
Хэлтсийн дарга Болорчимэг гэсэн бичигтэй хаалганы наан хүлээж суухдаа өөрийгөө Бямбаагын найз бүсгүй мэтээр төсөөлнө.Төд удалгүй өндөр өсгийт дээр гунхаж үсээ ороосон басгүй ихэмсэг харцтай эгчмэд бүсгүй хаалгыг онгойлгоод орход ньГэрэлтуяа-Сайн байна уу? Та би танай ажилтан Бямбаа гэдэг хүнийг сураглаж яваа юм гэхэд нь-Өнөөх бүсгүй нүдний шилнийхээ дээгүүр их л янзгүй аятай харсанаа-За чи хэн билээ. Инженер Бямбааг хэлж байна уу. Ороод ир гээд их л ямбатай нь арггүй нарыхан хоолойгоор хэлхэд нь Гэрлээ түүний араас дагаад орлоо.-За ийшээ суучих Чи дүү нь юм уу . Ойрын хэд хоног Бямбаа ажилдаа огт ирсэнгүй. Гэхэд ньГэрлээ үгүй ээ бид гэрлэх гэж байгаа би эхнэр нь юм байгаа гээд хэлхэд ньХэлтсийн дарга Болороо ихэд л гайхаж аядна. Юу ярина вэ. Дүү минь манай ажлыхан бүгд Бямбааг эхнэр 3 хүүхэдтэйг мэднэ. Бид хамаагүй хүнд ажилчдынхаа мэдээлэлийг өгдөггүй. Гэх нь тэрХарин Гэрлээ гайхаж та чинь юу яриад байна вэ. Хүнтэй андуураад байгаа юм уу.Би ч андуурах ёс байхгүй л дээ. Надад хүний хувийн амьдралд оролцох эрх байхгүй гэхдээ айл гэр үймүүлэх чинь тийм ч сайхан зүйл биш л байх шүү.гээд хатуухан үгээр шилбүүрдэхэд Гэрлээ түүнийг сурагыг гаргах гэж ирсэн биш. Өөрийгөө адгын хүн болгочихно гэж даан ч сансангүй. Ажлын газраас гараад учиргүй Бямбаад гомдож уйлав. Яагаад ийм хуурамч юм бэ. Яагаад тийм гэмгүй төрхтэй юм бэ.

Бүүр гурвын гурван хүүхэдтэй гэж байна шүү дээ. Ээ тэнгэр минь надад ямар хувь заяа таарчихав даа. Гэж бодож өөрийн эрхгүй гэдсээ тэврээд би одоо яах юм бэ. Тэр яг л эхнэр хүүхэдрүүгээ явчихсан юм байна. Надад үнэнээ эртхэн хэлчихгүй яасан юм бэ. Яасан муухай хүн бэ. Гэж бодон бодон нулимсаа тэвчих бүрт өөрийн эрхгүй гомдол сэтгэлийн шанлалтай зэрэгцэн хацар хайрч бөнжигнөн.Харин энэ үед Бямбаа Барсаагийн гэрт гал түлсэн шигээ хийсэн үйлийн үр бантан шиг амьдралдаа эзэн болох чадваргүй хариуцлагаас зугтаж зурагтны суваг солиод хэвтэнэ.Гэрлээ арайхын нэг юм гэртээ ирж хашааныхаа үүдээр орвуу үгүй юу өөрийн эрхгүй өвдөг сөхрөөд уйллаа.Очир өвгөн цонхоор түүнийг харж гайхаад гүй энэ хүүхэд чинь зүгээр л байгаа даа. Бие нь өвдсөн бололтой. Гээд хар хурдаараа маажигнаж охиныхоо өөдөөс гүйн очиход ньГэрлээ-Ааваа би яах юм бэ.миний хүүхэд яах болж байна аа. Бямбаа Бямбаа гээд өөр юм хэлж ч чадахгүй уйлна. Харин аав нь айж сандраад юу болсон юм бэ. Уйлаад байхаар хэлээч гэхэд ньБямбаа эхнэр 3 хүүхэдтэй гэнэ. Гэснээс өөр юм хэлсэнгүйХарин Очир өвгөн Би ч тэр муу мондыг нэг л биш гэдгийг нь мэдээд байсан юм аа. тэгээд яасан гэнэ.
Эхнэр хүүхэдээс ээ салсан гэнэ үү. Эсвэл буцаад тэндээ очсон юм уу. Би та хоёрт хэлж сануулж айсан байх аа. Өдий настай эрэгтэй ганц бие байна гэдэг юу л бол гээд байхад та хоёр юу гээд өмөөрөөд байлаа даа. Одоо хар охиныг чинь давхар биетэй болгоод хаяаад явж байгаа юм. Гээд ээжийг нь загнаад үглэв.Хэсэг чимээгүй байснаа. Өвгөн би явж тэр муу новшийг олж ирдэг хэрэг ээ. Хийсэн үйлдэл хариуцлагаа хүлээхгүй хүний нялх үрээр тоглож болдог гэж санасан юм байх даа.Энэ муу хөгшин эмгэн өвгөн хоёрыг дээрлхэж болно гэж бодвол ёстой сансаны гарз хэмээн бодоод яаран хувцаслав.Харин Гэрлээ Аав минь та хаанаас түүнийг олох гэсэн юм бэ. Гадаа хүйтэн байна.гэж хэлээд хөөрхий муу аавыгаа өрөвдөх шиг болоход нь Очир өвгөн Эргэж хараад охиноо өрөвдсөн харцаар духан дээр нь нэг үнэрлээд минй охин бие ээ бод давхар биетэй хүн чинь уйлж хямарч болдоггүй юм. Аав даа битгий санаа зов аав нь олохдоо л нэг олно гэж хэлээд гараад явлаа.Очир өвгөн Гэрлээгээ ингэж хүний ад болгон гэж байхгүй ямар ч байсан охин дээрээ тэр муу хүний үнэргүй амьтаныг дагуулж ирнэ хэмээн дотроо бодож байв….Өвлийн өдрийн богинохоныг ч хэлхэв. Ажлынхаа өрөөний цонхоор нар шингэж буйг харж өөрийнхөө гунигыг тээсэн сэтгэлээ цантсан цонхон дээр сийлж уур болгож дэгдээнэ зогсох бүсгүй. Өөрийгөө хичнээн азгүй юм бэ хэмээн. Цонхон доогуур нөхрөө сугдан жаргалтай инээх хосуудад нууцхан атаархан гунирхал тээнэ.
Төд удалгүй утас жингэнэн дугарахад сортос хийж цочоод яаран шүүрч аваадБайна уу? Хэн бэ гэхэдСайн байна уу хүүхэн. Анир гэх бүсгүй мөн үү. ХэмээнХарилцуурын цаанаас сөөнгөтсөн бүдүүн хоолойгоор хөгшин хүн асуув……
