Гэснээ /ердөөсөө л энэ муу хөгшинг дагуулж явсанаас Гэрлээг дагуулаад явчихвал арганд амархан орно/ гэх бодол гэнэт толгойд нь ороод ирэв. Ердөөсөө хайр хоёулаа хамт явы. Чи ч гэсэн үнэн учрыг мэдэж ав. Гэхэд нь Гэрлээ нээрээ ч би дагаад явдаг юм бил үү. Ямар жоохон хүүхэд биш. Хөгшин аавыгаа хутгаад яах билээ.За тэгий хоёул хамтдаа явы. Хуучин эхнэртэй чинь ч уулзая. Бас одоо бидний амьдралд битгий оролц гэж хэлье. Гэхэд нь Бямбаа яг зөв. Хайр тэртээ тэргүй бидний л амьдрал гээд худлаа чанга тэвэрээд үнсэхэд Гэрлийн дотор уужраад ирлээ. Бас л энэ минь ямартай ч үнэнээ хэлж хэмээн бодох шиг болж нойр нь хүрхэд арггүй дийлдэн унтана.Харин Бямбаа хар амиа хэрхэн хаацаалах төлөвлөгөө бодож шөнжин хөрвөөсөөр хэвтнэ….

Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *