Нүүр Uncategorized Чамруу урсах нулимс 9-р хэсэг

Чамруу урсах нулимс 9-р хэсэг

0 секунд уншина
0
0
681

Бямбаа өөрийгөө баатар шиг л төсөөлдөг болж. Хүмүүсийг элдвээр хэлж гоочлон тоглож залуухан амрагаа зарим хүнд зарлан тунхаглаж ёстой л нэг толгой нь эргүүтсэнээ хүн хүнд гайхуулж мэдрэлтэнэ…Цаг хугацаа юуг ч үл хүлээн тэднээс зугтах мэт.Он цаг орхигдсон дурсамж л Анир бүсгүйн сэтгэлд гүн шарх болж бэтгэрнэ. Зүрхээтэй ярилцаж нүдээ бүлцийтлээ уйлчихлаа.Одоо л сэтгэл тайвширах шиг аядуу зөөлөн болоод ирэх нь тэр…Аргадаад тэврэх ханьгүй болсон ч сэтгэлээ уудлан хангалттай сонсох найзтай байгаадаа басхүү баярлана…Харин ганц хайртай найзыгаа шанлаж байгааг мэдэрсэн Зүрхээ өмнөөс нь шанлаж уйлхад нь хамт уйлж Бямбаад дотроо нууцхан гомдоно.Хичнээн сайхан охин байхад нь авч суулаа даа.Бямбаа чи ч нээрээ өөдгүй залуу юм даа. Чамтай тааралдах л юм бол би найзынхаа өмнөөс хэлий гэснээ хэлнэ дээ гэж бодоод.Анирыг тайтгаруулна…

Амьдрал гэдэг ийм ээдрээтэй эрээн бараантай гэдгийг Гэрэлтуяа яахан мэдэх билээ. Эцгийн голомтоос илүү гарч үзээгүй эгэлгүй хонгор цэцэг шиг эрх танхи, хэнч харсан харц унагам үзэсгэлэн гоотой. Нялх бүсгүй Бямбааг дотроо тэр их амьдралыг агуулаад. Ардаа голомт бадрааж өрхийн татсан эхнэрээ, аав хэмээх боломжыг хайрласан сайхан үрсээ хөсөр хаяад өөрт нь амрагын дуу аялаж, хайрын жүжиг тоглож буйг яахан мэдэх билээ. Гэрэлээ үнэхээр Бямбааг ганц бие залуу хэмээн боджээ. Мэдээж өдөр ирэх бүрт түүнд дасаж цагыг хамт өнгрөөнө..Нэг өглөө хамтдаа хончихоод явж байхад нь Анир түүнрүү охиных нь уйлж байгаа зургыг илгээхэд санамсаргүй. Гэрлээ олоод харчихлаа. Гэхдээ дотроо гайхаж болно. Энэ чинь одоо юу билээ. Хэн юм бол хэний хүүхэд вэ. Уйлаж байгааг нь гэж бодоод харж байтал Бямбаа утсаа шүүрч аваад сандарсан даа.

Манай эгчийн хүүхэд. Намайг ааваа гээд дуудаад уйлаад байдаг юм. Чи гайхаагүй биз дээ. Хүүхэд чинь юу ч мэдэхгүй шүү дээ. Гэх мэт юм ярж булзааруулна. Харин Гэрэлтуяа огт хар авсангүй бололтой өөдөөс нь онигор нүдээ жартайлган өхөөрдмөөр инээх нь Бямбаагын сэтгэлийг тайвшрууллаа.Ингээд Гэрэлээг ажлынх нь гадаа буулгаад. Шууд Анир луу залгалаа.Байна уу. Чи яах гээд байгаа хүүхэн бэ.Намайг тайван орхи. Амьдын хагацал үлзүүлчихээд надруу янз бүрийн зураг битгий явуулаад бай намайг үхсэн гэж бод. Үгүй бол би чамайг хаа байгаа газарт чинь очоод булж орхино гэж мэдээрээ. Муу бузрын хүүхэн гэж үгийн зөрүүгүй хараагаад өөрийн хэлх үгээ хэлээд утсаа таслалаа.Ахиад л гайхах гомдох зэрэгцэн Анир уйлах нь тэр…Уураа барж ядсан Бямбаа бах нь ханасан мэт. Хөгжмөө эцэст нь тултал чангалаад сүрхий гэгч нь давхина.. Тэр үнэхээр өөрийгөө ч мартаж. Өөрийгөө хэн байснаа, ямар зан чанартай байснаа мартаж орхиж. Зөвхөн уур хэлэн зэвүүцэл түүнийг эзэмдсэн байв. Ажил дээрээ очоод хөнгөн шингэн байгаагаа гайхаж, хөзөр тоглоно. Басхүү ганц юм мултлаад нилээн халчихав.. Гэрэлээ рүү залгаж хайртай дуртай. Хамаг бүхнээ чамд зориулъя гээд ярьж суухад нь толгой дундуур нь нэг юм цохиод авах шиг боллоо.

Хэсэг толгойгоо барьж тонгойж суугаад ууртайгаар орилж босоод эргээд харвал хамт архи уусан ажлын газрын Баяраа.Уурандаа хэд хэд Баярааг цохиж аваад тайвширмардуу аядаад сууж байтал….Баяраа цусаа гоожуулан босоод.Эхнэр хүүхдээ нохойн гөлөг шиг хаясан адгын муу эр хүний оронцог минь. Би ч чам шиг 3 ын 3 сайхан охинтой гэхдээ ингэж эргүүтэхгүй ичээч муу новш минь хэмээн зэвүүцэн байж хэлээд ханцуйгаараа цусаа арчаад олны өмнө орилж орилж явна.. Харин Бямбаа араас нь ална хядна.гэж орилоод үлджээ.Дотроо мөн л Баяраад зэвүү нь хүрч боож үхэх шахаад хавын хүнд агсам тавьсаар машиндаа ороод унтаад өгөв.Энэ орой Анир болоод Гэрлээ нар нойр нь хүрсэнгүй нэг нь нөхрөө бодож гомдол цөхрөл дунд шанлаж нөгөө нь шинэхэн амрагаа сангалзан. Санаа зовинсоор ..Харин бүх юмс харагддаг шигээ биш. Гэдгийг хэн ч ухаарсангүй…. амьдралын тойрог ээдрээт эргүүлэг ширүүн хэдий ч ухаарал хэзээ тойрно тэр цагт л зогсох буй… үргэлжлэл бий

(Э.Энхцэцэг)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *