Нүүр Uncategorized Чамруу урсах нулимс 11-р хэсэг

Чамруу урсах нулимс 11-р хэсэг

0 секунд уншина
0
1
745

Ингээд Бямбаа Гэрэлтуяаг дагаж эргэлзэх юмгүй гэрийнх нь зүг явлаа. Анх айлд орж байгаа хүн яаж хоосон орох билээ. замаасаа дэлгүүрээс сүү чихэр гээд ойр зуурхан юм аваад гэрийнх нь гадаа ирэв. Гэнэт толгойд нь За Бямбаа ингэх нь зөв үү. Гэх бодол орж ирсэн ч тэрээр тоосонгүй. Шууд яваад орлоо. Хашааны хаалгаар нь орвол. Гаднаа нэг том банхар уяж. Хашаан дотроо цомцойсон нэг шаргал байшин намрын сэрүү унаад юу юугүй өвөл болох гэж байгаа тул яадангаас нь утаа савсаж. Хүмүүс цонхны цаана өрөө дамжин холхих нь харагдав…Гэр дотор нь явж ороод Сайн байна. Гээд чимээгүй суулаа. Юугаа ч ярьхав дээ ямар долоон булчирхайгаа тоочилтой биш. Гэрэлээгийн эцэг эх нь 60 гарсан хөгшин хүмүүс аж. Гэрлээ айлын бага охин бусад нь бүгд тусдаа гараад амьдралын мөр хөөцгөсөн байв. Эцэг эхээс 3 уулаа байх нь тэр. Тэгээд дандаа охидууд тул Бямбаад санаа зовох шаардлаггүй мэт санагдлаа. Хөөрхий хоёр хөгшин бага хүргэн гэж бодож байдгаараа л хоол цай болж сандралдан. Энэ бүхэн харин Гэрэлтуяад их л тааламжтай санагдаж байв.

Арга ч үгүй биз. Хайртай залуу минь орж ирж анх удаа танилцаж байхад гэж бодно. Гэрэлтуяагын аав нь харин үг дуу цөөтэй. Өндөр өвгөн. Байс хийгээд тамхи баагуулж татаад л өөдөөс нь цоо ширтэх нь Бямбаад хөдлөх ч газар өгсөнгүй. Чимээгүй л байр байдлыг ажиглаж сууна. Их л дээр үеийн бололтой модон шар сандал дээр яахаа мэдэхгүй томоотой гэгч нь суухад дороос нь хадаас өгзөгийг нь нухаж хөдлөж ч чадахгүй байв. Ингэж нэг юм элдэв асуулт асууж юу эсийг шалгаах шалгалт нь дуусахад.Гэрэлээгийн ээж нь гэх махлаг шар авгай. За хүү минь орж гарч бай. Биднээс санаа зовох зүйлгүй. Бид 2р ч энэ муу охиндоо санаа зовсоор л суудаг юм. Одоо ч юунд нь зовох билээ. Харж хандаж хайрлаж халамжилж л явдаг юм шүү. Манай охин эрх гэж жигтэйхэн гэх нь тэр.

Харин Бямбаад энэ нь айлд хүргэн болоод байгаа мэт. Анх Анирын гэрт очих тэр мэдрэмжээс тэс өөр санагдаж байв. Энэ өдрөөс Бямбаа Гэрэлтуяагынд ойр ойрхон ирж хоног төөрүүлдэг болов. Цаг хугацаа эргэж өөрийгөө юу хийж яваагаа мэдхээ байсан тэрээр үе үе эхнэр хүүхдээ боддог болж. Шөнө хүртэл зүүдэнд нь Анир гомдол тээн учиргүй уйлж байгаа мэт. Хүүхдүүд нь ааваа гээд тоглож наадана. яагаад ч юм гэр нь хүртэл ойр ойрхон зүүдэнд нь зүүдлэгдсээр байв. Хорвоо гэдэг хүсэвч хясдаг. Хоёр сэтгэл холдож хэдийгээр Бямбаа буруу зүйл хийж яваа ч бусдын л адил эр хүн бусдын л адил эцэг хүн. Өвөл ч юу юугүй хаяанд ирж нэг л өглөө босоход гадаа цав цагаан цасаар хучигдсан байлаа. Бямбаа энэ өдөр Гэрэлээг ажил дээр нь буулгаад өөрөө ажлынхаа зүг явна. Басхүү хүүхэний тэнгэртэй гэх дэл сул найзууд нь Бямбааг шалгаана. Гэрэлээтэй учирсанаас хойш гэртээ нэг ч удаа хары гэсэн бодол тээсэнгүй.

Харин ч тэдний эцэг эхтэй танилцсанаар тэднийхээр очиж хоол цай идэж ууж Гэрэлээгээр халамжлуулж хувцасаа угаалгах нь түүнд тааламжтай сайхан байдаг болж. Сүүлийн үед Гэрэлтуяа хамт амьдрая найзыхаасаа бүх юм аа аваад хүрээд ир гэж уурлаж гуйж шалгаах нь харин зарим үед яршигтай мэт. Тэгээд ч Очирыхоос аваад байх юм юу ч байх билээ дээ. Гэж хааяа бас бодно. Өдөр бүр нэг л хэвийн бус юунаас ч юм айх имээх нь зэрэгцээд ч байгаа юм шиг. Ажил дээрээ ажилаа хийж элдэвийг л бодно. Яадаж Гэрэлээ байн байн залгаж мэссэж бичих нь өхөөрдмөөр ч юм шиг. Ядаргаатай ч юм шиг. Өнөөдөр орой Аниртай уулздаг юм билүү. 3 хүүхдээ ч нэг хары байз гэх бодол сая нэг мунхаг Бямбаагын толгойд буулаа. Гэрэлтуяа ойр ойрхон залгаад байгаа учир Өнөөдөр ажил ихтэй ажил дээрээ хонхоор болсон гээд хэллээ.Өө чи яасан өөдгүй юм бэ. Би чамд гэнэтийн бэлэг барих гэж байхад чи лав баярлан даа. Гэхэд нь Бямбаа юу юм бэ. Одоо хэлчих гэв. Харин Гэрэлээ үгүй ээ. Маргааш чамайг ирэхээр чинь хэлье. Хурдан маргааш орой болоосой.

Чамайгаа баярлахыг хармаар байна. Хайртай шүү хайраа. Гээд яг л эрх жаахан хүүхэд шиг хэлээд дараа залгая гээд салгалаа. Бямбаа Гэрлээд очихгүй гэдгээ хэлсэн болохоор Анир луу шууд л залгав. Утас нь дуудаж байгаа хэдий ч Анир утсаа авсангүй. За энэ хүн чинь бүр утсаа ч авхаа байж. Оройхон ажил дээр нь очхоос тарах үеийг нь тааруулы гэж бодлоо. Юу юугүй орой ч болж гадаа жавар тачигнах үед Бямбаа Анирын ажлын хаалгыг манаад зогсов. Харин Анир Бямбааг ирсэнийг мэдсэнгүй. Эхлээд хараад их л гайхаж бас бишүүрхэн гомдол нь цээжийг нь урах шиг л болоод явчихлаа. Дөрөж очоод сайн уу. Гэхэд Бямбаа суугаач гээд тэд машиндаа их удаан ярилцасны эцэст бие биеээ ойлгох шиг болов. Харин Бямбаа Гэрэлээгийн талаар юу ч хэлсэнгүй.Нилээхэн орой болсон тул хамт гэрлүүгээ харихаар ярилцжээ.Бямбаа ч 3 хүүхэдээ сансан гэж жигтэйхэн эхнэрээ хараад яагаад ч юм. Гэрэлээ огт сонин биш санагдаад явчих нь тэр. Хэсэг зуур зугаа уйтгараа гаргасан мэт… Ингээд хамтдаа гэртээ ирэхэд үрс нь аавыгаа санаж бэтгэрэх дөхөж. Бага охин Шүрэнсувд нь аавыгаа хүзүүдэн тэврээд л уйлаад бишүүрхэн…Харин Бямбаад энэ бүхэн зүрх зүсэм мэт санагдан. Өөрийгөө зүхэж эхэллээ. Энэ өдөр тэдний хувьд сүүлийн хагас жил байгаагүй жаргалтай өдөр нь байлаа. Маргааш өглөө болоход Бямбаа ажилдаа явах зуураа ердөөсөө гэртээ хары. Гэрэлтуяад салы гээд хэлчихий. Ямар эхнэр хүүхэдтэй байсан гэж хэлэлтэй биш гэж бодно….. үргэлжлэл бий. Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *