
Тэр өдрийн Гэрэлтуяагын хэлсэн үг Бямбаад нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгах шиг болов. Бямбаа хар залуугаасаа хөлс хүчээ туслуулан байж босгосон амьдрал элэг бүтэн гэр бүлээ тэр өдөр бүр мөсөн алдсаж байгаагаа сая л нэг ухаарав ч эргэж буцах зам аль хэдийн ард нь хоцорчээ.Тэнэг эргүү толгой руугаа хэдэнтэй чичлэн өөрийгөө зүхэв ч хажууд нь баяр хөөрөөр дүүрэн инээх өнөөх бүсгүйрүү хараад түүнийг хорсолтойгоор үзэн ядах шиг болно. Өөрийн хийсэн үйлийн үр гэж бодолгүй хэн нэгэнээс бурууг хайх нь Бямбаагын хар нялхын зан гэлтэй.Гэрлээгийн ажлын газраас хөдлөхдөө сонсох ёсгүй байсан үгээ сонсчихсон болохоор дотрооуур нь буцлаж , замын хөдөлгөөн дунд хурдтай гэгч нь давхина. Харин Гэрэлтуяа Бямбаатай нэг насны амьдралаа холбож өвгөн эмгэн өтөл буурал болсон ч хамтдаа байна. Тиймээ хайраа гээд ялдам атлаа ихэмсэгээр басхүү аз жаргалтайгаар инээмсгэлээд наалдавч-Бямбаа цаашаа бай би машин барьж явна.

Гээд ууртай өндөр дуугаар хэлхэдГэрэлээЧи зүгээр үү ямар нэгэн юм болоогүй биз саяхан л зүгээр байх шиг байсан юу болов. Надад хэлэх юм байна гэсэн юу хэлэх гэж байсан бэ. Одоо хэлж болох уу. Гээд айсан аятай аргыг нь олох янзаар асуухад Бямбаа хэлмээр байв ч юу ч хэлсэнгүй .Зүгээр л чимээгүй яв. Миний толгой хаграх нь чамайг гэрт чинь буулгаад би ажилруугаа явлаа.гээд өөр үг дугарсангүй дотроо хий л шаналж эхнэр хүүхэд нь нүдэнд нь харагдаж яах гэж би энэ хүүхэнтэй танилцав даа. Гүй ээ ядах нээ жирэмсэн болоод байх даа ч яахав дээ.Хэмээн бодсоор тэд чив чимээгүй хоорондоо юу ч ярилгүй явсаар Гэрэлээгийн гэрийн гадаа ирлээ. Гаднаас нь буулгаад буцах санаатай Бямбаа зогстол Гэрлээгийн эцэг эх нь хашааны үүдэнд тааралдах нь тэр. Яах ч арггүй дагаад орволГэрлээгийн аав Очир амандаа зуусан гаансаа баагуулан чимээгүй өөдөөс нь утаагаа үлээх аядаад түүний нүдрүү цоо ширтэн хоймрын орон дээрээ налайн суух ньБямбаад өөрийг нь мэдчихсэн юм шиг аймар ч юм шиг санагдаж түүний энэ муухай зэвүүн харцыг нь ээ гэж дотроо бодож дальдрах аядаад чимээгүй сууна.
Харин ээж нь хоол цай болж сүүд майд угаас Бямбаад хичнээн сайныг ч хэлэх үү. Байдагаа л бариад урд нь бөхөлзөн.Гэнэт энэ үед Очир өвгөнЗа хүүхэн манай охин давхар биетэй болж, чи юу бодож явна. Гээд томхон дуугаар хэлэхэд. Бямбаа золтой л үнхэлцэг нь хагарчихсангүй.Сандарсандаа бид хоорондоо ярилцсан гэсэнээс өөр үг хэлж чадсангүй. Энэ үед ээж нь гэх авгайЮу ярина вэ. Очир минь энэ хоёр маань үр хүүхэдээ төрүүлтэл чи бид хоёртой хамт л байг Би ч охин оо төрөхөөр нь өөрөө асардаг хэрэг.Бямбаа маань ажил төрөл ихтэй хүн. Муу Ханиа асар ч тойглож амжихгүй гэхэдАяд гэм .. Би энэ хар хүүг хэзээ охиныг маань хүн шиг гуйж өөрийн гэрийн босго алхуулах гэж байна гэж асууж байна. Ямар нялх хүүхэдүүд байгаа биш. Алган дээрээ бөмбийлгөж бөөцийлж өсгөсөн ганц эрх охиноо зүгээр өгөөд явуулна гэж байхгүй шүү. ГэхэдБямбаа юу ч дугарч чадсангүй. Хийсэн хоолноос нь хальт амсмардуу аядаад яаран зугтаах шахам гарч явлаа.Машиндаа ороод хамаг хөлсөө арчаад ганц тамхи асаагаад хэсэгхэн зуур бодлоо.Гүй ээ ..Аав нь бас айхтар юм гээч . намайг ч эхнэр хүүхэдтэйгээ нуугаад охинтой нь дотноссон гэдгийг мэдэх юм бол ч юу ч хийж мэдэхээр өвгөн байна аа.

За байз яах вэ. Энэ Гэрлээг бас тэр хүүхэдийг нь … авхуулчих гэвэл ч бөөн юм л болох байх даа. За хэсэгтээ харзнаад наалдсан дүр эсгэж байгаад ямар ч байсан нэг арга бодож олы байз гэж бодоод тэдний гаднаас хөдөллөө.Замдаа бас л Анир яасан бол намайг их хүлээсэн байх даа. Хөөрий муу Шүрээ минь өчигдөр их л баяртай байсан даа. За байз хар шөнө хаачих бэ. Гээд бодохтой зэрэгцэн. Утаснд нь дуудлага ирлээ. Харвал ГэрэлээБайна уу?Байна байна. чи ийм орой болсон хойн хаачих гээ вээ.Би ажилруу чинь залгаж асуутал чамайг дуудаагүй гэж байна. хурдан эргээд хүрээд ир.гээд тушаал мэт хэлээд утсаа тасаллаа.Энэ Гэрлээ юм л болбол ажил руу залгачих хүүхэн юм аа. Арай ч бас дэндэж байна аа. Анир олон жил амьдрахдаа нэг ч удаа ажилруу минь залгаж байгаагүйсэн гээд дотроо бараг дэлбэр ч үхэх шахаад рүлээ хэд балбан ориллоо….. Буцах замгүй болсон Бямбаа уйлая гэв ч нулимс гарахгүй, үхэе гэв ч үхэж чадахгүй хоёрдсон сэтгэл нь хоосор ч эцэст нь юу болохыг таамгалаж үл чадна….Яах ч арггүй Гэрлээгийн гэрийн зүг иргээд хөдөллөө.
Шөнө дунд болж бүгд унтахад Бямбаа нойр нь хүрсэнгүй хэд хэд хөрвөөж босож сууна. Харин энэ үед Анир ширээ дүүрэн хоол засчихаад Бямбааг ирнэ гээд хүлээсэн итгэл дүүрэн сэтгэлтэй цонх ширтсээр өглөөг угтлаа. Гомдол цөхрөл нь эцэстээ хүрч цурам ч хийлгүй шөнийг үдсэн Анир хүүхдүүдээ үнсээд нулимс дүүрэн нүдтэй ажлын зүг алхалаа. Замдаа Бямбаа минь дээ чи минь намайг хууравч нүд нь бүлтэлзэх энэ нялх амьтадыг юунд ингэж зовоон вэ. Оройжин л бүгд чамайг нүдээ чилтэл хүлээсэнсэн. Яагаад ингэж худалын амьдралаар амьдах болов доо хэмээн бодоод автобус хүлээн зогсов…..
Э. Эрдэнэцэцэг
