
Эрхгүй эхэр татан уйлж байснаа чи ямар нүүрээрээ ирэв. Яасан муухай хүн бэ. Наад дотор чинь юу бодогдож явдаг юм бэ. Намайг зүгээр ашиглаж байсан гэж бодохоорБи одоо яах ёстой юм бэ? Яах гэж тэр өдөр чамтай тааралдваа гомдолтой байна. Чамд ямар их итгэж чамайг ямар ихээр хайрлаж байсныг минь, чи зүгээр л ашиглаж байжээ хэмээн гомдолтой нь арггүй хэлэхэд- Бямбаа миний буруу хэрвээ би чамд үнэнээ хэсэн бол чи надаас салах байсан. Би чамайг алдахыг хүсээгүй юм аа. Намайг уучилаарай. Би ганцхан чамд л хайртай надад итгээч, тиймдээ ч би одоо энд ингээд зогсож байна. ганцхан зүйл л чамаас гуйя. Тиймээ би эхнэр 3 хүүхэдтэй минь үнэн гэхдээ бид аль эрт салсан. Тэр л надаас салахгүй зууралдаад байгаа.Би бүгдийг цэгцлэж дуусгаад чамд бүх үнэнийг хэлх гэж байсан юм. Гэхдээ чи түрүүлээд мэджээ.

Энэнд миний буруу байхгүй ээ. Чи намайг ойлгоод хүлээж авах эсэхээ өөрөө шийд дээ. Гэж жишимч үгүй хэлхэд нь-гэнэн зантай Гэрэлтуяа эргэлзэх бодол төрж, итгээд ирэх нь тэр нээрээ гэж үү. Гэхдээ би чамд яаж итгэх ёстой юм бэ?Харин Бямбаа надад итгэ л дээ. Би чамайгаа хэзээч хуураагүй. Хоёулаа хүүхдээ гаргая. Би хичээнээ чамдаа маш их хайртай. Хайрт минь намайг ойгооч дээ. Гэх бөгөөд учир зүггүй тэвэрч аваад л хөлд нь сөгдөж жүжиг тоглох нь тэр.Харин үүнийг хөөрхий Гэрлээ даан ч мэдсэнгүй ахиад л нөгөө эргүү нь дэндсэн Бямбаад итгэж итгэлийн гал сэтгэлд нь ноцоод ирэх шиг.Яг энэ үед Очир өвгөн хашааны хаалга түс тас хийж их л ууртай алхаж хамаг байдаг нүүрнийхээ арьсыг өнөөх муу том хамар дээрээ овоолоод нуруугаа үүрсээр орж ирлээ. Гэрт оронгуутаа Бямбааг ирсэнгийг эхлээд анзааралгүй. Үмхий муу моньд чамайг даа гэсээр хараал урсагахад нь эмгэн нь дуу чи ирчихсэн байна гэхийг сонссонОчир өвгөн дуунаар хувцасаа бүрэн тайлалгүй цаад өрөө лүү орж-
АА чи муу ингэж нэг надтай таардаг юм бий вий. Яасан энэ муу охины ардаас явах хүнгүй энэ хоёр хөгшинг би ер нь яавал ч яадаг юм гэж бодсон уу чи.- Одоо чамтай нэгийгээ үзнэ ээ. Ганц муу нялх охин оо чам шиг юмны тоглоом болгон ч гэж харин ч нэг байхгүы байхаа гээд- Шилэн хүзүүнээс нь зуураад авахад- Гэрэлээ- Ааваа та болиоч дээ. Даралт чинь ихэсвэл яах вэ. Гэхэд миний охин холдож бай. Би энэд ойлгуулаад өгөмз.- Харин Бямбаа хэрсүү зантай болоод ч тэр үү- Хөгшин хонины насгүй болсон өвгөнийг ганц шувтархад л түүний гарнаас мултараад авчихав.- За та учир байдлыг ойлгооч дээ. Би бүх үнэнээ Гэрлээд хэлсэн. Бид л хоорондоо ойлголцож байвал болох юм биш үү энэнд чинь сүр бадруулаад байх юу байсан юм бэ.- Харин Очир өвгөн өөрийн охиноос гадна Анирыг бас өрөвдөнө.- Юу юу яалаа яалаа гэнээ чи- Энд миний охины толгойг эргүүлж тэнд бүлтийсэн хэдэн нялх амьтаны нүд бүлтэлзүүлж байдаг чам шиг эр хүн гэж юу байдаг юм нохой долоо гэж. Хэмээн хэсэг уурлахад нь өөрийн эрнгүй даралт нь ихэсээд гуйваад ирэх нь тэр- Жоохон аажуухан намдас хийгээд суугаад хэсэг бүгд чимээгүй болоход- Очир өвгөн тайвширсан янзтай – За тэгээд одоо яах гэж байна.
Бид хоёр лав бага охиноо эцэггүй хүүхэд төрүүлэхийг зөвшөөрөхгүй. Бас энэ хүүхдийг авхуулна гэж ярилтгүй. Бүхнийг чи наад хар толгойгоороо хариуц хэмээн зарилаг аятай шүрүүн үг чулуудна.- Харин Бямбаа тэгнээ та надад итгээч би Гэрлээд маш их хайртай миний алдаа бол үнэнээ нуусанд л юм шүү дээ. Бид хоёр аль эрт салчихсан салаад 5 жил шахам болж байна. Тэр бага хүүхэд нь миний ч хүүхэд биш. Гэх мэт элдэв янзын юм ярьсаар Гэрлээгийн гэрийхэний толгойг эргүүлээд амжив.- Очир өвгөн тэгвэд чи хурдан салаад ир. Би чамд хугацаа өгье. Эсвэл би тэр охинтой очиж уулзая. Ер чамд итгэх арга алга хэмээхэд та тийшээ яваад юу гэх вэ.- Аав аа би өөрөө учраа олчихоё. Тэр их зальтай хүүхэн би олон жил хамт амьдарсан мэдэлгүй л яахав. Таны толгойг юу ч гэж угааж мэднэ. Таны дөаралт ихэсэж хэцүүднэ гээд хүнээ байсан зангаар Анирыг муулж өөрийнхөө хар амиа бодно.
– Харин энэ үед Анир Бямбаагын өдөр утсаар ярьсан үгэнд нь итгэчихсэн.- Нээрээ л их өрөнд орсон юм байх даа мөрийтэй тоглоом тоглосон юм болов уу. Яасан юм бол энэ их өр ширнээсээ айгаад бид 4-ыг өрөнд оруулаад яахав гэж бодоод гэрээсээ зугтааж байжээ. Гэтэл би гэж тэнэг юм учрыг нь ч олоогүй байж хорсож л байдаг. Гэж бодно…
Э. Эрдэнэцэцэг
