Нүүр Uncategorized Чамруу урсах нулимс 12-р хэсэг

Чамруу урсах нулимс 12-р хэсэг

0 секунд уншина
0
0
805

Бямбаа урд шөнө гэртээ ирж хоноод маш их аз жаргалтай болчихов. Өглөө болоход бүх бодол бие сэтгэл нь гэрээ санаж бэтгэрсэн мэт. Гэрээсээ гарч явалгүй байгаад л баймаар 3 нь хүүхэд ээ эрхлүүлээд эхнэрийнхээ гарын хоолыг идээд өдөржингөө жаргамаар…санагдаж байв. Гэвч өнөөдөр ажлын өдөр ядаж чухал ажилтай тул чөлөө авах боломжгүй байдаг. Ингээд ажилдаа явахаас өөр арггүй тул хорогдож хорогдож гараад явлаа….Анир яагаад ч юм урьдыхаасаа их өөрчлөгдөж…..Урд нь Бямбаагын өмнө бөхөлзөн юм юмыг л барьж гүйгээд л жижиг асуудал байсан ч асуугаад л ….Дургүй нь хүрэхээрээ барьж идчих гээд уурлаж загнаж хараадаг байсан нь үгүй болж Яг л анх би ийм л бүсгүйд сэтгэл алдран анхны харцаар дурлаж байсан сан…Нүүрээ будаагүй гэрийн хувцастай байдаг тэр л төрхөөр нь би төсөөлсөөр зүрх сэтгэлд минь дасал болж..Анир минь ямар ч уужим сайхан сэтгэлтэй бүсгүй байсныг одоо л ухаар ч байна.Гэвч намайг Гэрэлтуяатай хамт байсаныг мэдэх юм бол хэзээ ч уучилахгүй байх. Энэ талаар бодохоос ч толгой нь өвдөж байв. Харин энэ ээдрээт байдлаасаа хэрхэн салахаа тэрээр бодож ядна….яагаад ч юм гэрээсээ гарахдаа Бямбаа их л гунигтай гараад явав.

Учир нь Бямбаа энэ гэртээ ахин хэзээ ч ирэхгүйгээ яахан мэдэх билээ. Харин зөн совин нь л гэртээ хорогдоод байж….Машиндаа орж суугаад ердөөсөө л Гэрэлээд салъя гэж хэлсэн дээр. Ямар би эхнэр хүүхэдтэй байсан гэлтэй биш. Тэгээд гэртээ ирье гэж бодлоо….Бодол гэдэг санасанаар болох биш. Зарим үед эсрэгээрээ байдаг нь хэцүү…Ингээд ажлынхаа зүг хөдлөлөө….Урд шөнө Гэрэлтуяаг байн байн залгах байх гэж бодоод утсаа унтрааснаа сая нэг санаад ….Ямар Анирын дэргэд асаалтай биш. Тэгвэл нөгөө Гэрэлээ байн байн залгаж мэссэж бичээд хэцүүдэх байсан биз гэж бодоод. Утасаа дөнгөж асаатал дуудлага ирлээ..Гэрэлтуяа залгаж байна.Эхний дуудлагыг авсангүй. Хэсэгхэн зуур юу ч бодолгүй харзнав..Ахин залгах үед дуудлагыг нь авлаа…Байна уу? Байн байна уу? Хайраа утас чинь яагаад холбогдохгүй байгаа юм бэ? Санаа зовоод шөнө нойр хүрсэнгүй. Ажил руу чинь залгаж асууя гэж бодож байлаа..Харин Бямбаа түүний ингэж их халамжлах халамж хайрыг нь үгүйсгэж чадсангүй.Ажил ихтэй байлаа. Утасны цэнэг дуусаад цэнэглэгч олддоггүй.

Орой ярих юм байна. Бяцхан шувуухай минь гэж өхөөрдөн хэлтэл Гэрэлээ надад ч бас эрхэм бүргэд гуай гэж эрхэлээд утсаа салгалаа…Харин Анир өчигдөр нөхрөө ирсэнд маш их баяртай байлаа…Хэдэн сар ганцаардаж, гомдож цөхөрсөн орон зай нь тэрхэн агшинд дүүрээд ирэх шиг болж.. Ханыхаа халуун цээжинд наалдан эрхэлмээр байсан ч тэр тэгэх зориг байсангүй. За яахав өчигдөр биш юм аа гэхэд тэр маань одоо гэртээ ирнэ. Хамтдаа 5 уулаа сайхан амьдрана гэж амласан юм чинь болох байлгүй дээ. Хэмээн бодно.Одоо л амьдрал минь хэвэндээ орж сайхан болох нь дээ. Бурхан минь баярлалаа гээд сахиусаа чанга атгаад энгэртээ наав.Ер нь өнөө орой гэртээ эртхэн хариж ханьдаа үрсдээ дуртай хоолыг нь хийе байз гэж бодоод ажилаа амжуулах гэж ухаан жолоогүй яарна….Их үд өнгөрч тэнгэрт харанхуй ноёлоход бүх хүмүүс ажил аа тараад учиргүй гэрийнхээ зүг яарцгаана…Жавар тачигнаж өвлийн урь дуудсан, Тэнгэр сараа нууж нүүрээ буруулсан, Бараан үүлс хуралдаж оддыг далдалсан тэр нэгэн урт дуусдаггүй намрын орой Бямбаа хэн ч биш болох амьдрал руу эргэлзээд буцах ч боломжгүйгээр алхаад орчихсон оо хэрхэн мэдэх ч билээ…Бямбаа ажил аа тарж Гэрэлээтэй уулзахаар түүнийг ажлынх нь гадаа хүлээнэ.За байз юу гэж хэлдэг юм билээ. Дотроо сандрал нь дээд цэгтээ. Ердөөсөө л хөдөө 6 нь сар томилолтоор явахаар болсон гэж хэлье.

Тэр нь дээр байх гэж бодоод үгээ бэлдэж ядна. Гэрэлээ маш их ажилтай байсан тул Бямбаа гадаа нь их удаан хүлээлээ. Удаж удаж сая нэг Гэрэлээ гэнэн хонгор хүүхэд шиг инээд алдсаар машинд орж ирээд суув. Удаан хүлээсэн үү хайраа. Ажил ихтэй байлаа уучилаарай.Яагаад ч юм урд урдаасаа илүү баяр хөөртэй. Шууд л орж ирээд Бямбааг хүзүүдэж тэврээд санасан шүү! Хайраа урд шөнө ямар урт байв.аа .Чамайгаа хүлээх нэг шөнө зуун шөнө шиг л санагдаж байлаа…Ингэж нэг чамтайгаа уулзах гэж гэхэд Бямбаа өөрөөсөө жоохон түлхэс хийгээд надад чамд хэлэх юм байна. Харин Гэрэлээ надад ч гэсэн хэлэх юм байна. Эхлээд миний хэлхийг сонс гэж хэлээд Бямбааг тэвэрсэн хэвээрээ чихэнд нь аяархан Хайраа чи минь Аав болсон…..Ээ тэнгэр минь Бямбаа бараг ухаан алдах шиг, царай нь хувис хийгээд огтхон ч баярласангүй. Харин өөдөөс нь юу гэнээ. Чи сая юу гэж хэлсэн бэ. Гээд итгэж яадан лавшруулав.

Би жирэмсэн болчиж ээ хайраа. Чи баярлахгүй байгаа юм уу. Би энэ мөчийг удаан хүлээсэн. Гээд бөөн баяр нүдэнд нь хурсан харцаар Бямбааг ширтэхэд Бямбаад хэлэх ч үг олдсонгүй. Харин нүднийх нь өмнө бүх амьдрал нь зурс хийх шиг болоод явчихав….Энэ үед АнирБямбаагын дуртай хоолыг хийгээд 3 хүүхдийнхээ хамт нөхрөө хүлээж суув….. Үргэлжлэл бий. Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *