Нүүр Uncategorized Чамруу урсах нулимс 16-Р хэсэг

Чамруу урсах нулимс 16-Р хэсэг

2 секунд уншина
0
1
921

Тийм байна та хэн билээ? Гэх гайхам дуугаар Анир хариулахад Очир өвгөн ах нь чамтай уулзаж ярилцах хэрэг байна. хэзээ боломжтой вэ. Бямбаа гэх хүн танайд байна уу? Гэх нь тэрХарин Анир Очирыг нөхрийх нь нялх амрагын аав нь хэмээн бодсонгүй. Бямбаагын холын хамаатан гэх Жамсран өвгөн л гэж эндүүрчээ. Ах минь та хэзээ хөдөөнөөс ирэв. Шууд манай гэрт ирэхгүй дээ хэмээн уулга алдан хэлэхэд Очир нээх гайхшралыг тайлах гэж оролдсонгүй.-хүүхэн чи нэг л хүн андуураад байна. Ах нь чамтай танай нөхрийн талаар жаал жуул юм ярьж мэдэж авах гэсэн юм гэхэд нь-та Жамсран ах биш юм уу. Тэгвэл хэн бэ? Та гэхэд-Намайг Очир гэдэг учир байдлыг уулзаж байж ярилцъя. Харин Бямбаа байхгүй биз гээд ахин ахин асуухадАнир Бямбаа байхгүй ээ. Ойрд оо ирсэнгүй. За тэгвэл өдөр цайны цагаар тантай уулзая.

Ямар хэргээр юм бол Бямбаа зүгээр үү гэхэдТанай Бямбаа зүгээрээ охин минь гэснээс өөр юм хэлсэнгүй. Өдөр ажлынх нь ойролцоох кафед уулзахаар тохиролцоод утас аа таслав.Анир гайхшран юу болоод яагаад энэ хөгшин хүн түүнийг асуугаад байгаа талаар таах гэж оролдсон боловч юу ч тааж боломгүй оньсого шиг л байв. Бямбаа руу хэд хэд залгасан боловч утас нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөөр л байлаа. Өдрийн цайны цаг хүртэл нэг л эвгүй мэдрэмж Анирт төрсөөр байв. Ямар нэгэн муу мэдээ сонсох гээд ч байгаа юм шиг сандрал нь дээд цэгтээ хүрч юунд ч анхаарлаа үл төвлөрүүлж чадна. Цаг явах бүрт айх түгших зэрэгцээд нэг л эвгүй байв. Яагаад ч юм цаанаасаа цагыг ингээд зогсоочихмоор мэдрэмж төрөөд байлаа. Харин Очир өвгөн их айхтар гярхай тул Бямбаагын ажлынх нь газрын хэлтсийн дарга Болорчимэгт бүх байр байдал болсон зүйлыг хэлж Анирын утасыг мэдэж авсан нь энэ байж.

Энэ хорвоо дээр айхтар хүмүүс маш олон өнөөдөр хархад найланхайтаж саамшравч маргааш ардаас чинь бүхнийг нураахад бэлэн хүмүүсийн нэг мэт. Бямбаа юу ч бодолгүй байтал Барсаа гүйгээд ороод ирэх нь тэр.За Бямбаа минь балрах нь цаана чинь нөгөө Гэрлээ чинь аавтайгаа ажил дээр ирээд бөөн юм болгож явна. Чамайг ч нэг нүүр хийх газаргүй болгож байх шиг байна. хэлтсийн даргатай хүртэл уулзаадТэр бүү хэл Анирын дугаарыг аваад явсан сураг байна. Чи энд ингээд орчлонгоос тасраад хэвтээд нэмэргүй л байх гэхэдБямбаа зог тусан үсэрч босоод юу гээд хуцаад байгаа юм бэ? Тэгэхээр тэд намайг эхэнэр хүүхэдтэйг минь бүгдийн мэджээ. Гээд утсаа асаагаад хамгийн түрүүнд Анирлуу залгалаа.Байна уу. Анираа чи хаан байна.Байна сайн уу? Би ажил дээрээ харин чи хаан байна вэ? Чамайг надаас нэг хөгшин хүн асуусан. Надтай уулзая гэсэн. Гэхэд 
Бямбаа чи тэр хүнтэй битгий уулзаарай. Ахиад залгавал утсыг нь ч авч болохгүй. Чамд элдэв янзын юм яриагүй биз.Үгүй надад юу ч ярьсангүй чиний талаар мэдэх бас надтай ярилцах хэрэгтэй байна л гэсэн.

Ямар учиртай хүн юм бэ.гэхэд нь БямбааАан би мөнгө зээлчихсэн юм аа их хэмжээний өрөө надаас нэхээд байхаар нь утсаа унтраасан юм.Гэтэл ажил дээр очоод чиний дугаарыг олоод авж. Чи ахин холбоо битгий бариараа би өөрөө зохицуулна гэж Анирт хэлээд би удахгүй очноо гээд таслалаа.Ингээд Бямбаа ямартай ч Анирт мэдэгдэж огт болохгүй. Гэсэн бодолдоо дийлдэж одоо яах билээ эж хэсэг бодож суугаад. Гэрлээ рүү залгав. Дотроо юу л болвол болог одоо нэгэнт өнгөрсөн гэж бодно.Утас нь дуудаад огт авсангүй. Ердөөсөө л гэрт нь очье хэмээн бодоод гэрийнх нь зүг хөдөллөө. Барсдаад намайг танайд байсан гэж ажлыханд хэнд ч битгий хэлээрэй хө мэдэхгүй л гээд байгаарай. Мань чинь нэг тийш цэгцэлчихээд хэд хонгоос ажилдаа очноо гээд гараад явлаа.Шууд гэрлээгийн гэрийнх нь зүг хөдлөлөө. Гадаа нь очвол нам гүмхэн. Саяхан орсон цасан шуурга хэдийн дагтаршин алхах бүрт шар шар хийх чимээ нь айдас сандралыг нь элэглэх мэт. Гэрийн хаалгыг татвал бүгд чимээгүй гэрт хүнгүй мэт. Ээж нь галынхаа өмнө суугаад гал ноцоох бөгөөд Бямбааг харсанаа их л зэвүүцсэн харцаар хараад хялалзан ичдэггүй амьтан гэсэнээс өөр юу ч хэлсэнгүй.

Яг л ямар нэгэн гашуудлын айлд ирчихсэн мэт санагдаж малгайгаа аваад чимээгүйхэн цаад өрөө рүү орвол Гэрлээ чимээгүй цаашаа хараад хэвтэж байлаа. Хоолойгоо жоохон засмардуу аядаж өөрийгөө ирсэнийг мэдэгдэх янзтай хэд хэд хаиалгавал. Сая нэг Гэрлээ эргэж хараад учир зүггүй нүд дүүрэн нулимс мэлтэлзүүлэхэд том том нулимс хацарыг нь дагаад бөнжигнөв…..

Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *