Home Uncategorized Чамруу урсах нулимс 14-р хэсэг

Чамруу урсах нулимс 14-р хэсэг

5 second read
0
1
1,162

Хүний амьдрал гэдэг сансанаар болох биш, өнөөдөр болж байгаа мэт санагдавч маргааш гэдэг өдөр бүхнийг эсрэгээр эргүүлж орхидог нь даанч харамсалтай. Бямбаа хар үүрээр хэнд ч мэдэгдэлгүй гарч явлаа. Өвлийн салхи жихүүцэмээр хүйтнээр үлээж гадаа цасан шуурга нүүр нүдгүй шавхуурдан машины бүдэг гэрэлд юмс үзэгдэхгүй, гэлдрэс аядаад явна.-ээ дээ энэ утга учиргүй амьралаас яаж нэг салах билээ. Гэрлээ ч намайг өөрийнхөө хажууд нэг хүлж орхилоо доо. За байз өнөө орой Очирынд очиж андтайгаа сэтгэлээ онгойтол ярилцдаг ч юм бил үү.-Энэ дотор бүүр бачуураад яг галзуурхад ганц л хуруу дутуу байна. гэж бодно. Ямарч хамаагүй хүнтэй дотроо онгойтол ярилцахыг хүснэ. Ингээд ажлын газрын Барсболдруу залгалаа.-байна уу. Хар үүрээр яасан эрт залгав? АндӨө байна байна.

Сэтгэл санаа тиймхэн байна аа. Ганц юм мултлах уу гэсэнд Барсболдын нүд нь сэргэж нойр нь дорхноо арилаад ирэх нь тэр. /Барсаа бол ажлынхаа газрын сайн уудаг нөхдүүдийн толгойлогч шиг л байдаг хүн /олон жил эхнэр хүүхэдгүй ганц бие толгой явсаар муу сайн сайхан муухай , хэнтэй ууж идвэл өөрөөсөө мөнгө гаргахгүй сайхан шоудхаа мэддэг нөхөр билээ.Ингээд Бямбаа хар үүрээр дэлгүүрийн хаалга цохиж гуйсаар ганц шил юм аваад Барсболдын гэрийн зүг гэлдэрлээ. Цасан шуурга ч намдах шинжгүй.Барсаагийн бор гэрт нь очоод аяга халуун цай уумагцаа. Өнөөх архиа задлаад нэг амьсгаагаар хэд татаад чимээгүй л дотроо юм бодож суув. Харин Барсаа-за эр хүн байна даа юу болов хөгшөөн.Нялх амрагтаа хаягдаа юу гэж ёожилсон аятай атаархсан өнгөөр хэлээд тас тас инээв.Бямбаад харин хэлэх үг олдсонгүй. За юу гэж андАнд нь бас тийм ч заяа муутай эр биш шүү. Би л хаяна уу гэхээс-тэр намайг хаяж чадахгүй л дээ гээд өөртөө бардах аядна.

Гэхдээ нэг асуудал байна хэмээн хэлж дуусаагүй байталБарсаа- ер нь бол чамд хань болох хүүхэн мөн үү. Чи их тэнэг л юм хийлээ. Намайг хар би анхны ханиасаа салсан хүн. Одоо миний сайн сайхан амьдарч байгаа гэдэг худлаа. Мань чинь чамд л гэж хэлж байна.үХүХүн хархад л нэг их сайхан амьдралтай юм шиг харагдаж байгаа болов ч хачир дээрээ тийм биш.-Харин ч элэг бүтэн байгаа найз нөхөд ах дүүдээ атаархаж л явна гээд санаа алдана. Дараа нь нэг хүүхэнтэй суусан болов ч хань болоогүй. Анхны хайр анхны амьдрал шиг сайхан зүйл хаа ч байхгүй юм билээ гэх нь тэрЭнэ өдөр Бямбаа Барсаа хоёр үүрийн таван жингээс эхлээд өдөржин архи ууцгаав. Бямбаа ч нилээн халж шууд л уйлж эхлэв. Яг л нялх хүүхэд шиг гэмшсэн аятай том дуугаар цурхиран уйллаа. Барсаа түүнийг хараад одоо оройтоогүй байгаа дээрээ гэртээ харь. Үр хүүхэд чинь чамайг томрох тусамаа үзэн ядаж, гомдсон гомдол нь хорсол болоод сүүлдээ чамтай уулзах нь битгий хэл чамайг хархыг хүсдэггүй болчихно шүү. Одоо хангалттай гэхэдБямбаа одоо бүх зүйл оройтсон. Гэрлээ жирэмсэн гэсэн Би саяхан гэртээ харьсан. Тэгээд Анирт гэртээ очноо гээд амалсан боловч …. гэж хэлээд чимээгүй доош харж толгой гудайлгахад нулимс нь газарт под под хийнэ тусална. Ийм байхад намайг тэр ойлгож хүлээж авахгүй. Ойлголоо гэж бодоход Гэрэлтуяа надаас салахгүй.

Тэр их айхтар хүүхэн. Гэрийхэн нь ч гэсэн. Би одоо яг яахаа мэдэхгүй л байна. Архи уугаад бүхнийг мартаад хэдэн хором ч гэсэн юу ч бодолгүй байхсан.Харин ижил зовлонтой Барсаа түүнийг өрөвдөвч бас эргүү тэнгийг нь гайхан дотроо бодно. Төд удалгүй үд дунд Бямбаагын утас дугарч эхлэв.Бямбаа харсанаа эхлээд авсангүй. Хэд хэд дахин дахин залгах нь БАрсаад мөн л ядаргаайтай санагдаж эхлэв. Гүй ээ чи наад утсаа авчихаач эсвэл унтраачих гэхэдБямбаа Гэрлээ л байна. Гэхтэй зэрэгцэн мэссэж ирэх нь тэр.Хар үүрээр хаашаагаа тэнээд алга болчихдог юм бэ. Хүнд мэдэгдэхгүй ядаж аявлаа гэдэгээ хэлхэд ядаг юм бэ. Орой эртхэн шиг эрээрэй. Маргааш амран биз дээ.-эмнэлэг хамт явы. Эртхэн хяналтанд орох хэрэгтэй байна. гэсэн байв.Харин Бямбаа хариу огт бичсэнгүй. Хэдэн өдөр утсаа тас унтрааж ажилдаа ч очилгүй хэнтэй ч холбоо барилгүй алга болов. Ганцхан Барсболд л түүний байгаа газрыг мэдэж байлаа. Энэ хооронд Гэрлээ Бямбааг хэд хэд асууж ажилруу нь залгасан болов ч хэн ч мэдэхгүй байлаа.Арга аа барсан даа Гэрэлтуяа ажлынх нь дарга дээр орсоноор түүний тухай. Нүдэндээ ч итгэмгүй зүйлийг сонсох оо даан ч таасангүй…..

Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…