
Өглөөний нарны туяа цонх даган төөнөж, шөнөжин бодолд дарагдсан Анир цурам ч хийлгүй хоноод нар мандаж өглөө болов уу үгүй юу. Яаран ажилдаа гарахаар бэлднэ. Сүүлийн үед гэртээ байсанаас ажил дээрээ байхыг илүү боддог болж. Өмнө нь Бямбааг гэртээ байх үед нь учиргүй л гэрлүүгээ яарч ажлаа ч амжуулж чадахгүй цаг хүлээдэг үе ард хоцорч. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ гэртээ байхаас дургүй нь хүрч ажилруугаа л яардаг болсон байв. хамаг байдгаараа л юунд ч юм бүү мэд яарч. Нүүрээ хагас дутуу будаад хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргээд өөрөө ажлын зүг хурдлан. Яагаад ч юм гэртээ байх тэр мэдрэмж хоосон орон зай ил хул байдал түүнийг гэрээсээ зугтаах шалтгаан болсон мэт санагдуулна. Сая нэг юм автобусны зогсоол дээр очоод сэтгэл нь арай л тайван болж уртаар амьсгаа авч автобус хүлээнэ. Бодол гэдэг үргэлж хамтдаа байх хань шиг хүнд ярж хэлж гомдлож чадахгүй юм аа бодолоороо дамжуулан өөртөө хэлж өөрөө өөртөөгөө ярилцах шиг сайхан зүйлгүй болждээ. Гэж бодоод бас л нөгөө элдэвийн адын бодолууд толгойд нь эргэлдэж автобус хүлээх тэр хэдхэн минутанд юу эсийг бодоод амжилаа. Гэхдээ Анир Бямбааг өөр хүнтэй болсон гэдгийг огт мэдээгүй байв.

Өөрийг нь буруугаар ойлгож бодсон доо л тэр ийм адгын зан гаргаж байгаа байх арга ч үгүй биз дээ. Ямар ч эр хүн тэгэх л байсан байлгүй. Үгүй ээ тэр өдөр гайтай юм шиг. Тэмүүжин ирэхдээ ч яахав дээ. Тэрнээс л нэг боллоо хэмээн бодож Бямбааг ингэж их өөрчлөгдөх шалтгааныг өөрөөсөө болж гэж дотроо бодож өөрийгөө зүхнэ…Эхнэрээ ийнхүү өөрт нь хэр халдаахгүй гэмшил төрүүлж байгааг Бямбаа даан ч ойлгосонгүй… Өглөө машиндаа сэрсэн Бямбаа юу болсныг ч мэдсэнгүй. Хэсэг толгой нь хагарах шахам өвдөж ар дагз нь хөндүүр болсон байв. Үгүй энэ толгойн ард тал яачихсан юм бол оо. Юм мөргөсөн юм байх даа. Ёоё дотор гэж авах юм алга, ядаж толгой хагарах гэж байгаа мэт өвдөж байгааг дээрээс нь хүрэхийн эцэсгүй хөндүүр орчиж. Ингэхэд өчигдөр арай л хэтрүүлжээ.
Сүүлдээ юу боллоо. Байз гэж санахыг оролдовч санж чадсангүй. Хэсэг зуур хэвтэж байгаад машинаасаа гарвал түүнд ойртон ярилцах хэн ч байсангүй бүгд л дуу муутай дугарч ядна. Хамт архи уусан Баяраа хүртэл юу ч дугарсангүй гайхаад шартаад сууж байтал манаач өвгөн ажлаасаа бууж явна. Хажуугаар нь зөрхдөө күээ хүү минь чи ч эвдэр ч дуусаж байгаа юм байна лээ дээ. Овоо дориун аятайхан хүү байсан чинь Хмм … гэж хэлээд хажуугаар нь гараад алхлаа.Бямбаа энэ өвгөн одоо хэр баргын хүнтэй дугардаггүй байж өнөөдөр юу болчихоов яадгын ганц удаа уугаа л биз. Энэнд ер нь ямар хамаа байна аа. Гэх мэт юм бодоод ажлын байрандаа очлоо.Харин ээлжийг ахлах нь ирж За Бямбаа ууж иддэг газар чинь албан байгуулга биш. Идсэн уусанаа зөв шингээж чаддаггүй. Хавийн амьтан хүнд агсам согтуу тавьж нэгнээ зодож нүддэг. Чамд арга хэмжээ авна. Өчигдөр ажлын байранд уусан бүх нөхдүүд өнөөдөр хурлаар орно гэж хатуухан хэлээд яваад өгөв. Бямбаа ч дотроо айж энэ ажилд яаж орлоо доо. Би өчигдөр арай л хэтрүүлээд уужээ. Гэж бодоод айх ичих нь зэрэгцэн нүүр хийх газаргүй болж сууна.Харин Гэрэлтуяа өглөө бүр Бямбаатай ажилдаа явсаар суржээ. Хэл сураггүй алга болсонд нь гайхаж дотроо бараг дэлбэрэх гэж байгаа аятай уурлаж байв.Яахаа мэдэхгүй утасруу нь байс хийгээд залгаад хобогдох боломжгүй гэх хариу өгнө…За байз яах уу. Тэгж байгаад залгах биз. Яадаж аав ээж хоёр танилцуул гээд байх юм. Ирэхээр нь танилцуулна гэж бодно. Харин Бямбаа ажил дээрээ арга хэмжээ авхуулж хүн бүхэний өстөн болсон мэт. Нэг л эвгүй ажлаа хийлээ. Өнөөдөр чинь яасан өдөр вэ. Хараал ид гэж. Ингэж нэг ажлын цаг дууслаа. За байз өнөөдөр хаан хонох билээ.
Очирыхруу явдаг юм билүү. Очир томилолтоосоо ирээгүй бол ч Маргад хялам цэхэн гээд хэцүү яадагын билээ. Цалин буугаад зээл гарангуут байр л хурдан олж түрээслий байз. Өө нээрээ Гэрлээрүү залгая.гээд залгалаа.Байна уу. Байна байна. Чи хааччихваа. Таг алга болоод санаа зовж байлаа. Ажил ихтэй байсан юм уу. Хэлэхгүй гэхэд нь Бямбаа амын дагуулаад тиймээ ажил дээр шуурхай зарлаад тэгээд завгүй байлаа. Гэж Гэрлээг хөөрхөн гэгч нь мадлаж дөнгөнө.Аан тэгвэл намайг ирж аваач. Гэхэд нь за яваад очы гээд таслалаа.
Төд удалгүй Гэрэлээг ажлаас нь аваад хайр дурлал яриад сүрхий ардаа юу ч үгүй нэг л их сайн хүний дүрд тоглосон хэвээрээ. Харин Гэрэлээ өө нээрээ аав ээж хоёр маань чамтай танилцан гээд болдоггүй. Гээд хэлхэд нь Бямбаа хэсэг тээнгэлзэж байгаад харин ч хэсэг зуур толгой хорогдох газартай болж юуны магад гэж бодоод танилцахыг зөвшөөрлөө… Хөөрхий гэнэн цайлган Гэрэлтуяа болон тэдний гэрийхэн Бямбааг ийм хүн гэдгийг яахан мэдэх билээ. Үргэлжлэл бий. Э. Эрдэнэцэцэг
