Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 1-р хэсэг

АГУУ ХАЙР 1-р хэсэг

0 секунд уншина
0
0
2,512

Алс зайдуу \ аймгийн төвөөс\ нэгэн жижигхэн төв суурин газраас хол буйдхан суманд Сэмжид хэмээх эмгэн Саруул гэх 20 гарч буй хүүгийн хамт хоёулхнаа амьдардаг байв. Тэднийх өмч хөрөнгө гэх зүйлгүй тавилга гэх ч олигтой бүтэн юмгүй, нар сар гэрэлтсэн , шавар байшинд ядуу зүдүүхэн \мөчиг тачиг\ амьдралын бор хоногуудыг өлмөн зэлмэн өнгөрөөх нь хэвийн үзэгдэл болжээ. Саруул ядуу амьдралдаа гутран ээждээ уурлан хаалга савж гарах нь ердийн л нэг өглөө бүр болдог үзэгдлүүдийн нэг бөлгөө. Саруул урьдын адил нэг өглөө Сэмжид хөгшинд уурлан тантай нэг гэрт амьдрахгүй хэмээн баахан зовлон тоочсоор гарч одов. Сэмжид хөгшин араас нь “Би удахгүй дээ, чи минь л яаж энэ хорвоог туулна даа” хэмээгээд энгэртээ нааж, эрхлүүлж өсгөсөн ганц хүүгээ амин голоосоо хайрлах бөгөөд “Би л хүүгээ эрдэм номд шамдуулж анхаараагүй ийм болгочихож” гэж өөрийгөө л буруутгана. Нүдэндээ цэлийсэн нулимсаа шувтраад бугшин ханиалгасаар хажуу хөрш айлын Должин хөгшнийд орон аяга хар цай хатсан бор боорцгоор ундаалаад өөрийн ажил нэртэй албандаа явахаар босох үед Должин:

–За хөгшин минь бие чинь муудаж, одоо боль доо чи минь алийн болгон биеэ бодохгүй явах вэ? Залуу хүн биш дээ, өдөржин эмнэлгийн орны даавуу, шал угаах чамд арай л ахдаад байна. Одоо энэ хүүгээ оронд нь оруул. 20 хүрсэн залууг эрхлүүлээд л юу ч хийлгэхгүй харагдах юм, хоёулаа л ядуу ,зүдүү зовлон жаргалаа хамтатгасан улс чамайгаа ингэж явсаар сөхөрчих вий л гэж санаа зовох боллоо шүү хөгшин минь гэхэд Сэмжид хөгшин инээвхийлээд:– Ганц хүүгээрээ яаж шал арчуулж суух вэ ? Чи мэднэ дээ, надад аав ээж байхгүй эрт өнгөрцгөөсөн. Ганц дүүтэй тэр минь хаана явааг бурхан л мэдэх байх. Элээд их хайсан боловч одоо олдохгүйтэй эвлэрсэн. Насны сүүдэрт ганц хүүтэй болсон минь л буян заяа шүү хөөрхий. Аав нь их архинд дурласан хүн байсан ч хорхойд хоргүй амьтан даа. Хүүгээ 4 хүргээд ааваа гэж хэлд оруулаад өнгөрсөн дөө. Одоо миний амьд явах ганц шалтгаан бол хүү минь шүү дээ? Ямарч байсан хүүгийнхээ үр хүүхдийг хараад нүдээ анина шүү Должин минь гэхэд нулимс нь өөрийн эрхгүй бөмбөрөн урсах агаад нулимсаа арчин инээмсэглээд:

–За, за үг олдож үхэр холдлоо. Чи минь эм тангаа цагт нь уугаарай даа. Чиний бие ч бас сайн харагдахгүй л байгаа шүү хэмээгээд хаалгаар гарч одов. Должин нүдээ нухлан нулимсаа унагаад “Хүн нээрээ жаргал даадаггүй ч зовлон даадаг гэж үнэн үг юм даа” гээд толгой сэгсрээд өөрийн хамгийн дотно найзынхаа араас өрөвдөл, хайрын харц гүйлгэн нүднээс далд сүүмийтэл саравчилж зогслоо. Сэмжид хөгшин эмнэлгийн хаалгаар ороход их эмч Пунцаг гэж өргөн сахалтай хижээл эр дуудав. Өрөөнд ортол: — Та чинь яасан сонин хүн бэ? Биеэ үзүүл гэхэд үзүүлдэггүй, таны нүүр царай сүүлийн 1 сар их муудаж харагдаад байгаа. Бид таныг ажиллуулахгүй ээ. Та биеэ үзүүлвэл харин ажиллаж болно хэмээн зэмлэнгүй өгүүлэв. Сэмжид хөгшин биеэ үзүүлдэггүй нь үнэн бөгөөд тариа ч тариулахаас төвөгшөөдөг бас эм уух бол бараг л дадаагүй зүйл билээ. Аргаа барсан эмч ингэж шийдэмгий айлгаж байж биеийг нь үзэхээр болсон бөгөөд үзэж дуусаад “Төв орж нарийн шинжилгээ өгнө өө эгч минь. Та одоо харьж амар, цалинг чинь бид өгдгөөрөө өгнө санаа зоволтгүй та” гэж хэлээд түүнийг эмнэлгээс явуулав.Пунцаг их нухацтай бодолд орон “ Нэг л биш байна даа ямар гүргэр эмгэн бэ? Ганц ч ёооё гэж дуугарсангүй шүү. Миний бодсон зөв бол тусгүй л юм болж байна даа” хэмээн бодоод , яаралтай түргэний машины жолоочийг дууд хэмээн хүн явуулав.Сэмжид эмгэн өнөөдрийн өгсөн няравын мөнгийг гартаа барин нүдэнд нь инээмсэглэл тодрон арай ядан алхаж явав. Инээсний учир болбоос 2 сарын цалинг нь урьдчилан өгсөнд байлаа. Ингээд гэртээ идэх юм авчран хоол хийхээр шийдэв. Энэ удаа тор дүүрэн юм авчирсан бөгөөд аятайхан ширээ засахаар шийджээ. Үдээс хойш болоход Саруул тамхи сэнгэнүүлэн бохь зажилсаар орж ирэв. Сэмжид “Чи наад тамхиа болио. Би чамд хэлээ ,л байгаа шүү, хүү минь” гээд хацар дээр нь үнсэх гэхэд Саруул:

–За, би татаагүй ээ, та л хөгшрөөд хий юм үнэртдэг болоо юу, за болио, би ямар жаахан хүүхэд биш хошуугаа цорвойлгоод байдгийн хэмээн цааргаладгаараа цааргалаад ширээ рүү сая л нүдээ гүйлгэж хараад:– Пөөх та чинь ямар гоё ширээ засаа вэ? Өнөөдөр ямар ч баяр биш санагдахын Юу болоо вэ? Өглөө миний хэлсэнд их юм бодож дээ хэмээн бодоод гэмшингүй харахад Ээж нь–Хэд хоног төв явах байх, хот ч орж магадгүй. Чамайг удаан орхиж явж үзээгүй болохоор санаа зовоод байх юм гэхэд Саруул:–За зүгээр дээ санаа зоволтгүй. Ингэхэд ямар ажилтай явах гэж гэхэд Сэмжид ”Миний хүү Должин эгчийгээ дуудаад ир” гээд бууз жигнээд гаргах цаг болсныг хэлэв. Удалгүй Должин орж ирэн:–Энэ хөгшин чинь өнөөдөр яасан өнгөтэй байх юм. Цагаан сараар өмсдөг ганц дээлээ өмсчихөж хэмээн инээгээд ширээ рүү ойртон:– Пөөх гоё гоё юмнууд байх чинь вэ ? миний найз ч сайхан салат хийдэг шүү, бүр амтыг нь мартах шахаж гээд жуумалзан таваг аван салатнаас хийв. Бууз ч гарч, 3 уулаа сайхан хооллоод байж байтал Сэмжид хүүгээ дэлгүүр рүү ундаад явуулав. Хүүг хашааны хаалгаар гарахыг хараад :

— За Должин минь би хот хүрээ явахаар болж байх шиг байна. Бие барагтай байгаа нь үнэн. Надад чамаас өөр хүн байхгүй. Хүүг минь сайн харж ханддаг юм шүү гээд жижигхэн бор хайрцаг өгөн:– Энэ аав,ээжээс минь үлдсэн ганц өмч минь, намайг ирэхгүй бол хүүд минь өгөөрэй гэхэд Должин гайхшран:– За дэмий донгосоод бай, билэггүй юм ярьдаг лүд вэ? Чи. Эмнэлэг бараадах гэж байгаа чинь харин сайхан мэдээ байна, наадхаа өөрөө өг ирэхгүй бол гэх шиг хэмээн уурлангүй хэлээд гараад явав. Тэрээр гэрлүүгээ алхах зуур ямар нэг зүйл нууж байгааг гадарлаад ингэж ярьж байгаагүйд нэг л сэтгэл тавгүйрхээд явчихав. Удалгүй Саруул орж ирэн:—Должин эгч орсон уу гэхэд Сэмжид:—Миний хүү Должин эгчдээ тусалж байгаарай. Хүүхдүүд нь ирж харагдахгүй юм. Уул нь 3 хүүхэдтэй хүн юмсан, залуугаараа ханиа алдаад бас л зовлон үзсэн хүн шүү гэхэд Саруул:— Би та хоёрын дунд цалингүй ажил хийдэг шдээ угаасаа гээд инээмсэглэхэд Сэмжид нулимсаа арай ядан барьж байв .Ингээд ээж хүү хоёр ороо засаад хэвтэцгээв.Өглөө болж Саруул нүдээ нээхэд тогоон дээр сүүтэй халуун цай самран зогсох ээж нь яг л хүүхэд ахуйд эрхлүүлж байсан дуугаар:–Миний булхан Улаака цайгаа уу хэмээн өхөөрдөнө. Саруул ээжийнхээ энгийн бус байдлыг гайхан:– Ээж минь одоо яагаад ингээд нэг л сонин байна вэ? Багын муухай нэрээр байна байн дуудаад л гэхэд :— Миний хүү чинь нээрээ том эр болжээ. Ээждээ бол нялхаараа л санагдах юм даа гээд хацар дээр нь үнсэхэд Саруул:— За ээж минь одоо болно оо. Надад санаа зоволтгүй ээ. Би гэр орноо сайн харна, өөрөө ч хоол хийгээд идчихнэ гэхэд Сэмжид:— Хоол гэснээс миний хүү найз охин найзалдаг эмэгтэй бий юу ? гэхэд Саруул энэ үгэнд цочисхийн инээх аядаад:—-“Гахай явган нохой нүцгэн ” хүнийг хүн тоох уу даа. За за олон юм асуугаад ядаргаатай ш дээ та гээд гэрээс гарч нүүр гараа угаан зогсох зуур Саруул “Ээж одоо хэзээ л авгай хүүхэн ярьж байлаа даа. Зөнөж байгаа юм биш байгаа. За байз хэдтэй билээ дээ” хэмээн бодонгоо за үгүй байлгүй дээ 85 тай урд хашааны Намжил эмгэн сав саруул байхад гэж бодоод инээмсэглэн гэртээ орж цай хоол идэнгээ:— Ээж та чинь их мөнгөтэй болчихоо юу даа, хаанаас олоов ээ ? гэхэд Сэмжид инээн:


— Эмнэлгээс надад хоёр сарын цалин урьдчилж өгсиймаа, үүнийг хараа гээд 30, 40 ширхэг 10,000 төгрөг харуулав. Саруул баярлан “За би тоолж үзье” гэхэд ээж нь чи аваа надад хэрэггүй гэхэд 10.000 төгрөгнөөс дээш мөнгө барьж үзээгүй шахуу Саруул гайхан:
— За ээж та хүүгээрээ тоглоод л. Би ийм их мөнгөөр юу хийнэ гэж… Та хот хүрээ явах хүн аваад яв гэхэд ээж нь:
— Зүгээр, аваа миний хүү гээд цайгаа оочлов . Саруул их мөнгө өгсөнд нь гайхах боловч удах юм байна даа гэж бодоод тоолон халаасандаа хийв.Төд удалгүй эмнэлгийн цагаан “Уаз 469” машин ирж зогсоод Пунцаг эмч шаламгайлан алхсаар орж ирэв. Тэрээр гэрт ороод:
— За эгч минь өнөөдөр явна даа, хоёулаа гээд “Өө, Саруул чи цуг явах юмуу” гэхэд Сэмжид:
— Үгүй дээ хүү минь үлдэнэ, тэглээ ч хотод байх газар үгүй гээд урьднаас бэлдсэн баадантай зүйлээ аваад гэрийн хойморт бурхандаа мөргөөд хүүгээ тэврэн баруун хацар дээр нь үнсээд зүүн хацар дээр нь үнсэх гэтэл Саруул “Эргэж ирээд үнсээрэй та намайг ийшээ тийшээ явахад ингэдэг биздээ” гэхэд Сэмжид хөгшин нулимсаа залгин, нүдээ нухлан уйлахгүй гэж ихэд хичээнэ. Саруул ч халаасандаа их мөнгөтэй болсон тул ээжийнхээ үйлдлийг гайхсан ч нулимс дусалж байгааг анзаарсангүй, машинд суухаас өмнө Должин хөгшин ирэв. Тэрээр:
— Чи минь надад юу ч хэлэхгүй явах нь уу дээ гэхэд чихэнд нь “Байшингийн чинь хойно хураалттай банзан доор газар ухаад өнөөх бор хайрцгаа тавьсан байгаа шүү, мартав” гэхэд Должингийн царай хувьсхийн:


— Чи чинь юу яриад гэж үгээ дуусгаагүй байтал “За сайн сууцгааж байгаарай удахгүй уулзъя” гэх нь тэр. Пунцаг эмч Саруулын чихнээс атган:
—Гэрээ сайн харж байгаарай. Ээждээ санаа зоволтгүй, ах нь цуг явна гэв. Ингээд машинд суув. Машины цонхоор ээж нь юм хэлэх гээд хараад байгааг хүү мэдрэвч гараа даллан инээвхийлэн зам дээр хоцров. Машин ч давхисаар маргааш өглөө эрт хотод орж ирэв. Шууд эмнэлэгт очин биеэ үзүүлж эхлэв . Сэмжид хөгшин эмнэлэгт нарийн шинжилгээ өгөхөд хүнд шатны хорт хавдар ихэд газар авч, бүр архагшаад амь насанд ч хүрч мэдэхээр болсныг тогтоожээ. Пунцаг эмч түүний өрөөнд ороод шүүрс алдан хэсэг сууснаа:
— Сэмжид эгчээ намайг уучлаарай гээд цурхиран уйлав. Эмгэн тэрхэн зуур толгойгоо өндийлгөөд:
— Би мэднээ Пунцаг минь. Чи буруугүй ээ. Надад харамсах юм алгаа. Ганц муу хүүдээ л санаа зовох юм даа гэхэд Пунцаг эмч өндийн босч ирээд:
— Та чинь яагаад хэлэлгүй өдий хүртэл нууж явсан юм бэ? Тэгж их өвдөж байж та яаж байгаа юм бэ? хэмээн хөмсөг зангидан, эрхгүй гарах нулимсаа бөмбөрүүлэн хэлэв. Төд удалгүй эмч орж ирээд:
— Яаралтай хагалгаанд орно. Та юуны өмнө сэтгэл санаагаа тайван байлга гэхэд Сэмжид цагаан халаадтай залуу хүүд хандан:
— Одоо тэр хагалгааг чинь би давж гарах нь юу л бол , чи ч мэдэж байгаа хэмээн хөгшин зөрүүдэлдэг зангаараа “Үгүй” хэмээн зүтгэв. Аргаа барсан Пунцаг:
— Танд хагалгаа хийхгүй байж болох ч эм тан уух хэрэгтэй шүү дээ гээд эмчийн бичсэн жорыг үзүүлэв. Эмгэн:
— Пээ, наад эм тариа чинь ямар үнэтэй билээ дээ. Хөгшин би дийлэхгүй хүү минь. Амар тайван нутагтаа очих минь гээд эрс татгалзав. Пунцаг:

— Танаас бид мөнгө авахгүй ээ. Одоо чинь бас хандив зарладаг болсон. Танд монголын ард түмэн тусалж л таараа хэмээгээд бид ямарч байсан тантай 20 гаран жил хамт ажилласан хамт олон чинь хагалгааны зардал босч л таараа. Та тайван эмчилгээгээ хийлгэ. Би маргааш явна гээд гараад явав. Пунцаг хаалгаар гараад нулимсаа барьж дийлэхгүй сул асган “Даанч дээ та яагаад” хэмээн уйлж хэсэг суугаад утсаа шүүрэн авч болсон явдлыг бага эмчдээ нэг нэгэнгүй ярьж нэг юм сэтгэл нь онгойгоод хандивын ажилдаа оров. Гэвч нэгэнт оройтжээ. Сэмжид хөгшин тэр шөнөө нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулан хорвоогоос хальжээ.
Маргааш өглөө Пунцаг эмнэлэг дээр ирээд шоконд орон, итгэж ядан байтал шинжилгээний хариуг эмч авчирч Пунцагт үзүүлэн:
— Бүх биеэр нь тараад дэндүү уджээ. Аврах найдвар ч алга байж. Харин ийм удаан яаж тэсч тэвчсэнийг нь гайхаад байна гэхэд Пунцаг шинжилгээний хариуг зэрвэсхэн харангаа яаж хүүд нь хэлэх билээ хэмээн бодохоос нулимс нь хоёр нүднийх нь аягыг дүүрээд ирэв. Тэр даруй тосгоны зүг машинаа хөдөлгөн талийгаачийн хүссэн ёсоор цогцсыг нь эмнэлгийн урт тэргэнд урт хайрцаганд хийн нутгийн зүг рүү гарч одов. Тэрээр замдаа эх хүний үрээ гэсэн хайр ямар агуу болохыг бодон нулимс цэлийсээр бодол болон явав .
Оройдоо тосгондоо ирэхэд эмнэлгээр дүүрэн уйлж хайлсан улс тосон авав. Пунцагийг бага эмч Ерөөлт гэх залуу тэврэн авч “За ах минь таны буруу биш, битгий уйл” хэмээн аргадна. Эмнэлгийн бүх ажилчид цугларчээ. Энэ бүхэн нь Сэмжид хөгшин ядуу боловч хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, өвдлөө гэж нэг ч үг ган хийдэггүй эмнэлгийн бүх сувилагч хүүхдүүдэд ээж шиг нь л дотно тийм сайхан хүн байсны гэрч болой . Бүгд ярилцаад эхлээд Должин эмгэнд хэлье хүүд нь хэлж чадах хүн тэр эмгэн л байна гээд эмгэний гадаа Пунцаг ,Ерөөлт хоёр ирэн хаалга тогшино. Должин эмгэн хаалга онгойлгон царай нь хувьсхийн нулимс нь дуслав. Ирсэн хоёр гайхан та чинь яаж байнаа гэхэд үг дуугүй гэрт ороод хоймортоо очин хүрд эргүүлэн маань уншив. Ардаас нь орж ирсэн хоёр үг дуугүй суув. Должин:
— За хүүхдүүд минь миний найз зовоогүй биз дээ, хөөрхий. Надад үлдээсэн зүйлийг нь тэсэлгүй нээгээд үзчихсэн юм. Мэдэж байжээ хөөрхий минь. Би маргааш Саруулыг аваад ардаас нь явах гэж байлаа. Саруулд хэлэх гээд би ч зориг хүрэхгүй юм. Энэ муу жаахан нялхаараа амьтан яах билээ дээ хэмээн хоолой зангируулан хэлэхэд Пунцаг:
— Би оръё доо эгч минь гээд хаалгаар гарч одов.Ерөөлт эмгэнээс “Та ямар нэг юм анзаардаг байсан уу” гэхэд”Цаад чинь угийн л хэрсүү хүн. Баргийн мэдэгдэхгүй, даралттай болж байна гэхээс амнаасаа үг унагах биш дээ” гээд цурхиран уйлна. Шавар байшинд Пунцаг орж ирэхэд Саруул гайхан:

— Өө та чинь ямар хурдан ирэв. Ээж орж ирж байна уу, намайг дуудахгүй гээд гарах гэтэл Пунцаг “Дүү минь суу. Ээж чинь” гээд уйлахад Саруул” Юу та чинь яагаад байнаа. Ээж яасан гэж” гэхэд “Хотод очоод өнгөрчихлөө, өвчнөө даасангүй ээ дүү минь” гэж ээрч мууран хэлэхэд Саруул газарт унан ухаан алдав. Пунцаг орон дээр хэвтүүлэхэд Саруул хашгиран босохтой зэрэгцэн Ерөөлт орж ирэн хүүг чанга тэврэн орон дээр суулган нулимсыг нь арчин хоолой зангируулан” Миний дүү хашгирч болдоггүй юм, тайвшир, бидэнд ч хэцүү байна” хэмээн аргадна . Тэр шөнө ер бусын урт шөнө байсан бөгөөд гашуудлын нулимс Должин эмгэн ганц хүү Саруул , их эмч Пунцагийн нүднээс үүр цайтал урссаар байжээ. Пунцагийн хувьд ингэж уйлах шалтгаан бий. Түүнийг эхнэр нь хаяж, 3 настай Номин гэх охинтойгоо үлдэхэд Сэмжид хөгшин цай хоол дөхүүлж “Эмнэлэгийн хүн чинь чанга хатуу байх ёстой. Чи хар ус их үнэртүүлдэг болж ээ. Өөрөө ч яахав. Охин үрээ бодмоор юм даа” хэмээн загнан чамайг ажилгүй болчихвол энэ муу охин л зовно шүү, чи биш. Ажилтай үедээ охиноо надаар харуулж бай хүү минь, чи харин наад архи дарсаа боль” хэмээн загнахад өнчин өрөөсөн өссөн Пунцагт ээжийн үг шиг зүрхэнд нь туссан бөгөөд тэр цагаас архи дарс уухаа болин шилдэг ажилтан болж өсч дэвшин их эмч болсон билээ. Өглөө болж Пунцаг , Ерөөлт хоёр хүүг аргадан” Ёс жаягаа дагана шүү, ээжийгээ хараад хашгирч болдоггүй юм , тайван явуулах хэрэгтэй, зон олон чамд тусална аа хүү минь, ээж чинь их сайн хүн ухаантайч хүн байсан миний дүү тайван ухаалаг байна шүү” гэж хэлээд эмнэлгийн зүг алхацгаав. Саруул ч ухаан сөхөөгүй нулимс мэлмэрүүлэн алхах бөгөөд ээж нь эмнэлэгт шалаа зүлгэн” Миний хүү харьж бай ээж нь удахгүй очно” гэх үг нь чихэнд сонсогдож, нүдэнд харагдана. Эмнэлгийн моорогт цагаан даавуугаар хучаастай ээжийгээ хэвтэж буйг хараад бас л ухаан алдан унажээ. Пунцаг ,Ерөөлт хоёр түшин авч мооргоос гаргах үед сая сэхээ авч цурхиран уйлан газар суув. Ингээд маргааш нь ажил явдал болж нутгийн буурал толгод дэрлүүлэн энгэрт нь хөдөөлүүлээд ,шавар байшинд багтахгүй хөлтэй нэгэн гашуудалт өдөр өнгарч, үүнээс хойш нэжгээд өдөр тосгоноороо түүнийг дурсан ярих бөгөөд бүгд Саруулын тоглойг илж “ Миний хүү мундаг хүний үр юм шүү” гэж хэлэхүйд Саруулын нүдэнд нулимс аяндаа бүрхээд ирэхэд нь одоо харин хүнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү хэмээн дотроо хатуу бодон зогсоно.


Улс амьтан ч явж ажил явдал дуусан Должин хөгшин л үлдэв. Тэрээр Саруулд хандан 49 хоног дуусахаар хоёулаа хот хүрээ зорино оо хө эгчийх нь бага охин саяхан нярайлсан зээгээ харж сууна даа. Чамайгаа авч явна аа бид хэд 30 жил айл аймаг явлаа харж хандах хамаатан садангүй адилхан л зовлон нэгтэй улс ээж чинь захиж хэлсэн болохоор миний хүү одоо эгчийнхээ хажууд байна шүү хэмээгээд толгойг нь үнэрлээд гарч одов. Энэ өдрөөс хойш Саруул гэрээсээ огт гарсангүй түүнтэй найзалдаг Багахүү , Нараа гэх үеийн хоёр залуу ирэх боловч уурласаар хөөж явуулдаг муухай ааштай нэгэн болж харин Должин эмгэн орж цай хоол дөхүүлэхэд л бага зэрэг инээвхийлдэг байв, арга ч үгүй биз. Багаасаа орон гэрээр нь орж гарч загнуулж зандруулж өссөн тул төрсөн эхээ санасан түүнд дотно санагдах нь мэдээж. Өдөр хоног өнгөрсөөр 49 хоног хурааж дуусаад Должин эмгэн Саруулыг хажуудаа суулган авдарнаасаа жижиг, бор хайрцаг гарган ирэв . Саруул гайхан харж байснаа ээжийн хайрцаг мөн үү хэмээн сая ам нээхэд Должин мөн байлгүй яах вэ хүү минь одоо чинийх чамд өгөөрэй гэж ээж чинь захисан юм миний хүү гэртээ ороод нээж үзээрэй гэв Саруул за гээд авч гарав. Гэртээ ороод жаахан бодол болоод хайрцгийг нээвэл даалинтай хөөрөг бас ээжийх нь үсний хавчаар аавынх нь өгсөн гэдэг сүйн бөгж мөн нэг хатуу хавтастай жижиг дэвтэр хамгийн доор дугтуйнд хийсэн захиа байв. Саруул яаран захиаг задлан уншив.
Сайн байна уу ?


Миний булхан үр Улаака минь. Энэ захиаг унших үед чинь ээж нь хажууд чинь байхгүй байна. Тэхдээ миний хүү битгий ээждээ гомдоорой уучлаарай ээжийгээ миний ганц амьдралын нар минь чи минь юм шүү дээ. Ээж нь хүүдээ ямар их хайртай гээч чиний төлөө л амьдарсныг минь чи ойлгох болно үр минь. Энэ хорвоо дээр мөнх зүйл гэж байдаггүй, бүгд л үхнэ, тэхдээ хэн байж амьдарсан нь чухал биш юуны төлөө хэний төлөө амьдарсан нь л чухал. Аав чинь сайн хүн байсан юм шүү. Сандаг гэдэг маш сайхан дуулдаг хүн байсан. Ээж нь ганц дүүтэй ч сураг тасраад олон жил болж байна, нэр нь Жавхлан гэдэг. Одоо бол 50 шүргэж яваа хүн байх ёстой. Зүүн аймгаар л байдаг сурагтай, хувь тавилан байвал уулзалдах байх гэж бодоод би чамдаа хэлж байна аа үр минь . Аав чинь надад хамаатан саднаа хэлж байгаагүй. Би ч асууж яваагүй . Ээж нь энэ өвчиндөө шаналаад даруй 15 жил болж ээ. Эхлээд их өвддөг байж байгаад сүүлдээ гайгүй болсон. Ээж нь ч зүгээр болчихлоо гээд тоогоогүй тэгээд ч хоёулаа ядуу хүмүүс тул өвдөх эрхгүй шүү дээ. Энэ насаараа дутуу дулимаг амьдарсан ч чи минь байгаа болохоор аз жаргалтай амьдарлаа. Хүү минь чамайгаа сургууль ном бараадуулахгүй дээ гэж ээж нь харамсаж сууна. Хажуунаасаа холдуулмааргүй тийм их хайртай шүү ээж нь , Чамайгаа орхиод явсанд намайг уучлаарай . Должин эгч нь ээжийг нь гэдэг ганц хүн, адилхан зовлон нэгтэй улс . Миний хүү хот хүрээ орж эрдэм ном сураарай. Должин эгчийгээ ээжийнхээ адил хайрлаарай сайн хүн шүү, гомдоож болохгүй шүү миний хүү. Ээж нь чамд үлдээх юм ердөө л энэ өчүүхэн зүйл. Ааваас минь үлдсэн хөөрөг, ааваас чинь надад бэлэглэсэн бөгж хоёр л байна даа . Миний хүү эхнэр хүүхэдтэй болоод сайхан амьдрах ёстой шүү. Ээжийнхээ төлөө энэ бүхнийг хийгээрэй. Миний хүсэх ганцхан хүсэл минь энэ шүү үр минь, багахан мөнгө хураасан, хадгаламж нь чиний нэр дээр байгаа. Ядуу амьдруулсанд ээжийгээ уучлаарай. Миний булхан үр Улаака минь хайртай шүү, Ээж нь.” гэсэн байлаа .

Саруул захиаг уншиж дуусаад мэгшин уйлж ээждээ хэлдэг байсан хатуу үгсээ үзэн ядан бодох тусам өр зүрх нь шимширч байлаа. Уйлж хэвтсээр зүүрмэглэн унтаж орхиж. Зүүдэнд нь ээж нь үзэгдэж сэрээрэй миний хүү хэмээн дуудах нь сонсогдох шиг болж сэрмээргүй зүүд байсан ч дурамжхан сэрээд захиаг дугтуйнд хийн өнөөх бор хайрцганд буцаан хийгээд даалинтай хөөргийг гаргаж үзвэл шүрэн толгойтой,алтан нуухтай, халтар манан хөөрөг байх агаад тэр жил цагаан сараар гаргаж үзүүлж байсан хөөрөг мөн байв. Хатуу хавтастай дэвтрээ нээн үзвэл нүдэндээ ч итгэсэнгүй 50.000.000 төгрөг зурайсан байв. Саруул ийм их мөнгөтэй байж та чинь яаж… гэж бодох зуур хоолгүй хонох өдөр их байсан ч өвчин зовлон туссан ч ямарч үед зарлага гараагүйг ажиглаад ээжийгээ өрөвдөх хайрлах болоод өөрийгөө үзэн ядах сэтгэлдээ автан дахин хоолой зангируулан мэгшинэ. Энэ үед Должин хөгшин орж ирэн Саруулыг тэврэн эхийн хайр гэдэг нүдэнд харагддаггүй далд мөртлөө агуу хайр байдаг юм шүү дээ. Хүмүүс амьд байхад нь харж чаддаггүй нь л харамсалтай юм . Миний хүү одоо уйлж ээжийнхээ ясыг бүү өндөлзүүл. Надтай хамт явна биз дээ гэхэд уйлахаа болин толгой дохин хэзээ явцгаах уу? гэж Должин руу шийдэмгий харан асуув .

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *